Хүслийн зүйг ТНГР ийн ЖРЛГ т болгоож мөрлөн амьдарваас
Хөх Монгол мөрөөдөл гэж чухамдаа энэ билээ
Мон-ыг голлож амин чанараар хамгаалж хянаж
Бусдын алдаа надаас болдог, хохирол нь намайг хорлодог гэх
Багш шавийн барилдлагыг мөрөөдөл болговоос амьдарму
Хүслийн зүй гэдгийг өмнөх бичлэгүүд дээр нэлээн тайлбарласан. Юу санасан 9 хүсэл нь сэтгэчлэн бүтэх болтухай хэмээх ерөөлийг манайхан хэлдэг. Тэр 9 цагаан хүсэл нь өөрөөс хамаарах 3 хүсэл (эрүүл энхийн хүсэл, эд баялагийн хүсэл, эрдэмд боловсрох хүсэл) өрөөлөөс хамаарах 3 хүсэл ( хань ижилтэй болох хүсэл, үр хүүхэдтэй болох хүсэл, сайн анд нөхөд хамтрагчтай болох хүсэл), өнөд мөнхийн 3 хүсэл (Эзэн эрхийн хүсэл - эгэл нэгэн байх уу олныг дагуулах манлайлагч байх уу, энх амгалангийн хүсэл, мөнх оршихын хүсэл ) гээд харин түүний эсрэг хэтэрсэн хүсэл нь бусдад бас байгал дэлхийдээ хор учруулахыг нь хааж 9 хар сүлдээ босгож хүслийн зүйг тодорхойлдог шүү дээ. Чухам энэ бүхнийг мөрөөдлөө болгон амьдралынхаа зарчим болгож амьдарвал Мон-ын голлож амин чанараар хамгаалж хянаж байнаа л гэсэн үг.
Харин бусдын алдаа надаас болдог , хохирол нь намайг хорлодог гэх ойлголтоос суралцана гэдэг өөрийн алдаа түүний хор хохиролоос суралцаж алдаа оноо бүрийнхээ цаана нуугдсан байгаа сургамжийг , хохирол үүсгэж байгаа шалтаг шалтгаан бүрээр нь өөрийн туулсан туулал бүрээр дүгнэж суралцаж алдааныхаа хохиролыг залруулж сурч чадвал энэ нь алдаагаа багш болгон сургамж бүр дээр нь ухаажихыг багш шавийн барилдлага гэж хэлээд байнаа гэвэл хэнтэй ч бай харилцаанд ороход өөрийн дотор байгаа 13 муу чанарыг дарж чадаж ямар нэгэн шалтгаан гаргахгүй байхад суралцана гэдэг үнэхээр том сургалт бололтой. Чухам энэ бүхнээс суралцана гэдэг уншаад ойлгочихдог зүйл биш харин өөрийн амьдралын туулал бүрээс суралцах чадвар бололтой. Алдаа бол аймаар зүйл биш харин түүнийгээ даван туулж ухаарал олох их багш л гэсэн үг юм байна. Алдаа гаргадаггүй хүн гэж нэг ч байхгүй харин алдаагаа таниж мэдэн залруулж чаддаг байх нь өөрөө хайхамшиг болотой
No comments:
Post a Comment