Monday, September 7, 2026

Эв эе

Цэцэн мунхагаа дуудалцаж

Цэгц чанараа алдаж

Алдаа оноогоо дэвэргэж

Алд биендээ өсөрхөлцөж

Хоосон хийрхэлээр хоол хийж

Хэн хэнээ буруутгаж

Хийсэн бүхнийг үгүйсгэхийн оронд

Өөрийн мэт өөриймсөн засч

Хийж бүтээх гэж зүтгээд 

Хэм хэмээ нийлүүлж сураад

Хүрэх газраа зөв тодорхойлж

Хүслийн зүйгээ тогтоож чадваас

Эв эе эвлэрч эмх журам тогтном

 

Tuesday, September 1, 2026

Ухаарал

Эх дэлхийдээ эргээд шингэх цаг хэзээ ирэхүйг хэн мэдэх билээ

Эдэлж хэрэглэсэн эрхэмлэж хайрласан бүхнээ орхин 

Эргэх орчлонгийн жамын тойрогт орон нүцгэн одно

Үйлдсэн буян нүглээ л үүрээд үнэний мөчтэй нүүр тулна

Үнэ цэнэтэй бүхэн эдэнд биш сэтгэлд байдгийг мэднэ

Үйлдэж таньсан бүхнээ дэнслүүлэх үнэний хэмжүүр

Үрсийн ирээдүйг бөхлөн гэрэлтүүлэхэд байдгийг ухна

Tuesday, August 18, 2026

Нүүдлийн соёл ба COP17

COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал одоо Улаанбаатар хотод болж байгаа. Монгол Улсын 1.56 сая км² нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтолд өртөөд байна гэсэн тоо судалгааны байгууллагууд гаргасан байдаг. Томоохон Азийн орнуудыг зарим хотуудад Монголын тал нутагт дэгдсэн түйрэн буюу шар шороон шуурга заримдаа 1-3 км-ийн өндөрт хуйларч, Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойг, Японд, улмаар Номхон далайг гатлан Канад, Хойд Америкт хүртэл хүрдэг. Сүүлийн жилүүдэд энэ үзэгдлийн давтамж, эрч нэмэгдсээр байна. Тэгэхээр энэ цөлжилтийн асуудал зөвхөн нэг улс орноос хязгаарлагдахгүйгээр хор хохирол нь гарч байгаа тул олон улсын хурлыг зохион байгуулж цаашид хэрхэн хамтаар энэ хор хохиролыг бууруулах вэ байгалийн тэнцлийг хэрхэн хадгалах вэ гэдэг дээр хэлэлцэж байна.
Бидний уламжлалт соёл бол нүүдлийн соёл. Энэ соёлын гол утга нь "буцаад ирэхэд булаг шиг эргээд ирэхэд эрдэнэ шиг " хэмээн өөрсдийн талхалсан нутаг орноо нөхөн сэргэх боломжийг олгон нүүдэллэн амьдардаг ба өвсний үрээс эхлэн хариуцан аливаа байгалийн нөөцийг ашигласан бол өөрсдийн бүтээмжээр нөхөн төлжих боломжийг бий болгодог соёл. Бидний өвөг дээдсийн байгуулж байсан Их гүрний бодлого чухам энэ байгалийн болон жамын тэнцлийг хадгалахад чиглэсэн Их засагаа \хуулиа\ толгой болгон давхиж буй соёолон морины билэгдэл буюу 10 түгээмэлийн уялдаагаар засагладаг онолтой байж. Энэ төрийн онолоо орчин цагт хэрэгжүүлэхийн тулд авдараа уудлан үүх түүхээ ухан, алдаа оноон дээрээ тулгуурлан сайжруулах шаардлага бидний өмнө тулгарч байна.
Төрийн бодлого тодорхойлж, засаг хэрэгжүүлэхэд байгалийн зүй тогтлын тухай ойлголт буюу жамын тухай ойлголтыг заавал бодлогод харгалзан үзэх ёстой. Жам буюу байгалийн зүй тогтлын тухайд бидний өвөг дээдэс дараах зүйлсийн нөлөөллийг бодлогод харгалзан үздэг байж :
- Бүс
- Цаг агаар
- Нөөц
- Цаг хугацаа гэх ойлголтуудын хууль зүйн нөлөөллүүдийг ойлгохыг хичээдэг.
Нүүдэлчин түмний засаглалын суурь нь хүмүний чадамж дээр биш хохиролд суурилдаг байсан ба хохирол бол жамтай уялдаатай, шууд хэмжигдэх нэгжтэй байна. Хориглохуйн цааз хүчин төгөлдөр хэлбэртэй байх бөгөөд дахин хохирол үүсгэхгүйн үндэс болдог . Гэвч хохирол хэмжихэд маш олон хүндрэлүүд гардаг . Хохирол тооцоолол буюу хориглохуйн цаазын бодлогын 4 талт ухагдахуун нь
1.Тодорхойлогдох (хохиролыг шууд тооцоолох боломжтой)
2.Тодорхойлогдох боломжгүй
3. Тооцоологдохгүй
4. Барагдашгүй (эзэн эд 2ыг тодорхойлж чадсан ч хохиролыг барагдуулах боломжгүй)
Эдгээр засаглалын бүтэц зохион байгуулалтыг хэрхэн бий болгож чадаж байсан онолын үндсийг Гэрлийн өргөө бүлхэмээс гаргасан Засаглахуйн засал, Өрөг тунхаг тамга судруудыг судалж үзүүштэй.
Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан нь COP17-той цаг хугацааны хувьд давхцаж байгаа юм. Монгол бол нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн цөөн орны нэг гэдгээрээ энэ давхцал онцгой ач холбогдолтой болж байна.
Социализмийн үед хөдөө аж ахуйн бодлого баримтлахдаа бүс нутгийн онцлогт тохируулан газар тариалан, мал аж ахуйн бүсчилсэн бодлоготой байсан ба сүргийн бүтэц , малын үйлдвэр угсааг сайжруулах , үр өгөөжийг нэмэгдүүлэх , нарийн ноос, ноолуурын чанарыг сайжруулахын тулд тусгайлсан үүлдэр угсааг бий болгох, түүнтэй холбоотой хөдөө аж ахуйн чиглэлийн судалгааны ажлуудыг эрдэмтэн судлаач нартай хамтран хийж малын түүхий эдийг боловсруулах хөнгөн үйлдвэрүүдийг бий болгон эдийн засгийн бодлогыг түүхий эдтэй нь уялдуулан хөгжүүлэх, нэмүү бртгийг бий болгох, бэлчээрийн даацын зохицуулалт , сүргийн зохист хэм хэмжээ зэргийг тодорхойлон хөдөө аж ахуйн томоохон нэгдлүүдийг төрийн бодлогоор дэмжиж ирсэн ба харамсалтай нь ардчилал , чөлөөт эдийн засагт шилжих шилжилтийг хийхдээ урд хийж бүтээсэн бүхнээ устгаж үнэгүйдүүлж хаясан гашуун алдаагаа одоо болтол залруулж төрийн бодлогодоо тусгаагүй явж ирлээ. Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт соёлоо хадгалан үлдэхийн тулд байгалын зүй тогтлын ойлголтыг засаглалын бодлоготой уялдуулан засаглалыг бий болгож чадснаар ард түмэн маань соёлжиж болох болохгүй заагийг соёл болтлоо дадалжиж ирсэн уламжлалтай боловч цаг хугацааны эрхэнд энэ бүхэн маань мартагдах аюултай нүүр туулж хохиролоо дааж чадахгүй хэмжээнд хүрж байгаа энэ үед Засаглалын бодлого зохицуулалтаа сайжруулах нь зайлшгүй болж байгаа нь олон улсын хүрээнд ч тулган хүлээгдэх нь гарцаагүй юм



Tuesday, July 28, 2026

9 хүсэл

Хүн бүрт л өөр өөрийн хүсэл байдаг. Хязгааргүй олон мэт хүмүүсийн хүслүүдийг  харин  9 зүйл болгон багцлан хурааж үртэй хүний  9 цагаан хүсэл хэмээн дээдлэн ерөөдөг уламжлалыг бид эртнээс ёс заншилдаа бөхөлж ирсэн нь сацал хэмээх эд байдаг билээ. 

9 хүслийн ерөөл:
1. Эрүүл энхийн хүсэл:
Агар бие нь амгалан
Алд бие нь тэнүүн
Ахуй гэр нь түвшин
Алдар нэр нь бүтэн байх болтухай.
2. Эд:
Эд нь элбэг
Хишиг нь хуртай
Ам нь тостой
Алдар нь цогтой байх болтухай.
3. Танин мэдэхүй:
Далай оюун нь тархиндаа багтаж
Суу ухаан нь сэтгэлдээ сууж
Суудал сэнтийдээ эзэн болж
Сургаал хишгийн дээдийг хайрладаг болоорой.
4. Харилцаа:
Анд нь үнэн ч
Алд нь тэнхээтэй
Зориг нь мохошгүй
Золбоо нь галтай байх болтухай.
5. Хань:
Тогтох тооноо хамтдаа түшиж
Тэтгэх галаа хамтдаа бадрааж
Тэврэх үрээ хамтдаа энэрч
Төр улс нь бултаар гийгүүлэх болтухай.
6. Үр:
Өврөөр дүүрэн хоньтой
Хормойгоор дүүрэн хөвгүүнтэй
Хотлоор дүүрэн малтай
Хорвоогоор дүүрэн цэцэгстэй байх болтухай.
7. Эрх мэдэл:
Дуурсах нэр нь мөнх
Дуслах хөлс нь арвин
Дуудах нэр нь хүчтэй
Дагуулах ард нь арвин байх болтухай.
8. Амирлангуй:
Сэтгэлдээ сэвгүй
Итгэлдээ алдасгүй
Тэмүүлэлдээ бүдрэлгүй
Зорилгодоо үнэнч аж төрөх болтухай.
9. Мөнх оршихуй:
Эргэх наран ээлтэй
Эцэг Тэнгэр ивээлтэй
Эрхэт төр нь түшигтэй
Энэ бие нь түүхтэй байх болтухай.

Өөрөөс хамаарах 3 хүсэл Эрүүл энхийн хүсэл, Эдийн хүсэл, Танин мэдэхийн хүсэл.

Эхний хүсэл - Эрүүл энхийн хүсэл. Үр хүүхэд минь ,эжий аав минь, элгэн садан  минь , энэхэн бие минь эрүүл энх байх болтугай  хэмээх хүсэл хүн бүрт байдаг. Харин энэ хүслийг биелүүлэхийн тулд зөв хүнслэх, зөв амьсгалах. зөв амрах гэсэн үйлдлүүдээ өөрсдөө хянавал зохилтой.
Харин энэ хүсэл маань хэтрэхээр юу болдог билээ? Эрүүл энхийн хүсэл хэтрэнэ гэж юу байхав дээ гэж бодож байна уу?  Тиймээ тийм зүйл болдог байх нь . Эрүүл байх гэж байна гээд л элдэв эм тариа гээд л хэтрүүлэн хэрэглэснээр донтох гэдэг зүйл рүү халтирдаг тал байдаг гэнээ.
Аливаа зүйл зохист хэм хэмжээнээсээ хэтрэхээр гажуудал үүсэж эхлэх нь тиймээс л Алтан судар дээр хүслийн зүй гэж нэг ойлголт яваад байдаг .  Хүслийн зүйтэн гэж хэм хэмжээгээ мэддэг байхыг л хэлэх нь . Өөрийн мэдэлгүй хэтрүүлдэг тал хэн бүхэнд л байдаг даа. 
Эдиин хүсэл -  Эд нь элбэг ,хишиг нь хуртай, ам нь тостой , алдар нь нь цагтай байх ерөөлийг хүн бүхэн л тосон авдаг шүү дээ. 
Хэтрэх нь мэдээж шунал. Шунал ихдвэл шулам болно ч гэдэг. энийг надаар тайлбарлуулах нь илүүц биз. Хар амиа бодсон шуналтангуудаас болж ямар их хохирол бусад нь амсдаг билээ дээ.
Таних мэдэхийн хүсэл - Мэдлэгт тэмүүлж өөрийгөө хөгжүүлж илүү боловсорсоор дараагийн бусдаас хамаарах 3 хүсэл рүү орно. Гэхдээ танин мэдэхийн хүсэл бас хэтэрдэг юм уу гэсэн асуулт гарна. Хэрэглэхгүй байж нээх олон дипломны хойноос хөөцөлдөгч нарт хамаатай. Мэдсэн сурснаа амьдралдаа хэрэглэж ахуйгаа өргөж чадахгүй л бол мэдэж сурсны хэрэг юу байх билээ. Өөрийгөө зассан хүмүүн хэмээх нь өөрийгөө эрүүл байлгаж, ахуйгаа тэгшитгэсэн мэдлэг боловсролыг олж болох болохгүйн зааг хэм хэмжээгээ мэддэг болсон хүмүүн биз.
Харин үүний дараа бусдаас хамаарах 3 хүсэл эхлэнэ.
Харилцахын хүсэл - 
Анд нь үнэнч
Алд нь тэнхээтэй
Зориг нь мохошгүй
Золбоо нь галтай байх болтугай гэсэн ерөөлтэй энэхүү хүсэл өөрөөс хамаарах 3 хүслээ хир биелүүлж чадснаас хамаарах биз. Сайн үнэнч анд нөхөдтэй болохын тулд өөрийн давуугаа үзүүлж, өрөөл нэгнээр дутагдаж явахаа мэдрүүлж чадсан бол анд нөхөд бие биеэ олж ойлголцож нөхөрлөх биз . Нэг удаа найзын маань онгод үнэнч гэдэг үгийг чин нэг сайн ухаадахаарай гэж билээ. Нээрээ үнэнч байна гэдгийг юугаар хэмжих юм болоо? Анд нь үнэнч байх болтухай гэсэн ерөөл юуг илэрхийлж байгаа юм бол? Амьдрал дээр үнэнч  байдлыг ярьсан хэлсэн тохирсондоо байхыг хэлээд байх шиг. Гэвч маш олон хүн анх яриж тохирсноосоо ухарч урвах нь их л дээ. Ялангуяа ажил бизнес эрхлэж эхлэх үедээ иймэрхүү үнэнч бус байдалтай зөндөө л тохиолдож байлаа. Ямар ч үед нөхцөл байдал байнга л өөрчлөгдөж байдаг . Анх гарааны бизнесээ эхлүүлэхэд тулгарч байсан бүгдийг хамтаар туулж гарчихаад хар амиа бодож өөрийн хийсэх бүхэн бусдаас илүү байсан мэт санаж ажил хэрэг жигдрээд асуудал бэрхшээлээ шийдэж чаддаг болонгуут анх эхэлж байсан нөхдөө шахах нь амьдрал дээр их л тохиолдлог . Тэгэхээр үнэнч байдлыг нэг зорилготой холбовол анх зорилго болгон нэгдэж байсан зүйл нөхцөл байдал өөрчлөгдөхтэй холбоотойгоор хэрхэн өөрчлөгдөн хувирдаг талаар бодож үзэж болох л юм. Нэгдэж хийхээр зориж байгаа зорилгодоо үнэнч байх уу? Тэр зорилгод хүрэх арга барилд үнэнч байх уу? Нэгдэж байгаа нэгдэлдээ үнэнч байх уу?  Анддаа ямарч үед үнэнч байх уу? гээд л зөндөө асуудал гарч ирэх нь ...

Нэг удаа Онгод маань надаас үхтэл чинь үнэнч байх үнэнч андаа олсон уу гэж асууж билээ. Тэгээд Өрөг цадиг тамга судрыг уншиж байхад Хабул хаанаас Дайчин тэнгэр яг ийм асуултыг тавьсан байхыг олж уншаад бас гайхлаа. Хабул хаан өөртөө ч итгэдэггүй өөрөө өөрөөсөө урвадаг би  Дайчин тэнгэрийн ивээлийг авч чадаагүй гэж бичсэн байсан. Би 10 андтай байсан бол тэр заяанд хүрч болох байсан юм гэсэн байсан.  Харин миний Онгод надаас Дайчин гэдэг үгийг юу гэж бодож байна гэж асуугаад Чин үнэнг дайж явдаг юм түүнээс дайрч довтолж дайсныг  устгадаг гэж бодно уу гэж асууж билээ. Хабул хааны бичснийг уншихад Дайчин тэнгэрийг буулгаад сүр тэсэж чадах уу гэхэд тэр их хэмийг тэсэх бие яс бойжоогүй өвдөг сэтэрсэн гэсэн Ухааныг тогтоож чадах уу гэхэд 11000 оньсогоноос 900 г тайлсан гэсэн байсан. Алтан судрын агуулгаар бодох юм бол байгаа бүхнийг Хорвоо гээд харин энэ байгаа бүхнийхээ байдлыг мэдэх юм бол Ертөнц гэсэн байдаг ба тэр ертөнц нь 9 цагаан 1 хар 2 хөх ертөнц бий гэсэн байсныг би өмнөх нэгэн бичлэгтэй тайлахдаа Хүн төрөлхтөний 9 цагаан хүслийг 9 цагаан ертөнц гээд   түүний хэтрэлийг устгах хар ертөнц гэдэг юм байна гээд 2 хөх ертөнц болох бөө (эрүүл оюун санаа) бөх (  биеийн бөх буюу эрүүл саруул бие) гэх хөх ертөнцөөр тэнцлийг хадгалах нь зорилго юм бна гэж ухаж билээ. Тэгэхээр Дайчин тэнгэр гэдэг маань тэр л тэнцлийг хадгалахыг хамгаалахыг хариуцдаг тэнгэр бололтой.  
Хамтран амьдрахын хүсэл харин түүний хэтрэл юу бол? Хамтран амьдрахын хүслээ биелүүлэх гэж хажуу нэгнээ өөрийнхөөрөө байлгах гэж хардах сэрдэх гээд л асуудал үүсдэг тэрийг хэлж байна уу? тэгвэл хамтран амьдрахыг хүсэж байгаа бүхэн хажуу нэгнээ ойлгож хүндэлж хамтын нэг гэр бүлийг бий болгох эрхэм зорилгодоо үнэнч байхын тулд өөрийн дотор байх 13 хар бүхнээ дарж тэнцүүлж байхыг хэлэх нь дээ
Цааш үргэлжлэх хүслүүд ч бас энэ бүхэнтэй хамаатай тул дор бүрнээ дахин өөрөө өөртөө тунгаацгаана буй заа



   

Sunday, July 5, 2026

Хүслийн зүй ба Мөрөөдөл

Хүслийн зүйг ТНГР ийн ЖРЛГ т болгоож мөрлөн амьдарваас
Хөх Монгол мөрөөдөл гэж чухамдаа энэ билээ
Мон-ыг голлож амин чанараар хамгаалж хянаж
Бусдын алдаа надаас болдог, хохирол нь намайг хорлодог гэх
Багш шавийн барилдлагыг мөрөөдөл болговоос амьдарму

Хүслийн зүй гэдгийг өмнөх бичлэгүүд дээр нэлээн тайлбарласан. Юу санасан 9 хүсэл нь сэтгэчлэн бүтэх болтухай хэмээх ерөөлийг манайхан хэлдэг. Тэр 9 цагаан хүсэл нь өөрөөс хамаарах 3 хүсэл  (эрүүл энхийн хүсэл, эд баялагийн хүсэл, эрдэмд боловсрох хүсэл) өрөөлөөс хамаарах 3 хүсэл ( хань ижилтэй болох хүсэл, үр хүүхэдтэй болох хүсэл, сайн анд нөхөд хамтрагчтай болох хүсэл), өнөд мөнхийн 3 хүсэл (Эзэн эрхийн хүсэл - эгэл нэгэн байх уу олныг дагуулах манлайлагч байх уу, энх амгалангийн хүсэл, мөнх оршихын хүсэл ) гээд харин түүний эсрэг хэтэрсэн хүсэл нь  бусдад бас байгал дэлхийдээ хор учруулахыг нь хааж 9 хар сүлдээ босгож хүслийн зүйг тодорхойлдог шүү дээ. Чухам энэ бүхнийг мөрөөдлөө болгон амьдралынхаа зарчим болгож амьдарвал Мон-ыг голлож амин чанараар хамгаалж хянаж байнаа л гэсэн үг. Өөрөөр энгийнээр хэлбэл өөрийн хүслийнхээ хэм хэмжээг мэдэж бусдад хор хохирол учруулахгүй хэмжээнд хязгаараа мэдэж байхыг хэлж байгаа юм. Эдийн хүсэл хэтэрч шунал болдогоор жишиглээрэй.
Харин бусдын алдаа надаас болдог , хохирол нь намайг хорлодог  гэх ойлголтоос суралцана гэдэг өөрийн алдаа түүний хор хохиролоос суралцаж алдаа оноо бүрийнхээ цаана нуугдсан байгаа сургамжийг , хохирол үүсгэж байгаа шалтаг шалтгаан бүрээр нь өөрийн туулсан туулал бүрээр дүгнэж суралцаж алдааныхаа хохиролыг залруулж сурч чадвал энэ нь алдаагаа  багш болгон сургамж бүр дээр нь ухаажихыг багш шавийн барилдлага гэж хэлээд байнаа гэвэл хэнтэй ч бай харилцаанд ороход өөрийн дотор байгаа 13 муу чанарыг дарж чадаж ямар нэгэн шалтгаан гаргахгүй байхад суралцана гэдэг үнэхээр том сургалт бололтой. Чухам энэ бүхнээс суралцана гэдэг уншаад ойлгочихдог зүйл биш харин өөрийн амьдралын туулал бүрээс суралцах чадвар бололтой. Алдаа бол аймаар зүйл биш харин түүнийгээ даван туулж ухаарал олох их багш л гэсэн үг юм байна. Алдаа гаргадаггүй хүн гэж нэг ч байхгүй харин алдаагаа таниж мэдэн залруулж чаддаг байх нь (өөрөөр хэлбэл алдааныхаа хохиролын барагдуулах) өөрөө хайхамшиг бололтой

Monday, June 29, 2026

Дур булаах ЭрДэм

 Анх онгодоосоо асуусан  Үнэн гэж юу юм бэ гэсэн асуултны  маань хариултанд  Дэм дэмэндээ гээд ойлгочих гэсэн  хариултыг бодох тусам,  амьдралын бартаа саад, амжилт онооны түүхээ эргэн харах бүрт бусдын дэмээр явсан бүхэн минь үнэний түүх болон хадгалагдаж үлджээ.  Эжий, аав, ах,эгч , дүүс,  анд нөхдийн тус дэм,хайр энэрэл ,  атаатан дайсан байсан ч тулгарсан саад бэрхшээлийг давах хүчийг минь бэхэлж, ухааныг минь хурцалсан миний түүхийн нэгээхэн хэсэг болж өнөөдрийн намайг бий болгодог нь амьдралын жам юм байна гэдгийг ухаарах мөч тохиох бүрт  онгодын хэлсэн үгний үнэнийг бахдахгүй ч байхын аргагүй юм.

Нэгэн үйлийг амжилттай дүүргэсний дараа Онгодууд маань Хишгийн тэнгэрээс нэг зүйл гуйх эрх өгч билээ. Тэгэхэд би Дур булаах эрдэмд суралцахад минь дэм болж өгөөч гэж гуйсан юм. 

Дур булаах эрдэм 3 ЧУКУР тай.

Дутагдах
Давуугаа үзүүлэх
АКОК МОНОГОУУЛ аар ойлголцох

Өнгөрсөн хугацаанд Дур булаах эрдмийн талаар уншиж байхдаа мэдсэн зүйл маань амьдралын туулал бүр дээр сургамж болж өөрийгөө боловсруулж бусдад өөрийн  давуугаа үзүүлж байж хүндэтгэлийг олж бусдад мэддэг чаддаг бүхнээрээ туслаж , мөн бусдаар дутагдах орон зай үргэлж байдаг гэдгийг ухааруулсан туулал бүр дээрээ ухаажин Эв эеийг хичээж сурсаар л байна. АКОК МОНОГОУУЛ аар ойлголцох гэдэг өөрөө тэр чигээрээ дэм дэмэндээ байхыг өгүүлдэг бололтой. Олон сайхан найз нөхдүүд минь хүнд бэрх үед тулж дэмнэж, өвдөхөд минь бариа хийж өгч, үгийн сайхнаар ч урам зориг өгч, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж ирсэн байдаг бөгөөд энэ бүх сайн сайхан дэмийг зөвхөн авдаг биш бас өгдөг байж хүртдэг гэдгийг сургасан юм . Мэдээж туулал бүр минь алдаа оноотой байсан.  Зарим үед амиа бодож зөвхөн өөрийн талаас үйл явцыг харж шийдвэр гаргах үед хохирол амсаж байгаагаа анзаарсан  юм. Бас өөрийн ажилладаг салбартаа өөрийн туршлагаас, мэдлэгээс бусдадаа харамгүй хуваалцсаны үр шимээр олон хүмүүст танил болж энэ бүхнийхээ үр шимийг  үргэлж хүртэж байгаагаа ч бас анзаарсан. Өөрийн чадахгүй мэдэхгүй зүйл дээр бусдын дэмийг хүртэхийн тулд өгдөг байх хэрэгтэй гэдэг дүгнэлт өөрийн эрхгүй л гарна. 

Өгөж байж авдаг
Өөриймсөж байж засдаг
Үгүйсгэж байж баталдаг
Үйлдэж байж таньдаг
Алдаж байж онодог
Ариглаж байж баяждаг
Амьдралын дэнсээ
Алхам бүрээр хэмжигднэм

Wednesday, May 13, 2026

Эр байх 9 мөн чанар

Энэ цагийн ЭБЭХЭ нар гэж хэн байх бол? Эрт Хамаг Монгол улсын үеэс л ивээх хүчин болж гэр бүлийн зөвөлгөө өгч  төрөөс цалинждаг энэ мэргэжилтнүүд байсан бол өнөөгийн цаг үед гэр бүлийн сэтгэл зүйчидээс гадна олны хүндэтгэл хүлээсэн гэр бүлийн гишүүд мөн удган зайрангууд ч мөн зөвөлгөө өгсөөр байгаа болов уу .

Мэдээж түрүүний бичлэг дээр дурьдсан эмэгтэй хүний мөн чанар, эр хүний мөн чанар юун дээр оршиж юугаараа ялгаатай байдаг хэрхэн ойлголцолд хүрэх вэ гэдэг асуултын хариуд өнөөдөр Эр хүний мөн чанарын талаар ГӨ ний судруудад бичигдсэн тайлбаруудыг оруулж байгааг хүлээн авна уу.

Эр байх  9 мөн чанар

1. Үр тогтоох чадвартай хүчтэй цустай байх

2. Эр хүн 3 ачийг ер мартаж болохгүй

- амь аварсан ач

- амь төрүүлсэн ач

-амийг бүтээсэн ач

3. Хүмүн хөрст дэлхий дээр Хий Чийг Тоос гэх 3 амин хүчинд хуруу хүрэх аваас эр хүний мөн чанараа алдсан гэж үзнэ

4. Сэтгэлийн учиг ариун байх. Аливаа үйлийг төгөлдөр хийе гэвэл мөнгөнөөс илүүтэй сэтгэлээ түүнд зориулж, итгэлээ бадрааж төгөлдөр сайхны төлөө тэмцэх учиртай

5. Ур тэнцүүлэх учиг. Аливаа зүйлийг хүмүн хийж сурахдаа дадал гэдэг зүйлийг хэвшүүлэх ёстой байна. Хийж дадсан зүйлээ үргэлж санаж бас сэргээж, үйлдэж байх учиртай

6.Эр хүмүн үргэлж үнэнийг ухаалгаар хүртэн байж амьдрах учиртай. Өөрөөр хэлбэл өнөөдөр үйлдэж байгаа бүхнийхээ арыг дааж сурах учиртай. Эр хүмүн үнэнээс дутааж болохгүй

7.Чадлын учиг. Чадахын тулд мэрийдэг. Чадсан хойноо даах учигтай. Хэр их чадна түүнийгээ хүрт. Амаараа бүү түүнээсээ илүү бол. Хэдийг чадах ёстой, түүндээ ам үйлдэл 2 оо тэнцүүлэн орших учиртай.

8. Хүч чадал буюу "Ир"

 9. Удамшилт дээд хүч нь өөрөө Эр. 1000 жилийн дараа чиний хийсэн мөр ямар байх вэ гэдэгт "Эр" гэдэг утга нь өөрөө болно.

Гэр бүл дэх эр хүний үүрэг оролцоо эдгээр мөн чанарыг агуулсан чадамжийг хөгжүүлж чадвал илүү их хүндлэлийг хүлээж  Эцэг байх Нөхөр байхад ихээхэн дэм болох нь дээ эрчүүд минь

Tuesday, April 28, 2026

Хайрлуулна гэдэг чадвар, хайрлана гэдэг ухаан

 Монгол хатдын онгон түүхийн гялбаа судрыг уншиж байгаад хатад хэрхэн охидоо сургадаг байсан талаар уншсан юм  :

 Эм хүмүн эр нөхрөө хайрлахад мөрдлөгө болгох 5 зарчим буй. Үүнийг мэдэхгүй бол эр нөхрөө тухлуулж чадахгүй гэсэн сургаал.

1. Эр нөхрөө хүндлэх: Хүндэл гээд Тэнгэр шиг магтах биш. Хүндэтгэж түүний өгүүлэхийг гүйцэд сонсож, өөрийгөө илтгэж, өөрөөсөө дээгүүр харьц гэсэн үг. Харин түүнийг дааж чадахгүй эр нөхөр бол заяаны чинь хань биш . Хүндлэлийг дааж чадаж байж л эхнэр хүмүн, нөхөр хүмүн нэгэн гэрт оршино. Эр хүмүний заяаг өөд өөд нь өргөж байж эр хүмүн хийморьлог явж, нэрийг чинь өргөн түмэнд алдаршуулна.

Энэ Эмгүдийн сургаал. Харин би түүнийг өөрийн амьдралтай холбон бодлоо. Тиймээ би нөхрөөсөө чи намайг хүндэлсэнгүй гэх гомдлыг сонсож байсан. Үнэхээр л бодоод байхад энэ л зарчим зөрчигдсөн санагдсан. Эр нөхрийнхөө үгийг гүйцэд дуулдаггүй талтай.  Нэгэн онгодын подкастан дээр Эр хүмүн гэдэг илүүтэй хүсэлдээ хөтлөгддөг харин эм хүмүн илүүтэй нөхцөлдөө уягдах чигчтэй гэж айлдсан байдаг. Тэгэхээр эр хүний хүсэлдээ хөтлөгдөх тэр мөн чанараа үгээр илэрхийлэх мөчид түүнийг хүлээн авах эм хүмүүн хэт нөхцөл байдалдаа автан үл хэрэгсэж өнгөрөөчихдөг талтай байж болох юм. Ахуйн жижиг сажиг өнөө маргаашийн асуудалдаа анхаарлаа илүү хандуулаад эр нөхрийнхөө хүсэл зорилгыг дутуу сонсож анзаардаггүйгээс эр нөхөр өөрийг минь хүндэлэхгүй байна гэсэн ойлголтод орж байх талтай. Саяхан Эр хүмүний мөн чанар гэдэг подкаст сонссон юм. Тэр подкастан дээр нэгэн онгодын ярианд бас "Эм хүмүн илүү гарцыг тавьдаг боловч эр хүмүн харин илүү зохистойг нь сонгодог мөн чанартай" гэж яриж байсан. Нийгэмд ч тэр аливаа болохгүй бүтэхгүй зүйлс гарвал эмэгтэйчүүд эхчүүд л бодит байдалтай нүүр тулж үнэхээр хэцүү хүнд нөхцөл байдалд байна гэдгийг муугаар нь ч тэр сайнаар ч тэр яриж шаагилддаг. Харин эр хүмүүн эдгээр нөхцөл байдлыг үнэлж эдгээр гарцуудаас хамгийн зохистойг нь сонгодог мөн чанартай байх нь . Тэгэхээр эр нөхрийнхөө ярихыг гүйцэд сонсож сурах чадварт суралцах хэрэг гарах нь дээ хүүхнүүд минь Хайрлагдана гэдэг чадвар хайрлана гэдэг ухаан шүү гэж сударт бичсэн байдаг үг санаанд буучихлаа.

2. Эр хүмүүний урдаас их дуугаар бүү ярьж бай. Эрх мэдлийн билэгдэл болдог эр хүмүнд их дуугаар хэлэх нь хэдэн мянган зөв үг хэлсэн ч хэрэгцээгүй болгодог. Аядуу зөөлөн хэлсэн аливаа үг бүхнийг сонсоогүй мэт дүр үзүүлэвч зүрхэндээ шигтгэдэг юм шүү гэж захиж байлаа.  Арвинтай бухимдаж, араа шүд тачигнах үе байлгүй яахав дээ. Хамраас цус гарч, цусаар уйлах шахам гомдох үе ч байнам. Тэр бүхэнд өөрийгөө бариж чадаж байгаа эм хүмүнийг эр хүмүн өндөр Тэнгэрээс илүү биширч чаддаг юм гэж сургасан байдаг. 

3. Сул юм хэзээ ч бүү хэлж бай. Үг бүхэн чинь үнэтэй байх тусам өөрийг чинь хүндлэх нь их. Үг бүхэн чинь хог байх тусам өөрийн чинь нэр хүнд унана. Үүнийг эмэгтэй хүн бүр мэдэж байх учигтай. аливаа зүйлийг өөнтөглөж, өөг засах ухаан байлгүй л яахав, гэхдээ үргэлж яриад байхаар хов болж хэнд ч хүрч засал болдоггүй жамтай.

Тиймээ хүүхнүүд бид чинь үргэлж л ямар нэгэн зүйл санаанд нийлэхгүй бол үр хүүхэддээ ч тэр эр нөхөртэй ч тэр үглэж яншиж байдаг сул талтай шүү дээ. Харин түүний оронд эр нөхөртэй намуун дуугаар час хийтэл нэг хэлчихэд зүрхэнд нь шигтгэж болох талтай нь байна. Өөрсдийнхөө , гэр бүлийнхээ нэг асуудлыг хамтран шийдэхийн тулд  туршиж үзнэ биз.  Бас л энэ чадварыг эзэмшиж байж хайрлагдах нь бна шүү дээ.

4. Аливааг захирая гэвэл цэгцэлж захир : Хүмүн ч бай, адуу мал ч бай, гэр орон ч бай захирахын тулд чи хаана юу байгааг бүгдийг мэдэж байх хэрэгтэй. Үргэлж бүхнийг шинээр  цээжлэх хэцүү байдаг учраас цэгцэд оруулаад түүнээ цээжилвэл тэр зүйлийнхээ хөдөлгөөн бүхэн чиний нүдний дэргэд ил байна. Энэ амархан сонсогдож байгаа боловч хийхэд хэцүү. 

Тиймээ үнэхээр гэрийнхээ эд зүйлсийг нь цэгцлээд энд тийм юм байдаг тэнд тийм юм байдаг гээд цэгцэнд оруулсан байхад гэрийн хэн яаж бусниулдагийг бүүр мэддэг болчихдог шүү дээ. Заримдаа эзгүйд байх үедээ хөргөгчөө онгойлгож үзээд л   хүүхдүүд маань юу идэж ууж гэдгийг  юу хийснийг нь ч мэддэг болчихдог . Тэр бүү хэл гадны хүн орж ирснийг ч анзаардаг болчихдог. 

5. Өөртөө хүртэл үнэнч бай. Хэрэв чи өөрийн үгнээс зөрөх бол чи тэрийг хэлэх эрхгүй. Хүмүнд зөвөлгөө өгөхдөө хүртэл чи түүнийг чаддаг байж зөвлөгөө өгөх хэрэгтэй.

Заримдаа хүүхдүүддээ ч тэр нөхөртэй ч тэр зөвөлгөө өгчихөөд тэрийгээ өөрөө зөрччих юм бол та өөрөө чи өөрөө тэгэхгүй л байна шдээ гэж шүүмж сонсох үе байдаг шүү дээ. Нэг удаа хүүхдүүддээ шүдээ угаахдаа усаа битгий гоожуулаад бай гэж загначихаад өөрөө тэрийг мартах үед хүүдээ тэгж шүүмжлүүлж л байлаа. Тэр үед нээрээ би өөрөө тэгж загначихаад гээд их л эвгүй байдалд орж байсан удаа бий. Энэ бол зүгээр л жижигхэн алдаа юм шиг байсан ч цаад үр дагавар нь өөрийхөө үгний үнэ цэнээ алдаж буйн  нэг жишээ байсан . Түүнээс хойш өөрийнхөө үйлдэл бүрийг үглэсэн үгтэйгээ холбох болсон доо.

Эр хүмүнийг хайрлах 5 мөн чанар бий гэж хэлсэн. Үнэндээ өөрийгөө хайрлуулах 5 мөн чанар байсан юм байна лээ. Эр нөхрийнхөө , ханийхаа дутууг нөхөж дүүргэж өгөх , нэгнийхээ хүслээр нөгөөх нь хөлөглөж бүрэн болдог жамыг таниулах Их Хатдын түүхээс суралцмаар

Хүмүн гэдэг үргэлж л бусдаас бурууг хайдаг талтай . Үнэндээ өөрийн дотор луу өнгийж өөрөөсөө алдаагаа хайж засаж чадвал энэ нь эргээд бусдад нөлөөлж болдог байх нь. Яаж вэ гэвэл өөрөө ингэж алдаж байсан юм болохоор бусад хүн ч бас алдаж болно гэдгийг ухаарч байж харилцагчийгаа илүүтэй ойлгож өөриймсөж бодож эхлэх гарц гарч ирэх нь. Энэ л харин харилцааны гацааг гаргаж хэзээ ч эвлэрэхгүй мэт бодож байсан бүхэн энгийн амархан шийдэж ойлголцолд хүрэх боломж нээгдэх юм уу даа.



Saturday, April 18, 2026

 Хэзээ ч юм чамтай учирч 
Хэмнэл аялгуу нийлсэн мэт ханьсаж 
Хэний ч мэдрээгүй тийм хайраар 
Хэдэн зууныг дамжин хайрлуулсан мэт
Тийм мэдрэмж зүрхэнд минь чамайг үргэлж сануулах мэт.
Хайр гэж үнэхээр агуу юм байна.
Хариу нэхэлгүй хайрладаг юм байна. 
Тийм л хайрыг би ундруулах юм байна. 
Тэгш жаргалыг түгээх юм байна

Sunday, April 12, 2026

Гэр бүлийн харилцаа ба эр эм хүмүний сэтгэхүйн ялгамж онцлогийг ойлгохуй 1

Монголд гэр бүл салалтын шалтгаан нь нэг л зүйлээс бус, хэд хэдэн хүчин зүйлийн нийлбэр байдаг. Сүүлийн жилүүдийн хандлагаас харахад дараах үндсэн шалтгаанууд хамгийн түгээмэл байна:
💔 1. Харилцааны үл ойлголцол, итгэлцлийн асуудал
💸 2. Санхүүгийн дарамт, эдийн засгийн хүндрэл
🍺 3. Архидалт, донтолт
👩‍👧 4. Гэр бүлийн үүрэг, хариуцлагын тэнцвэргүй байдал
💔 5. Үнэнч бус байдал (араар тавих)
🧠 6. Сэтгэл зүйн бэлтгэл дутмаг, эрт гэрлэлт
🏙 7. Хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлт

Монголд салалтын гол шалтгаан нь:
👉 харилцааны асуудал + санхүүгийн дарамт + амьдралын хэв маягийн өөрчлөлт гэсэн нийлмэл хүчин зүйлс байдаг.
    👩 Эмэгтэйчүүдийн хувьд:
  • Сэтгэлзүйн халамж дутмаг
  • Хариуцлага тэнцвэргүй (гэр + ажил)
  • Архидалт, гэр бүлийн дарамт
  • Хайр, анхаарал буурах

👉 Ихэнхдээ: “би ганцаараа бүхнийг үүрч байна” гэсэн мэдрэмж

    👨 Эрэгтэйчүүдийн хувьд:
  • Санхүүгийн дарамт
  • Хүндлэгдэж, үнэлэгдэж чадахгүй байх мэдрэмж
  • Харилцааны зөрчилд дасан зохицох чадвар сул
  • Зарим тохиолдолд гадуур харилцаа

👉 Ихэнхдээ: “намайг ойлгохгүй байна” гэсэн мэдрэмж

Дээрх мэдээлэлийг судалгаанаас харж болно. Энэ бүхнээс харахад эмэгтэй эрэгтэй хүмүүс ойлголцолд хүрж гэр бүл зохиоход Туяа Цэцгээ хэн байхаас үл хамаарч эмэгтэй хүний онцлог юу юм бэ гэдгийг ойлгох , нөгөө талаас Болд Баатар хэн байхаас үл хамаарч эрэгтэй хүний онцлог мөн чанар юу юм бэ гэдгийг ойлгох нь гэр бүлийн харилцаанд ихээхэн нөлөөлдөг байх юм.

Хамгийн энгийн жишээг хэлье : Эрэгтэй хүн нөхөр аав хүү хэн ч байсан тэнд байгаа тавьсан юмыг аваад ир гэхэд олдоггүй . Энэнд нь ээжүүд эхнэр хэн ч бай бухимдах үе байдаг.

Тэгвэл эмэгтэй хүн хөдөлгөөнгүй зүйлийг олж илрүүлэх чадамж нэн өндөр, эр хүн бол олохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Харин эмэгтэй хүн хөдөлж байгаа зүйлийг олдоггүй. Энэ нь нэн эртний өвүг дээдэс маань эмс голчлон түүвэр эрхэлж, жимс ургамал навч , идэш уушийн хөдөлгөөнгүй талбарын ажил үйл эзэмшиж байснаас улбаалан хөдөлгөөнгүй зүйлийг ялган таних чадвар удамших шинжтэй болон хөгжсөн. Харин эрс анчин гөрөөчин хөдөлгөөнт бүхний араас хөөцөлдөн гүйж байсан онцлогоос хөдөлгөөнт байг илүү анзаарах шинж чанартайгаар хөгжсөн нь удамшсан шинжтэйгээс хамаардаг байх нь.   

Цаашлаад энэ тархин онцлог дохио хүлээн авах ялгаа нь хайр дурлал, бие биеэ шохоорхох сэтгэл зүйд ч нөлөөлдөг. Эр хүмүн өөрийн сонгосон эмэгтэйд таалагдмаар байвал ойрт ойрт ойрт, нарийн сормуус, уруулын хэлбэрийг ойроос харж байж, арьсны үрчлээнүүдийг нүхтэй нь хамт харж байж эм хүмүн дурлана. Эм хүмүн эр хүмүнд гоо зүйн сэтгэгдэл төрүүлмээр байвал холд холд холд, чамайг бүтнээр чинь харж хөлийг үзүүрээс толгой оройг хүртэл ерөнхийд нь харж байж л эр хүмүн дурлана. Яг энэ үзэгдэл гэр бүлийн харилцаанд нөлөөлнө. Эм хүмүн шивнэх яриагаар эр хүмүнд үг хэлж байвал ойлголт нь илүү хурдан байдаг. Өндөр дуугаар олон давтамжтай ярихаар ойлголтын мөр үлдэхгүй сарнимал дохио болно. Харин эр хүмүн нэг зүйлээ олон давтаж хэлэх шаардлагатайгаа ухамсарлаж хайртай хайртай хайртай, дуртай дуртай дуртай, хөөрхөн хөөрхөн хөөрхөн гээд зуршил мэтээр хэлээд байвал эм хүмүн чамд сэтгэлтэй байсаар байна. Эм хүмүүнүүд богино ойтой учир өчигдөр хайртай гэж хэлснийг маргааш мартана. Эр хүмүнийг өөрийн дэргэд байлгая гэвэл шивнээ яриа хийж бай, эм хүмүнийг үүрд дэргэдээ байлгахыг хүсвэл давтамжит яриа хийж бай .

Энэ мэт маш энгийн зүйлд гэр бүлийн харилцаанд томоохон нөлөөл үзүүлдэг гэвэл та яах ёстойгоо тунгааж туршаад үзнэ биз.

Дээр өгүүлсэн гэр бүл салалтын нэг гол шалтгаан бол Архидалт, донтолт.

Тэгвэл би юуг мэдэх ёстой вэ?

Монгол домчийн судар 2 буюу "Бодь засал" сударт цаг үед нийхэмд хамгийн элбэг байдаг донтолтыг аравлан жагсаасан байдаг : 

1. Чихэр донтолт-Оюун сэргэг мэдрэмжийн донтолт 
2. Сархдын донтолт- Тайтгарлын донтолт. Сархдад донтож байна гэдэг нь сэтгэлзүйн хувьд тайтгаралд донтож байгаа гэсэн үг.
3. Эрчийн донтолт - Сэтгэл зүйд эрч хүчийг мэдрэх донтолт
4. Хөөрлийн донтолт- Сэтгэл хөөрөх мэдрэмжинд донтоно. Эдлэг талаасаа үнэртэн хөөрөл мэдрүүлдэг. Үүнд хамгийн элбэг нь тамхи, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн
5. Дайчлагдах донтолт- Хүмүний өөрийн биеийн зориг идэвхийг гаргадаг шүүрэл тогтолцооны донтолт.
6. Өвдөлт намжилтын донтолт- Урт хугацаанд өвчилсөн архаг суурь авчинтэй хүмүүст элбэг тохиолдоно
7.Нойрсолтын донтолт - Мэдрэл туйлдал ядаргааны хэт туйлшрал ажлын албадын үед тархиа амраах гэсэн хүсэл эрмэлзлэл нь нойрсолтын донтолд өртөнө.
8.  Идэхийн донтолт- Сэтгэл гутралаас үүсдэг. Тухайн гутарч буй нөхцөлөө эрч хүчээр давах сэдэл, хандлагаар үүсдэг.
9. Эс идэхийн донтолт - Хүмүн өөрөө өлсөх , өвдөх үедээ бие нь бага хэмжээний тайтгарах бодис ялгаруулдаг түүгээрээ тайтгарлыг мэдрээд хоолоо сойх, бага идэх мэдрэмжийг аваад байдаг. 
10. Хуялжин янаглахуйн донтолт- Хүмүн бодис шүүрлийн дотроос хуялыг үйл ажиллагаа нь асар их өвчин намдаах, тайтгаруулах, эрч хүч мэдрэх бүлэг шүүрэл байдаг. Энэ шүүрлээ идэвхжүүлэх байдлаар донтож болно.
11. Дэлгэцийн донтолт- Өөрийн зүгээс орчин үеийн хүмүүст их ажиглагдаж байгаа болохоор энэ донтолтыг судар дээр байхгүй ч нэмчихлээ. Гэхдээ дээрх 10 донтолтын нэгэнд хамаарч байж болох юм.
Эдгээр донтолтоос гэр бүлийн харилцаанд хамгийн их нөлөөлөл үзүүлдэг нь сархдын донтолт, Хуялжин янаглахуйн донтолт , Дэлгэцийн донтолт байж магад. 
 Хүмүн өөрөө донтолттой гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэрх . Аливаа донтолт бүрийн ард таашаал орших тул түүнээсээ хагацаж тухайн сэтгэл хөдлөлөөсөө ангижирна гэдэг биелэгдэшгүй даалгавар  мэт санагддаг. Ер нь хүмүний амьдрал, сэтгэл хөдлөлд дадлыг устгах нь хамгийн хүнд заслын хэлбэр гэхдээ боломжгүй зүйл биш.
Юуны өмнө ийм донтолтуудыг үүсгээд байгаа сэтгэл зүйн дарамт юунаас үүсдэг вэ гэдэг нь сонин бөгөөд бидний заавал мэдвэл зохих зүйл байх. Энэ донтолтуудыг ойлгох гээд оролдвол ямар нэгэн байдлаар тайтгарал таашаал авахын тулд бий болоод байгаа нь ажиглагдана. Тэгвэл тэр таагүй байдлыг үүсгэдэг айдас, эмээлт, санаа зоволт, ичих гэсэн мэдрэмжүүдийг эрэгтэй эмэгтэй хүн дээр яаж ялгаатай байдгийг ойлгох юм бол гэр бүлийн харилцаагаараа ийм асуудалд орохгүй байж ч болох юм шиг. Өөрөөр хэлбэл бие биедээ дэм болж тайтгарлыг илүү сайхан харилцаанаасаа олж авч болох юм. 
Жишээ нь  ичих мэдрэмж эр эм хүмүн дээр илүү ялгаатай байгааг энэ сударт бичсэн байсан нь анхаарал татав. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биеэ ойлгоход дэмтэй санагдав .
Ичгүүр гэж юу вэ гэвэл өөрийн үнэ цэнэд хамаатах билгийн шинжит айдас юм. Эр хүйсийг бодвол  эм хүйс ичгүүр мэдрэх нь өндөр. энэ нь эм хүмүний үржил зүй тогтол нь хуял сэдлээс авахуулаад үрийг тээх, төрүүлэх, өсгөх гэх урт хугацааны бие сэтгэлийн нэг туйлт үрийг өсгөх сэтгэлзүй гардаг хувь үзэл нь биеийн үнэ цэнэтэй шууд холбогддогтой хамаатай. Харин эрчүүд нь богино хугацаанд үр тогтоож харьцангуй идэвхт байдаг тул ичгүүр зовлон нь бага бөгөөд холбогдох байц нь нэр хүндтэй хамаатдаг. Эр хүйсийн хувьд урт хугацаанд байгуулсан нэр төр түүний тогтворт байдал нь айдас эмээтлээ давах хүч болдог. Нэр хүндэд халдах орон зайг мэдэрвэл айдас эмээтлээс илүү ичгүүр мэдэрдэг өвөрмөц үзэгдэлтэй. Иймээс ичгүүрийг эр хүн нэр хүндээр, эм хүн бие цогцсоор мэдэрнэ. Эр хүний нэр төр тогтворгүй болоход бэлгийн чадвар унаж, эм хүмүний бие рүү шууд халдах довтолгоонд шүүрэл тогтолцоо алдагдаж, булчирхайн өвчлөл үүсдэг нь ажиглагддаг гэж сударт  бичсэн байна.
Миний мэдэх нэг найзын маань гэр бүлд яг ийм байдал үүсэн гэр бүлийн хүчирхийлэл үүссэн байдаг. Тэр найз маань өндөр албан тушаалтай бүсгүй байхдаа энгийн нэг жолооч залуутай суусан юм л даа. Гэвч эхнэр нь маш нэр хүндтэй ажлын хамт олондоо хүндлэгдэн ажилладаг байсан нь нөхөрт нь доромжлол мэт санагддаг байсны улмаас тайтгарал олж авахын тулд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж , гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсон байж болох юм. Энэ нь тэгээд гэр бүл салалтын үндсэн шалтгаан болсон байх. Тэгвэл шийдэл нь юу байсан юм бол гэж бодох юм бол эр хүн энэ байдлыг даван туулахын тулд илүү нэр алдар олж авахын тулд сурч боловсрох, эхнэр илүү их хүндэтгэлийг гэр бүлийн харилцаандаа бий болгохыг хичээх байсан юм болов уу? Энэ бүхэн мэдээж яг өөр дээрээ тулаагүй болохоор би бол ингэж тунгааж байна харин яг энэ тууллыг туулсан хүмүүсийн хувьд бас арай өөр шийдэл ярих ч байсан байж магад. Энэ бүгдээс юу суралцах вэ л гэдэг хүн бүрийн асуудал шүү дээ. Яг ингэх ёстой тэгэх ёстой гэж биш эр хүн эмэгтэй хүний онцлог ийм байдаг гэдгийг мэдснээр нөхцөл байдлыг ойлгон зөв хандлагыг бий болгоход орших байх... 

 

Sunday, March 15, 2026

"Тусгаар тогтнол, бошиг сахигч" киноны талаарх сэтгэгдэл

 Ойрд кинотеатрт кино үзээгүй байж байгаад залуухан найз нарынхаа урилгаар энэ киног үзэхээр ярилцлаа.

Киноны талаар ганц 2 сэтгэгдэл уншсан болохоор энэ киног үзэх хүсэлтэй минь давхцаад сайхан завшаан боллоо.

Яагаад ч юм киног үзэж дууссаны дараа цурхиран уйлмаар санагдсан. Үнэндээ кино үзэж байхад ч гэсэн нулимс минь чимээгүй урсан гарч л байсан л даа.  Хүүхэд байхад 4,5  ангид л  байсан байх нэг удаа сонин уншиж байсан чинь Дилов хутагт Жамсранжав гуайн талаар нэг нийтлэл бичигдсэн байсныг би маш их сонирхон уншаад бүүр тэр сонины нийтлэл дээр байсан Дилов хутагтын зургийг хайчилж аваад тэмдэглэлийнхээ дэвтэрт хадгалаад үе үе яагаад ч юм гаргаж хардаг байж билээ. Яагаад тэр жоохон хүүхдэд тэр нийтлэл тэгж их таалагдсан ч юм бүү  мэд.  Социализмийн үе шүү  дээ тэгэхээр тэр хүний талаар бас ч хамаагүй одоо цагт ил болсон мэдээлэл байгаагүй л байх. Одоо санахнээ Дилов хутагтын талаар Монгол улс НҮБ гишүүн орон болсон талаар байсан байх гэж бүүр түүрхэн санадаг юм. Ер нь бидний хүүхэд насанд маш их ном уншдаг байсан санагддаг. Шинээр гарсан роман болгоныг ээж аав 2 авчираад л номын санд хийчихдэг байсан болохоор  бид номыг бол амтархан уншдаг байж билээ. Тэгээд саяны киног үзсэн тэр уншсан романууд дээр гардаг үйл явдлууд дурсамж сэргээн бодит болон сонирхолтой нь аргагүй дурслэгдэж учир холбоосыг гайхалтай гаргасан зохиолчийг, мөн чин сэтгэлээ зориулан бүтээсэн уран бүтээлчдийг бахархан үзлээ.  Өндөр гэгээн Занабазар, Галдан бошгот гээд л одоо болтол нүүр номын түүхийн группүүд дээр манайхан 2 хуваагдан урвагч тэмцэгч гээд л маргалддаг сэдэв байнга л сэтгэл хөндүүрлүүлдэг .  Монгол нэрнийхээ учрыг тайлж мэдэх цагт бидний мөн чанар өр зүрхнээс өөрийгөө таниулан зүрх шархируулан ургадаг ч юм уу хэн мэдлээ. Халхын ноёдын хуралдаан дээр 8 р Богдод " Та хэдийгээр төвд хүн ч гэсэн таны мөн чанар , сүнс тань Монгол" гэж хэлээд таны анхдугаар дүр Өндөр гэгээний үйл хэрэг үргэлжилж буйг нь тодруулан хэлэх зохиогчийн шийдэл үнэхээр гүнзгий сэтгэгдэл төрүүлж билээ.  Цаг үе бүрийн түүхийн эгзэгтэй мөч бүхэнд тусгаар тогтнолын үнэ цэнийг юунаас дээгүүр тавин зүтгэж байсан үе үеийн баатарлаг түүхийн үнэн тодрон гарч ирэх мөч,  цаг нь болоод ил гарч ирсэн ч гэмээр.

Хөдөөнөөс ирсэн 20 гаран насны залуухан дүү маань бидэнтэй нэгдэж энэ киног үзсэн юм. Тэгээд киноны дараа сэтгэгдэлийг нь асуухад сэтгэл минь маш их огшлоо. Хамгийн сүүлийн хэсэгт хүмүүс тусгаар Монгол улсаа зарлаад хурайлах хэсэгт кинотеатрт байгаа бүр хүмүүс яг л хурайлаад байгаа юм шиг би бүүр дагаж хурайлмаар байсан гэлээ. Кино дууссаны дараа хүмүүсийн алга таших нь яг л театрт жүжиг үзэж байгаа ч юм шиг ...  

Sunday, November 23, 2025

Татвар гэж юу вэ?

Татвар гэдэг үгийг бодохоор хүн бүр л ямар нэгэн байдлаар өгөх талаар бодох байх. Бизнесийн үйл ажиллагаа буюу ямар нэгэн ашигтай үйл ажиллагаа явуулж орлого олоод түүнээс гарсан  зардлуудаа хасаад олсон ашигнаасаа татвар төлөх нь гэсэн ойлголт хүн бүрд байгаа байх. Ихэнх тохиолдолд цалингийнхаа орлогоноос татвар төлдөг. Тэрнээс ямар нэгэн зардлаа хасаад илүү гарсан орлогоноосоо татвар төлнө гэсэн ойлголт байхгүй ч байж болно . Гэхдээ төр хамгийн бага орлого бол энэ гээд дүн тогтоож өгөөд түүнээс нь татвар тооцдоггүй.

Тэгвэл татварын эсрэг утгатай үг юу вэ? Ууг нь бол эртний ойлголтоор авилга гэдэг үг гарч ирэх ёстой. Гэвч орчин цагийн ойлголтоор авилга гэдэг үг хээл хахууль буюу хэн нэгэнд хээл хахууль өгч өөртөө давуу байдлыг олж авах гэсэн ойлголттой дүйцдэг болсон.

Ууг нь бол "Авилга" бол төрөөс авах халамж үйлчилгээ  гэсэн ойлголт юм.  Төрөөс авч буй үйлчилгээ гэдэг утгаар нь ойлгоорой. Гэхдээ би заавал төрөөс үйлчилгээ авах ёстой юу? гэсэн асуулт өөртөө тавиад  хүн бүр дотроо тунгааж үзвэл би төрөөс ямар үйлчилгээ авдаг вэ гэсэн асуултын хариуг хайх байх . Үүнд :

1. Боловсролын үйлчилгээ

2. Эрүүл мэндийн үйлчилгээ

3. Хамгаалалын үйлчилгээ буюу цагдаа , прокурор, шүүх хууль тогтоох байгууллагуудын  үйлчилгээ.

4. Хяналтын үйлчилгээ буюу хүнсний аюулгүй байдалтай холбоотой эмийн бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний стандарт

5.  Эрчим хүч болон бусад шаардлагатай эх үүсвэрүүдээр хангагдах  үйлчилгээ

6. Бусад- Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх

Харин иргэн та  энэ дээрх үйлчилгээнээс хир хүртдэг вэ? Хүүхдээ хувийн сургуульд сургаж , эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авахын тулд гадаад дотоодын хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлдэг, мөн түүнтэй холбоотой хувийн даатгалын сангуудаас үйлчилгээ авдаг байж болно, шүүх цагдаагаас огт үйлчилгээ авдаггүй байж болно, өөрөө эрүүл аюулгүй хүнс эмийн бүтээгдэхүүн хэрэгдэхдээ энэ талаар мэдлэг боловсролоо сайжруулж хяналтаа хийдэг байж болно. Үүнд тодорхой хэмжээний орлого олох шаардлагатай гэдгийг хүн бүр мэдэж байгаа.

Ийм боломж байхгүй бол яах вэ? Төрийн үйлчилгээг ямар нэгэн байдлаар авах шаардлага үүсэх байх.

Тэгвэл та төрд татвар төлдөг үү гэсэн асуулт үүснэ. Хэрэв ямар нэгэн байдлаар татвар төлдөг л бол энэ үйлчилгээнүүдийг авах эрх үүснэ. Татварын дарамтыг бууруулмаар байна гэсэн асуудал сүүлийн үед их яригдах болсон. Огт татвар төлдөггүй хүний хувьд ийм асуудал үүсэхгүй л дээ. Харин татвар төлдөг татвар төлөгчийн хувьд бид төрийн үйлчилгээг сайжруулах талаар ярих нь зүй ёсны асуудал.

Их Монгол улсын үед бол хүн болж төрсөн л бол татвар төлөх ёстой гэсэн ойлголттой байсан. Үүнийг хянахын тулд хүн амын тооллого хийж 10т,зуут, мянгатын тогтолцоог бий болгож хэрэв нэгж иргэн татвараа төлөхгүй бол 10т нь 100 т нь 1000 т нь хариуцаж нөхөн төлүүлдэг тогтолцоотой байжээ. Ингэснээрээ нэгж иргэн болгоноо ажилтай орлоготой байлгахыг хамтын хариуцлагын тогтолцоогоор бий болгож иргэн бүрээ үнэ цэнэтэй хүн болгох тогтолцоог бүрдүүлж байж. Хэрэв та хэн нэгэнд залилуулж дээрэмдүүлж хохирсон бол хохиролоо барагдуулж авахын тулд төрдөө хандах л болно . Харин та татвар төлөгч иргэн биш л бол танид ийм эрх үүсэхгүй гэж сударт бичсэн байсан .

Харин орчин үед бол тийм тогтолцоо байхгүй. Ямар нэгэн аж ахуйн нэгжид хамаарч л байгаа бол цалин түүнтэй адилтгах орлогоноосоо татвар төлөхөөс биш ямар нэгэн байгууллагад ажил эрхэлдэггүй л бол татвар төлөхгүй байж болно. Хувиараа бие дааж бизнес эрхэлж байгаа ч татварын байгууллагад бүртгэлгүй л бол татвар төлөх албагүй. Харин эрүүл мэндийн үйлчилгээ авах хүсэлтэй бол хувиараа ЭМД аа төлөөд үйлчилгээ авч болно байх. Харин хүүхдийн боловсролын хувьд татвар төлдөггүй байсан ч сургуульд хүүхдээ явуулж л байгаа.

Тэгэхээр энийгээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хэн нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн татвар төлсөн мөнгөнөөс ямар ч үнэгүй боловсролын үйлчилгээ болон бусад үйлчилгээг хүртэж байнаа л гэсэн үг. Тэгэхээр татвар төлдөггүй иргэн та бусдын хөдөлмөрийн үр шимийг ашиглагч болж таарах нь... Мэдээж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэлж байгаа юм биш шүү. 

Тэгвэл эдгээр татвар төлөгч иргэд, ААН байгууллагууд яагаад татварын дарамтын бууруулаач гэх болов? Мэдээж татвар төлдөггүй иргэдийн ачаалалыг давхар үүрч байгаа болохоор шүү дээ. Энэ бол төрийн алдаатай бодлоготой холбоотой байх.

Манай улс Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай гээд бараг сүүлийн 30 жил яриж байна. Мэдээж төрийн түшээд энэ орлогоноос хувьдаа завших, хулгай хийх замаар маш их орлого олж байгаа ч мэдээж тэр олсон орлого ашигнаасаа татвар төлнө гэж байхгүй . Тэгвэл тэр хулгай хээл хахуулийг бид яаж хянах ёстой вэ? гэдэг асуудал тулгарна. Тэгэхээр үүнийг эмх цэгцэнд оруулах арга бол татварын тогтолцоог сууриар нь  шинэчлэх өөрөөр хэлбэл хүн бүр тэгш татвар төлөгч нар болж далд эдийн засаггүй болох хяналтын тогтолцоог бий болгох явдал. Далд эдийн засаг гэж юу юм бэ гэхээр татвар төлөгдөөгүй гэмт хэрэг , хээл хахууль, хар тамхи, хүний наймаа гэх зэрэг хууль бус мөнгөний эргэлт юм.  Энэ бүгдийг ил болгох арга бол хүн бүр тэгш татвар төлөгч болж эдийн засгийн ил тод байдлыг бий болгох татварын хяналтын тогтолцоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл хулгайч нарыг нуугдах аргагүй болгох.  Ингэж байж л бид хамтын хариуцлага руу шилжинэ.  Харин бидний авдарт  татварын бодлогыг хэрхэн бий болгож хуурай газрын хамгийн том Эзэнт гүрнийг бий болгож байсан дэлхийн олон орныг байлдан дагуулж зөв шударга татварын тогтолцоог бий болгож, хянаж, сайжруулж чадаж байж 100 гаран жил оршин тогтнож чадсан Их гүрний бодлого бий. Энэ талаар Гэрлийн өргөөнөөс гаргасан Засаглахуйн засал, Хэтэвчний судар, Өрөг цадиг тамга судруудаас уншиж судалж хэрэгжүүлэх арга замыг орчин үедээ тохируулан авах гээхийн ухаанаар шүүн тунгааж хэрэглэх аргачлалыг олуулах гэсэн өвгүдийн ухааныг тосон авцгаая. 

 Харин Татвар бол иргэн  бүрийнхээ үнэ цэнийг бий болгогч хэрэгсэл юм гэдэг хариултыг өгмөөр ч юм уу даа. 

Татвар төлөгч байж, улсдаа үнэ цэнэтэй иргэн байхын төлөө мэдлэг боловсролтой , эрүүл саруул иргэн болж улсынхаа хөгжилд нэмэр болцгооё !
Хэрэв та энэ улс татвар төлсөн ч сайжрахгүй гэж бодож байвал та энэ улсад амьдрахгүй өөр улс руу дүрвэж ч болно. Харин тэр дүрвэж очсон улс чинь бас л таниас татварыг авах л болно. Тэр л татвараар хөгжлийг бий болгож байгаа шүү дээ. Заавал дүрвэлгүй татвараас зугатааж амьдарч болоод л байна гэж бодож байгаа бол хөгжил дэвшилгүй ирээдүйгүй улсын иргэн байсаар л байна.  Эх орондоо сайн сайхан амьдрах хүсэлтэй л бол үнэ цэнэтэй иргэн болж улсынхаа хөгжилд хэмээ өргөж чадвал та үнэ цэнэт иргэн гэсэн үг. Харин энэ улсаа хөгжүүлэхийн тул таны хийх эхний алхам бол орлого олж амьдрал ахуйгаа өөд нь татаж улс эх орондоо татвараа төлж хамтдаа хөгжил өөд хэцүү хүнд ч гэсэн цааш алхах хэрэгтэй бизээ . 
Нээрээ нэг сонин юм гэснээс нэг Тив тэнгэр зайранг бариж идсэн тийрэнгээс Хаан дээдэс яагаад чи ийм замд оров гэсэн чинь би амар хялбарыг хайсан юм гэж хариулсан байсан . 





Thursday, October 30, 2025

Фүжи ууланд

Үүл манангийн цаанаас гэрэлтэх их наран
Үзэсгэлэн гоогоо үүлэн чөлөөнд улам тодосгоно
Үлэмж чанарын ариун амьсгалыг сонордохуйд
Үйлдсэн гэмээ ухааран засах нь ариусал
Есөн хүслийн зүйгээ олсон бүхэн
Ерөөл буяныг тосон сэтгэлийн галаа асаана
Хөөрөн баясах балчир үрсийн эрчимд
Хөрст дэлхий ээж уярал хайраар ундаална
Мандах нарны гэрлийн тусгах сүүдэр тод ч
Манангийн цаанаас сүүдэр нь бүдгэрнэ
Усан дусалд газар дэвтэн норж
Ухаарлын цэцэгс дэлгэрэх хөрсийг бэлдэнэ
Ухаан бодол саруулсаж сэтгэл уужрахуйд
Ухамсарын манан сарниж гэрэлд уусан алдарна

Фүжи уул
2025.10.19

Tuesday, October 7, 2025

Залуусын оролцоо

 Саяхан нэг залуучуудыг подкаст сонсоод төрсөн сэтгэгдлээ бичмээр санагдлаа. Монгол залуус Цахиурын хөндийд монгол оюунаа зарахын тулд ямар замнал туулж тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн талаараа ярилцсан юм. Хаан дээдсийн түүхийг уншихад өнчирч хоцорсон нэг хүү ээж дүү нарынхаа хамтаар тулгарсан бэрхшээлд бууж өгөлгүй өөрийн чадамжаа дээшлүүлэн, өөрийн анд нөхдөө олж , зоригтой мөрөөдөж, тухайн үеийнхээ томчуудын байр байдал, эцэг өвгөдийнхөө  өнгөрсөнд өргөсөн тус дэмийг нь танин ашиглаж их гүрнийг байгуулахдаа дөнгөж л хорь гаран настай байсан гэдэгтэй харьцуулбал өнөөгийн залуус хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай амжилтын мөртэй байхад эдгээр залуусын мөрөөдөл түүндээ хүрэх гэсэн зүтгэлийг бахдахаас ч яахав. Энэхүү замналыг гаргахын тулд үндэсний томоохон компаниудаас итгэлийг олж хөрөнгө босгохын тулд олон жил  хичээн уйгагүй ажилласны үр дүнд итгэлийг нь олж   Монгол компани гэдэг нэрээ олон улсын зах зээл дээр гаргаад , цаашлаад  22 сая долларын үнэ цэнэтэй компанийг бий болгож чаджээ.  Энгийн нэг залуусын энэ ярианд хүний итгэлийг алдахгүй байна гэдэг л амжилтын маань үндэс болсон гэж дүгнээд үүндээ хүрэхийн тулд худлаа хэлэхгүй хулгай хийхгүй зарчмыг баримталж ажилласан талаараа ярих нь бахархууштай. Хүн өөрсдийгөө таниж нээхийн тулд юм үзэж нүд тайлж гадаад дотоодод ажиллаж туулсан хүндрэл бүрээсээ алдаа оноондоо дүгнэлтээ хийсээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй зүтгэж , хамгийн гол нь хамтын хүчин зүтгэл чухал гэдгийг ойлгосон явдал байлаа. МНТ гол хэлэх гээд байгаа санаа нь  юу юм бэ гэхэд  энэ агуу том эзэнт гүрнийг байгуулахад хэн хэн ямар үүрэг рольтой оролцож хэрхэн эвлэлдэн нэгдэж нэг зорилгын төлөө зүтгэж чадсан гэдгийг л ойлгочих гэж хариулсан байдаг. Ярилцлаганы эцэст улс оронд нүүрлээд байгаа энэ хулгай дээрэм, засаглалын хямралд нөлөөлж байгаа бүхнийг бид  анхааралтай судалж, чадах мэдэх бүхнээрээ оролцож өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн сайхан эх орноо босгоход залуус бидний оролцоо маш чухал юм байна . Бид өөрсдөө мэдлэг боловсролтой, дэлхий дахинд өөрчлөгдөн хувьсаж байгаа энэ хөгжлийн явцыг ухаарч , эх орондоо эзэн шиг эзэн болж л амьдрах чухал болохоос гадаад оронд сайхан байна гээд эх орноо орхиод явах хэрэггүй юм бна гэхийг сонсоод ийм олон олон залуус хүсэл мөрөөдлийнхөө төлөө чадах чадахаараа зүтгэж байгаа эх орны минь ирээдүй бага ч гэсэн гэрэлтэх шиг л санагдлаа

Friday, August 8, 2025

Саналаа өгөх үү?

 Иргэн та улсын төсвийн төсөлд саналаа өгнө үү гэсэн мессеж ирж байна.

Үнэхээр та иргэн хүний оролцоогоо хангахын тулд ямар нэгэн байдлаар өөрийн гэр бүлийн хүрээнд шийдэх боломжгүй боловч зайлшгүй шаардлагатай  засаж залруулах зүйлийнхээ саналыг өгч байсан уу? Мэдээж сошиал платформууд дээр бичиж байгаа л байх гэхдээ энэ яг төр засгийн хүмүүст хүрч байгаа болов уу?

Саяхан шинээр сонгогдсон нэг УИХ ын залуухан гишүүний оролцсон подкастыг сонслоо. Тэр гишүүн Токиогийн их сургуулийг Хот төлөвлөлтийн мэргэжилтнээр төгсөж МАН ын жагсаалтын эхэнд орсон залуухан улс төрч юм байна. Иргэн та хорооны хуралдаа оролцож саналаа өгдөг үү гэж  асууж байна. Нээрээ юу билээ? Би чинь хорооны хурал оролцох нь битгий хэл хорооны хурал  гэж юм болдог талаар ч сонсоо ч үгүй хүн шүү дээ. Саяхан нэг Солонгос сериал үзсэн юм. Тэнд хорооны нийгмийн ажилтан хүний талаар гарсан юм иргэд ойр тойрныхоо асуудлыг хороо луугаа яриад гомдол гаргангуут мань хүн очиж шалгаад асуудлыг тодорхойлж өөрсдийнхөө хүчээр арилгах боломжтой зөрчлүүдийг арилгаж гомдол гаргасан иргэндээ буцааж мэдээлж байх юм. Ер нь бид ч ямар нэг байдлаар асуудал байвал бас зам эвдэрсэн хэмхэрсэн байх юм бол залхууралгүй хороо луугаа яриж мэдэгдэж байх ёстой юм бна. Ядаж л СӨХ ийнхөө ажилд оролцож байх л хэрэгтэй юм бна гэж бодогдлоо. 

Гэхдээ би улсдаа ямартай ч татвараа төлдөг . Жилдээ ХАОАТ гээд  18 сая гаран төгрөг. Компанийхаа АНОАТ т жилдээ 70 гаран сая төгрөгний татвар төлжээ. Үүнээс гадна НДШ, НӨАТ гээд нэлээн их төлбөр төлдөг. Гэвч эмнэлэгт үзүүлэлгүй лав 20 гаран жил болж. Чадлынхаа хирээр эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэдэг. Хүүхдээ төрүүлэх гэж улсын эмнэлэгээр 1 удаа бусад тохиолдолд  оочер дараалал бусад хүндрэлийг нь бодоод хувийн эмнэлэгүүдээр үйлчлүүлж байсан. Хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал их хандуулдаг болохоор улсын сургуульд биш хувийн сургуульд арай дөнгүүр гэж боддог учраас хувийн сургуульд сургаж байна.  Ер нь төрийн хамгийн эхний анхаарах зүйл бол Эрүүл мэнд (хүнсний аюулгүй байдал, ямар ч хүнд хэцүү дайн тулаан, халдварт өвчний үед ард түмнээ эрүүл хүнсээр хангах чадамж,  агаар ус хөрсний бохирдол, нийгмийн хамгаалал )  Боловсрол ( Хүний нөөц, Иргүн хүн бүрийн чадамжийг сайжруулах, өөрийн хүчээр ажил хөдөлмөр эрхлэх чадамжит иргэнийг бүтээх  ),  Эрчим хүчний салбар гэж боддог.  Гэтэл төсвийн хүндрэл үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт гарч байгаа завхралын талаар сүүлийн үед сошиалоор их бичигдэх боллоо. Насаараа ЭМД төлсөн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй төсвөө хүлээсээр хагалгаанд ч орж чадалгүй үхэх нь үхэж , боломжтойнууд нь хамаг хөрөнгөө зараад эсвэл хандив тусламжаар  гадаад дотоод руу явж эмчлүүлдэг болсон тогтолцоо тогтжээ.  Гэтэл бас ЭМД төлдөггүй хүмүүс амралт сувилалд танил талаараа явж татвар төлөгчдийнхөө мөнгөөр үйлчлүүлдэг байх юм.  Саяхандаа , насаараа улсад 40 гаран жил ажиллаж НДШ төлсөн  хүн хувиараа 5 жил даатгал төлсөн хүнээс хамаагүй бага тэтгэвэр авч байна гэж 2 хөгшин шогшрон ярихыг сонслоо. Өнгөрсөн жил эрчим хүчний салбар хэцүү байна гээд тог цахилгааны зардал нэмэгдсэн. Гэвч байдал сайжрах байтугай цөөхөн хэдхэн станцууд дээр шинэчлэл сайжруулалт хийгээгүй удснаас болж   удаа дараа дэлбэрэлт аваар болсон талаар бас л сошиалоор шуугицгаалаа. Тэгэхээр энэ ард түмэн бидний төлсөн татвараар бүтсэн улсын төсвийн зарцуулалтын хяналтыг хийх, дараа жилийн төсөвт иргэн хүний хувьд саналаа өгөх бүрэн эрхтэйгээр барахгүй үүрэгтэй болж таарах нь. Энэ бүхэнд хяналт тавь гээд тойргоосоо нэр дэвшсэн арай дөнгүүр гэсэн хүнээ их хурлын гишүүнээр сонгосон. Залуухан УИХ гишүүн ярилцлагандаа УИХ бол хууль тогтоох байгууллага ба ЗГ ын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй гэж яриж байна. Үнэхээр УИХ ын гишүүд энэ үүргээ биелүүлдэг үү? ЗГ ын танилцуулж байгаа гүйцэтгэлийн тайланд бүрэн хяналт тавиж байна уу? Харин сүүлийн жагсаалтаар гарсан залуу гишүүд л асуулт тавиж гайхширч суугаа харагдах юм. Зарим нэг  нь  өөрсдөө ЗГ ынхаа бүрэлдхүүнд орчихоод өөрийнхөө багцаас аймгийн наадамд 2 тэрбумын хандив өгсөн гэж ярих эрхтэй юу ? 

Иргэн хүн ч бай улс  ч бай хохирсон байхад хохироогч эздийг нь тогтоож хариуцлага хүлээлгэх нь шүүх засаглалын үүрэг байх. Хууль ч бас эзэн хариуцагчтай, хэм хэмжээтэй , оршин тогтнолтой байх зарчим дээр үндэслэсэн гэж үзвэл  засаг нь зохист хэм хэмжээний хил хязгаарыг тотоох ёстой байх. Хэм хэмжээ хэмээх нь засаг бодит учир хэмжигдэхүйц, тоон нэгжид хөрвөхүйц байдлыг хангана гэсэн үг.  Хэм хэмжигжигдхүүнгүй тохиолдолд үнэлгээ, тэнцээ хаягдах тул тухайн зүйлийг хэм хэмжээгүй гэж үзэх нь. Үнэлгээ дэнсээтэй бүх зүйл дээр хохирол тооцох боломжтой учир засаг нь хэм хэмжээтэй. Тэгэхээр засаг бол хохирол суурьт байх ёстой байх. Жишээ нь сошиал дээр хүмүүс сүүлийн үед зүв зүгээр байсан явган хүний замыг хуулж аваад шинэ зам тавиж байна. Зүв зүгээр байсан замын бродюруудыг авах гээд явган хүний замаа эвдээд байх юм гээд хайран мөнгө гэж гайхан шогширцгоож байна. Зүй нь  дүүрэг бүрийн хороод харьяа газрынхаа замуудыг шалгаад засвар хийх шаардлагатай замыг тогтоогоод шинээр хийх ёстой замын маршрутыг иргэдээсээ санал авч дүүрэгтэй мэдээлээд дүүрэг тэр мэдээлэлүүдээ нэгтгээд Нийслэлдээ хүргээд замын төсвөө тогтоолгох ёстой байсан. Энэ бол эгэл надаар хэлүүлээд хийх ажил ч биш энгийн л нэг ажлын зарчим байх. Эртний 10 тын зарчим шүү дээ. 10 айлын эзэд нийлээд нийлж  юу хийх шаардлагатай байгаагаа ярилцаад л саналаа гаргаад 100тын даргадаа хэлээд хийж бүтээгээд тэр нь   1000 т 10000т рүүгээ нэгдсэн зорилгын хүрээнд хир нийцэж байгаа нь хянагдаад л тэр нь олон нийтийн хүсэл зорилгод нийцэж байвал хийж бүтээдэг л энгийн эмх цэгцийн л асуудал. 

Үүгээр юу хэлэх гээд бна гэхээр Нийслэлийн захиргааны холбогдох албан тушаалтан  ямар ч үнэлгээ дүгнэлт хийлгүйгээр нийслэлийн иргэдийн татварын мөнгийг засах шаардлагагүй явган хүний замыг эвдэж төсвийн мөнгийг үргүй зарцуулж байгаа хариуцлагагүй байдал. Хэрэв хэм хэмжээг тогтоож үнэлдэг байсан бол энэ мэт алдааг бага гаргаж төсвийн мөнгөө хэмнэж өөр зайлшгүй шаардлагатай бусад ажлуудад зарцуулах боломжтой байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямар замыг заавал засах шаардлагатай гэж үзэх стандарт хэм хэмжээг тогтоогоогүй байна гэсэн үг. 20 жил болчихсон элэгдсэн  бусдад хор хохирол үзүүлэхүйц гэдгийг тооцоогүй л гэсэн үг.

Тэгэхээр улсын төсөвт санал авах гэж байгаа бол Засгийн газар өнгөрсөн жилийнхээ гүйцэтгэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж ард түмэн,  УИХ гишүүддээ тайлагнах,  гишүүд тэр бүрийг нь нухацтай хянаж үр дүнг нь тооцон үзэж , дараа жилийн хэм хэмжээг нь тогтоон  дараа жилийнхээ төсвийг хэлэлцэх ёстой байх. Энэнд зориулсан цаг хугацаа ч гаргах ёстой болохоос цагийн тулгаад төрийн ажлыг гацаасан гэж УИХ гишүүдийг буруутгах ёсгүй л байх. Түүнээс биш уул уурхайн орлогоо өндөрөөр тогтоочихоод л тэрнийхээ хэмжээгээр төсөв хийгээд идэж уудаг зарчим биш л баймаар.    Энэ бол бидний сонгосон УИХ гишүүдийн үндсэн ажлын нэгээхэн хэсэг. Чухам энэ үнэлгээн дээр үндэслэж ямар хууль тогтоомжоо сайжруулах, ямар эзэн хариуцагчтай байх ,  яаж хэмжих нэгжийг нь тооцохоо олон талаас нь хэлэлцэж байж хуулийг батлах хэрэгтэй байх.

Миний бас гайхаад байдаг асуудал байдаг юм. Уур уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай гээд хэдэн жил яриваа. Бараг 30 жил болж байна.  Энэ уул уурхайн нөөц гэдэг юм чинь хэм хэмжээтэй дуусдаг нөөц гэдгийг төр баригч МАН ,АН 2 маань сайн мэднэ шүү дээ. Харин ч энэ уул уурхайн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байсан  үед нь олсон орлогоосоо 70 сая малтай  мал аж ахуйн орон байж түүний түүхий эдийг боловсруулах, дэлхийн зах зээл дээр гаргах хэмжээний хөнгөн үйлдвэрүүдээ, бүтээгдэхүүнээ  хөгжүүлчихээд сууж байх хангалттай биш ч гэсэн нэлээн хугацаа байсан гэж  санагдах юм. Дараа нь үнэ унасан ч үйлдвэр нь хөгжчихсөн улс чинь тэр уул уурхайгаас хамаарахгүй эдийн засагтай болчихсон түүнийгээ хөгжил гэж яриад л сууж баймаар юм . Огт туршлагагүй улс биш шүү дээ Социализмийн үед ч хичнээн сайхан үйлдвэрүүдтэй хичнээн их хүн ажлын байртай сайхан байсан билээ дээ. Харин ч чөлөөт зах зээлийн үед бол бүүр их боломж гарна шүү дээ. 

Байшин барилга бол хөгжил биш л дээ. Өөрийн орны онцлог дээр тулгуурласан мэдлэг боловсролтой иргэдтэй, ажил хөдөлмөр бизнес эрхлэх эрүүл таатай орчинтой, иргэн бүр нь татвараа төлдөг, түүндээ тохирсон үйлчилгээгээ авч чаддаг болохыг хөгжил гэх байх


Monday, June 30, 2025

Тэнгэрийн санаа гэж юу вэ?

 Хийхээсээ ярих нь ихэдсэн над шиг хүн зөндөө л байгаа л байх. Гэхдээ бас юу ярих вэ юунд уншигчидаа чиглүүлэх вэ гэдэг дээр хэдэн жил Өвгүдийн үлдээсэн онол түүнийг бататгасан ололт амжилт уналтын түүхийг уншиж танисаны хувьд нэгж хүмүүний чадамжаа хэрхэн бүтээмж болгон харилцаагаараа өөрсдийнхөө хүрээг тэлж эв нэгдлийг бий болгох вэ гэдэг дээр чиглэгдээд байгаа болов уу гэж горьдох юм. 

Онолыг ойлгох нь алдааг багасгах нэг давуу тал болж цаг хугацааг хэмнэх учраас зорилгоо зөв тодорхойлж чиг авахад дэмтэй болов уу. Тэгвэл тэр зорилго нь юу юм бэ гэсэн асуулт гарна. Үүний хариулт Гэрлийн өргөөний судрууд болон алтан сударт байдаг бөгөөд тэр нь "Өөрөө өөрийнхөө өөдгүйн бол мунхаглалын идэш болохгүй байх" гэсэн том зорилго гарч ирнэ.  Өөрөө өөрийнхөө өөдгүйн боол болохгүй байнаа гэдэг нь боловсролын асуудал гэж ойлгож болно. Хувь хүн бүр өөрийн төрөлх өгөгдөл, авьяас чадвартай байх бөгөөд энэ нь ажиглаад байхад удмын өгөгдөлтэй холбоотой байдаг. Өөрийнхөө талаар таниж мэдэж өөрийгөө олох гэдэг нь Биеэ засах гэдэг ойлголттой шууд холбоотой. Хүн бүрт  байдаг авир тархи гэдэг ойлголтыг манайхан Бөөгийн товчион судраас уншиж үзсэн л байх. Энэ бол хүн бүрт байдаг хүний амжилтын замд саад болдог авирууд маань.

1.Болхи
2.Залхуурал
3.Бардамнал
4.Шантрал
5.Атаархал
6.Тогтворгүй байдал

Чухам энэ авируудаа яаж давах ухааныг олох дээр өөрийн хөгжүүлэлтээ хийгээд ирэхээр өөрийн удмын амжилт ололтын түүхийн өгөгдөлүүд бидний яс цусаар дамжин гений өгөгдөл болон бидний дотор хадгалагдаж байдаг гэдгийг таних байх. Эмчийн хүүхэд эмч болж ,багшийн хүүхэд багш болж, уран дарханы хүүхэд мөн дархан болдог жишээнүүдийг бүгд л мэддэг шүү дээ. Зарим удам ургууд өөрийн түүхийг, өөрсдийн таниж мэдэж хөгжүүлсэн бүхнээ  судар ном болгон аргын талаар  өв уламжлуулж ирсэн байдаг ба бодит өв болгоогүй ирсэн ч өөрийн эрхгүй л тухайн удмын өгөгдөлийг  хийж бүтээх гэж оролдон өөрийгөө хайх явцад олж ил болгон бодит амьдрал дээр өөрөөрөө дамжуулан биежүүлдэг гэдэгтэй маргахгүй л байх. Ингээд өөрийгөө олоод өөрийнхөө чадамжийг мэдээд хөгжүүлээд ирэхээр бусдаар дутагдах орон зайгаа таниж эхэлдэг. Миний чадахгүй зүйлийг бусад хүн, удам угсаанууд  чадаж хөгжүүлсэн байдаг болохоор энэ бүхнээрээ бусадтай эвлэлдэн нэгдэх шаардлага үүсэж эхлэнэ. Тэгэхээр хүн бүр өөрийн чадамжаа үзүүлж бусдаар хүлээн зөвшөөрүүлснээр өөрийнхөө үнэ цэнийг бий болгохын зэрэгцээ бас л бусдын үнэ цэнийг үнэлж таниж эвлэлдэн нэгдэх ухаанд харилцаагаараа суралцаж эхлэнэ. Гэр бүл хань ижлээ олохоос гадна анд нөхөд ,хамтрагч нараа олно гэсэн үг. Биеэ засаж өөрийгөө олсон бол Гэр гэдэг хамтатгах ухаанд орж  эхлэнэ гэсэн үг. Мэдээж амьдрал маш баялаг шүү дээ. Сайн нь байгаа бол саар нь ч байна. Чамтай санал нэгдэх хүмүүс байхад чамтай санал нэгдэхгүй хүмүүс ч бас л байна. Зарим зүйл дээр санаа нэгдсэн ч зарим зүйл дээр зөрөлдөх нь ч байна. Тэгэхээр хэрхэн зөв эрүүл харилцааг бий болгох вэ гэдэг дараагийн алхам руу явна. Үүний тулд дахин өөрийн дотор луу өнгийх шаардлага тулгарна. Тэр дотор чинь бас сонин зүйлүүд байх ба харилцаагаа тэлж эзэн эрхийг бий болгоход саад болдог зүйлс байна шүү . Үүнийг судар дээр бас бичсэн байгаа тул энд дахин оруулая. Хүн бүхэн ямарваа нэгэн алдааг өөрөөсөө биш бусдаас хайдаг зантай байдаг нь гэм биш бараг зан тул маш анхааралтай өөрийнхөө харилцааг дэнслэх хэрэгтэй байдаг. Өөрийн алдаа нь ихэвчлэн доорхи муу сэтгэлээс үүдэлтэй байдаг гэдгийг Өвгүд өөрсдийн үлдээсэн онолдоо өөрсдийн алдсан алдаан дээрээ үндэслэн гаргасан байдаг :

1.Сувдаг
2.Тачаал
3.Аархал
4.Мунхаг
5.Атаархал
6.Шунал
7.Хонзон

Миний хувьд ч эдгээр муу сэтгэлээс үүдэлтэй маш олон алдаа гаргаж байсан. Тэр бүр өөрийгөө алдаад байгааг ухахгүй өөрийн зөв гэж зүтгэж байсан ч үе бий. Харин өөрийн дотор луу өнгийж бусдаас бурууг хайхаас илүү өөрөөсөө юу шалтгаалж байгааг олж таниснаар өөрийгөө бусдын  оронд тавиж ойлголцолд хүрэх арга барилд суралцана.

Гэрлийн өргөөний судрууд болон алтан аялгуу судар дээр эдгээр муу сэтгэлийг үндсийг өөрийн дотор ургуулан тэжээхгүйн аргыг 9 хүслийн  гүн ухаанаар тайлбарлаж өгсөн байгаа. Хүний хүсэл хязгааргүй ямагт хүний анхдагч хэрэгцээнээс илүү давсан  байдаг. Гэвч тэр хязгааргүй хүслийг бидэнд байгаа хязгаарлагдмал нөөц л хазаарладаг.  Судруудад үүнийг маш цөөхөн үгээр тодорхойлохдоо "Байгаль цаг уурт  ээлтэй зохицохыг амьдрал гэмүү" гээд байгаа бүхнээ хайрлан өөрийн чадамжаа хөгжүүлэн өсгөн үржүүлэх нөхөн төлжүүлэн хэрэглэхийн тулд  бүтээмжийг бий болгон улс бүр дор бүр өөрийн оршин буй газар хил хязгаар дотроо энэ бүхнийг төрийн бодлогодоо оруулан буцаад ирэхэд булаг шиг ундарч байхын ерөөлийг өргөн эргэх холбоондоо бөхлөн байгаа бүхнээ оршоон,  үлдээж өсгөн үржүүлж бий болгох бүтээвэрийн  онолыг төрийн бодлогодоо нийцүүлэн ,  зан болгон заншуулж өв соёл , ёс уламжлал болгон хууль цаазаа тогтоож нэгж хүн бүр дээр өгүүлсэн 7 муу сэтгэлд өөрсдийгөө удирдуулахгүй байхын хирээрээ нийтийн сэтгэхүй ухамсар болгож ирсэн  бидний өвүг дээдсийн түүх Ертөнц дахинд агуу түүх болон үлдсэн талаар өгүүлдэг.   Бид сувдаг , шунал,тачаал, аархал, мунхаглал, атаархал, хонзонг сэтгэл дотроо дарж чадваас эв эеийг бүтээж хамтран нэгдэх ухааныг олж чадна. Энэ бол гэрээ засах ойлголт юм. Гэхдээ энэнд суралцана гэдэг тийм ч амар юм биш шүү. Ойлголцолд хүрэхийн тулд сайндаж, муудаж, алдаж, онож, алдаан дээрээ суралцдаг ч гэсэн илүүгээ үзүүлж өөрийн үнэ цэнийг бусдаар хүлээн зөвшөөрүүлж мөн өөрийнхөө дутагдах чадахгүй зүйлийг бусдаасаа олж харж бусдын үнэ цэнийг өөртөө бий болгож эв нэгдлээ улам батжуулах эрдмийг тэмтэрч туулсаар ирдэг .    Гэрлийн өргөөнийхөн  өнгөрсөн арван хэдэн жилийн хугацаанд Өвгүдийн их ухаан төрт ёсны онол арга зүйг орчин цагийн монгол хэлнээ судар ном болгон буулгаж, Монголчуудын түүхийн үнэнг гүн ухааны үндэстэй нь тайлбарлан таниулж , хөг аялгуугаа олж, өөр өөрийн чадамжаа дээшлүүлэн бүтээмжийг бий болгон дээл хувцас урлах нь урлаж, бариа домчийн үйлийг эрхлэх нь эрхэлж, гоо сайхны эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлэн хийх нь хийж , аялал жуучлал , тээвэр ,  орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэнд, урлаг уран сайхан, үйлдвэрлэл, сургалт , нэвтрүүлгүүдийг Өвгүдийн ухаантай сүлж төр засгийн бодлого боловсруулалтыг сайжруулах ирээдүйн манлайлагчдыг чиглүүлэх их үйлсэд чадах чадахаараа зүтгэцгээж байна. Гэрлийн өргөө групп, тэнгэр монгол газар , зөвүү тав уу, судрын клубуудыг дагагчдын тоо улам чанаржиж эдгээр гэрлийн гялбааг үйлдэл дээрээ тусган  олон залуус ажил үйлсдээ дэлгэрүүлж яваа байх гэдэгт бат итгэдэг.

Орчин үед хүн төрөлхтөний хэрэгцээнээсээ давсан  хэрэглээнээс хамаарч  дэлхийн цаг уур дулаарч мөсөн уулс , туйлын мөсүүд хайлснаас үүдэлтэй байгал цаг уурын гамшиг нүүрлэх болж ихээхэн хэмжээний хор хохирол гарах болсонтой холбоотойгоор томоохон улс орнууд тогтвортой хөгжлийн бодлогоор байгалийн тэнцвэрийг хадгалахад нэгж хүн, нэгж компани болгон анхаарал хандуулах ёстой болсныг эдийн засгийн хөшүүрэг болгон шаардлага болгож бүс нутаг бүрд анхдагч хэрэгцээ болох ХӨРС, УС, АГААРЫН бохирдол , хомсдол, эдгээр асуудлын  шийдлийн гаргалгааг хүн бүрийн өдөр тутмын үйлдэл  хэрхэн ний даяараа сайн муу нөлөөлөл үзүүлдгийг  8 тэрбум хүний нэг ч гэсэн нэг л эх дэлхий дээр амьдарч байгаа гэдэг утгаар ухамсарлуулах арга дээр хамтран ажиллах гараа аль хэдийн эхэлжээ.  Бид  нүүдэлчин соёлын улбааг өнөө хүртэл таслалгүй хадгалж ирсэн үндэстний хувьд бидний яс цусанд өнөөг хүртэл хадгалагдан ирсэн энэхүү мөнхийн эргэх тогтолцоог хадгалах хамгаалах  соёлын улбааг ажил амьдралдаа тусган бүгдийг үлгэрлэн манлайлах агуу манлайлагчдын эх орон болох ёстой . Энэ бол шинэ цагийн түүхийн эргэлт тодролт байх болно. 

Монгол хүний чадамж хир агууг ойрын хэдхэн хоногт залуус маань дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан, соёл урлаг, оюуны хүчин чадлаараа хэдий бид цөөхөн 3,5 сая ч гэсэн ч дэлхийн хэмжээнд гайхагдан шагшигдах ард түмэн шүү гэдгээ батлан гайхуулан харуулж чадлаа.  Тиймээс онол ном нь энд буусан байгааг давуу талаа болон ашиглаж улам ихийг бүтээх буй зээ. Тэнгэрийн санааг газарт буулгана гэдэг эх дэлхийн оршлыг хамгаалах хадгалах их ухаан,  эх үрэн 6 зүйлийг тэнцвэрийг хадгалах их ухааныг  газарт хэрэгжүүлэх ЧИНГИС ухаан юм шүү дээ  

Tuesday, June 3, 2025

Төрийн тогтворт байдал

Давхиж буй соёлон морийг төрийн сүлдэндээ оруулсан нь ямар учиртай вэ гэж хэн нэгэн нь бодож л байсан байх. Тэр битгий хэл хүмүүс маань наадмаар соёолон морины уралдаанд түрүүлсэн морины хөлсийг авах гэж очдог шүү дээ. Энэний цаад билэгдэл ямар учиртай юм бол?
Өнөөгийн төрийн тогтворгүй байдлын учир шалтгаан юу вэ гэж эрэл хайгуул хийж байгаа хүнд төрийн тогтолцоо чухам энэ соёолон мориор билэгдсэн өлзий хээнд байдаг талаар тайлбарлавал зүгээр байх :
Гэрлийн өргөөнөөс маш их судар номуудыг бидний мэдлэгт нэмэр болгох үүднээс ирээдүйн манлайлагч нарын суурь боловсролыг сайжруулах зорилготой гаргаж байгаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа болов уу гэж найдаж байна.
Бидний өвгүдийн төрт ёсны бодлого дээрх өгүүлсэн төрийн сүлдэн дэх цахилж буй соёлон морины билэгдэл бүхий 10 бүрдэл ухагдхуунд нийцэж боловсруулсан төрийн онолыг хэрэгжүүлж байсан болохоор эх газрын томоохон Эзэнт гүрнийг байгуулж чадсан байдаг гэдэгтэй маргах хүн олдох болов уу? Тэгвэл тэр 10 бүрдэл гэж юу вэ?
1. Соёолон морины толгой бол өнөөгийн бидний нэрлэснээр Үндсэн хууль юм. Аль ч цаг үед бүх засаг хуулиуд багцрах нэг толгой хууль байх ба Их Монгол улсын үед Үндсэн хуулийг Их засаг хэмээнэ. Үндсэн хууль нь салбарын бусад хуулийг чиглүүлэх шинж чанартай, төртийн засаглалын хэв шинжийг нь хэлбэршүүлсэн, төрийн эрх мэдлийг хуваарилсан шинжтэй байна. Үндсэн хуулийн гол утга агуулга нь нь мандах төрийн хувьд :
1. Хилийн тусгаар тогтнол
2. Цусан тусгаар тогтнол
3. Ахуйн тусгаар тогтнол
4. Тархин тусгаар тогтнол
5. Засгийн тусгаар тогтнол гэсэн таван тусгаар тогтнол хамгаалахад байдаг .
2. Хүзүү буюу Хамтын хариуцлага
Үндсэн хуулийн хэрэгжилт, үйл явц нь зохих этгээд өөрийн үүргийг хэр сайн хариуцахаас хамаарах тул Хамтын хариуцлагыг Үндсэн хуулийн суурь болгож соёолонгийн хүзүүнд байрлуулна. Өөрөөр хэлбэл эрх мэдэл хуваарилалт, тэдгээрийн том жижиг бүтцүүд, аливаа хууль засгийг ямар бүтэц, бүрэлдхүүн, чиг үүргийн хуваарилалт, зохион байгуулалтаар хэрэгжүүлж үр дүн гаргах болон нэгж иргүний төрийн оролцоо (татвар, хөдөлмөр), нийхэмийн давхарга буюу хариуцагч гэхчлэн асуудал нь" Хамтын хариуцлага" хэмээх ухагдхуунд багтдаг.
Үндсэн хууль болон аливаа хууль хэн хэрхэн хариуцахаас хамааран хэрэгжилт нь хангагдана. Хамтын хариуцлагын хуульд улс төрийн түүхэнд :
1. Татвар (Төрд зайлшгүй төлөх төлбөр)
2. Авилгал (Төрөөс зайлшгүй авах дэмжлэг)
3. Үүрэг бүхий хуулиуд байдаг. Эрхийн хууль байхгүй харин үүргийн хуулиуд байна.
3. Баруун дээд мөч буюу Найман оюун
Энэ бол хамгаалалтын бодлого бөгөөд нийхэм, соёлын зохион байгуулалт, эрх олголттой хамаатах хуулиуд багтана. ( зөвшөөрөл олголт, эрх олголтын хуулиуд багтана.) Өөрөөр хэлбэл нэгж албан тушаалтны үүрэгт таацсан эрхийн хуулиуд
4. Зүүн дээд мөч буюу Есөн ухаан. Аливаа улс үндэстэн мөнх оршихын тулд хүний нөөцөө анхаарна. Хүний нөөцийг бүтээж буй төрийн бодлого нь 2 чиглэлтэй байх бөгөөд энэ нь боловсрол бөгөөд эрүүл мэнд байна. Хүн 9 хүслээ хангахын тулд ухаажиж байгаа ололт амжилт, боловсрол байна. Боловсролын бүрдэл нь 9 ухааны чигчтэй.
5. Баруун бөөр буюу Мянган Хүсч. Хүнсний асуудал шийдэх, бүтээгдэхүүний асуудал шийдэх 2 чиглэлийн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн талбарын бодлого. Төрөөс хамгааллын бодлого баримтлахын тулд Эрчим эх, Хүнс, Ирээдүй гурвыг хангаж байж төрийн бодлого, тогтолцооны ухагдахуун гарч ирнэ. Ард түмэн байгаа учраас бидний хамгийн түрүүний хэрэгцээ бол хооллолт. Ан амьтан байгаа л бол жам дагуу нөөцийг үр ашигтай зарцуулахын тулд нэн тэргүүн шийдвэрлэх асуудал нь хооллолт буюу хоолоо бүтээх асуудал.
6. Зүүн бөөр буюу Ерэн Бүтээвэр. Дотоодын хэрэгцээг хэрхэн хангах, дотоодын нөөцөө хэрхэн ашиглах болон зарим нөөц бүрдүүлэлтийн бодлогод хамаарах хуулиуд болон бүтээмж үүсгэхэд тавигдах бүх төрлийн шаардлагат стандарт зэрэг улсыг төвшин сайхан байлгахад нөлөөлөх ухагдхуунууд Ерэн бүтээвэрт хамаарна. Энэ нь тухайн улс тусгаар тогтнолоо алдахгүйн тулд заавал байх ёстой хэрэглээ, түүний бүтээгдэхүүнээ тодорхойлж, бусдаас хараат бус байхын тулд нөөцөө ашиглаж, бүтээвэр үүсгэж, улмаар нөөцийг нь бүрдүүлж, хамгаалж, нөөцлөн буй эргэх тогтолцоог хэлж байгаа юм. 
7. Хондлой буюу Гэгээрүүлэгч Орон зай. Байгалын тооцоолол хуульд заавал тусгагдах ёстой. Нөөцийн бодлого, хөгжлийн бодлого болоод түүний төлөвлөлт, дархан цаазат газар, ан амьтны хамгаалал, усны бодлого, аялал жуучлалын хуулиуд болон орон зайн, хил хязгаар тодорхойлох, аймагчан хуваах гэхчлэн орон зайтай хамаатах төрийн бодлого, засаг хууль, олон улсын болон улс доторх гэриэтийн хамаатуулсан ухагдахуун. Иргүнд биш байгалын онцлогт тохируулан бодлого тодорхойлох төрлийн засаг, гэриэ, түүний уялдаа холбооны талаарх ойлголт юм. Аливаа улс төр нь өөрийн орон зайг хамгаалахын тулд бусад орон зайн хамаарагч улс гүрэнтэй гэриэлэн тэнцүүлж, зөрчилдөөн эс үүсгэж, тэтгэмжит байхыг зоридхийнэ.
8.Баруун доод мөч буюу А Кок Суу. Аливаа төрт улсын дотоод орон зайд тухайн үндэстэний уугуул ахуй, соёл нь улс төрийн тогтвортой байдлын суурь болдог онцгой нөлөөтэй. Энэ утгаар А Кок Суу гэдгийг ахуйн соёл гэж үзэх бөгөөд улс нь иргүнээ төлөвшүүлэн соёлжуулахад улсын дотоод тэнцвэр хангагдахыг таниж олсноос үүсэлтэй. А Кок Суу-н ухагдахуун нь улс төрийн бүхийл бодлогод нэгж иргүн бүхний хүлээн зөвшөөрсөн үзэл бөгөөд хэрэгжүүлж буй байдал гэж ухаглана.
9. Зүүн доод мөч буюу ОгоУул зөн. Энэ нь хүнээ нийхэмийн бүтэц бүрдэлд даган соёлжих боломжтой бөгөөд Боловсрол болоод Оюунаар тэтгэж нийхэмшүүлэх буюу нэгжийн соёлжилд боловсруулж дийлнэ гэж үзэх тул нийхэмийн судалгаа шинжилгээ хийж хүн гэдэг нэгж иргэнээ юу гэж үзэх вэ гэдэг ухагдахуун . Түүнтэй холбоотойгоор Зөрчилд ухаглан Төвөгөөр дэнсэлнэ. 
10.Сүүл буюу Алтан Дээд үнэн .  Цахилж буй соёлонгийн сүүл хэсэгт Алтан дээд үнэн буюу Хориглохуйн цааз засаг (Бүх төрлийн хариуцлагын бодлого) байна. Энд өгүүлж буй " Цааз" гэдэг нь алах ялын тухай ухагдахуун биш харин төр байгаа бол өөрийн засагт хамаарах орон зай, цаг хугацаанд нийт ардад, төрд, оршихуйн хохирол үүтгэхгүй байх, нэгэнт хохирол үүсгэсэн бол төлж барагдуулах Хориглохуйн цааз, засгийн тухай ухагдахуун юм. Үнэн гэдэг нь зарим талаар бүрэн тодорхойлох боломжгүй хийсвэр ойлголт бөгөөд нийхэмийн зөв буруу гэх дэнсээн дээр Цааз буюу хориг тогтолцоо нь хэлбэршиж байдаг онцлогтой. Хэр зэрэг өршөөл энэрэл үзүүлэх, хэр хатуу дэг жаяг барих нь тухайн нийхэмийн үзэл суртлаас хамааралтайн хувьд хариуцлага буюу хориглохуйн тогтолцоо нь Үнэний шалгуураар хууль засагт тусгагдана.
Эдгээр 10 бүрдэл байгаа төрийг төрийн бодлого боловсруулдаг төр гэж үзнэ. Үүний хангаагүй бол тухайн улсын төрийн тогтворт байдлыг тодорхойлох боломжгүй. Нэг хүний дур хүслийг хангаж байвал, арван бүрдлийн ганц бүрдэлд чиглэж байвал тэр хууль засаг биш. Төрийн бодлого нь эл арван бүрдлийг анхаарч бүрдүүлбэл тэр салбар хууль хэд байхаас эс хамааран улс тогтворжино. Үүнийг боловсролдоо тусгаж, иргүн бүрийн суурь мэдлэгийг баталгаажуулбал засаглалын соёл эхэлж , төр нь иргүнээ бүтээдэг хэмээн Өвөг дээдэс маань захиж байна даа . 
Төрийн сүлдэндээ сүлдэлсэн цахилж буй соёлон морины билэгдэл бол төр засгийн бодлоготой холбоотой болох нь дээ. Саяхан Их хурлын индэр дээрээс Ерөнхийлөгч маань нэг хүний засаглал гэж байхгүй хуулийн засаглал л гэж бий гэж хэлсэн санагдаж байна. Илүү ихийг уншиж ухахыг хүсвэл Засаглахуйн засал, Өрөг цадиг тамга судруудыг уншаарай.