Tuesday, October 29, 2019

Сүнс гэж юу вэ?

Амьдрал хэмээх үгний эхний язгуур үг " Амь" нь Сүнс . Сүнс байдаг байдаггүйг арга талыг хөөгч эрдэмтэд хүлээн зөвшөөрч ч , үгүйсгэж ч чадахгүй байгаа тэр л зүйл, шашиныхан болон билэг ухаантнууд " Амьдралыг үүсгэгч мөн чанар" гэж нэрийддэг зүйл бол Сүнс юм. Бөөгийн ухаанд : Сүнс нь амьсгалыг тэтгэгч, галын үүтгэгч, үүдлийг буй болгогч хий ухаар зүйл.Хий гэдэг зүйл бол оршин тогтнол нь байвч 5 мэдрэхүйд сул мэдрэмжтэй. Гэвч бидний амьсгалах агаар шиг оршихуйтай. Амь оршиж байж эд хуран цуглаж, амьд зүйл болдог гэж бөө нар үздэг. Хорвоо дэлхий дээрх сүнсийг 3 ангилдаг :

1. Байнгын эргэлтэнд байх хүмүүн, амьтан, ургамал зэргийн биеийг эрчим биеээр хангаад, ухамсар биеийг төлөвшүүлж байдаг нэг бүл сүнснүүд. Өөрөөр энгийнээр хэлбэл хүн амьтан ургамалын сүнс бөгөөд биетэй байх, үр удмаа эрхэмлэж, өнгөт орчлонгийн нарыг нэг ч болов гараг илүүтэй үзэх хүслийг биедээ тээж байдаг сүнсэн биетүүд. Тэдгээр нь сэтгэлийн их ханамж буюу сүнсний дутагдлаа бодгал биеэс нөхөж байдаг сүнсэн төрөлтнүүд юм
2. Байгал дэлхийн амь чанартай , түүнийг байлгахын хүслийн зүйт нэг бүл сүнснүүд байна. Энэ нь бодгал биеийн төвшинд ховор тохиолдоно. Хий төвшиндөө буюу үл үзэгдэх төвшиндөө арвин олноор байдаг. Байгал дэлхий болон огторгуйн ертөнцийн оюун санаа сүнсүүд . Тэд бол огторгуй ертөнцийн гэрэлтэгч бүхнээс хэм авч хүчирхждэг, оюун санаа нь байгал дэлхий , огторгуй ертөнцийг оршоон хамгаалж, зүй тогтлыг нь сахиулж байгаадаа ханамжтай байдаг Онгод нэрт сүнсэн биетүүд. Онгод хэмээгч нь тэнцвэр алдагдсан орон зайгаас биет амьдралд нөлөөлөл үзүүлэн үйлдлийн алдаа, цаашдын үр дүнг урьдаас сануулан мөхлөөс гарах арга замуудыг амьд биетэд хэлдэг. Үүгийн амьд биес ухаарч хүлээн авбал үйлдэхээр аврагдана. Түүнээс онгод хэмээгч нь өөрсдийн бие үгүй тул дангаар ноёрхон үйлдэх боломжгүй.
3. Эрчмэн саажилтаас болоод бугшмал болсон, эргэлтийн хуулиас гажсан хэсэг бүлэг сүнснүүд байна. Эд бол хий биедээ эрчим цуглуулж, хий биеийнхээ дур хүслээ бусад эрчим биеэс нөхөж байдаг. Эргэлтийн гажгаа илүү урт хугацаанд үргэлжлүүлэх хүсэлтэй бүл сүнсийг хар сүнс гэдэг. Энэ хар сүнсүүд нь бодгал болон байгал дэлхийн аливаа хэмт бүхний эрчмийн урсгалыг өөрчилж, улмаар уугуул удамшлын эсэнд нөлөөлж, уураг мэдээлэлийг алдагдуулах шинж чанартай. Өөрөөр хэлбэл амьд биеээс эрчмийг сорж аж төрнө.

Сүнсний хөгжлийг дурьдвал :
1. Нарнаас төрөн нэг эсийг нөхцөлдүүлэх чадамжтай болсон анхдагч сүнс
2. Олон эсийг нөхцөлдүүлэх чадамжтай сүнс. Энэ нь мод, ургамлын сүнс
3. Эрчмийн хатуу ширүүнд тэсвэртэй болсон хөдөлгөөнт биеийн сүнс. Эл сүнснүүд тусгайлан тархин уургийг  буй болгож дурсамж, сэтгэл хөдлөлийг илүү тод илэрхийлэх чадамжтай адгуус амьтаны сүнс
4. Орон зайд нөлөө үзүүлэх оюуны чадамжтай хүмүүний сүнс
5. Уураг биегүй ч оюун санаа, сэтгэл хөдлөлөө хадгалах чадвартай сүнс буюу хийн төлөвт сүнс. Онгод болон тийрэн
6. Хий, чийг, тоос уураг бүтээхгүйгээр амьсгал олгох чадвартай сүнс буюу цөм бүтээгчид. Галт цөмгүй гараг эрхсийн хэлбэр болон нэг ширхэг элснээс авхуулаад сарнаас ч том байж болох цөмт бодгалууд.
7. Цөмөөс том байж болох цөмт хий, чийг, тоосны урсгал бүтээгч. Энэ нь гараг, дэлхий болон галт цөмт эрхэс.
8. Галаас мөнх тогтнолыг олж гэрэлт нар, оддыг бүтээгч сүнс.
9. Орон зай, цаг хугацааг үл харгалзан орших сүнс. Үүнийг бид орчлонгийн нүх, орчлонгийн төв гэх зэргээр мэдэж байна. Бөөд үүнийг тэнгэр эцэг, бүхний эхлэл гэж нэрийддэг.

Монгол домчийн судраас

No comments:

Post a Comment