Monday, September 7, 2026

Эв эе

Цэцэн мунхагаа дуудалцаж

Цэгц чанараа алдаж

Алдаа оноогоо дэвэргэж

Алд биендээ өсөрхөлцөж

Хоосон хийрхэлээр хоол хийж

Хэн хэнээ буруутгаж

Хийсэн бүхнийг үгүйсгэхийн оронд

Өөрийн мэт өөриймсөн засч

Хийж бүтээх гэж зүтгээд 

Хэм хэмээ нийлүүлж сураад

Хүрэх газраа зөв тодорхойлж

Хүслийн зүйгээ тогтоож чадваас

Эв эе эвлэрч эмх журам тогтном

 

Tuesday, September 1, 2026

Ухаарал

Эх дэлхийдээ эргээд шингэх цаг хэзээ ирэхүйг хэн мэдэх билээ

Эдэлж хэрэглэсэн эрхэмлэж хайрласан бүхнээ орхин 

Эргэх орчлонгийн жамын тойрогт орон нүцгэн одно

Үйлдсэн буян нүглээ л үүрээд үнэний мөчтэй нүүр тулна

Үнэ цэнэтэй бүхэн эдэнд биш сэтгэлд байдгийг мэднэ

Үйлдэж таньсан бүхнээ дэнслүүлэх үнэний хэмжүүр

Үрсийн ирээдүйг бөхлөн гэрэлтүүлэхэд байдгийг ухна