Анх онгодоосоо асуусан Үнэн гэж юу юм бэ гэсэн асуултны маань хариултанд Дэм дэмэндээ гээд ойлгочих гэсэн хариултыг бодох тусам, амьдралын бартаа саад, амжилт онооны түүхээ эргэн харах бүрт бусдын дэмээр явсан бүхэн минь үнэний түүх болон хадгалагдаж үлджээ. Эжий, аав, ах,эгч , дүүс, анд нөхдийн тус дэм,хайр энэрэл , атаатан дайсан байсан ч тулгарсан саад бэрхшээлийг давах хүчийг минь бэхэлж, ухааныг минь хурцалсан миний түүхийн нэгээхэн хэсэг болж өнөөдрийн намайг бий болгодог нь амьдралын жам юм байна гэдгийг ухаарах мөч тохиох бүрт онгодын хэлсэн үгний үнэнийг бахдахгүй ч байхын аргагүй юм.
Нэгэн үйлийг амжилттай дүүргэсний дараа Онгодууд маань Хишгийн тэнгэрээс нэг зүйл гуйх эрх өгч билээ. Тэгэхэд би Дур булаах эрдэмд суралцахад минь дэм болж өгөөч гэж гуйсан юм.
Дур булаах эрдэм 3 ЧУКУР тай.
Давуугаа үзүүлэх
АКОК МОНОГОУУЛ аар ойлголцох
Өнгөрсөн хугацаанд Дур булаах эрдмийн талаар уншиж байхдаа мэдсэн зүйл маань амьдралын туулал бүр дээр сургамж болж өөрийгөө боловсруулж бусдад өөрийн давуугаа үзүүлж байж хүндэтгэлийг олж бусдад мэддэг чаддаг бүхнээрээ туслаж , мөн бусдаар дутагдах орон зай үргэлж байдаг гэдгийг ухааруулсан туулал бүр дээрээ ухаажин Эв эеийг хичээж сурсаар л байна. АКОК МОНОГОУУЛ аар ойлголцох гэдэг өөрөө тэр чигээрээ дэм дэмэндээ байхыг өгүүлдэг бололтой. Олон сайхан найз нөхдүүд минь хүнд бэрх үед тулж дэмнэж, өвдөхөд минь бариа хийж өгч, үгийн сайхнаар ч урам зориг өгч, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж ирсэн байдаг бөгөөд энэ бүх сайн сайхан дэмийг зөвхөн авдаг биш бас өгдөг байж хүртдэг гэдгийг сургасан юм . Мэдээж туулал бүр минь алдаа оноотой байсан. Зарим үед амиа бодож зөвхөн өөрийн талаас үйл явцыг харж шийдвэр гаргах үед хохирол амсаж байгаагаа анзаарсан юм. Бас өөрийн ажилладаг салбартаа өөрийн туршлагаас, мэдлэгээс бусдадаа харамгүй хуваалцсаны үр шимээр олон хүмүүст танил болж энэ бүхнийхээ үр шимийг үргэлж хүртэж байгаагаа ч бас анзаарсан. Өөрийн чадахгүй мэдэхгүй зүйл дээр бусдын дэмийг хүртэхийн тулд өгдөг байх хэрэгтэй гэдэг дүгнэлт өөрийн эрхгүй л гарна.
No comments:
Post a Comment