Энэ цагийн ЭБЭХЭ нар гэж хэн байх бол? Эрт Хамаг Монгол улсын үеэс л ивээх хүчин болж гэр бүлийн зөвөлгөө өгч төрөөс цалинждаг энэ мэргэжилтнүүд байсан бол өнөөгийн цаг үед гэр бүлийн сэтгэл зүйчидээс гадна олны хүндэтгэл хүлээсэн гэр бүлийн гишүүд мөн удган зайрангууд ч мөн зөвөлгөө өгсөөр байгаа болов уу .
Мэдээж түрүүний бичлэг дээр дурьдсан эмэгтэй хүний мөн чанар, эр хүний мөн чанар юун дээр оршиж юугаараа ялгаатай байдаг хэрхэн ойлголцолд хүрэх вэ гэдэг асуултын хариуд өнөөдөр Эр хүний мөн чанарын талаар ГӨ ний судруудад бичигдсэн тайлбаруудыг оруулж байгааг хүлээн авна уу.
Эр байх 9 мөн чанар
1. Үр тогтоох чадвартай хүчтэй цустай байх
2. Эр хүн 3 ачийг ер мартаж болохгүй
- амь аварсан ач
- амь төрүүлсэн ач
-амийг бүтээсэн ач
3. Хүмүн хөрст дэлхий дээр Хий Чийг Тоос гэх 3 амин хүчинд хуруу хүрэх аваас эр хүний мөн чанараа алдсан гэж үзнэ
4. Сэтгэлийн учиг ариун байх. Аливаа үйлийг төгөлдөр хийе гэвэл мөнгөнөөс илүүтэй сэтгэлээ түүнд зориулж, итгэлээ бадрааж төгөлдөр сайхны төлөө тэмцэх учиртай
5. Ур тэнцүүлэх учиг. Аливаа зүйлийг хүмүн хийж сурахдаа дадал гэдэг зүйлийг хэвшүүлэх ёстой байна. Хийж дадсан зүйлээ үргэлж санаж бас сэргээж, үйлдэж байх учиртай
6.Эр хүмүн үргэлж үнэнийг ухаалгаар хүртэн байж амьдрах учиртай. Өөрөөр хэлбэл өнөөдөр үйлдэж байгаа бүхнийхээ арыг дааж сурах учиртай. Эр хүмүн үнэнээс дутааж болохгүй
7.Чадлын учиг. Чадахын тулд мэрийдэг. Чадсан хойноо даах учигтай. Хэр их чадна түүнийгээ хүрт. Амаараа бүү түүнээсээ илүү бол. Хэдийг чадах ёстой, түүндээ ам үйлдэл 2 оо тэнцүүлэн орших учиртай.
8. Хүч чадал буюу "Ир"
9. Удамшилт дээд хүч нь өөрөө Эр. 1000 жилийн дараа чиний хийсэн мөр ямар байх вэ гэдэгт "Эр" гэдэг утга нь өөрөө болно.
Гэр бүл дэх эр хүний үүрэг оролцоо эдгээр мөн чанарыг агуулсан чадамжийг хөгжүүлж чадвал илүү их хүндлэлийг хүлээж Эцэг байх Нөхөр байхад ихээхэн дэм болох нь дээ эрчүүд минь
No comments:
Post a Comment