Tuesday, October 29, 2019

Сүнс гэж юу вэ?

Амьдрал хэмээх үгний эхний язгуур үг " Амь" нь Сүнс . Сүнс байдаг байдаггүйг арга талыг хөөгч эрдэмтэд хүлээн зөвшөөрч ч , үгүйсгэж ч чадахгүй байгаа тэр л зүйл, шашиныхан болон билэг ухаантнууд " Амьдралыг үүсгэгч мөн чанар" гэж нэрийддэг зүйл бол Сүнс юм. Бөөгийн ухаанд : Сүнс нь амьсгалыг тэтгэгч, галын үүтгэгч, үүдлийг буй болгогч хий ухаар зүйл.Хий гэдэг зүйл бол оршин тогтнол нь байвч 5 мэдрэхүйд сул мэдрэмжтэй. Гэвч бидний амьсгалах агаар шиг оршихуйтай. Амь оршиж байж эд хуран цуглаж, амьд зүйл болдог гэж бөө нар үздэг. Хорвоо дэлхий дээрх сүнсийг 3 ангилдаг :

1. Байнгын эргэлтэнд байх хүмүүн, амьтан, ургамал зэргийн биеийг эрчим биеээр хангаад, ухамсар биеийг төлөвшүүлж байдаг нэг бүл сүнснүүд. Өөрөөр энгийнээр хэлбэл хүн амьтан ургамалын сүнс бөгөөд биетэй байх, үр удмаа эрхэмлэж, өнгөт орчлонгийн нарыг нэг ч болов гараг илүүтэй үзэх хүслийг биедээ тээж байдаг сүнсэн биетүүд. Тэдгээр нь сэтгэлийн их ханамж буюу сүнсний дутагдлаа бодгал биеэс нөхөж байдаг сүнсэн төрөлтнүүд юм
2. Байгал дэлхийн амь чанартай , түүнийг байлгахын хүслийн зүйт нэг бүл сүнснүүд байна. Энэ нь бодгал биеийн төвшинд ховор тохиолдоно. Хий төвшиндөө буюу үл үзэгдэх төвшиндөө арвин олноор байдаг. Байгал дэлхий болон огторгуйн ертөнцийн оюун санаа сүнсүүд . Тэд бол огторгуй ертөнцийн гэрэлтэгч бүхнээс хэм авч хүчирхждэг, оюун санаа нь байгал дэлхий , огторгуй ертөнцийг оршоон хамгаалж, зүй тогтлыг нь сахиулж байгаадаа ханамжтай байдаг Онгод нэрт сүнсэн биетүүд. Онгод хэмээгч нь тэнцвэр алдагдсан орон зайгаас биет амьдралд нөлөөлөл үзүүлэн үйлдлийн алдаа, цаашдын үр дүнг урьдаас сануулан мөхлөөс гарах арга замуудыг амьд биетэд хэлдэг. Үүгийн амьд биес ухаарч хүлээн авбал үйлдэхээр аврагдана. Түүнээс онгод хэмээгч нь өөрсдийн бие үгүй тул дангаар ноёрхон үйлдэх боломжгүй.
3. Эрчмэн саажилтаас болоод бугшмал болсон, эргэлтийн хуулиас гажсан хэсэг бүлэг сүнснүүд байна. Эд бол хий биедээ эрчим цуглуулж, хий биеийнхээ дур хүслээ бусад эрчим биеэс нөхөж байдаг. Эргэлтийн гажгаа илүү урт хугацаанд үргэлжлүүлэх хүсэлтэй бүл сүнсийг хар сүнс гэдэг. Энэ хар сүнсүүд нь бодгал болон байгал дэлхийн аливаа хэмт бүхний эрчмийн урсгалыг өөрчилж, улмаар уугуул удамшлын эсэнд нөлөөлж, уураг мэдээлэлийг алдагдуулах шинж чанартай. Өөрөөр хэлбэл амьд биеээс эрчмийг сорж аж төрнө.

Сүнсний хөгжлийг дурьдвал :
1. Нарнаас төрөн нэг эсийг нөхцөлдүүлэх чадамжтай болсон анхдагч сүнс
2. Олон эсийг нөхцөлдүүлэх чадамжтай сүнс. Энэ нь мод, ургамлын сүнс
3. Эрчмийн хатуу ширүүнд тэсвэртэй болсон хөдөлгөөнт биеийн сүнс. Эл сүнснүүд тусгайлан тархин уургийг  буй болгож дурсамж, сэтгэл хөдлөлийг илүү тод илэрхийлэх чадамжтай адгуус амьтаны сүнс
4. Орон зайд нөлөө үзүүлэх оюуны чадамжтай хүмүүний сүнс
5. Уураг биегүй ч оюун санаа, сэтгэл хөдлөлөө хадгалах чадвартай сүнс буюу хийн төлөвт сүнс. Онгод болон тийрэн
6. Хий, чийг, тоос уураг бүтээхгүйгээр амьсгал олгох чадвартай сүнс буюу цөм бүтээгчид. Галт цөмгүй гараг эрхсийн хэлбэр болон нэг ширхэг элснээс авхуулаад сарнаас ч том байж болох цөмт бодгалууд.
7. Цөмөөс том байж болох цөмт хий, чийг, тоосны урсгал бүтээгч. Энэ нь гараг, дэлхий болон галт цөмт эрхэс.
8. Галаас мөнх тогтнолыг олж гэрэлт нар, оддыг бүтээгч сүнс.
9. Орон зай, цаг хугацааг үл харгалзан орших сүнс. Үүнийг бид орчлонгийн нүх, орчлонгийн төв гэх зэргээр мэдэж байна. Бөөд үүнийг тэнгэр эцэг, бүхний эхлэл гэж нэрийддэг.

Монгол домчийн судраас

Tuesday, October 22, 2019

2019. 10.18

Түмэн бээрийн цаанаас
Төгөлдөр ухааныг хөглөх 
Түйтгэр зовлонгийн шалтаг шалтгаан тайлагдаж 
Түүхийн нугачаанд өндийж босох тавилан заяаг
Түм түмээр үржүүлэх түмэн ардын гэгээрэлд хөтлөх
Тэргэл саран авхай
Түгээл гэрэл бүдгэрэх цагт
Түвшин амгалангийн үүдийг сахигчдын
Төрсөн тавиланг сануулах мэт 
Тэвчээр шалгах тэр л бүхэнд
Төөрөлгүй замаа олж алхахуй нь
Төөрөг тавилангийн замыг гэрэлтүүлж
Төгс учралаар хөглөгдөн тэтгэгдмой
Аяа алагхан үрсүүд минь
Амьдралын үнэ цэнийг хэрхэн тооцохоо мэдэмгүй бол
Алсран одох цаг хугацаа нь алагхан зүрхний цохилоогоор  хэмжигдэж
Аврал энэрэлийн сэтгэлээр огшино
Огших их сэтгэлийн давалгаа намсаж 
Оргилуун бүхэн ард хоцрон үлдэхэд
Аанай л өнөөх үүрэг тавилан
Аврал эрин чамайг хүлээсээр гансарна

Sunday, October 13, 2019

Атаархал үгүй

Авиртаа дийлдэж 
Атаархал хорслыг 
Асаахын оронд
Аминчхан бодлоо гээн 
Арчилж өөрийгөө тордож
Аргалж дийлэх үйлэндээ
Арга ухааныг олж
Алхам алхамаар ахиж
Амьдралын амтыг мэдэрч
Ахархан бодлоо гээж
Амар амгаланг олном зээ


Жаргах цагт ханисах нэг нь атаархал үгүй
Зовох цагт дэмнэх нэг нь хожмын нэхэл үгүй байваас андын мөр нэгдэх буй заа



Monday, October 7, 2019

Үжирхэл хөгжил 2

ЧИНГИС КААН-аас хэлсэн Үжирхэл- Хөгжил хэмээх шүлэг

Муу эр мэт дайнд хөгжиж мунхаглаж хөгийн болсноос үхэл утаа энгийн ба төвөггүй
Нууцаа задлан уйлж амаа уран чалчиж хөгийн болсноос ган зуд гарзгүй бөгөөд сургамжтай
Утаа мэт замхрах артай, шүлс мэт хатах ултай хөгийн болсноос амьтан байвал хоргүй
НЭУ КЭМ-гүй юманд хүзүүний махыг барж үжирснээс үхдэл, шарил Эртэй ба Артай
ХҮН дарангайлагчид зовлонгоо хэлж үжирснээс хэрээнд идэгдвэл үр удамд Эр ДЭМ-тэй
Өвчүү дэлгэн гуйж өрцтэй зээл авч үжирснээс өтний хоол болвоос өвсөнд Эр ДЭМ-тэй
Ажлыг алдаагаар хорлож, явааг яаруугаар саатуулж үжирснээс явган нь хөлд Эр ДЭМ-тэй
Малынхаа төлөө үхэж, МОНОГОУУЛ гэх нэрээ мэдэхгүй үжирч хөгжиснөөс үхэх нь ариун
Морин сүлдээ махлаж, КАУ Ир тугаа урж, ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс
Мал явсан чинь КҮ ЭН-д Эр ДЭМ-тэй, хүнсэнд нэмэртэй, хорвоод хоргүй, усанд хиргүй
ХҮН хорлогч болж үжирч- хөгжснөөс үхэл утаа үхдэл хорлолгүй бөгөөд сургамжтай

Үргэлжлэл

Утаа мэт артай , шүлс мэт хатах ултай байхыг эзэн дээдэс хөгийн хэмээн үзээд ийм байснаас амьтан байсан бол хоргүй хэмээжээ.
Утаа мэт ар гэж юуг хэлсэн юм бол? Эргээд харахын хооронд замхран арилах утаа гэж төсөөлбөл өөрийн чинь үлдээсэн өв мөр үр 3 байхгүй байнаа гэсэн үг болов уу? Үхсний дараа нь  хэдэн өдөр гашуудсан болоод мартагданаа гэсэн үг болж таарах нь. Хэрэв та нэгээхэн зүйлд амжилт гаргаж байсан бол энэ таны мөр болон гэрэлтэж олон хүнд урам зориг болон үлгэрлэл болох гэрэлтэнэ гэсэн үг. Таны хийж бүтээсэн материаллаг өв, бичиж үлдээсэн оюуны өвийг ирээдүй хойч маань  ур ухааныг нь магтан судалж , оюуны өвийг судлан шүүмжилж бас магтаж байвал энэ бол таны ар утаа мэт замхраагүй ээ гэсэн үг . Үр хүүхэд тань нэр төртэй хийсэн үйлтэй хэлэх үгтэй яваа бол ар тань утаа шиг замхраагүй ээ гэсэн үг.
Шүлс мэт хатах ул - Энэ хэлцийн тайлбарыг хийх гэж оролдоё. Зүгээр энгийнээр махчилж ойлговол нойтон хөлөөр мөр гаргаад л эргээд харах хооронд хатчихаар  мөрийг мөшгөгчид юу ч үлдсэнгүй гэсэн үг. Арай дэлгэрүүлж ухвал хийсэн бүтээсэн бүхэн тань цаг хугацаа орон зайд үлдэхээргүй өнгөцхөн байжээ гэж болох юм.
Ийм байснаас амьтан байсан бол хоргүй гэжээ. Дахиад л бас асуулт за яахав хүн хэнд хэрэггүй ямар ч үйл бүтээгээгүй амьдарсан байлаа гэхэд яагаад амьтнаас илүү хортой гэж? Хэнийг хорлочихов? Алтан судрын хуудсыг сөхөхөд хүн амьтан 2 юугаараа ялгаатай вэ гэсэн асуулт бсан бөгөөд хариулт нь гавлын чанараараа хэмээжээ. Ухаант хүмүүн заяаг олсон мөртлөө утаа мэт артай шүлс мэт хатах ултай байх юм бол хортой бөгөөд хөгийн гэжээ. Ямар ч тэмүүлэлгүй, ямар ч нэр төргүй , ямар ч хийсэн бүтээсэн зүйл үгүй амьдарсан бол нэг бол бусдыг шулж амьдарсан нэг бол зүгээр л бусдаар тэжээлгэж тэтгүүлсэн бэртэгчин байжээ гэсэн үг үү? Ингэж амьдарсан бол бусдыг хорлож л амьдарсан гэсэн үг байж болох уу?