Thursday, February 22, 2024

Чөлөөлөгдөхүй

Зовлонгийн эх хүний сэтгэл өөрөө
Атаархал хорсол тээсэн сэтгэл
Амар амгаланг мэдэрч чадах уу?
Өс хонзонг өөртөө бугшиасан сэтгэл
Хүнд ачаа болон цээжийг бачууруулна
Хар санаа өөрийг чинь үргэлж ороож
Өөнтөглөж бүхнийг шалтаг болгон ургуулж
Өөдгүй бодлыг толгойд чинь хүлж
Өөрөө өөрийнхөө сэтгэлийг байнга зовооно
Өөрөө ч үл зөвшөөрөх алдаа болгоныг
Өр зүрхэн дэх амин сүнс чинь илжүүлж
Өнчин тархи руу чинь шаналал болгон
Өдрөөс өдөрт зовоох болно.
Өөрийнхөө алдааг үл зөвшөөрөх тусам
Өөрийгөө хүлсэн өр зүрхний уяас улам чангарч
Амар амгаланг үл үзүүлнэ.
Үүнээс яаж чөлөөлөгдөх вэ?
Үнэхээр чи үүнийг хүсэж байна уу?
Хэн нэгэн нь чамд туслах болов уу?
Эсвэл өөрөө өөрийгөө зоригдуулах уу?
Тоотой хэдхэн насанд
Сайн бүхнийг үгүйсгэж
Саар бүхнийг дэвэргэж
Хар хороор жигүүрлэж
Хамаг зовлонг үүрсээр байх уу?
Эсвэл бүгдийг нь сэгсэрч хаяад
Гэрэл гэгээг сэтгэлдээ ургуулж
Гэгээн бодлоор жигүүр хийн
Үнэн бүхнийг ил болгож
Өөрийн алдааг олж таниад
Өөрөө өөрийгөө хууралгүйгээр
Хар хор болсон харам сэтгэл,
Атаархал хорсол шунал тачаал бүхнийг
Анзаарч харж чадваас
Адын гэх Хар бодлын хүлээснээс
Алдуурч гарч чадах болно
Өр зүрхний хайраар өөрөө өөрийгөө хөтлөх болно
Үнэн мөнийг танин байж өөрийн ухааныг хөглөх болно.