Tuesday, April 28, 2026

Хайрлуулна гэдэг чадвар, хайрлана гэдэг ухаан

 Монгол хатдын онгон түүхийн гялбаа судрыг уншиж байгаад хатад хэрхэн охидоо сургадаг байсан талаар уншсан юм  :

 Эм хүмүн эр нөхрөө хайрлахад мөрдлөгө болгох 5 зарчим буй. Үүнийг мэдэхгүй бол эр нөхрөө тухлуулж чадахгүй гэсэн сургаал.

1. Эр нөхрөө хүндлэх: Хүндэл гээд Тэнгэр шиг магтах биш. Хүндэтгэж түүний өгүүлэхийг гүйцэд сонсож, өөрийгөө илтгэж, өөрөөсөө дээгүүр харьц гэсэн үг. Харин түүнийг дааж чадахгүй эр нөхөр бол заяаны чинь хань биш . Хүндлэлийг дааж чадаж байж л эхнэр хүмүн, нөхөр хүмүн нэгэн гэрт оршино. Эр хүмүний заяаг өөд өөд нь өргөж байж эр хүмүн хийморьлог явж, нэрийг чинь өргөн түмэнд алдаршуулна.

Энэ Эмгүдийн сургаал. Харин би түүнийг өөрийн амьдралтай холбон бодлоо. Тиймээ би нөхрөөсөө чи намайг хүндэлсэнгүй гэх гомдлыг сонсож байсан. Үнэхээр л бодоод байхад энэ л зарчим зөрчигдсөн санагдсан. Эр нөхрийнхөө үгийг гүйцэд дуулдаггүй талтай.  Нэгэн онгодын подкастан дээр Эр хүмүн гэдэг илүүтэй хүсэлдээ хөтлөгддөг харин эм хүмүн илүүтэй нөхцөлдөө уягдах чигчтэй гэж айлдсан байдаг. Тэгэхээр эр хүний хүсэлдээ хөтлөгдөх тэр мөн чанараа үгээр илэрхийлэх мөчид түүнийг хүлээн авах эм хүмүүн хэт нөхцөл байдалдаа автан үл хэрэгсэж өнгөрөөчихдөг талтай байж болох юм. Ахуйн жижиг сажиг өнөө маргаашийн асуудалдаа анхаарлаа илүү хандуулаад эр нөхрийнхөө хүсэл зорилгыг дутуу сонсож анзаардаггүйгээс эр нөхөр өөрийг минь хүндэлэхгүй байна гэсэн ойлголтод орж байх талтай. Саяхан Эр хүмүний мөн чанар гэдэг подкаст сонссон юм. Тэр подкастан дээр нэгэн онгодын ярианд бас "Эм хүмүн илүү гарцыг тавьдаг боловч эр хүмүн харин илүү зохистойг нь сонгодог мөн чанартай" гэж яриж байсан. Нийгэмд ч тэр аливаа болохгүй бүтэхгүй зүйлс гарвал эмэгтэйчүүд эхчүүд л бодит байдалтай нүүр тулж үнэхээр хэцүү хүнд нөхцөл байдалд байна гэдгийг муугаар нь ч тэр сайнаар ч тэр яриж шаагилддаг. Харин эр хүмүүн эдгээр нөхцөл байдлыг үнэлж эдгээр гарцуудаас хамгийн зохистойг нь сонгодог мөн чанартай байх нь . Тэгэхээр эр нөхрийнхөө ярихыг гүйцэд сонсож сурах чадварт суралцах хэрэг гарах нь дээ хүүхнүүд минь Хайрлагдана гэдэг чадвар хайрлана гэдэг ухаан шүү гэж сударт бичсэн байдаг үг санаанд буучихлаа.

2. Эр хүмүүний урдаас их дуугаар бүү ярьж бай. Эрх мэдлийн билэгдэл болдог эр хүмүнд их дуугаар хэлэх нь хэдэн мянган зөв үг хэлсэн ч хэрэгцээгүй болгодог. Аядуу зөөлөн хэлсэн аливаа үг бүхнийг сонсоогүй мэт дүр үзүүлэвч зүрхэндээ шигтгэдэг юм шүү гэж захиж байлаа.  Арвинтай бухимдаж, араа шүд тачигнах үе байлгүй яахав дээ. Хамраас цус гарч, цусаар уйлах шахам гомдох үе ч байнам. Тэр бүхэнд өөрийгөө бариж чадаж байгаа эм хүмүнийг эр хүмүн өндөр Тэнгэрээс илүү биширч чаддаг юм гэж сургасан байдаг. 

3. Сул юм хэзээ ч бүү хэлж бай. Үг бүхэн чинь үнэтэй байх тусам өөрийг чинь хүндлэх нь их. Үг бүхэн чинь хог байх тусам өөрийн чинь нэр хүнд унана. Үүнийг эмэгтэй хүн бүр мэдэж байх учигтай. аливаа зүйлийг өөнтөглөж, өөг засах ухаан байлгүй л яахав, гэхдээ үргэлж яриад байхаар хов болж хэнд ч хүрч засал болдоггүй жамтай.

Тиймээ хүүхнүүд бид чинь үргэлж л ямар нэгэн зүйл санаанд нийлэхгүй бол үр хүүхэддээ ч тэр эр нөхөртэй ч тэр үглэж яншиж байдаг сул талтай шүү дээ. Харин түүний оронд эр нөхөртэй намуун дуугаар час хийтэл нэг хэлчихэд зүрхэнд нь шигтгэж болох талтай нь байна. Өөрсдийнхөө , гэр бүлийнхээ нэг асуудлыг хамтран шийдэхийн тулд  туршиж үзнэ биз.  Бас л энэ чадварыг эзэмшиж байж хайрлагдах нь бна шүү дээ.

4. Аливааг захирая гэвэл цэгцэлж захир : Хүмүн ч бай, адуу мал ч бай, гэр орон ч бай захирахын тулд чи хаана юу байгааг бүгдийг мэдэж байх хэрэгтэй. Үргэлж бүхнийг шинээр  цээжлэх хэцүү байдаг учраас цэгцэд оруулаад түүнээ цээжилвэл тэр зүйлийнхээ хөдөлгөөн бүхэн чиний нүдний дэргэд ил байна. Энэ амархан сонсогдож байгаа боловч хийхэд хэцүү. 

Тиймээ үнэхээр гэрийнхээ эд зүйлсийг нь цэгцлээд энд тийм юм байдаг тэнд тийм юм байдаг гээд цэгцэнд оруулсан байхад гэрийн хэн яаж бусниулдагийг бүүр мэддэг болчихдог шүү дээ. Заримдаа эзгүйд байх үедээ хөргөгчөө онгойлгож үзээд л   хүүхдүүд маань юу идэж ууж гэдгийг  юу хийснийг нь ч мэддэг болчихдог . Тэр бүү хэл гадны хүн орж ирснийг ч анзаардаг болчихдог. 

5. Өөртөө хүртэл үнэнч бай. Хэрэв чи өөрийн үгнээс зөрөх бол чи тэрийг хэлэх эрхгүй. Хүмүнд зөвөлгөө өгөхдөө хүртэл чи түүнийг чаддаг байж зөвлөгөө өгөх хэрэгтэй.

Заримдаа хүүхдүүддээ ч тэр нөхөртэй ч тэр зөвөлгөө өгчихөөд тэрийгээ өөрөө зөрччих юм бол та өөрөө чи өөрөө тэгэхгүй л байна шдээ гэж шүүмж сонсох үе байдаг шүү дээ. Нэг удаа хүүхдүүддээ шүдээ угаахдаа усаа битгий гоожуулаад бай гэж загначихаад өөрөө тэрийг мартах үед хүүдээ тэгж шүүмжлүүлж л байлаа. Тэр үед нээрээ би өөрөө тэгж загначихаад гээд их л эвгүй байдалд орж байсан удаа бий. Энэ бол зүгээр л жижигхэн алдаа юм шиг байсан ч цаад үр дагавар нь өөрийхөө үгний үнэ цэнээ алдаж буйн  нэг жишээ байсан . Түүнээс хойш өөрийнхөө үйлдэл бүрийг үглэсэн үгтэйгээ холбох болсон доо.

Эр хүмүнийг хайрлах 5 мөн чанар бий гэж хэлсэн. Үнэндээ өөрийгөө хайрлуулах 5 мөн чанар байсан юм байна лээ. Эр нөхрийнхөө , ханийхаа дутууг нөхөж дүүргэж өгөх , нэгнийхээ хүслээр нөгөөх нь хөлөглөж бүрэн болдог жамыг таниулах Их Хатдын түүхээс суралцмаар

Хүмүн гэдэг үргэлж л бусдаас бурууг хайдаг талтай . Үнэндээ өөрийн дотор луу өнгийж өөрөөсөө алдаагаа хайж засаж чадвал энэ нь эргээд бусдад нөлөөлж болдог байх нь. Яаж вэ гэвэл өөрөө ингэж алдаж байсан юм болохоор бусад хүн ч бас алдаж болно гэдгийг ухаарч байж харилцагчийгаа илүүтэй ойлгож өөриймсөж бодож эхлэх гарц гарч ирэх нь. Энэ л харин харилцааны гацааг гаргаж хэзээ ч эвлэрэхгүй мэт бодож байсан бүхэн энгийн амархан шийдэж ойлголцолд хүрэх боломж нээгдэх юм уу даа.



Saturday, April 18, 2026

 Хэзээ ч юм чамтай учирч 
Хэмнэл аялгуу нийлсэн мэт ханьсаж 
Хэний ч мэдрээгүй тийм хайраар 
Хэдэн зууныг дамжин хайрлуулсан мэт
Тийм мэдрэмж зүрхэнд минь чамайг үргэлж сануулах мэт.
Хайр гэж үнэхээр агуу юм байна.
Хариу нэхэлгүй хайрладаг юм байна. 
Тийм л хайрыг би ундруулах юм байна. 
Тэгш жаргалыг түгээх юм байна

Sunday, April 12, 2026

Гэр бүлийн харилцаа ба эр эм хүмүний сэтгэхүйн ялгамж онцлогийг ойлгохуй 1

Монголд гэр бүл салалтын шалтгаан нь нэг л зүйлээс бус, хэд хэдэн хүчин зүйлийн нийлбэр байдаг. Сүүлийн жилүүдийн хандлагаас харахад дараах үндсэн шалтгаанууд хамгийн түгээмэл байна:
💔 1. Харилцааны үл ойлголцол, итгэлцлийн асуудал
💸 2. Санхүүгийн дарамт, эдийн засгийн хүндрэл
🍺 3. Архидалт, донтолт
👩‍👧 4. Гэр бүлийн үүрэг, хариуцлагын тэнцвэргүй байдал
💔 5. Үнэнч бус байдал (араар тавих)
🧠 6. Сэтгэл зүйн бэлтгэл дутмаг, эрт гэрлэлт
🏙 7. Хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлт

Монголд салалтын гол шалтгаан нь:
👉 харилцааны асуудал + санхүүгийн дарамт + амьдралын хэв маягийн өөрчлөлт гэсэн нийлмэл хүчин зүйлс байдаг.
    👩 Эмэгтэйчүүдийн хувьд:
  • Сэтгэлзүйн халамж дутмаг
  • Хариуцлага тэнцвэргүй (гэр + ажил)
  • Архидалт, гэр бүлийн дарамт
  • Хайр, анхаарал буурах

👉 Ихэнхдээ: “би ганцаараа бүхнийг үүрч байна” гэсэн мэдрэмж

    👨 Эрэгтэйчүүдийн хувьд:
  • Санхүүгийн дарамт
  • Хүндлэгдэж, үнэлэгдэж чадахгүй байх мэдрэмж
  • Харилцааны зөрчилд дасан зохицох чадвар сул
  • Зарим тохиолдолд гадуур харилцаа

👉 Ихэнхдээ: “намайг ойлгохгүй байна” гэсэн мэдрэмж

Дээрх мэдээлэлийг судалгаанаас харж болно. Энэ бүхнээс харахад эмэгтэй эрэгтэй хүмүүс ойлголцолд хүрж гэр бүл зохиоход Туяа Цэцгээ хэн байхаас үл хамаарч эмэгтэй хүний онцлог юу юм бэ гэдгийг ойлгох , нөгөө талаас Болд Баатар хэн байхаас үл хамаарч эрэгтэй хүний онцлог мөн чанар юу юм бэ гэдгийг ойлгох нь гэр бүлийн харилцаанд ихээхэн нөлөөлдөг байх юм.

Хамгийн энгийн жишээг хэлье : Эрэгтэй хүн нөхөр аав хүү хэн ч байсан тэнд байгаа тавьсан юмыг аваад ир гэхэд олдоггүй . Энэнд нь ээжүүд эхнэр хэн ч бай бухимдах үе байдаг.

Тэгвэл эмэгтэй хүн хөдөлгөөнгүй зүйлийг олж илрүүлэх чадамж нэн өндөр, эр хүн бол олохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Харин эмэгтэй хүн хөдөлж байгаа зүйлийг олдоггүй. Энэ нь нэн эртний өвүг дээдэс маань эмс голчлон түүвэр эрхэлж, жимс ургамал навч , идэш уушийн хөдөлгөөнгүй талбарын ажил үйл эзэмшиж байснаас улбаалан хөдөлгөөнгүй зүйлийг ялган таних чадвар удамших шинжтэй болон хөгжсөн. Харин эрс анчин гөрөөчин хөдөлгөөнт бүхний араас хөөцөлдөн гүйж байсан онцлогоос хөдөлгөөнт байг илүү анзаарах шинж чанартайгаар хөгжсөн нь удамшсан шинжтэйгээс хамаардаг байх нь.   

Цаашлаад энэ тархин онцлог дохио хүлээн авах ялгаа нь хайр дурлал, бие биеэ шохоорхох сэтгэл зүйд ч нөлөөлдөг. Эр хүмүн өөрийн сонгосон эмэгтэйд таалагдмаар байвал ойрт ойрт ойрт, нарийн сормуус, уруулын хэлбэрийг ойроос харж байж, арьсны үрчлээнүүдийг нүхтэй нь хамт харж байж эм хүмүн дурлана. Эм хүмүн эр хүмүнд гоо зүйн сэтгэгдэл төрүүлмээр байвал холд холд холд, чамайг бүтнээр чинь харж хөлийг үзүүрээс толгой оройг хүртэл ерөнхийд нь харж байж л эр хүмүн дурлана. Яг энэ үзэгдэл гэр бүлийн харилцаанд нөлөөлнө. Эм хүмүн шивнэх яриагаар эр хүмүнд үг хэлж байвал ойлголт нь илүү хурдан байдаг. Өндөр дуугаар олон давтамжтай ярихаар ойлголтын мөр үлдэхгүй сарнимал дохио болно. Харин эр хүмүн нэг зүйлээ олон давтаж хэлэх шаардлагатайгаа ухамсарлаж хайртай хайртай хайртай, дуртай дуртай дуртай, хөөрхөн хөөрхөн хөөрхөн гээд зуршил мэтээр хэлээд байвал эм хүмүн чамд сэтгэлтэй байсаар байна. Эм хүмүүнүүд богино ойтой учир өчигдөр хайртай гэж хэлснийг маргааш мартана. Эр хүмүнийг өөрийн дэргэд байлгая гэвэл шивнээ яриа хийж бай, эм хүмүнийг үүрд дэргэдээ байлгахыг хүсвэл давтамжит яриа хийж бай .

Энэ мэт маш энгийн зүйлд гэр бүлийн харилцаанд томоохон нөлөөл үзүүлдэг гэвэл та яах ёстойгоо тунгааж туршаад үзнэ биз.

Дээр өгүүлсэн гэр бүл салалтын нэг гол шалтгаан бол Архидалт, донтолт.

Тэгвэл би юуг мэдэх ёстой вэ?

Монгол домчийн судар 2 буюу "Бодь засал" сударт цаг үед нийхэмд хамгийн элбэг байдаг донтолтыг аравлан жагсаасан байдаг : 

1. Чихэр донтолт-Оюун сэргэг мэдрэмжийн донтолт 
2. Сархдын донтолт- Тайтгарлын донтолт. Сархдад донтож байна гэдэг нь сэтгэлзүйн хувьд тайтгаралд донтож байгаа гэсэн үг.
3. Эрчийн донтолт - Сэтгэл зүйд эрч хүчийг мэдрэх донтолт
4. Хөөрлийн донтолт- Сэтгэл хөөрөх мэдрэмжинд донтоно. Эдлэг талаасаа үнэртэн хөөрөл мэдрүүлдэг. Үүнд хамгийн элбэг нь тамхи, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн
5. Дайчлагдах донтолт- Хүмүний өөрийн биеийн зориг идэвхийг гаргадаг шүүрэл тогтолцооны донтолт.
6. Өвдөлт намжилтын донтолт- Урт хугацаанд өвчилсөн архаг суурь авчинтэй хүмүүст элбэг тохиолдоно
7.Нойрсолтын донтолт - Мэдрэл туйлдал ядаргааны хэт туйлшрал ажлын албадын үед тархиа амраах гэсэн хүсэл эрмэлзлэл нь нойрсолтын донтолд өртөнө.
8.  Идэхийн донтолт- Сэтгэл гутралаас үүсдэг. Тухайн гутарч буй нөхцөлөө эрч хүчээр давах сэдэл, хандлагаар үүсдэг.
9. Эс идэхийн донтолт - Хүмүн өөрөө өлсөх , өвдөх үедээ бие нь бага хэмжээний тайтгарах бодис ялгаруулдаг түүгээрээ тайтгарлыг мэдрээд хоолоо сойх, бага идэх мэдрэмжийг аваад байдаг. 
10. Хуялжин янаглахуйн донтолт- Хүмүн бодис шүүрлийн дотроос хуялыг үйл ажиллагаа нь асар их өвчин намдаах, тайтгаруулах, эрч хүч мэдрэх бүлэг шүүрэл байдаг. Энэ шүүрлээ идэвхжүүлэх байдлаар донтож болно.
11. Дэлгэцийн донтолт- Өөрийн зүгээс орчин үеийн хүмүүст их ажиглагдаж байгаа болохоор энэ донтолтыг судар дээр байхгүй ч нэмчихлээ. Гэхдээ дээрх 10 донтолтын нэгэнд хамаарч байж болох юм.
Эдгээр донтолтоос гэр бүлийн харилцаанд хамгийн их нөлөөлөл үзүүлдэг нь сархдын донтолт, Хуялжин янаглахуйн донтолт , Дэлгэцийн донтолт байж магад. 
 Хүмүн өөрөө донтолттой гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэрх . Аливаа донтолт бүрийн ард таашаал орших тул түүнээсээ хагацаж тухайн сэтгэл хөдлөлөөсөө ангижирна гэдэг биелэгдэшгүй даалгавар  мэт санагддаг. Ер нь хүмүний амьдрал, сэтгэл хөдлөлд дадлыг устгах нь хамгийн хүнд заслын хэлбэр гэхдээ боломжгүй зүйл биш.
Юуны өмнө ийм донтолтуудыг үүсгээд байгаа сэтгэл зүйн дарамт юунаас үүсдэг вэ гэдэг нь сонин бөгөөд бидний заавал мэдвэл зохих зүйл байх. Энэ донтолтуудыг ойлгох гээд оролдвол ямар нэгэн байдлаар тайтгарал таашаал авахын тулд бий болоод байгаа нь ажиглагдана. Тэгвэл тэр таагүй байдлыг үүсгэдэг айдас, эмээлт, санаа зоволт, ичих гэсэн мэдрэмжүүдийг эрэгтэй эмэгтэй хүн дээр яаж ялгаатай байдгийг ойлгох юм бол гэр бүлийн харилцаагаараа ийм асуудалд орохгүй байж ч болох юм шиг. Өөрөөр хэлбэл бие биедээ дэм болж тайтгарлыг илүү сайхан харилцаанаасаа олж авч болох юм. 
Жишээ нь  ичих мэдрэмж эр эм хүмүн дээр илүү ялгаатай байгааг энэ сударт бичсэн байсан нь анхаарал татав. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биеэ ойлгоход дэмтэй санагдав .
Ичгүүр гэж юу вэ гэвэл өөрийн үнэ цэнэд хамаатах билгийн шинжит айдас юм. Эр хүйсийг бодвол  эм хүйс ичгүүр мэдрэх нь өндөр. энэ нь эм хүмүний үржил зүй тогтол нь хуял сэдлээс авахуулаад үрийг тээх, төрүүлэх, өсгөх гэх урт хугацааны бие сэтгэлийн нэг туйлт үрийг өсгөх сэтгэлзүй гардаг хувь үзэл нь биеийн үнэ цэнэтэй шууд холбогддогтой хамаатай. Харин эрчүүд нь богино хугацаанд үр тогтоож харьцангуй идэвхт байдаг тул ичгүүр зовлон нь бага бөгөөд холбогдох байц нь нэр хүндтэй хамаатдаг. Эр хүйсийн хувьд урт хугацаанд байгуулсан нэр төр түүний тогтворт байдал нь айдас эмээтлээ давах хүч болдог. Нэр хүндэд халдах орон зайг мэдэрвэл айдас эмээтлээс илүү ичгүүр мэдэрдэг өвөрмөц үзэгдэлтэй. Иймээс ичгүүрийг эр хүн нэр хүндээр, эм хүн бие цогцсоор мэдэрнэ. Эр хүний нэр төр тогтворгүй болоход бэлгийн чадвар унаж, эм хүмүний бие рүү шууд халдах довтолгоонд шүүрэл тогтолцоо алдагдаж, булчирхайн өвчлөл үүсдэг нь ажиглагддаг гэж сударт  бичсэн байна.
Миний мэдэх нэг найзын маань гэр бүлд яг ийм байдал үүсэн гэр бүлийн хүчирхийлэл үүссэн байдаг. Тэр найз маань өндөр албан тушаалтай бүсгүй байхдаа энгийн нэг жолооч залуутай суусан юм л даа. Гэвч эхнэр нь маш нэр хүндтэй ажлын хамт олондоо хүндлэгдэн ажилладаг байсан нь нөхөрт нь доромжлол мэт санагддаг байсны улмаас тайтгарал олж авахын тулд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж , гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсон байж болох юм. Энэ нь тэгээд гэр бүл салалтын үндсэн шалтгаан болсон байх. Тэгвэл шийдэл нь юу байсан юм бол гэж бодох юм бол эр хүн энэ байдлыг даван туулахын тулд илүү нэр алдар олж авахын тулд сурч боловсрох, эхнэр илүү их хүндэтгэлийг гэр бүлийн харилцаандаа бий болгохыг хичээх байсан юм болов уу? Энэ бүхэн мэдээж яг өөр дээрээ тулаагүй болохоор би бол ингэж тунгааж байна харин яг энэ тууллыг туулсан хүмүүсийн хувьд бас арай өөр шийдэл ярих ч байсан байж магад. Энэ бүгдээс юу суралцах вэ л гэдэг хүн бүрийн асуудал шүү дээ. Яг ингэх ёстой тэгэх ёстой гэж биш эр хүн эмэгтэй хүний онцлог ийм байдаг гэдгийг мэдснээр нөхцөл байдлыг ойлгон зөв хандлагыг бий болгоход орших байх... 

 

Sunday, March 15, 2026

"Тусгаар тогтнол, бошиг сахигч" киноны талаарх сэтгэгдэл

 Ойрд кинотеатрт кино үзээгүй байж байгаад залуухан найз нарынхаа урилгаар энэ киног үзэхээр ярилцлаа.

Киноны талаар ганц 2 сэтгэгдэл уншсан болохоор энэ киног үзэх хүсэлтэй минь давхцаад сайхан завшаан боллоо.

Яагаад ч юм киног үзэж дууссаны дараа цурхиран уйлмаар санагдсан. Үнэндээ кино үзэж байхад ч гэсэн нулимс минь чимээгүй урсан гарч л байсан л даа.  Хүүхэд байхад 4,5  ангид л  байсан байх нэг удаа сонин уншиж байсан чинь Дилов хутагт Жамсранжав гуайн талаар нэг нийтлэл бичигдсэн байсныг би маш их сонирхон уншаад бүүр тэр сонины нийтлэл дээр байсан Дилов хутагтын зургийг хайчилж аваад тэмдэглэлийнхээ дэвтэрт хадгалаад үе үе яагаад ч юм гаргаж хардаг байж билээ. Яагаад тэр жоохон хүүхдэд тэр нийтлэл тэгж их таалагдсан ч юм бүү  мэд.  Социализмийн үе шүү  дээ тэгэхээр тэр хүний талаар бас ч хамаагүй одоо цагт ил болсон мэдээлэл байгаагүй л байх. Одоо санахнээ Дилов хутагтын талаар Монгол улс НҮБ гишүүн орон болсон талаар байсан байх гэж бүүр түүрхэн санадаг юм. Ер нь бидний хүүхэд насанд маш их ном уншдаг байсан санагддаг. Шинээр гарсан роман болгоныг ээж аав 2 авчираад л номын санд хийчихдэг байсан болохоор  бид номыг бол амтархан уншдаг байж билээ. Тэгээд саяны киног үзсэн тэр уншсан романууд дээр гардаг үйл явдлууд дурсамж сэргээн бодит болон сонирхолтой нь аргагүй дурслэгдэж учир холбоосыг гайхалтай гаргасан зохиолчийг, мөн чин сэтгэлээ зориулан бүтээсэн уран бүтээлчдийг бахархан үзлээ.  Өндөр гэгээн Занабазар, Галдан бошгот гээд л одоо болтол нүүр номын түүхийн группүүд дээр манайхан 2 хуваагдан урвагч тэмцэгч гээд л маргалддаг сэдэв байнга л сэтгэл хөндүүрлүүлдэг .  Монгол нэрнийхээ учрыг тайлж мэдэх цагт бидний мөн чанар өр зүрхнээс өөрийгөө таниулан зүрх шархируулан ургадаг ч юм уу хэн мэдлээ. Халхын ноёдын хуралдаан дээр 8 р Богдод " Та хэдийгээр төвд хүн ч гэсэн таны мөн чанар , сүнс тань Монгол" гэж хэлээд таны анхдугаар дүр Өндөр гэгээний үйл хэрэг үргэлжилж буйг нь тодруулан хэлэх зохиогчийн шийдэл үнэхээр гүнзгий сэтгэгдэл төрүүлж билээ.  Цаг үе бүрийн түүхийн эгзэгтэй мөч бүхэнд тусгаар тогтнолын үнэ цэнийг юунаас дээгүүр тавин зүтгэж байсан үе үеийн баатарлаг түүхийн үнэн тодрон гарч ирэх мөч,  цаг нь болоод ил гарч ирсэн ч гэмээр.

Хөдөөнөөс ирсэн 20 гаран насны залуухан дүү маань бидэнтэй нэгдэж энэ киног үзсэн юм. Тэгээд киноны дараа сэтгэгдэлийг нь асуухад сэтгэл минь маш их огшлоо. Хамгийн сүүлийн хэсэгт хүмүүс тусгаар Монгол улсаа зарлаад хурайлах хэсэгт кинотеатрт байгаа бүр хүмүүс яг л хурайлаад байгаа юм шиг би бүүр дагаж хурайлмаар байсан гэлээ. Кино дууссаны дараа хүмүүсийн алга таших нь яг л театрт жүжиг үзэж байгаа ч юм шиг ...