Wednesday, May 22, 2019

Өв Гүн сүлд

Нар сар гал төрийн сүлдэнд орших энэ дүрсийг мэдэхгүй хүмүүн гэж үгүй билээ. Гэвч үүний утга учрыг мэдэх нь хэд байгаа бол ? Яагаад бүхний дээр оршдог юм болоо ?
Нар Сарны  дор амьдран оршиж байгаа тул орой дээр байхад эргэлзэж тээнгэлзээд байх хэрэг нээх байхгүй биз.
Харин гал яахаараа нар сарныхаа дээр байдаг билээ? гэсэн асуулт бол байж болох л асуулт . Энэ асуултын хариултыг олох гээд үзье л дээ.
Гал бол хүн бүлийн хамтран амьдрахуйн анхны эв нэгдлийг илэрхийлэгч гэж үзвэл Төр гэдэг угаасаа гал бүлүүдийн буюу гэр бүл тэлэн томорсоор төр улс гэсэн өргөн утгыг агуулах болсонтой холбоотой ойлголт болоод явчихна.
Ингээд галыг гэр бүлтэй холбож бодох юм бол эртнээс галын ёс заншилтай Монгол түмэн гэр бүлийн нандин харилцааг эрхэмлэж алдаа оноондоо ухаажин, үргэлжид дэвшин явахын гол сэтгэхүйг хөглөсөн байх нь.
Анзаарсан бол гал  3 дөлтэй  байдгийг  нь язгуурын амь үүтгэл Гал - Тэнгэр чанар, Оршихуйн дээд тэтгэгч Гал -Нар, итгэл сэтгэлийн Гал- Зүрхний нар нэгдэж чадсан цагт сая Монгол түмэн Мөнх Гал болон мандан бадрахыг билэгдсэн байж болох юм . Энэ бүхнээс дүгнээд бодвол гал бол нэгдэн нийлсэн ард түмний хамтран хариуцахын дээд ухамсар,  түүнтэй холбоотой ёс заншлын дээд илэрхийлэл болон мандан бадрахын билэгдэл болон төрийн сүлдний дээр орших болжээ гэж тайлж ухаж болох л юм.
Галын тахилга галын үйл бол гал голомтын ноён нурууг өргөж, сүнс сүлдийг тэтгэж, нэгэн хариуцах толгойн сэтгэл зүйн төв байдлыг олгон хамааруулах үйл гэж Өрөг цадиг тамга сударт өгүүлсэн байдаг ба үүнийг өнөө нэг толгойтой олон сүүлтэй могойгоор төсөөлж болох юм. Харин  тэр тэтгэгддэг сүнс сүлд гэдэг нь юу юм бэ ? гэсэн зүй ёсны асуулт гарч ирнээ дээ. Сүнсийг би өвгүдийн буулгасан судар номноос  амийг тэтгэгч эрчим бөгөөд мэдээлэлийг хадгалагч  хэмээн ухдаг  ба хир сайн муу мэдээлэл хадгалж байгаагаасаа  хамаарч сүнсний мөн чанар тодорхойлогддог байх .  Сайнаас нь үлгэрлэл авч, саараас нь сургамж авах нь сүнстэй харилцагч нарын төлөвшлөөс  тэтгэгдэх мөн чанар нь  хамаарах болов уу. Харин сүлдний тайлбарыг олох гэж судрын хуудсыг эргүүлж суугаад Үнэний онол нь сүлд буюу харилцаа болдог гэсэн хэсгийг олж уншсан бөгөөд нийтдээ харицахыг сүлд гэдэг юм гэжээ.
Хүн өөрөө өөртэйгөө харилцдаг, өрөөлтэй харилцдаг, бусадтай харилцдаг. Үүнээс өрөөл гэдгийг  өөрийн орны хүн , бусад гэдгийг харь орны хүн гэж ойлговол " Сүлд " онолоор бусад буюу харь оронтой харилцаж, "Тархин онол"-оор нийт дундаа харилцаж, харин өөрөө бол "Чин онол"  - оор гэгээрч явах ёстой юм. Их засгийн онол ийм 3 чигт бодлоготой юм бол 3 дөлт галт засаг гэж төрийн найман цахаа дээр өгүүлсэнийг төрийн сүлдэн дэх галын учиг гүн болж таарч байна.  
Өв Гүн сүлд гэж яагаад нийтлэлээ нэрлэсэн юм болоо гэж олон хүн бодож магад. Энэ сэдвийг ухсаар байгаад Өв бүхэн маань ийм л Гүн ухааны онолтой юмаа  гэсэн тайлбарт хүрж болох юм .  Төрийн минь сүлд хийморь мандан бадрах болтугай .

Tuesday, May 7, 2019

Үхдэггүй долоон голтой Монгол

Үхдэггүй долоон голтой Монгол гэдэг яриа сонсож байсан уу?

Түрүүний бичлэгт хүчирхэг 550 шалтгааны эх 7 харын тухай дурьдаж бичсэн билээ.
 Сувдаг
Тачаал
Аархал
Мунхаг
Атаархал
Шунал
Хонзон

Яагаад л дахин дахин энэ 7 г дурьдаад байгаа юм болоо гэж дотроо нэг тунгааж үзээрэй. Доорхи сэдэвтэй маань холбоотой болохоор дурьдсан юмаа.

Мандан бадарч байсан үеээс маань хойш бид хэрхэн доройтсон  бэ ?  Чухам ямар арганд ороод бид ингэтлээ доройтчихвоо гэдэг асуулт хүн бүрд л байдаг  биз.
Эхний нэг арга бол  архинд оруулах. Одоо цагт сархаданд толгойгоо мэдүүлэгчид архи л олж ууж байвал юун эхнэр хүүхэд, юун эх орон зөвхөн өөрсдөө согтуурч жаргаж байвал болоо гэж эндүүрсээр архин далайд живэж олон ч сайхан хөвгүүд охидыг маань  үгүй болгож орхисон доо. Гэвч архи сархадаас холхон байгаа хэдийг нь яаж доройтуулж болох бол?  Буруу бүхнийг магтан зөв бүгдийг нь үгүйсгэхэд  магтагдсан буруу нь онгирон сагсуурч бодлын жаргалд умбаж буруу бүхнээ шүтсээр уруудан доройтсон. Хоосон магтаалд үл автагсад бас байж л таараа. Тэгвэл  аминч зоргоор болгож хар шуналаар тэжээх бас арга байх бөгөөд түүнд автагсад  хагартлаа баяжсаар өрөөл бусдыгаа  болон газар дэлхий, ан амьтан бүхнийг  хохироон өөрийнхөө үр хүүхдийн амьдрах орчлыг сүйтгэж доройтож устгагддаг байх нь .Гэвч бас энэ бүхэнд авталгүй үлдэгсэд байсаар байвал бас нэг өөр аргыг хэрэглэдэг байх нь . Энэ нь хийж чаддаг бүгдийг нь бэлдэж өгөөд бусдыг би зарж байна хэмээн сэтгүүлж өөрсдийг нь ямар ч чадваргүй болгож хувирган доройтуулах арга бас байдаг ажээ.  Гэвч энэ бүхэнтэй тэмцэлдээд даваад гараад ирвэл хооронд өрсөлдүүлж бие биенээ үгүйсгэж эвийг нь эвдэж жам ёсны үнэнээс нь салгаж бас доройтуулдаг байна. Энэ бүхний учрыг ухаж үлдэгсдийг өөрийг нь өөрөөр нь доройтуулах нэг арга бол өр зээлэнд дуртай болгох арга бас байна гэнээ . Өр зээл тавьдаггүй өөрийн чадлаар бүхнийг бүтээх хэдийг нь  доройтуулах арга бас байнаа.   Харийн сайхан болгонд шүтүүлж харийн шашин шүтлэгт оруулж хохиролын цаана жаргал ирнэ хэмээн алсын зам мөрийг нь бүдэгрүүлж мохоох аргыг хэрэглэдэг байх нь . Заншил бусыг шүтдэггүй хэдийг яаж доройтуулсан байх вэ гэвэл амьтай бүхнийг нь мөнгөөр орлуулж алт мөнгөөр бүгдийг үнэлдэг болгож алах бас арга байдаг ажээ . Байгал дэлхийтэйгээ амин шүтэлцээтэй оршдог малч ухаанаас нь холдуулан салгаж мөнгөнд эдэнд шүтүүлэх энэ аргаас үлдэгсэд бас байдагуудыг нь   бусдаас нь өөр хэмээн ялгаруулан бүлэг бүлгээрээ ялгаран хооронд нь тэмцэлдүүлж, бие биенээсээ өшөө аван өөрөө өөрсдөөр нь устгуулах бас арга байдаг ажээ. Ёстой л яасан үхдэггүй долоон голтой Монгол вэ ? Тэр долоон гол нь тэгээд юу юм болоо?

Үл тасрахуйн долоон гол болдог
КүЭн долоон биеийг олсон
Айл төртэй ард түмэн улс нь
Их МонОгоУул улс ба ард түмэн шигээ
КүЭн долоон биеэр оршиж, тусгаар тогтнол амьтай хэмээн Алтан сударт бичсэн байдаг

Хүний амь улаан гол байдаг бол, улсын амь нь тусгаар тогтнол юм. Хүн нэг амьтай байдаг бол улс таван амьтай . Тэр нь таван тусгаар тогтнол юм. Хүн 7 биетэй байдагтай ижил улс ч 7 биетэй байдаг. Хүний 7 бие :
Оул бие- Эх болоод үр удмынхаа хэлхээ холбоог энэ газар нутгийнхаа эрх мэдэлтэй агуулж байдаг
Засаг бие - Засаг захиргааны нэгжид хэм татвараа өгөгч ИрГүн бие (хэм тэтвар өгч байвал Гүн, өгөхгүй байвал Гэм шүү)
Сэхээрэл бие - Сэхээрэл биегүй нэгэн бол Мунхаг. Сэхээрэл биетэй нь боловсролтой эмч, багш, инженер гэх мэт . Энэ бие чамайг хэн болохыг чинь тодорхойлж байдаг
Орон зай бие - Нэг үгээр хэлэхэд эзлэн суугаа газар нутгийн хэмжээ юм. Жишээ нь : тухайн газар нутгийг тэднийх, тэр айлынх гэж ярьдаг шүү дээ. тэр газар нутаг нь өнгөтэй өөдтэй байгаагаар нь энэ биеийг таньж болно.
Тархин гэр бие - Энэ нь үзэл бодлын бие
Сэтгэхүй бие- Харилцааны бие
Соёл бие-  өмссөн зүүсэн, ааш авирыг тодорхойлдог бие

Улсын хувьд энэ 7 бие нь  :
Улсын Оул бие - Монгол улс гэсэн нэр нь мөн ч гэсэн ер нь халх үндэстэн зонхилсон 21 үндэстэн ястаны Монгол улс гэдгээр нь тодорхойлогдоно
Засаг бие - Ерөнхийлөгчийн засаглалтай, хааны засаглалтай, парлементын засаглалтай гэдгээр ялгагдаж тодорхойлогдоно
Сэхээрэл бие - ХАА, худалдаа аж үйлдвэр зонхилон дагнаж байгаа эсэхээр нь тодорхойлогдоно
Орон зай бие - Алтай Хангай Жодоотын нутагт амьдагдаг гэдэг шиг хил хязгаараар тодорхойлогдоно
Тархин гэр бие-Ардчилсан үзэлт, социалист үзэл гэх зэргээр тодорхойлогдоно
Сэтгэхүй бие- Тухайн улсын нээлттэй харилцаат, хаалттай харилцаат гээд бусад улстай ямар бодлогоор харилцаж байна гэдгээр тодорхойлогдоно
Соёл бие- Өөрийн соёлтой юм уу, харийн соёлтой юу гэдгээр тодорхолйогдоно. Монгол бол өөрийн гэсэн уламжлалт соёлтой улс.

Хүний ч бай улсын ч бай  үл тасрах 7 гол болдог 7  биеээ хамагтай сайн хамааръя гэвэл Эр, Ир , Ур гурваар тэмцэж,  Ав, Эв , Ов гурваар хамгаалж,  Иэ, Кү Кау 3 аар суралцах хэрэгтэй хэмээн "Өрөг Цадиг Тамга" сударт бичжээ. Яаж гэж асуулт өөрт чинь гарч ирж байвал хариулт олдох бизээ.

Thursday, May 2, 2019

2.11

Түвшин сайхныг түүчээ болгох
Түмний үрсийн манлай болох
Төлгөлдөр их түүхийн үргэлжлэл
Хас хоо амин чанар
Алхах газраа шинжин
Амин судлыг нь олон
Судал бүрийг шинжин
Өөрийн биеийг хөнгөлж
Өнөр түмнээ дагуулж чадамгүй бол
Алтан сүлжээний хэлхээ ч
Асралт эзний үр ч
Алхах хөл нь богино болон
Алдсан газраа хадагдаад үлдэх
Аюул буйг үрсүүд анхаар
Тэгш сайхан нуруутай
Тэвэр дүүрэн олзтой
Тэнхээ дүүрэн биетэй
Тэвчээр дүүрэн сэтгэлтэй
Түмэн олны магнайд
Төгөлдөр их хүч буй



Wednesday, May 1, 2019

Агуу ба эгэл



Эгэл байхын учгийг тунгааж Агуу гэдгийг ухна даа хэмээсэн өвгүдийн үгнээс юуг ухах ёстой юм болоо гэж тунгаахад нэгэн буултын үеээр буусан буурал өчүүхэн балчир биднийгээ ихэд л хүндэтгэн мэхийхэд бид их ичиж байсан маань санаанд бууж билээ.
Одоо хир л агуу ба эгэл 2 ын холбоосыг тунгаасаар байх тусам сэтгэлд буусан хэдэн бодлоо хэлхэж нэг бичмээр санагдав. Олон хоног тунгааж суугаад мэргэдийн үгсийг уншиж суугаад агуу нь юу юм бэ гэж өөрөөсөө хэдэнтэй асуулаа. Агуу нь хайр шүү дээ гэж хэн нэгэн нь хариулах шиг болоход  агуу их хайр юуг бүтээсэн юм болоо гэж сөргөж асуулт тавиад хариултыг нь өөрөөсөө хайж билээ.
Аав ээжээ хайрлахыг ачлал гэмү
Үрээ хайрлахыг энэрэл гэмү
Ханиа хайрлахыг дурлал гэмү
Эдийг хайрлахыг гамнах гэмү
Байгалиа хайрлахыг үүрэг гэмү
Амь бүхнийг хайрлахыг төөрөг гэмү
Эх орноо хайрлахын эзэн эрх гэмү
Өөрийгөө хайрлахыг оршихуй гэмү
Хий зүйл өвөг дээдсийн онгод шүтээнийг хайрлахыг шүншиглэх гэмүү хэмээн эмгүдийн үлдээсэн өв сударт (Монгол хатдын онгон түүхийн гялбаа судар ) бичсэн байсан нь тархинд минь тодхон үлджээ.
Юундаа ч ингэж удаан бодсон юм бүү мэд. Үрээ хайрлан суух ээж, эжий ааваа асрах үр, хайрлан дурлалцах хань ижлүүд, хайрлан гамнах эд, үхэвч харамсаагүй эх орон, эргэх орчлонгийн эргэлтэнд эргээд л бүгд л чиний төлөө байх бүхэн эглээс эгэл мөртлөө агуу байгааг эргэцүүлж тунгаах тусам агуу хайрыг яагаад юу бүтээсэн юм бэ гэж асууж зүрхэлнэ вэ хэмээх шиг.  Амьдралыг бүтээсэн хайр эгэл бөгөөд агуу ажээ.

Эгэлхэн зүрхэнд цохилох
Эрдүүхэн чимээ чамд юуг шивнэнэм бэ
Эргэх хорвоогийн жамыг ухаараасай хэмээх мэт
Эгэл хайрын чимээ  тодхон бөгөөд итгэлтэй
Эргэлзэн тээнгэлзэх мөч бүхэнд тань тодрон
Энэ амьдралын мөнхийг дуудан чимээ өгнөм
Аниргүй мэт орчилд урсах халуун дулаахан мэдрэмж
Агуу бөгөөд эгэл байхын учрыг  зүрхэнд минь шивнэ.