Saturday, December 12, 2020

Үрдээ

 Чимээгүй урсах амьдралын урсгалын

Чиг юуг нь тандан мэдэж

Өөрийгөө таних үйл бүхэнд

Өөрийн хүслээр жигүүрлэн

Цэгц шударгуу зан төлвийг

Цэх нуруундаа үүрэн байж

Зүтгэлийн олзоо танин байж

Зүйрлэх үйлэндээ шигтгэн байж

Аливаа үйлийг сайтар тунгаан

Авах гээхийн ухаанаа олж

Зуурдын биш үүрдийн бүхнийг

Тоо чанарын хэмжүүрт дэнслэх

Ирэх цагийн зангилаан дээрээс

Ээлжлэн ирэх улирал бүрээр нь

Мэдлэг болгон өөртөө шингээж

Эзэн эрхээ олон байж

Эрч хүчийг мэдрэн байж

Алс ирээдүйг тандан мэдэх

Агуу зөнгөө сэрээнэ буй заа


3-19

Дүүлэн нисэх жигүүр нь

Дүүргэх үйлийн учгаар хэлхэлдэн

Учиг бүрийн хэлхээ юугаар

Хэр ЭКЭ г үүсгэн 

Урам зоригийг өөртөө урлаж

Ухаарал бүгдийг тэтгэн байж

Арз хорзын чанарыг таниж

Аранзал тугаа мандуулнам зээ

Хийх үйлэнд мөр нэгтэй

Хэлцэх үгсийн ур нэгтэй

Хүсэл тэмүүлэлээр урмаа тэтгэж

Хүмүүний орчлоос дүүлэн гарах

Түмний дундаас өөрөө тодрох

Төрөх ухааны охь ундарга мину зээ

Аав ээж нь тосон хүлээнэ

Ах эгч нь хүндлэн хүлээнэ

Амраг хань нь түшин сууна

Ариун хайрын ундарга мину зээ

Хүүхэд насны гэнэн зангаа

Хүрэх алсын орчилд орхивол

Хүртэх амт нь мэдрэгднэм зээ

Хүүрнэх үгсийг ухнам зээ


 

Эв

 Хөөрөх оддын түгэлд

Хөвсөлзөн дүүлэх сэтгэлд

Өр зүрхнээс учиг ундарч

Өнөр түмний үйл түгнэ

Туулах амьдралын нугачаан бүхэнд

Туйлбар дүүрэн сэтгэлээ огшоож

Дүүрэх үйлээ бөхлөх ахуйд

Чин сэтгэлийн хайр ундарнам

Чи үгүйд би юу ч биш



Sunday, December 6, 2020

Хатуу үгсийг зөөллөж
Харш үгсийг эелтгэж
Эрдмийн үгсийг цэгцэлж
Энэ биесээ түшилцэж
Өтгөсийн үгсийг сануулж
Өвгүдийн үгсийг хэлэлцэж
Өглөөнөөс үдэш хүртэл
Цээжин хавыг онож явтухай