Wednesday, May 13, 2020

Ухамсар ба Энерги 4


Энерги гэдэг үгийг монголчилбол эрчим гэж болох уу?
Физикт болон бусад шинжлэх ухаануудад эрчим хүч буюу энерги (Грекийн ενεργός, энергос, "идэвхтэй, ажилладаг" гэсэн утгатай)[1] бол байгаль дээр хадгалагдаж буй системүүд болон биетүүдийн физик шинж чанарыг илэрхийлсэн скаляр физик хэмжигдэхүүн юм. Энерги нь хэд хэдэн өөр төлөвт орших бөгөөд тухайлбал кинетикпотенциалдулааныцахилгаан соронзонхимийнцөмийнмасс гэх мэтчилэн байдаг бөгөөд эд бүгд мэдэгдэж буй байгалийн үзэгдлүүдийг тайлбарлахаар тодорхойлогдсон.
Энерги нь нэг төлөвөөс нөгөө төлөвт хувирах бөгөөд харин хэзээ ч шинээр үүсч бий болдоггүй, мөн устаж үгүй болдоггүй. Энэхүү энерги хадгалагдах зарчмыг анх 19-р зууны эхэн үед постулат болгосон бөгөөд энэ нь аливаа битүү системд үйлчилдэг.
Энэ бол шинжлэх ухааны тайлбар. Харин монгол ухаанд Эрчим Эх гэж ойлголт байдаг.
Эрчим эх нь юу хэмээвээс
Наран эхээс эрчмийг хурааж
Арга ухааныг олж
Чин үнэнд зохицон амьдарч
Саран эхээс билэг ухааныг олж
Сүүн эрчмээс махан биеийг амийг
Сэрээхийг өгуулжээ.
Махан биеийн  амь гэж юу гэсэн үг вэ ? гэсэн асуулт гарнаа даа. Энийг сүнс гээд ойлгочихож болох байх. Махан биеэнд сүнс байж байж амьд гэгддэг байх нь. Тэгэхээр тэр нь махан биеийг тэтгэгч эрчим гэсэн үг. Харин түүнийг махан бие рүү юүлж шахах зориулалттай зүйл нь хүрд буюу өөрөөр чакра гэж нэрлэгдээд байгаа зүйл.  Энэ талаар дэлгэрүүлж уншая гэвэл "Монгол домчийн судар" авч уншаарай.  https://khdelger.blogspot.com/2019/10/blog-post_29.html

Эх дэлхий дээр оршин буй эл бүгдийг танин мэдэж , оюун бодлын ертөнцөөр сэтгэн бодон дагуулж, үйл хөдлөлдөө гүйцэлдүүлж, хэрэг зоригоо биелүүлж, махан биеэ чимэж, зориг хүч , хайр энэрэл, цог заль дүүрэнд нь хувилж  ухамсар юуг нь суулган байж зөн билгээ даган байж өвөг дээдсүүдийнхээ  танин мэдсэн, олж нээсэн амжилтанд суралцахыг мэдвэл зохихуйн Эрчим эх хэмээн тооцдог байжээ.  Мэдвэл зохихуйгаар биеэ чимж олсон олз, мэдсэн мэдлэг , хүрсэн амжилт эл бүгдээр амьдран оршихуйн үнэнийг тайлж ИХ ЗАСАГ хууль гарсан байдаг билээ. Энэхүү хуулиа жаяглаваас энэ бие нь буруугүй тэгш сайхан гэгээрэлд хөтлөхөд хэмтэй байдаг учраас энэ бас нэгэн Эрчим эх болдог учиртай хэмээн өвгүдийн үлдээсэн өв судруудад айлдан үлдээсэн байдаг.
Эр үрэн 6 зүйлийг зохицолыг ухааран ойлгож байгаа бүхнээ оршоон амьдрах их ухамсарт хүрэхийн тулд хүн төрөлхтөн их зовлон бэрхшээлийг туулан алдсан алдаа бүрээсээ суралцан ахин дэвшиж байснаас ухамсарын 4 улиралыг танин мэдсэн нь  бидний агуу өвөг дээдсүүд билээ. Харин өвөг дээдсүүд маань энэ их ухаанаа хадгалан үлдээх аргыг ахуйтай нь холбон ёс заншил уламжлал болгон үе дамжуулсан .
Эрчим эхүүдийг ойлгож ухсан бол хүмүүний оюун бодолд ухамсар нь бүрэлдэн тогтож эх дэлхийн сав шим ертөнцийг ойлгон ухаарч хүрэх ёстой зүйл, хүрэх ёсгүй зүйл , хүртэх ёстой зүйл, хүртэх ёсгүй зүйлийг ялган таньж тайлан мэдэж оройлон манлайлах эрдэмд суралцан түмэн олондоо түгээн дэлгэрүүлж тус хүргэх нь .