Thursday, July 18, 2013

Их говийн тэмдэглэл буюу Би -гээ дийлэх

Энэ тэмдэглэлийг бичих хэрэгтэйг маань нэг найз маань сануулсан тул мартаагүй байгаа дээрээ бичихээр шийдэв.
Өнөөх л алдарт учиргүй юм гэж үгүй гэдэг үгээр эхлэх нь. Говийн аялалд явахгүйгээр шийдчихсэн байлаа. Гэвч өнөө хайхамшигт буурлууд маань яаж ийж зохицуулаад л явах болгочихсон доо. Энэ талаар бичвэл бас хөөрхөн түүх болох тул орхиод цааш бичье. Явах унаатайгаа тохиролцсон байсан боловч яг явах өдрийн урд өдөр тохиролцсон хүн маань чадахаа байлаа гэсэн тул сандран унааны эрэлд гараад оройжин утсаар ярьж байж нэг Делика олон амьсгаагаа дарлаа. Хожим нь бодох нь ээ энэ нь  бас л өнөө хайхамшигт буурлуудын дэм байсан бололтой юм билээ. Өргөөний анд Нуураа маань говиор явж байсан туршлагатай тул мосттой машинаар л явахгүй бол барахгүй гэсэн болохоор энэ машиныг сонгосон л до.Энэ удаад машинд маань өргөөний Нарангэрэл гэдэг сайхан хөгшин цуг явах болсон байлаа. Нараа эгч маань замын турш л алтан судрын талаар өөрийн амьдрал дээр тохиолдсон хайхамшигт түүхүүдтэй холбон бидэнд судрын хичээл заачихсан да. Хотоос гараад 700 орчим км яваад очих газартаа хүрсэн ч бид ийм урт зам туулснаа ч бараг анхаарах сөхөөгүй л судрын талаар хэлэлцэн бас ч үгүй өөрсдийнхөө уншснаа шавхан шавхан Нараа эгчийн асуултын хариултыг олох гэж нэлээн мунгинаж зарим нэгийг нь ирснийхээ хойно судраа дахин дахин уншиж учрыг нь тайлах даалгавар авсан да. Ийнхүү ярилцаж явахад энэхүү судар бол ямар гүн гүнзгий бүх л ертөнцийн зүй тогтол , нууцыг агуулсан ямар агуу хайхамшиг болохыг мөн бидний өвөг дээдэс энэ бүхнийг тайлан ухаж ойлгоод үрс бидэндээ өдий болтол нь хадгалаад ирсэн байх нь жинхэнэ агуу гэдэг нь л байх гэсэн бодол салахгүй байлаа. Харин үрс нь өөрийн оюун ухаанаа тэлэн судар юундаа шамдан үг бүрийн утгыг тайлах тусам өвгөдөөс ирэх тэр их мэдээлэл, мэдлэгийг өөрийн биедээ шингээн авах юм байна . Өндөр дээдүүд маань бидэнд мэдээлэлийг хангалттай өгж чадах л байх харин үрс бид нь судраа уншилгүй судраа тайлаагүйгээс тэрхүү үзүүлж харуулж байгаа зүйлийнх нь учир утгыг олж чадах болов уу ? Бид мэдрэмж маань үгүй боллоо, мэлмий маань нээгдэхгүй байна хэмээн гомдоллон суухын оронд судрынхаа тайлалд шамдан суралцах нь өвгөдөө зөв залан явахын үндэс суурь нь юм байна. Үндэс сууриа бэхжүүлэхгүйгээр яаж тэгш сайхан модыг бид ургуулж чадах билээ.  Өөрсдийн маань мэдлэг, өөрсдийн маань ухаан тэлээгүйн улмаас өвгөдийнхөө өгсөн зүйлийг буруу ойлгон буруу үйлдэл хийхийг үгүйсгэхийн аргагүй .  
За за тахилганыхаа тухай бичих гэж байгаад замаасаа хадуурав.



Анхны очсон газар маань 9 мөрний сав газар. Эмэгтэй хүнээр бодвол сав гэдэг эрхтэн бол үр хүүхдээ бойжуулах чухал эрхтэн. Ил биш далд оршдог. Түүнтэй мөн адил дэлхийн цэвэр усны эх болсон 9 мөрний маань сав газар гээд л бодохоор ямар чухал газар болох нь ойлгомжтой. Энэ үйлэнд улаач нар маань охид хөвгүүдээрээ хуваагдан үйл хийсэн. Харин дээдэс маань хар цагаан таллан хийсэн хуягтай дунд нь шулам болохоор хувцасаа өмслөө гэж байсан . Өөрөөр хэлбэл арга билгээ тэнцүүлэн зайрангууд маань хар сүнснүүдийн устгах хатуу тулаанд орж харин удгадууд маань уул усны эздийг сэрээн аргадах зөөллөх үйлээ хийцгээв. Миний хувьд дан хатадууд маань ээлжлэн бууж үйлээ хийв. Дээдэс буурлуудынхаа ямар үйл хийж буйг тандан мэдээд хэлээрэй гэсэн болохоор би ч бас буурлуудаасаа ямар үйл хийж буйгаа үрдээ мэдрүүлээрэй дээдэс шалгалт авна гэсэн шүү муу авбал та нарт шүү хэмээн бяцхан сүрдүүлэн гуйв хэхэхэ. Эхлээд буусан хатан онго маань уул усыг нь магтан дуулж гарлаа бодвол эздийг нь панаалдаж байгаа бололтой тэгээд л дараа нь гэнэт л ширүүсэн эзэн нь юм бол эзэн шиг бай гэж ирээд загначих шиг болов . Дараагийн буусан хатан жигтэйхэн уян налархай бас ч гэж аальгүйхэн нэгэн байв. Ёстой л нөгөө Цогт тайж кинон дээр Цогзолмаа гуайн бүтээсэн төвд гүнжийн дүр санаанд орсон шүү. Бодвол бас л панаалдах ажил хийсэн байх хэхэхэ. Дараа нь нэгэн настай ээж л гэж хэлмээр сайхан намбалаг хатан ээж буун дуу дуулан аргадан  байсан да. Анх удаа л буурлуудынхаа үйлийг тандсан минь энэ. Тандсан ч гэж дээ манайхан мэдрүүлсэн нь тэр байх. Харин энэ үед зайрангууд маань ёстой сүртэй байсан уухайлаад л ёстой л нөгөө эрэгчин эмэгчинээ үзэж байгаа аймшигт тулаан болж байх шиг байсан.
Ийнхүү энэ өдрийн үйл өндөрлөсөн дөө. Буудаллан хоол ундаа хийж байхдаа ч бид бас л судраа хэлэлцэн байлаа. Харин ч бусад майхныхан маань судрын сургаар цуглан бороо дуслан байхад ч ажралгүй суун судраа хэлэлцэж байсан нь сайхан байсан шүү.
Маргааш өглөө нь мандах нарнаар буурлуудаа буулган бөөлөөд цааш Жавхлант хайрханы зүг хөдөлцгөөлөө. Харин цуваа хөдлөн манай машин бараг хамгийн сүүлд шахуу хөдөлсөн бөгөөд харин тэр үед 4 морьд хамаг хурдаараа талд давхихыг хараад их гайхсан шүү. Нарангэрэл эгч маань энэхүү явдлыг их л бэлэгшээн судартаа холбон тайлбарлаж билээ. Эртний  буган бичиг болох их түүхийг агуулсан сайхан хайрхандаа очиж өвөрмөц тогтоцтой хад чулуунаас нь эрчим юуг аван Дээдэстэйгээ нийлэн дуулан уулын эздийн амийг,зэвсэгийг, уналгыг нарнаас буулгасан сайхан үйл болсон до. Сэтгэл зүрхээрээ дуулсан дуу бүхэн ямар их эрчимийг буулгадаг болохыг дээдэс маань тайлбарлаж байсан тул дахин нуршахыг больёо до.
Их догшин хайрхан тул чулуу битгий аваарай гэж дээдэс сануулсан тул ёсоор болгов хэхэхэ. Мэдээж говийн байгалийн сайхныг дурьдахгүй өнгөрөхийн аргагүй үнэхээр л сэтгэл татам сайхан нутаг болохыг очсон газар бүртээ бахдан харж явсан шүү.



Дараа нь Ёлын аманд очиход Нуураа маань нөхрийн хамт угтан тосож тэндээ хоноглоод маргааш өглөө нь үзэсгэлэнт ёлын амыг үзэж үйлээ хийхээр явцгаалаа. Морь унах нь морио унаж, явган явах нь алхсаар хавцалаар орон байгалийн гоо үзэмж сүрлэг сайхныг ангайн харсаар нэг л мэдэхэд 3 км газар алхчихсан байсан. Өргөөнийхэн маань идээ будаагаа өрж Дээдэс маань үйлээ хийн хайрхан савдагуудыг бүгд л өөр өөрсдийнхөө мэдрэмжээр мэдрэн сэтгэл зүрх минь их л догдлон нулимс минь өөрийн эрхгүй л хацрыг даган урсаж билээ. Хавцалаар өгсөж явахад дууны багш маань уртын дуу дуулж байхад нь таараад саатан суулаа. Энэ үед дууны багш Эртний сайхан хэмээх уртын дууг дуулахад ёстой л нөгөө алаг нүдний минь нулимс алга дүүрээд бөмбөрлөө гэдэг шиг асгартал уйлж билээ. Энэ мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй л гэж бултахаас да . Дараа бид бүгд Ёлын амнаасаа уруудан нэгэн газар очин өвгөдөө буулгасан да.



Говийн бас нэг үзэсгэлэнт газар болох Хонгорын элсний хамгийн өндөрлөг хэсэг болох Дуут манхан дээр очицгоолоо. Манханы ойролцоо шөнө орой болсон хойно очсон тул бүгд л майхнаа босгон унтацгаалаа. Өглөө майхныг хөвсөлзүүлэн салхилах салхины чимээгээр сэрлээ. Ийнхүү эртлэн сэрсэн нь бас л нэг учиртай байсан бололтой. Манханы доор очин нэгэн андтайгаа нийлээд суугаад энэ газар бидэнд яг юуг ухааруулах гэж юуг мэдрүүлэн байгааг нь сэтгэл зүрхээрээ мэдэрч  маш их зүйлийг ухаарсан юм.  Тэгээд бусдыгаа сэрэхэд манхан өөд цуг мацаж байхад говийн халуун нарыг үүл халхалан, зөөлөн шиврээ бороо дуслуулан биднийгээ ямар их хайраар хүлээн авч байгааг ойлгон манханыхаа орой дээр гарч бүгдээрээ сэтгэлээ шингээсэн сайхан дуунуудаа дуулж бид ч бас эх сайхан дэлхийдээ хичнээн их хайртайгаа илэрхийлсэн дэ. Гэхдээ Нарангэрэл эгч маань энэ газар бараг 10 аад жилийн өмнө ирэхэд Манхан элснийх нь доогуур тунгалаг булаг урсан , загийн төгөлтэй , хангайн ширэг шиг ногоон ширэгтэй их л үзэсгэлэнтэй сайхан байлаа да гээд их л харамсан ярьж байсан да. Тэгээд одоо бид сэрсэн юм чинь энэ бүхэн эргээд хэдэн жилийн дараа ирэхэд минь сэргээд урьдны хэвэндээ орсон байхын төлөө л бид зүтгэх болно гэж билээ. Мэдээж энэ бүхний төлөө өндөр дээдүүд минь улаачдаа буун уул усныхаа эздийн амийг сэрээн , эрчмийг нь сэргээн тайлга тахилгаа хийж явна шүү дэ.



 За ингээд цааш хөдлөн уулын дундах замаар ороход манан буусан байлаа. Харин мананг ажиглан харж байтал маш олон баатрууд морио унан бидний ирсэн зүг рүү тэмээтэй ачаатайгаа бөөнөөрөө явж байсан.  Манай машиныхан  бүгд л хоорондоо гайхан ярилцаж байлаа. Яг л дайнд явж байгаа мэт сэтгэгдэл төрж билээ.


Ер нь аялалын явцад андуудтайгаа ярилцан байхдаа,  аялалын турш тохиолдсон адал явдал,  өргөөний андуудынхаа сэтгэл зүтгэлийг ажин байхдаа  хүн өөрөө өөрийнхөө " Би  " гэдэг үзлийг даван дийлж чадах л юм бол өргөө гэр минь атгасан гар шиг л болох юм байна гэж бодсон до . Энэхэн блогийг маань уншигч та ч гэсэн энэ үгийн талаар дотороо тунгаана биз дэ.