Thursday, February 27, 2020

Эцгээс хүүд дамжих
Эгэл нэгэн холбоосонд
Эр чанар бат оршиж
Эрхэм хэмнэлийг бүрдүүлнэм
Ээлжлэн ирэх цаг хугацаанд
Эргэн эргэн учрах орон зайд
Эгэл тэр л холбоосоор үйл бөхлөгдөн
Ээрэм талыг туулах хүлэг морьд
Эгнэшгүй гүн ухаанд үүрсэн янцгаахад
Эр бие чангарч эрдэм ухаан төгөлдөржнөм

Үжирхэл хөгжил 4

ЧИНГИС КААН-аас хэлсэн Үжирхэл- Хөгжил хэмээх шүлэг

Муу эр мэт дайнд хөгжиж мунхаглаж хөгийн болсноос үхэл утаа энгийн ба төвөггүй
Нууцаа задлан уйлж амаа уран чалчиж хөгийн болсноос ган зуд гарзгүй бөгөөд сургамжтай
Утаа мэт замхрах артай, шүлс мэт хатах ултай хөгийн болсноос амьтан байвал хоргүй
НЭУ КЭМ-гүй юманд хүзүүний махыг барж үжирснээс үхдэл, шарил Эртэй ба Артай
ХҮН дарангайлагчид зовлонгоо хэлж үжирснээс хэрээнд идэгдвэл үр удамд Эр ДЭМ-тэй
Өвчүү дэлгэн гуйж өрцтэй зээл авч үжирснээс өтний хоол болвоос өвсөнд Эр ДЭМ-тэй
Ажлыг алдаагаар хорлож, явааг яаруугаар саатуулж үжирснээс явган нь хөлд Эр ДЭМ-тэй
Малынхаа төлөө үхэж, МОНОГОУУЛ гэх нэрээ мэдэхгүй үжирч хөгжиснөөс үхэх нь ариун
Морин сүлдээ махлаж, КАУ Ир тугаа урж, ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс
Мал явсан чинь КҮ ЭН-д Эр ДЭМ-тэй, хүнсэнд нэмэртэй, хорвоод хоргүй, усанд хиргүй
ХҮН хорлогч болж үжирч- хөгжснөөс үхэл утаа үхдэл хорлолгүй бөгөөд сургамжтай

Үргэлжлэл

ХҮН дарангайлагчид зовлонгоо хэлж үжирснээс хэрээнд идэгдвэл үр удамд Эр ДЭМ-тэй
Өвчүү дэлгэн гуйж өрцтэй зээл авч үжирснээс өтний хоол болвоос өвсөнд Эр ДЭМ-тэй

ХҮН дарангайлагчид гэж хэн бэ?

Бэхи хатны өртүүлүүлсэн сударт хүн гэдгийг ийнхүү бичжээ :

Оул биетэй хижи гөрөөсний амь зуулга нь
Олзондоо ханаж цэлмэг өдөр болох мэт байдлыг хүн гэмү
Хүн төлөв бол хижи гөрөөсний дээрдлийн үе боловч
Элдэв хар тахалд нэрвэгдэж үйл олноороо үхэж
Элс цастай шуурганд хөөгдөж сүйдэж
Амь зуух гэж явсаар амин алдаж халширч
Адаг сүүлд нь зөвхөн идэхийг зорилго болгосон үе нь хүн юмаа
Гэдэс цадахад зорилго нь биелчихдэг хүн
Гэгээрлийг сонгоход амин хүчин дэндүү хомсдож
Үхэгсэдтэйгээ атаархталаа сульдсан үе нь хүн юмаа
Гэвч хүнд гэгээрэхийн хэрэгцээ  ихээр хуралдаж
Ээлжлэн ирэх цаг агаарыг огторгуйн цаг агаараар сэтгэж
Тэсэж үлдэх аргыг элдвээр эрж байсан үеэс
Эгзэгтэй нэг мөчид хүн нар гэгээрлийг мэдэрсэн түүхтэй

Энэ хэсгийг  уншиад үзвэл хүн гэж нэрлэгдэх бидний ухамсарын талаар бичжээ. Одоогийн бид ч гэсэн амин зуулгандаа санаагаа чилээж бусад нь яах нь хэнд хамаатай юм хэмээх өнөөгийн бидний үйлдэл ирээдүйд ямар үр дүнд хүргэх талаар бодож тунгаахаас төвөгшөөх болсон болохоор аливаа өвчин, зовлон, тахал , хүндрэл бэрхшээлийн бий болгож байгаа учир шалтгааныг ухахаа больсон гэсэн үг байх нь. Зөвхөн амин хувийн амь зуулгаа бодох хүнд өөрийн зовлонг хэлэхийн оронд өөрөөс хамаарах бүх зүйлийг ухан тунгааж шалтаг шалтгааныг нь  өөрөө танин мэдэж өөрөө үйлдэхийн чухлыг сануулаад байна уу....
Бид сошиал ертөнцөд ч гэсэн зовлонгоо яриж төр засгаа шүүмжилж төрийн түшмэдүүд бидний зовлонг сонсоод энэ нийгмийг сайн сайхан болгоно хэмээн хоосон найдан үл үйлдэхүйг өөртөө хураан суух нь хир зөв юм бол тунгаамаар ч юм уу...

Хэрээнд идэгдэх гэж юу гэсэн үг вэ?

Хэрээ гэж бидний мэдэх шувуу. Мэдээж амьд хүн хэрээнд  идэгдэхгүй нь ойлгомжтой. Өнөө маргаашийн үмх хоолоо бодож хожмын үр дагаварыг нь бодохгүй байсаар үхвэл үр хүүхдүүдэд маань ингэж зөвхөн амь зуулганаас цаадахыг  харахгүй амьдарснаас үүсэх аливаа хор хохиролыг танин мэдэх ирээдүй хойчид маань сургамжтай гэсэн санаа юм болов уу даа.

Өрцтэй зээл гэж юу гэсэн үг вэ?

Өрц гэдэг үгийг Их монгол хэлний тайлбар толиос харах юм  бол доорхи тайлбар байх юм :

Хүн, амьтны чээжний хөндий, хэвлийн хөндий хоёрыг заагласан булчинлаг хальс бүхий мах - Өрцөн доторх зүрх шиг. ААЗ., өнгөн дээрээ үнсээд авмаар, өрцөн дотроо өшиглөөд авмаар [зүйр цэцэн үг] (хуурамч зан байдалтай гэсэн санаа);


Тэгвэл өрцтэй зээл гэдэг нь наанаа сайн санаж өгч байгаа мэт боловч дотроо өөр бодолтой шунаж өгсөн зээл болох нь.
ОУВС болон бусад донорын зээлүүд мөн бусад  орны зээлүүдийг ихээр авснаа бахархал болгон ярих болсон төр засаг маань ирээдүй хойчид маань ямархан зүйлийг үлдээж байгаагаа тунгаах л хэрэгтэй болох нь. Мэдээж хийж бүтээдэг хөдөлмөрч хүн бүхэнд хөл дээрээ босоход дэм болох ЖДҮ зээл хэрэгтэй л дээ. Гэвч өрцтэй гэж тодотгосон зээл бол дотор санаатай зориудаар шуналыг нь хөдөлгөж зээл өгөх 2т ялгаа байгаа бололтой. Томоохон төсөл хөтөлбөрүүдээр манайд ихээхэн хэмжээний зээлүүд гадны улс орноос орж ирдэг боловч тухайн зээл өгсөн орны компаниудаар ажил гүйцэтгүүлэх нөхцөлөөр байх нь олонтой байдаг. Элдэв зөвлөх үйлчилгээний хөлс гэх зэргээр улс оронд маань нэмэр болохгүйгээр өгсөн болоод буцаад гарчихдаг донорын зээлийн тогтолцоо улс орны хэмжээнд нэлээн байгааг хүмүүс ажиглаж л байгаа байх. Өрцөн дотроо юу санаж яаж өрөнд оруулах аргаа боловсруулсан эдийн засгийн алуурчдын тоглолтын талбар болж байгаа гэдгийг ч бас одооноос бүгд л гадарлаж эхэлсэн боловч ашиг сонирхолынхоо улмаас улсын эрх ашгийг хөсөр хаях  төрийн түшээд үеийн үед байсаар ирснийг сануулах мэт.  Өвгүд дээдсүүдийн маань үлдээж өгсөн газар шороо эрх чөлөө тусгаар тогтнолыг маань энэхүү өрцтэй зээлэнд алдах аюул бий гэдгийг сэрэмжлэх хэмжээний эрдэм мэдлэгтэй байх шаардлага тулгарч буйг бид мэдвэл зохилтой. 




Wednesday, February 19, 2020

Үжирхэл хөгжил 3

ЧИНГИС КААН-аас хэлсэн Үжирхэл- Хөгжил хэмээх шүлэг

Муу эр мэт дайнд хөгжиж мунхаглаж хөгийн болсноос үхэл утаа энгийн ба төвөггүй
Нууцаа задлан уйлж амаа уран чалчиж хөгийн болсноос ган зуд гарзгүй бөгөөд сургамжтай
Утаа мэт замхрах артай, шүлс мэт хатах ултай хөгийн болсноос амьтан байвал хоргүй
НЭУ КЭМ-гүй юманд хүзүүний махыг барж үжирснээс үхдэл, шарил Эртэй ба Артай
ХҮН дарангайлагчид зовлонгоо хэлж үжирснээс хэрээнд идэгдвэл үр удамд Эр ДЭМ-тэй
Өвчүү дэлгэн гуйж өрцтэй зээл авч үжирснээс өтний хоол болвоос өвсөнд Эр ДЭМ-тэй
Ажлыг алдаагаар хорлож, явааг яаруугаар саатуулж үжирснээс явган нь хөлд Эр ДЭМ-тэй
Малынхаа төлөө үхэж, МОНОГОУУЛ гэх нэрээ мэдэхгүй үжирч хөгжиснөөс үхэх нь ариун
Морин сүлдээ махлаж, КАУ Ир тугаа урж, ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс
Мал явсан чинь КҮ ЭН-д Эр ДЭМ-тэй, хүнсэнд нэмэртэй, хорвоод хоргүй, усанд хиргүй
ХҮН хорлогч болж үжирч- хөгжснөөс үхэл утаа үхдэл хорлолгүй бөгөөд сургамжтай


Үргэлжлэл
https://khdelger.blogspot.com/2019/09/1.html

https://khdelger.blogspot.com/2019/10/2.html

Өмнөх 2 бичлэгээс эхний 3 мөрийг  юу гэж тайлж ойлгосныг маань уншаарай

НЭУ КЭМ-гүй юманд хүзүүний махыг барж үжирснээс үхдэл, шарил Эртэй ба Артай

ЗА энэ хэсгийг ёстой ойлгохооргүй байгаа биз. Доорхи асуудлууд гарна :
1.НЭУ КЭМ гэж юу гэсэн үг вэ ?

2. Хүзүүний махыг барах гэдэг хэлц ямар утгатай вэ?

Уурлах хэрэлдэх гэсэн санаа байх

3. Эр гэж юуг хэлэх вэ?

Удамшил зөв хүчин хурааж
Айл бүлдээ хамтын хариуцлагатай
Ухамсар төгс болсон
Тэр л хүмүүн Эр билээ

4. Ар гэж юуг хэлж байна?

Ар хэмээх нь үр хойч ирээдүйд их өв үлдээснийг тодолно

5. Үхдэл шарилд ямар Эр Ар байдаг юм?

Эдгээр асуултын хариултыг олох гээд ГӨ ний судруудыг бас Бэхи хатны судрыг эргүүлэх хэрэг гарлаа. Эзэн Дээдсийн ганц өгүүлбэрийг ухаж ойлгох гэж их л юм болох юм байна.

ИХ МОНОГОУУЛ УЛС гэсэн хэсэг эхлэхдээ
ИР ГЭН хүнийг НЭУ КЭМ ээр аврагч гэж эхэлжээ. НЭУ гэдэг үгийн тайлбар дээр Нүүдлийн соёл гэсэн танил үг гарч ирж байнаа. Тэгээд нүүдлийн соёл гэдгийг бид ер нь юу гэж ойлгодог юм болоо гэж өөртөө асуулт тавилаа. Орчин үеийн хүмүүс бид нүүдэлчид гэж малаа дагаж нүүдэллэн амьдардаг хүмүүс бөгөөд энэ малчин ахуйдаа тохирсон ахуй соёлтой ард түмэн гэж хариулах байх. Үүнийг жаахан дэлгэрүүлээд ойлгох гэж оролдвол малаараа дамжуулан байгал дэлхийнхээ  цаг уур, газар нутгийнхаа онцлогийг танин мэдэж , олон жилийн амьдралын туршлагаараа байгаль цаг уурынхаа араншин, газар нутаг, өвс ургамал түүнийхээ эргэлт давтамжийг танин мэдсэнээрээ түүнд зохицох  ахуй соёлоо бий болгосон нь нүүдэлчин соёл болж таарах байх. Мэдээж энэ бүхэнд зохицох учиг нь ямар ч үед байгалийн гамшиг бэрхшээл элдэв ган зудад өөрсдөө ,гэр бүлээрээ, улс орноороо хохирол багатай гарч цаашид амьдран оршихын тулд мэдлэгээ тэлж түүнээс улбаалсан соёлоо бий болгож чадахад байх...

Энэ мэдлэгт хүрэхгүй зүйлд буюу дэмий зүйлд өөр хоорондоо муудалцаж дэмий цагийг үрж байхаар үхдэл шарил байгал дэлхийнхээ хөрсөнд бордоо болон шингэх нь түүн дээр ургах ургамал түүгээр хооллох амьтанд хэрэгтэй гэж ёгтолсон байх . ТА бүхэн надаас арай илүү сайхан тайлал хийх байх гэж найдаж байна. ТА нараасаа бас суралцахыг хүснэм.



Sunday, February 16, 2020

Урсан өнгөрөх цаг хугацаанд
Учрал бүр чинь тодрон байвч
Уулзах үрсийн сэтгэл буцлах
Урин дулааны тов буй
Аз эзийн уулзвар дээр
Агшин буух оддын тохиолд
Хором бүрийг тооцох ухаанд
Хождох нэгэн аюул буй
Анзаарч харах мэлмий юунд
Агшин бүр нь тодрон байвч
Аанай балчир ухааныг хорих
Авир тархи нь саад хийнэ
Саадыг давах үрс нь
Сатаарч бүү хоцроорой
Яарвал даардаг учгийг ухаж
Мэдэж хорлож хориглож бэлтгэж дийлэх учигтай

Thursday, February 13, 2020

Зорилго ( Тоо ба чанар 12)

Жил гарангийн өмнө " Зорилго" гэдэг сэдвээр эргэцүүлэл бичиж байсан байх юм. (https://khdelger.blogspot.com/2018/10/blog-post.html  )
Гэтэл Боорч бууЭрЭл ийн подкастыг сонсоод дахин нэг дэлгэрүүлж бичмээр санагдлаа. Өмнө нь бичиж байсан эргэцүүлэлд хүн болж төрсөн бидний зорилго юунд байсан юм бэ ? гэсэн асуултыг хөөж судрын хуудсыг эргүүлж бичжээ. Энэ подкастыг сонсоход Боорчу онгод хүн бүрийг баян болгох зорилготой хэмээн ярив. Харин алд биеэ баяжуулах биш улс орноороо дэлхий даянаараа хэрхэн баян болохыг зааж сургах зорилготой хэмээн ярив. Харин бидний алдаа зөвхөн алд биеэ бодон хар амиа боддогт асуудлын гол нь байнаа хэмээн ярив. Алтан судрын хуудсыг эргүүлж байхад нэг ийм хэлц үг байдаг : Хар амиа бодогч хатуу булхай Хамтарсан улсыг бутаргав Энэ судрын хэлцийг мартахгүй болтол сануулсан хэлцэл бидний хэдэн нөхдийн дунд болсон болохоор тэр чигтээ л сэтгэлд хадагдан үлдсэн байх юм. За энийг орхиод үндсэн сэдэв рүүгээ эргээд ороё.
 Юутай ч буддын шашны сургаалд ч тэр алтан сударт ч тэр эх үрэн 6 зүйлийн талаар бичсэн байдгийг бүгд л уншсан байх. Харин түүний оршин байх мөн чанарыг танин мэдэх нь өөрөө мэдвэл зохихуй гэж үзвэл бидний зорилго бие биеэндээ, байгал дэлхийдээ хоргүй, ээлтэйгээр зохицон амьдрах соёлыг бий болгосон  агуу өвгүдийн үр сад гэдгээрээ энэ Монгол ( Мөн чанарыг голлогчид)  хэмээн нэрлэгдсэн улсын иргэд болон төрсний утга учир бололтой. Харин одоо судрын энэхүү ишлэлүүд, онгод дээсүүдийн сургаалийг амьдралд буулгах гэж оролдоод орчин цагтайгаа холбон ухая гэвэл нийт систем яаж ажиллаад байгааг ойлгох гэж оролдох хэрэгтэй болж байна. Орчин үед систем инженерчлэлийн талаар яригдах болсон. Энэ асуудлын талаар нэлээн дэлгэрүүлж судалмаар байгаа юм. Юутай ч бид системийн нэг өчүүхэн хэсэг. Гэвч системийг бүрэн ойлгох хэмжээнд сэтгэж чадах уу үгүй юу гэдэг бидний өвөг дээдсийн үлдээсэн өв онолыг( Гэр онол, Үнэний онол, Уялгын онол ) хир ухаж байхаас шалтгаалах магадлал өндөр бололтой . Бизнес хийсэн амьдралынхаа туршлагаас харахад бизнес хир амжилттай явах нь бизнес оролцогч талууд хир харилцан ашигтай нөхцөл байдал үүсгэж байгаагаас хамаардаг болохыг ухсан. Өөрөөр хэлбэл хэрэглэгч маань сэтгэл ханамжтай байсан уу? Үнэхээр шаардлагатай байгаа өөрийн хийж чадахгүй үйлчилгээ болон өөрийнх нь  хэрэгцээг хангасан бүтээгдэхүүнийг өөрийн боломжит үнэ чанарт нийцэхээр авч чадсан уу? энэ нь үнэхээр бусдад ямар нэгэн хор хохиролгүй байж чадсан уу? ажиллаж байгаа ажилтан албан хаагчид маань ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна уу? мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх боломж нь байна уу? бизнесийн түншүүд маань оролцож гүйцэтгэсэн ажлынхаа хэмжээнд ашиг хүртэж чадаж байгаа болов уу гэх мэтчилэн... Тэгээд зөвхөн компанийхаа хүрээнээс халиад салбарын хэмжээнд бүүр цаашлаад салбарын хөгжил дэвшил бусад салбарт хэрхэн нөлөөлж байна энэ нь улс орны хөгжилд ямар нөлөөтэй байх бол энэ нь дэлхийн бусад улс орнуудад ямар онцлогоор яаж нөлөөлөх вэ гээд л  арай том цаг хугацаа, орон зайн алслалаар сэтгэх оюуны цараагаа тэлэх шаардлагатайг БоорЧу бууЭрЭл хэлж сануулав уу даа . Ингэж харах гэж оролдоод эхэлбэл өөрсдийнхөө дутууг мэдэж давуугаа үзүүлэх боломжийг нээн харилцааны ур дүйг хөгжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна. БууЭрЭл маань надад элдэв зүйлийн талаар айлтгахдаа дандаа л дагуулсан ард чинь гэж ирээд л айлдахаар нь би гайхаад л би одоо хэнийг дагуулах болж байнаа? Хэн нэгнийг дагууллаа гэхэд хаашаа яах гэж дагуулах болж байнаа гээд л гайхан боддог байсан маань одоо харин арай дээр болж өөрөө өөрийгөө таниж мэдснээр өөрийн онцлог давуу тал , бусдаар дутагдах орон зайгаа тодолж мунхаглал хэмээх зүйлээр эв эеээ эвдэгч байхаас зайлсхийх аргад хөтлөх нь тодрох шиг санагдах юм.
Алтан сударт нэг ийм хэсэг байдаг

Одоо бид Их Монгол ир-гүнүүд Мон-ыг голлогчид билээ
Уул нь болбоос " хижи гөрөөсний" хүүхдүүд байсан билээ
Хорлож байж идэхийг зорилго болгодог гөрөөсийг хижи гэмү
Булаацалдаж идэгч хижи гөрөөсийг хий-үмүн гэмү
Хижи-ээс зорилгыг нь хасчихвал ( хорлож идэх зорилгыг нь) үлдсэн бие нь оул болму
Булаагдсныг дээрэмдэн идэгч хижийг боулихай гэмү
Идэхийгээ булаалгаж дассан хижийг булхай гэмү
Мунхаглалаас мунхаглал туу тэмүүлэгч хижийг хор гэмү
Арван зургаан гай гэмийн нэгийг хүсвээс гэмтэн болму
МОН амин чанараас айгч хижийг ГУЛ гэмү
Хэрэгцээ, сонголт, зорилгоо үл мэдэгч хижийг мунхаг гэмү
Энэ бүхий арван гурван гэмт хижийг хар хижи гэмү
Би ч хувьдаа энэ олон төрлийн хижигийн алинд би орж байна гэж уншиад хорлож идэх зорилгоо хасахын тулд хорыг таниж сурахын тулд суралцах нь гэж л тунгааж байна. Энэ талаар2013 онд эргэцүүлэл бичиж байсан нь та бүхэнд дэм болж магад уншиад үзээрэй.
https://khdelger.blogspot.com/2013/11/blog-post.html
Авах гээхийн ухаанаар аливаа зүйлд хандаж сурах өөрийн голчийг босгож чадваас ямар ч шашны сургаалиас олз үүрч чадах л байх .

Адиша богд:
Үндэс нь хор бол салаа мөчир нь ч хор.
Үндэс нь эм бол салаа мөчир нь ч эм.
Үндэс нь шунал, хорсол, мунхаглал бол 
Үйл юу ч үйлдсэн нүгэл болно.
Цаг цагаараа байдаггүй гэх ухаант ардын үгнээс суралцвал орчин цагт бид өөрсдийн ухааныг өвгүдийн ухаантай сүлэх нь зайлшгүй л суралцах чадвар гэж үзвэл доорхи лекцийг сонсоод үзээрэй. Бэхи хатны өв уламжлуулж үлдээсэн судар арга билгийн талаас өнөө бидний гарт ирсэнийг орчин цагтаа холбож ухвал бид өвгүдийн үлдээсэн их өвөөр өнөө цагийг бүтээж ирэх цагт угтан бэлдвээс тэсэж бас үлдэх буй заа.

https://www.youtube.com/watch?v=wX8b8oB1__o&feature=share&fbclid=IwAR0OUy0I2pIVheIMpEOVZrWN7ahox6M2KeW48TJot3owCozooaPl_0GJ9oU
Энэ лекц бас сонирхолтой байж магад

Friday, February 7, 2020

Солонгос кино ба Ов А бууЭрЭлийн подкаст

Өчигдөр нэг Солонгос кино үзлээ. ( ТВ 9 дээр гарсан Бурхадын орон Зуурдын ертөнц) Яагаад ингэж сонирхолыг минь татах болсоныг тайлбарлая л даа. Ер нь бол урт түүх. Бөөгийн талаар сонирхож эхэлсэнтэй маань холбоотой. Танил  улаачийн онгодуудтай золгож, хааяа үйл хийхэд нь харж суух завшаан тохиож байсан үе байв. Тэгээд нэгэн удаа хүүгээ алдан зовж шаналсан нэгэн ээж ирэхэд нь цуг байж таарлаа. Өнгөрөөд удаагүй байсан болохоор Онгод нь  зуурдын ертөнцийн хаалганд дэнсээнд орохоор олон хүмүүсийн хамт оочерлоод л байж байна гэх нь тэр. Тэгээд тэр нэгэн улаач бүсгүйгээр дамжуулан ээждээ амьддаа хэлж чадаагүй үгээ хийж чадаагүй үйлдлүүдээ хийхэд тэнд байсан бүх хүн өрөвдөн уйлж байж билээ. Гэтэл тэр кино яг ингэж эхэлж байсан юм. Тэгээд л сонирхолыг минь татав.
Энэ явдлаас хойш олон жил өнгөрч өндөр өвгүдийн айлтгал сургаал, Нүрзэд агсны өртөөлсөн алтан аялгуу судрууд,  Гэрлийн өргөөнөөс буулгасан судар ном, өөрийн болон өрөөлийн өвгүдийн сургаал үйлийг ажиглан харж үзэж сонссон зүйл маань их болж амьдралын мөн чанарын талаар багахан ч гэсэн тунгааж аль болох өөрийнхөө үг үйлдэлтэй холбохыг оролдох болсон л доо. Мэдээж тэр болгон сайн байгаагүй л дээ.
Энэ киног үзээд үнэхээр үхээд тэр зуурдын ертөнцөд  очиод хэрхэн амьдарч ирсэнээ дэнслүүлэх өдөр ирвэл амьд байхдаа ухаарч ойлгох юм их байгаа талаар нэлээн бодол төрүүлсэн юм.
Зөв гэж бодож үйлдсэн бүхний нөгөө талд хэн нэгнийг хохироож байсан юм биш биз? Аливаа шийдлийн ард гарах үр дүн хэн нэгэнд бас хор хохирол болдог юм биш байгаа? Хийсэн үйлийнхээ үнэ цэнийг хэрхэн зөв үнэлж байсан , эргээд одоо энэ цагт ямар үр дүн болон ирэх бол ирээдүйд ямар байх бол?
Саяхан Ов А БууЭрЭл-ийн подкастыг сонсож байгаад эрлэгийн дэнсээнд очиход хүн хүнтэйгээ хэрхэн харьцаж хэрхэн баярлуулж хэрхэн гомдоож байснаас илүү байгаль дэлхийд хир өгөөжтэй хир хор хохиролтой зүйл хийснээр чинь эрлэгийн дэнсээ шүүгдэнэ шүү гэсэн үгс нь орой руу орох шиг л боллоо. Бас Ов А бууЭрЭл онгод болохоос өмнө эрлэгийн элчийн ажлыг хийхдээ өөрийн адил амиа хорлогч нарыг хөтлөх үйлэндээ тэр бүхний зовлонгийн шалтаг шалтгаанаас ухан суралцаж тэр бүхнээ бидэнд өгүүлэх нь үнэхээр бидэнд олдошгүй их олз болохыг ухаарлаа.
Бас саяханы нэг эргэцүүлэл дээр минь бичиж байсан тэр Айдас гэх зүйл үнэхээр юу юм болоо?  (https://khdelger.blogspot.com/2019/02/blog-post.html ) гээд л дахин дахин тунгааж өөрийнхөө үйлдэлтэй холбож ухаж ирээдүйд хийх зүйл дээрээ тунгаах зүйл ихтэй боллоо. Тэр айдсыг үргээнэ гэх үгийн цаад гүнийг хүн бүр яаж ухах бол гээд л бодлууд хөвөрч эмх замбарааг нь олох гээд л будилан сууна.
Бурханы шашны дайсан үгүй гэх сургаалыг ухан тунгаах юм бол өөртэй харь мэт санагдах тэр бүх зүйлийг өөртөө ил ойрхон болгож чадаж байж нэгэн бүхлийн өчүүхэн хэсгүүд гэдгээ олохыг хэлэх шиг...
Дайснаа өөртөө нэгтгэх тэр хүчийг өөртөө агуулж чадвал тэр бол үнэнхүү дээд ялалт. Харин тэр дайсан өөрт дотор чинь оршиж байдаг гэдгийг ухна
https://khdelger.blogspot.com/2020/02/blog-post.html