Wednesday, November 4, 2026

Эрэл эндээс эхэлнэ

 Сүүлийн үед Монголын түүхийн талаар контент бүтээгчид болон подкастууд Эзэнт гүрэн байгуулж байсан улсын бодлогын талаар ярих болсон нь нэлээн олзуурхууштай.

Мэдээж Эх газрын хамгийн том эзэнт гүрэн байгуулна гэдэг зөвхөн зэвсгийн хүчээр шийдчих асуудал биш нь хэн бүхэнд ойлгомжтой байх. Тэгэхээр засаглалын асуудал чухал байх нь. Цөөхөн хэдэн харанхуй бүдүүлэг  нүүдэлчид Эзэнт гүрнийг байгуулж бараг 200 гаран жил үргэлжлүүлэн байлгасан нь өөрөө одоогийн бидний судлах ухагдахуун болох нь.  Монголын Эзэнт гүрний байлдан дагуулалыг эзлэгдсэн орны түүхчид бичихдээ харгис хэрцгий, бүдүүлэг,  алан хядагчид байсан мэтээр бичдэг ч харин тэр эзлэгдсэн улс орон хэрхэн тухайн харгис бүдүүлэгүүд гэгдэх нүүдэлчдийн байгуулсан эзэнт гүрний засаглалд орон  түүхийн тодорхой хугацаанд тэдэнд  татвар хураамжаа төлөн амар амгалан байсан юм бол ? гэдэг асуулт хүн бүрд төрөх л байх.

Нүүдэлчдийн засаглалын төрийн онол болох Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай нэүрэт засгийн алтан дээд үнэний аялгуу гэх амнаас ам дам ирсэн Сорхогтани хатны үлдээсэн судар өнөөдөр бидний гар дээр орчин цагийн монгол хэл дээр сүүлийн дамжуулагчаас үлджээ. Харин Гэрлийн өргөө бүлхэмээс энэхүү судрын агууламжийг Эзэн Чингис хааны туулсан туулал бүрээр жишиглэн Онгод дээдсүүдийн тайлж тайлбарласнаар судрууд маань гарч  бидний гар дээр ирээд 13 дах жилээ үзэж байна.  Гэрлийн өргөөг дагагчид юуг хайн энэ группэд байдаг юм бол? Бид Эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан агуу түүхийг бүтээсэн Их Монгол улсын отог омгийн үр сад биш гэж үү? Энэ агуу Эзэнт гүрнийг байгуулахад бидний өвөг дээдсүүд оролцож яваагүй гэж үү? Тэгэхээр энд цугласан хүн бүрийн генийн мэдээлэлд энэ бүгд хадгалагдан ирсэн ба өнөө энэ цагтаа өвөг дээдсүүдийнхээ байгуулсан гавьяаг давтах тавилантай ч юм бил үү хэн мэдлээ.  

Аянгат удганы блогийн эхэнд :

БИ НАЙМАН ЗУУН ЖИЛИЙН ДАРАА БУЮУ МОНГОЛЧУУДЫГ ЭМЭЭЛЭЭ ЭЛГЭНДЭЭ АВАХ ТЭР ЦАГТ ДАХИН МОРИЛОХ БОЛНО.

гэсэн үг байдаг. Миний нэг багын найз маань жиргээндээ яг энэ үгийг оруулсан байхаар нь саяхан нэг уулзахдаа эмээлээ элгэндээ авах тэр цаг гэж юуг хэлж байгаа юм бол гэж асуусан юм. Тэр хариулахдаа Элэг гэдэг эрхтэн бол хамгийн ойр дотны зүйлийг илэрхийлдэг эрхтэн байх. Элэг зүрхнээс уяатай , элгэн садан гээд л үгс байдаг биз дээ гээд тэгэхээр тэр бүхнийгээ хайрлан элгэн садан үр хүүхдүүдээ харан агуу түүхийг бүтээсэн их үйлийг мориноосоо буугаад агуу Эзэнт гүрнийг байгуулсан түүхийн улбаа тасраагүй энэ үед дахин мориндоо мордох цаг чинь ирлээ гээд энэ их эрдэм мэдлэгээ дахин буулгаад биднийг дахин мориндоо мордох мэдлэг оюуныг маань сэрээх гэж  байх гэсэн юм. Энэ их мэдлэгийн ундарга болсон олон сайхан судрууд бидний гар дээр иржээ. Бид энэ авдараас ямар их зүйлсийг олж авах болоо? Энд цугласан хүн болгоны генийн мэдээлэлд отог овог болгоны охь ухаантнуудын мэдсэн, танисан, үйлдсэн, байгуулсан бүхний мэдлэг оюун хадгалагдаж эдгээр хайхамшигт судруудыг уншин суухад тэр бүхэн нь сэргэн байгаа гэдэгт би итгэлтэй байдаг.

Нэг ном уншиж байгаад сүүлийн үеийн судалгаагаар монгол хэлний "төр" хэмээх үг, нэр, ухагдахуун нь геометрийн ухаанд байдаг "ТОРИ", "тороид", олон нийтэд алдаршсан " амьдралын цэцэг" хэмээх дүрстэй шууд холбоотой болох нь тогтоогдсон гэсэн нь анхаарал татлаа. "ТОРИ", "тороид" дүрс нь ертөнцийн эх үүсвэрийн тогтолцоо, хуйлраа юм гэсэн бсан. "Төр бол улсын амин сүнс, төр бол түмний өр" буюу хүний эрчим хүчний эх үүсвэр, хүчний шугамын торойд хүний өр элэгнээс үүсэн эргэлтэнд орж буйг орчин үеийн цахилгаан соронзон багажийн дүрслэлээс харж болно гэсэн байв. 

               


Энэ дүрсийг орчин үеийн бэлгэдлийн тайлбаруудад дараах утгаар ойлгодог.

Орчлон ертөнцийн зохицол: Байгаль, хүн, ертөнцийн харилцан шүтэлцээг илэрхийлдэг.

Тэнцвэр ба эв нэгдэл: Давтагдсан тойргууд нь эмх цэгц, тэгш хэмийг илэрхийлдэг.

Тасралтгүй хөгжил: Төвөөс гадагш өргөжин давтагдах бүтэц нь өсөлт, үргэлжлэлийг бэлгэддэг.

Эргээд сэдэв рүүгээ орох юм бол л Эзэнт гүрнийг байгуулсан онолыг тэртээ холоос биш эндээс яг одоо хайх хэрэгтэй байх. Их Монгол улсын засаг тогтоолын суурь бол нүүдэлчдийн засаг тогтолын суурь юм. Тэгвэл нүүдлийн соёл иргэншлийн төр гэж юу вэ? Нүүдэлчдийн хувьд байгалийн тулган шаардалтаар давуу хүчтэний оршин тогтнол хамгаалагддаг үзэл эс салсан тул бие хүний чадамж дутвал, гэр бүлийн чадамжаар, гэр бүлийн чадамж дутвал отогтын чадамжаар, отогтын хүч дутвал отог хоорондын ханлигийн чадамжаар, ханлигийн хүч дутвал улсын чадамжаар, улсын хүч дутвал гүрэнтийн чадамжаар гээд сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх засаглал хөгждөг байдалтай. Тэгэхдээ улбаа алдааг маш сайн тандаж, давтагдах шинжтэй эсэх дээр анхаарна. Нүүдэлчдийн өргөн уудам нутагт эдгээр гүн ухаантнууд,  довтлон газар нутагийг хороох, хүн амыг талах, бүлэг хоорондын мөргөлдөөн үүсэх, дотоод хутгуур хийх идэвхтэй үйлдлээс улбаалж бусад төрт улсынхаа байдлыг ажин шинжиж, шүүмжилж, шүүмжилсэн учгаас эсрэгцэн засаг батлах байдлаар засгаа бүрдүүлсэн тул нүүдэлчдийн соёл нь тэрсүүт байдал, хатуу дэг жаяг 2 онцлох шинжтэйгээр хэлбэршиж байв гэж сударт бичсэн байдаг. За тэгээд манайхан авдараа ухаад өөр өөрсдийнхөө чадамжаа нээгээд  эвлэлдэн нэгдэхэд суралцаад л байж дээ


Tuesday, October 27, 2026

Европыг аялал ба явсан нохой яс зууна.

Хэд хоног Европоор аялаад ирлээ. Мэдээж явсан нохой яс зууна гэхчээр ямар нэгэн олз олох нь тухайн хүнээс хамаарна буй заа. Өчүүхэн гэж өөрийгөө гололгүй өвгүдийн онол, сургаал, алдаа онооны түүхээс ухаарсан бүхнээ өнөө цагийн байдалд тохируулан ухах гэж хичээх нь энгийн л нэг асуудал биз. Өрнөдийн эрт эдүүгээгийн түүхээс бид юуг ухаарч ойлгох вэ? 
Эхний буудал маань Герман улсын Франкфурт хот байлаа. Хэдий энэ хотод удаагүй ч жуулчдын очдог гол талбай дээр очиод хотын талаар бага сага зүйл хөтөчөөсөө сонслоо. Хотод өндөр өндөр барилгууд ховор юм. Германы төдийгүй Европын банк санхүү бизнесийн гол төв болсон хот гэхэд New York шиг   өндөр тэнгэр баганадсан барилгууд  тоотой хэдхэн бөгөөд хотын зам сэлүүхэн , хүмүүс дугуй унан явах нь их л тайван санагдлаа. Сонирхоод хүн амыг тоог асуухад хөтөч маань 800 мянга орчим гэсэн боловч Германдаа эдийн засгаараа тэргүүлэх хотод ордог гэв. Мэдээж хүн л юм хойно Монголтойгоо харьцуулан бодлоо. Бүхэл Герман улсаар бодох юм бол хүн амын төвлөрөл ер нь харьцангуй гайгүй бөгөөд нийт нутагтаа тархан амьдардаг юм уу даа. Манайх шиг л хүн амынхан нь тал нь шахуу нэг хотдоо шавж амьдардаггүй нь мэдээж тухайн  улсын бодлоготой холбоотой байх нь. Хоттой танилцангаа Германы муж болгон өөр өөрсдийн бие даасан хууль тогтоомжтой байдаг нь тухайн оршин байгаа газар нутаг , цаг агаарын , хүн амын онцлогоос хамаардгийг мэдлээ. Тэр муж тосгоны иргэд өөрсдийнхөө оршин суугаа газар орныхоо  шийдвэрлэх ёстой асуудлуудаа маш сайн нэгтгэж чаддаг, мөн өөрсдийгөө  төлөөлөн оролцох хүнээ маш идэвхитэй сонгодог ба тэр сонгосон хүнийг нь нам нь хүлээн авч дэвшүүлдэг тогтолцоотой юм уу даа гэж баримжааллаа.  Нэг сонирхолтой уулзалтанд Берлинд оролцлоо. Дрездингээс бид хэдтэй уулзах гэж ирсэн Герман инженерийн сэргээгдэх эрчим хүчний талаарх яриа нэлээн сонирхол татав . Герман улс 2022 оноос хойш цөмийн эрчим хүчнээс татгалзсан шийдвэр парлементаараа гаргасанаас хойш сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд 2045 он гэхэд үе шаттайгаар бараг бүрэн шилжих талаар төлөвлөгөө боловсруулсан ба түүнтэй холбоотой  эрх зүйн орчин нь хэзээний бүрджээ . Харин хэрэгжүүлэх үе шатаа нарийн төлөвлөхийн тулд тухайн мужийн цаг агаар, улиралын онцлог бүрээр эрчим хүчний одоо хэрэглэж байгаа бусад эх үүсвэрүүдийг хэрэглээг тодорхойлж түүнийг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэхэд ямар асуудал хүндрэл гарах талаар олон нийтийн дунд үүсэж байгаа маргаан, түүний үр дүнг хэрхэн хэмжиж  үнэлдэг талаар ярьсан юм. Герман улсын технологийн хөгжил бодит хэрэглээ хэрэгцээн дээрээ үндэслэгдэн  , үр дагавар нь хир ашигтай,  хир хор хохирол дагуулж болох судалгааг  байгаль орчны байгууллагууд нь идэвхитэй оролцоогоор хянадаг бололтой.
Манай Ерөнхийлөгчийн айлчлал давхцсан болохоор бизнесийн уулзалт хэлэлцээрүүдээс гадна  манай улсын зүгээс Чингис хаан музейн үзмэрүүдийг Берлинд тавиж байсан нь таатай байлаа. Германы мэргэжил сургалтын төв болон нэлээн хэдэн томоохон сонирхолтой төслүүдийн үйл ажиллагаатай танилцах явцад Германчууд өөрсдийнхөө туршлагыг ийм төслийн явцад ийм алдаа оноо гардаг энийг бид ингэж шийдвэрлэх судалгаа хийж байна танай талаас ийм асуудал гардаг уу ингэж шийдвэрлэхийг та бүхэн юу гэж бодож байна гэх мэтээр мэдлэгээ хуваалцах технологио сайжруулах талаар их ярих юм. Бас нэг анзаарсан зүйл бол байгаль хамгаалах төрийн бус байгууллагуудын тавьдаг эсэргүүцдэг асуудлыг маш анхааралтай судалдаг гэх ба нэг томоохон тээвэр логистикийн төслийг Германд суралцаж төгссөн манай Монгол залуу инженерүүд удирдаж байсан ба тэд хотын ногоон байгууламжийг хамгаалах байгаль орчны байгууллгуудын шаардлагаар төслийнхөө тээврийн маршрутыг өөрчлөх шаардлагатай болж байсан гэж яриж байсан.
Бид Германы Франкфурт Берлин хотуудаас гадна, Испаний Барселон Мадрид , Италийн Ром хотуудаар бас аялсан юм. Юуг гадны хүний нүдээр анзаарсан бэ? гэж өөрөөсөө асуулаа. Хамт явсан хүмүүс маань бүгд барилгын салбарын хүмүүс байсан болоод ч тэр үү тухайн улсын алдартай уран барилгуудыг үзэж сонирхсон бөгөөд зөвхөн Барселон хотын хувьд алдарт архитектур Антони Гауди гэдэг хүний бүтээлүүдгүйгээр төсөөлөшгүй бөгөөд түүний алдарт сүм Sagrada Familia 1882 оноос өнөөг хүртэл баригдсаар байгаа ба зөвхөн түүнийг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс жилд 16 сая орчим жуулчид ирдэг нь тухайн улсын эдийн засагт ямар их нөлөө үзүүлдэг нь ойлгомжтой. Зөвхөн нэг хүний бүтээл гэхээсээ илүү түүний архитектураар түүнийг 1882 оноос хойш өнөөг хүртэл  бариж бүтээж байгаа барилгачид уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр ийм их үр өгөөж улс орныхоо эдийн засагт нэмэр болж байгаа нь бахархууштай. Үүнээс гадна мэдээж 1 800 000  орчим хүн амтай , дээрээс нь 16 сая орчим жуулчид жилдээ  хүлээж авдаг жижигхэн нутаг дэвсгэрт (Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бараг 40 дахин бага ) энэ хотод дэд бүтэц, нийтийн тээвэр, түгжрэлийн  асуудал бараг байхгүй байгаа нь өөрсдийгөө бид ер нь юу хийгээд яваа улс вэ гэж гайхахад хүргэсэн шүү. Ром бол ёстой түм түчигнэсэн газар байна лээ. Хотын гайхамшигт хуучны уран барилга музей сүмд ороод тэдний өвөг дээдсүүд үнэхээр  агуу гайхамшгийг бүтээсэн юм байна гэж бахдахын хажуугаар бас түүний үр шимийг үр хүүхэд нь ингээд хүртээд сууж байгаа нь гайхалтай байсан бөгөөд суурин соёл болон нүүдлийн соёлын ялгааг эргэцүүлэн өөр өөрийн онцлогоор нь л бахдан гайхаж байлаа. Колизей МЭ 80 оноос түүхтэй бөгөөд Ромын эзэнт гүрэн түүний инженерчлэл архитектурын гайхамшигийг бахдахаас гадна сэргэн мандалтын үеийн уран зураг уран барималын гайхамшгийг хараад италийн ард түмний бүтээсэн бүхнийг  бахдан гайхширсаар ирсэн дээ  . Хот байгуулалтын талаар сонирхуулахад газар доорх метро хийхэд маш эртний олдворүүд их байдаг тул метроны тунелиуд ухахад хүндрэлтэй тул тийм ч сайн хөгжиж чадаагүй гэж байсан ба харин газар дээрх нийтийн тээвэр логистикийн хөгжил тэр олон тооны жуулчидтай холбоотойгоор хөгжиж байгаа бололтой , харин авто машинаар хотын төв рүү бараг ордоггүй бололтой харин  бусад газруудаар явахад нээх түгжрэл гэх зүйл бага ч гэсэн бусад Европын хотуудтай хариуцуулахад арай их байж магад санагдсан.  За тэгээд Ватикан хот улсын талаар дурдахгүй байхын аргагүй.  Ромд очсон хүний заавал үзэх ёстой зүйл бол Ватиканы музей. Тэнд маш олон гайхамшигтай үзмэрүүдийг үзэж болно. Би Монгол улстай холбоотой үзмэр ил байгаа эсэхийг үзэх гэж бусад улс орны үзмэр тавигдсан хэсэгт очсон боловч харамсалтай нь зарим хэсгүүд нь хаалттай байсан. Харин улс орон болгоны бөөгийн шашны өмсгөл зүйлт, малгай тэргүүн, хэц хэнгэрэгүүд байсан нь улс болгоныг онцлогийг шингээсэн байна лээ.  Ватиканы өнгөрдөг Пап лам Франциск католик шашинтай  улс орнууд их  байхад католик шашинтнууд маш цөөхөн байдаг  Монгол улсад яагаад айлчилсан юм болоо гэж гайхсан. Ватиканы сүмийнхэн эртнээс Монгол улс руу хүнээ илгээж байсны нэг бидний мэдэх  Плано Карпини. Түүний Монголчууд  бидний талаар сонирхолтой  түүхийг бичиж үлдээсэн ба харь хүний нүдээр харсан бүхнээ бичиж Монголчуудын ахуй амьдрал, төрийн зохион байгууллалтын  онцлогийг ойлгох гэж хичээсэн байдаг. Эртний Хархорин хотод маш олон шашны төлөөлөлүүд эв нэгдэлтэйгээр зэрэгцэн оршиж, өөр өөрсдийн шашны онцлогоор гүн ухааны ном хаялцаж тэр бүхнийг нь Монголын ихэс дээдсүүд сонсон суудаг байсан нь бас л сонирхолтой баримт ба Пап лам Монголд ирэхдээ манай төрийн гүн ухааны 3 гол онолын нэг ГЭР онолын талаар ёс заншилтай нь уялдуулан монгол гэрийн бүтэцтэй нь уялдуулан сонирхож байсан ба олон шашны төлөөлөлтэй уулзалт зохиосон нь юу эрж хайж явсантай нь холбоотой байсан биз ээ  .

Monday, September 7, 2026

Эв эе

Цэцэн мунхагаа дуудалцаж

Цэгц чанараа алдаж

Алдаа оноогоо дэвэргэж

Алд биендээ өсөрхөлцөж

Хоосон хийрхэлээр хоол хийж

Хэн хэнээ буруутгаж

Хийсэн бүхнийг үгүйсгэхийн оронд

Өөрийн мэт өөриймсөн засч

Хийж бүтээх гэж зүтгээд 

Хэм хэмээ нийлүүлж сураад

Хүрэх газраа зөв тодорхойлж

Хүслийн зүйгээ тогтоож чадваас

Эв эе эвлэрч эмх журам тогтном

 

Tuesday, September 1, 2026

Ухаарал

Эх дэлхийдээ эргээд шингэх цаг хэзээ ирэхүйг хэн мэдэх билээ

Эдэлж хэрэглэсэн эрхэмлэж хайрласан бүхнээ орхин 

Эргэх орчлонгийн жамын тойрогт орон нүцгэн одно

Үйлдсэн буян нүглээ л үүрээд үнэний мөчтэй нүүр тулна

Үнэ цэнэтэй бүхэн эдэнд биш сэтгэлд байдгийг мэднэ

Үйлдэж таньсан бүхнээ дэнслүүлэх үнэний хэмжүүр

Үрсийн ирээдүйг бөхлөн гэрэлтүүлэхэд байдгийг ухна

Tuesday, August 18, 2026

Нүүдлийн соёл ба COP17

COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал одоо Улаанбаатар хотод болж байгаа. Монгол Улсын 1.56 сая км² нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтолд өртөөд байна гэсэн тоо судалгааны байгууллагууд гаргасан байдаг. Томоохон Азийн орнуудыг зарим хотуудад Монголын тал нутагт дэгдсэн түйрэн буюу шар шороон шуурга заримдаа 1-3 км-ийн өндөрт хуйларч, Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойг, Японд, улмаар Номхон далайг гатлан Канад, Хойд Америкт хүртэл хүрдэг. Сүүлийн жилүүдэд энэ үзэгдлийн давтамж, эрч нэмэгдсээр байна. Тэгэхээр энэ цөлжилтийн асуудал зөвхөн нэг улс орноос хязгаарлагдахгүйгээр хор хохирол нь гарч байгаа тул олон улсын хурлыг зохион байгуулж цаашид хэрхэн хамтаар энэ хор хохиролыг бууруулах вэ байгалийн тэнцлийг хэрхэн хадгалах вэ гэдэг дээр хэлэлцэж байна.
Бидний уламжлалт соёл бол нүүдлийн соёл. Энэ соёлын гол утга нь "буцаад ирэхэд булаг шиг эргээд ирэхэд эрдэнэ шиг " хэмээн өөрсдийн талхалсан нутаг орноо нөхөн сэргэх боломжийг олгон нүүдэллэн амьдардаг ба өвсний үрээс эхлэн хариуцан аливаа байгалийн нөөцийг ашигласан бол өөрсдийн бүтээмжээр нөхөн төлжих боломжийг бий болгодог соёл. Бидний өвөг дээдсийн байгуулж байсан Их гүрний бодлого чухам энэ байгалийн болон жамын тэнцлийг хадгалахад чиглэсэн Их засагаа \хуулиа\ толгой болгон давхиж буй соёолон морины билэгдэл буюу 10 түгээмэлийн уялдаагаар засагладаг онолтой байж. Энэ төрийн онолоо орчин цагт хэрэгжүүлэхийн тулд авдараа уудлан үүх түүхээ ухан, алдаа оноон дээрээ тулгуурлан сайжруулах шаардлага бидний өмнө тулгарч байна.
Төрийн бодлого тодорхойлж, засаг хэрэгжүүлэхэд байгалийн зүй тогтлын тухай ойлголт буюу жамын тухай ойлголтыг заавал бодлогод харгалзан үзэх ёстой. Жам буюу байгалийн зүй тогтлын тухайд бидний өвөг дээдэс дараах зүйлсийн нөлөөллийг бодлогод харгалзан үздэг байж :
- Бүс
- Цаг агаар
- Нөөц
- Цаг хугацаа гэх ойлголтуудын хууль зүйн нөлөөллүүдийг ойлгохыг хичээдэг.
Нүүдэлчин түмний засаглалын суурь нь хүмүний чадамж дээр биш хохиролд суурилдаг байсан ба хохирол бол жамтай уялдаатай, шууд хэмжигдэх нэгжтэй байна. Хориглохуйн цааз хүчин төгөлдөр хэлбэртэй байх бөгөөд дахин хохирол үүсгэхгүйн үндэс болдог . Гэвч хохирол хэмжихэд маш олон хүндрэлүүд гардаг . Хохирол тооцоолол буюу хориглохуйн цаазын бодлогын 4 талт ухагдахуун нь
1.Тодорхойлогдох (хохиролыг шууд тооцоолох боломжтой)
2.Тодорхойлогдох боломжгүй
3. Тооцоологдохгүй
4. Барагдашгүй (эзэн эд 2ыг тодорхойлж чадсан ч хохиролыг барагдуулах боломжгүй)
Эдгээр засаглалын бүтэц зохион байгуулалтыг хэрхэн бий болгож чадаж байсан онолын үндсийг Гэрлийн өргөө бүлхэмээс гаргасан Засаглахуйн засал, Өрөг тунхаг тамга судруудыг судалж үзүүштэй.
Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан нь COP17-той цаг хугацааны хувьд давхцаж байгаа юм. Монгол бол нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн цөөн орны нэг гэдгээрээ энэ давхцал онцгой ач холбогдолтой болж байна.
Социализмийн үед хөдөө аж ахуйн бодлого баримтлахдаа бүс нутгийн онцлогт тохируулан газар тариалан, мал аж ахуйн бүсчилсэн бодлоготой байсан ба сүргийн бүтэц , малын үйлдвэр угсааг сайжруулах , үр өгөөжийг нэмэгдүүлэх , нарийн ноос, ноолуурын чанарыг сайжруулахын тулд тусгайлсан үүлдэр угсааг бий болгох, түүнтэй холбоотой хөдөө аж ахуйн чиглэлийн судалгааны ажлуудыг эрдэмтэн судлаач нартай хамтран хийж малын түүхий эдийг боловсруулах хөнгөн үйлдвэрүүдийг бий болгон эдийн засгийн бодлогыг түүхий эдтэй нь уялдуулан хөгжүүлэх, нэмүү өртгийг бий болгох, бэлчээрийн даацын зохицуулалт , сүргийн зохист хэм хэмжээ зэргийг тодорхойлон хөдөө аж ахуйн томоохон нэгдлүүдийг төрийн бодлогоор дэмжиж ирсэн ба харамсалтай нь ардчилал , чөлөөт эдийн засагт шилжих шилжилтийг хийхдээ урд хийж бүтээсэн бүхнээ устгаж үнэгүйдүүлж хаясан гашуун алдаагаа одоо болтол залруулж төрийн бодлогодоо тусгаагүй явж ирлээ. Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт соёлоо хадгалан үлдэхийн тулд байгалын зүй тогтлын ойлголтыг засаглалын бодлоготой уялдуулан засаглалыг бий болгож чадснаар ард түмэн маань соёлжиж болох болохгүй заагийг соёл болтлоо дадалжиж ирсэн уламжлалтай боловч цаг хугацааны эрхэнд энэ бүхэн маань мартагдах аюултай нүүр туулж хохиролоо дааж чадахгүй хэмжээнд хүрж байгаа энэ үед Засаглалын бодлого зохицуулалтаа сайжруулах нь зайлшгүй болж байгаа нь олон улсын хүрээнд ч тулган хүлээгдэх нь гарцаагүй юм



Tuesday, July 28, 2026

9 хүсэл

Хүн бүрт л өөр өөрийн хүсэл байдаг. Хязгааргүй олон мэт хүмүүсийн хүслүүдийг  харин  9 зүйл болгон багцлан хурааж үртэй хүний  9 цагаан хүсэл хэмээн дээдлэн ерөөдөг уламжлалыг бид эртнээс ёс заншилдаа бөхөлж ирсэн нь сацал хэмээх эд байдаг билээ. 

9 хүслийн ерөөл:
1. Эрүүл энхийн хүсэл:
Агар бие нь амгалан
Алд бие нь тэнүүн
Ахуй гэр нь түвшин
Алдар нэр нь бүтэн байх болтухай.
2. Эд:
Эд нь элбэг
Хишиг нь хуртай
Ам нь тостой
Алдар нь цогтой байх болтухай.
3. Танин мэдэхүй:
Далай оюун нь тархиндаа багтаж
Суу ухаан нь сэтгэлдээ сууж
Суудал сэнтийдээ эзэн болж
Сургаал хишгийн дээдийг хайрладаг болоорой.
4. Харилцаа:
Анд нь үнэн ч
Алд нь тэнхээтэй
Зориг нь мохошгүй
Золбоо нь галтай байх болтухай.
5. Хань:
Тогтох тооноо хамтдаа түшиж
Тэтгэх галаа хамтдаа бадрааж
Тэврэх үрээ хамтдаа энэрч
Төр улс нь бултаар гийгүүлэх болтухай.
6. Үр:
Өврөөр дүүрэн хоньтой
Хормойгоор дүүрэн хөвгүүнтэй
Хотлоор дүүрэн малтай
Хорвоогоор дүүрэн цэцэгстэй байх болтухай.
7. Эрх мэдэл:
Дуурсах нэр нь мөнх
Дуслах хөлс нь арвин
Дуудах нэр нь хүчтэй
Дагуулах ард нь арвин байх болтухай.
8. Амирлангуй:
Сэтгэлдээ сэвгүй
Итгэлдээ алдасгүй
Тэмүүлэлдээ бүдрэлгүй
Зорилгодоо үнэнч аж төрөх болтухай.
9. Мөнх оршихуй:
Эргэх наран ээлтэй
Эцэг Тэнгэр ивээлтэй
Эрхэт төр нь түшигтэй
Энэ бие нь түүхтэй байх болтухай.

Өөрөөс хамаарах 3 хүсэл Эрүүл энхийн хүсэл, Эдийн хүсэл, Танин мэдэхийн хүсэл.

Эхний хүсэл - Эрүүл энхийн хүсэл. Үр хүүхэд минь ,эжий аав минь, элгэн садан  минь , энэхэн бие минь эрүүл энх байх болтугай  хэмээх хүсэл хүн бүрт байдаг. Харин энэ хүслийг биелүүлэхийн тулд зөв хүнслэх, зөв амьсгалах. зөв амрах гэсэн үйлдлүүдээ өөрсдөө хянавал зохилтой.
Харин энэ хүсэл маань хэтрэхээр юу болдог билээ? Эрүүл энхийн хүсэл хэтрэнэ гэж юу байхав дээ гэж бодож байна уу?  Тиймээ тийм зүйл болдог байх нь . Эрүүл байх гэж байна гээд л элдэв эм тариа гээд л хэтрүүлэн хэрэглэснээр донтох гэдэг зүйл рүү халтирдаг тал байдаг гэнээ.
Аливаа зүйл зохист хэм хэмжээнээсээ хэтрэхээр гажуудал үүсэж эхлэх нь тиймээс л Алтан судар дээр хүслийн зүй гэж нэг ойлголт яваад байдаг .  Хүслийн зүйтэн гэж хэм хэмжээгээ мэддэг байхыг л хэлэх нь . Өөрийн мэдэлгүй хэтрүүлдэг тал хэн бүхэнд л байдаг даа. 
Эдиин хүсэл -  Эд нь элбэг ,хишиг нь хуртай, ам нь тостой , алдар нь нь цагтай байх ерөөлийг хүн бүхэн л тосон авдаг шүү дээ. 
Хэтрэх нь мэдээж шунал. Шунал ихдвэл шулам болно ч гэдэг. энийг надаар тайлбарлуулах нь илүүц биз. Хар амиа бодсон шуналтангуудаас болж ямар их хохирол бусад нь амсдаг билээ дээ.
Таних мэдэхийн хүсэл - Мэдлэгт тэмүүлж өөрийгөө хөгжүүлж илүү боловсорсоор дараагийн бусдаас хамаарах 3 хүсэл рүү орно. Гэхдээ танин мэдэхийн хүсэл бас хэтэрдэг юм уу гэсэн асуулт гарна. Хэрэглэхгүй байж нээх олон дипломны хойноос хөөцөлдөгч нарт хамаатай. Мэдсэн сурснаа амьдралдаа хэрэглэж ахуйгаа өргөж чадахгүй л бол мэдэж сурсны хэрэг юу байх билээ. Өөрийгөө зассан хүмүүн хэмээх нь өөрийгөө эрүүл байлгаж, ахуйгаа тэгшитгэсэн мэдлэг боловсролыг олж болох болохгүйн зааг хэм хэмжээгээ мэддэг болсон хүмүүн биз.
Харин үүний дараа бусдаас хамаарах 3 хүсэл эхлэнэ.
Харилцахын хүсэл - 
Анд нь үнэнч
Алд нь тэнхээтэй
Зориг нь мохошгүй
Золбоо нь галтай байх болтугай гэсэн ерөөлтэй энэхүү хүсэл өөрөөс хамаарах 3 хүслээ хир биелүүлж чадснаас хамаарах биз. Сайн үнэнч анд нөхөдтэй болохын тулд өөрийн давуугаа үзүүлж, өрөөл нэгнээр дутагдаж явахаа мэдрүүлж чадсан бол анд нөхөд бие биеэ олж ойлголцож нөхөрлөх биз . Нэг удаа найзын маань онгод үнэнч гэдэг үгийг чин нэг сайн ухаадахаарай гэж билээ. Нээрээ үнэнч байна гэдгийг юугаар хэмжих юм болоо? Анд нь үнэнч байх болтухай гэсэн ерөөл юуг илэрхийлж байгаа юм бол? Амьдрал дээр үнэнч  байдлыг ярьсан хэлсэн тохирсондоо байхыг хэлээд байх шиг. Гэвч маш олон хүн анх яриж тохирсноосоо ухарч урвах нь их л дээ. Ялангуяа ажил бизнес эрхлэж эхлэх үедээ иймэрхүү үнэнч бус байдалтай зөндөө л тохиолдож байлаа. Ямар ч үед нөхцөл байдал байнга л өөрчлөгдөж байдаг . Анх гарааны бизнесээ эхлүүлэхэд тулгарч байсан бүгдийг хамтаар туулж гарчихаад хар амиа бодож өөрийн хийсэх бүхэн бусдаас илүү байсан мэт санаж ажил хэрэг жигдрээд асуудал бэрхшээлээ шийдэж чаддаг болонгуут анх эхэлж байсан нөхдөө шахах нь амьдрал дээр их л тохиолдлог . Тэгэхээр үнэнч байдлыг нэг зорилготой холбовол анх зорилго болгон нэгдэж байсан зүйл нөхцөл байдал өөрчлөгдөхтэй холбоотойгоор хэрхэн өөрчлөгдөн хувирдаг талаар бодож үзэж болох л юм. Нэгдэж хийхээр зориж байгаа зорилгодоо үнэнч байх уу? Тэр зорилгод хүрэх арга барилд үнэнч байх уу? Нэгдэж байгаа нэгдэлдээ үнэнч байх уу?  Анддаа ямарч үед үнэнч байх уу? гээд л зөндөө асуудал гарч ирэх нь ...

Нэг удаа Онгод маань надаас үхтэл чинь үнэнч байх үнэнч андаа олсон уу гэж асууж билээ. Тэгээд Өрөг цадиг тамга судрыг уншиж байхад Хабул хаанаас Дайчин тэнгэр яг ийм асуултыг тавьсан байхыг олж уншаад бас гайхлаа. Хабул хаан өөртөө ч итгэдэггүй өөрөө өөрөөсөө урвадаг би  Дайчин тэнгэрийн ивээлийг авч чадаагүй гэж бичсэн байсан. Би 10 андтай байсан бол тэр заяанд хүрч болох байсан юм гэсэн байсан.  Харин миний Онгод надаас Дайчин гэдэг үгийг юу гэж бодож байна гэж асуугаад Чин үнэнг дайж явдаг юм түүнээс дайрч довтолж дайсныг  устгадаг гэж бодно уу гэж асууж билээ. Хабул хааны бичснийг уншихад Дайчин тэнгэрийг буулгаад сүр тэсэж чадах уу гэхэд тэр их хэмийг тэсэх бие яс бойжоогүй өвдөг сэтэрсэн гэсэн Ухааныг тогтоож чадах уу гэхэд 11000 оньсогоноос 900 г тайлсан гэсэн байсан. Алтан судрын агуулгаар бодох юм бол байгаа бүхнийг Хорвоо гээд харин энэ байгаа бүхнийхээ байдлыг мэдэх юм бол Ертөнц гэсэн байдаг ба тэр ертөнц нь 9 цагаан 1 хар 2 хөх ертөнц бий гэсэн байсныг би өмнөх нэгэн бичлэгтэй тайлахдаа Хүн төрөлхтөний 9 цагаан хүслийг 9 цагаан ертөнц гээд   түүний хэтрэлийг устгах хар ертөнц гэдэг юм байна гээд 2 хөх ертөнц болох бөө (эрүүл оюун санаа) бөх (  биеийн бөх буюу эрүүл саруул бие) гэх хөх ертөнцөөр тэнцлийг хадгалах нь зорилго юм бна гэж ухаж билээ. Тэгэхээр Дайчин тэнгэр гэдэг маань тэр л тэнцлийг хадгалахыг хамгаалахыг хариуцдаг тэнгэр бололтой.  
Хамтран амьдрахын хүсэл харин түүний хэтрэл юу бол? Хамтран амьдрахын хүслээ биелүүлэх гэж хажуу нэгнээ өөрийнхөөрөө байлгах гэж хардах сэрдэх гээд л асуудал үүсдэг тэрийг хэлж байна уу? тэгвэл хамтран амьдрахыг хүсэж байгаа бүхэн хажуу нэгнээ ойлгож хүндэлж хамтын нэг гэр бүлийг бий болгох эрхэм зорилгодоо үнэнч байхын тулд өөрийн дотор байх 13 хар бүхнээ дарж тэнцүүлж байхыг хэлэх нь дээ
Цааш үргэлжлэх хүслүүд ч бас энэ бүхэнтэй хамаатай тул дор бүрнээ дахин өөрөө өөртөө тунгаацгаана буй заа



   

Sunday, July 5, 2026

Хүслийн зүй ба Мөрөөдөл

Хүслийн зүйг ТНГР ийн ЖРЛГ т болгоож мөрлөн амьдарваас
Хөх Монгол мөрөөдөл гэж чухамдаа энэ билээ
Мон-ыг голлож амин чанараар хамгаалж хянаж
Бусдын алдаа надаас болдог, хохирол нь намайг хорлодог гэх
Багш шавийн барилдлагыг мөрөөдөл болговоос амьдарму

Хүслийн зүй гэдгийг өмнөх бичлэгүүд дээр нэлээн тайлбарласан. Юу санасан 9 хүсэл нь сэтгэчлэн бүтэх болтухай хэмээх ерөөлийг манайхан хэлдэг. Тэр 9 цагаан хүсэл нь өөрөөс хамаарах 3 хүсэл  (эрүүл энхийн хүсэл, эд баялагийн хүсэл, эрдэмд боловсрох хүсэл) өрөөлөөс хамаарах 3 хүсэл ( хань ижилтэй болох хүсэл, үр хүүхэдтэй болох хүсэл, сайн анд нөхөд хамтрагчтай болох хүсэл), өнөд мөнхийн 3 хүсэл (Эзэн эрхийн хүсэл - эгэл нэгэн байх уу олныг дагуулах манлайлагч байх уу, энх амгалангийн хүсэл, мөнх оршихын хүсэл ) гээд харин түүний эсрэг хэтэрсэн хүсэл нь  бусдад бас байгал дэлхийдээ хор учруулахыг нь хааж 9 хар сүлдээ босгож хүслийн зүйг тодорхойлдог шүү дээ. Чухам энэ бүхнийг мөрөөдлөө болгон амьдралынхаа зарчим болгож амьдарвал Мон-ыг голлож амин чанараар хамгаалж хянаж байнаа л гэсэн үг. Өөрөөр энгийнээр хэлбэл өөрийн хүслийнхээ хэм хэмжээг мэдэж бусдад хор хохирол учруулахгүй хэмжээнд хязгаараа мэдэж байхыг хэлж байгаа юм. Эдийн хүсэл хэтэрч шунал болдогоор жишиглээрэй.
Харин бусдын алдаа надаас болдог , хохирол нь намайг хорлодог  гэх ойлголтоос суралцана гэдэг өөрийн алдаа түүний хор хохиролоос суралцаж алдаа оноо бүрийнхээ цаана нуугдсан байгаа сургамжийг , хохирол үүсгэж байгаа шалтаг шалтгаан бүрээр нь өөрийн туулсан туулал бүрээр дүгнэж суралцаж алдааныхаа хохиролыг залруулж сурч чадвал энэ нь алдаагаа  багш болгон сургамж бүр дээр нь ухаажихыг багш шавийн барилдлага гэж хэлээд байнаа гэвэл хэнтэй ч бай харилцаанд ороход өөрийн дотор байгаа 13 муу чанарыг дарж чадаж ямар нэгэн шалтгаан гаргахгүй байхад суралцана гэдэг үнэхээр том сургалт бололтой. Чухам энэ бүхнээс суралцана гэдэг уншаад ойлгочихдог зүйл биш харин өөрийн амьдралын туулал бүрээс суралцах чадвар бололтой. Алдаа бол аймаар зүйл биш харин түүнийгээ даван туулж ухаарал олох их багш л гэсэн үг юм байна. Алдаа гаргадаггүй хүн гэж нэг ч байхгүй харин алдаагаа таниж мэдэн залруулж чаддаг байх нь (өөрөөр хэлбэл алдааныхаа хохиролын барагдуулах) өөрөө хайхамшиг бололтой