Эхний хүсэл - Эрүүл энхийн хүсэл. Үр хүүхэд минь ,эжий аав минь, элгэн садан минь , энэхэн бие минь эрүүл энх байх болтугай хэмээх хүсэл хүн бүрт байдаг. Харин энэ хүслийг биелүүлэхийн тулд зөв хүнслэх, зөв амьсгалах. зөв амрах гэсэн үйлдлүүдээ өөрсдөө хянавал зохилтой.
Харин энэ хүсэл маань хэтрэхээр юу болдог билээ? Эрүүл энхийн хүсэл хэтрэнэ гэж юу байхав дээ гэж бодож байна уу? Тиймээ тийм зүйл болдог байх нь . Эрүүл байх гэж байна гээд л элдэв эм тариа гээд л хэтрүүлэн хэрэглэснээр донтох гэдэг зүйл рүү халтирдаг тал байдаг гэнээ.
Аливаа зүйл зохист хэм хэмжээнээсээ хэтрэхээр гажуудал үүсэж эхлэх нь тиймээс л Алтан судар дээр хүслийн зүй гэж нэг ойлголт яваад байдаг . Хүслийн зүйтэн гэж хэм хэмжээгээ мэддэг байхыг л хэлэх нь . Өөрийн мэдэлгүй хэтрүүлдэг тал хэн бүхэнд л байдаг даа.
Эдиин хүсэл - Эд нь элбэг ,хишиг нь хуртай, ам нь тостой , алдар нь нь цагтай байх ерөөлийг хүн бүхэн л тосон авдаг шүү дээ.
Хэтрэх нь мэдээж шунал. Шунал ихдвэл шулам болно ч гэдэг. энийг надаар тайлбарлуулах нь илүүц биз. Хар амиа бодсон шуналтангуудаас болж ямар их хохирол бусад нь амсдаг билээ дээ.
Таних мэдэхийн хүсэл - Мэдлэгт тэмүүлж өөрийгөө хөгжүүлж илүү боловсорсоор дараагийн бусдаас хамаарах 3 хүсэл рүү орно. Гэхдээ танин мэдэхийн хүсэл бас хэтэрдэг юм уу гэсэн асуулт гарна. Хэрэглэхгүй байж нээх олон дипломны хойноос хөөцөлдөгч нарт хамаатай. Мэдсэн сурснаа амьдралдаа хэрэглэж ахуйгаа өргөж чадахгүй л бол мэдэж сурсны хэрэг юу байх билээ. Өөрийгөө зассан хүмүүн хэмээх нь өөрийгөө эрүүл байлгаж, ахуйгаа тэгшитгэсэн мэдлэг боловсролыг олж болох болохгүйн зааг хэм хэмжээгээ мэддэг болсон хүмүүн биз.
Харин үүний дараа бусдаас хамаарах 3 хүсэл эхлэнэ.
Харилцахын хүсэл -
Анд нь үнэнч
Алд нь тэнхээтэй
Зориг нь мохошгүй
Золбоо нь галтай байх болтугай гэсэн ерөөлтэй энэхүү хүсэл өөрөөс хамаарах 3 хүслээ хир биелүүлж чадснаас хамаарах биз. Сайн үнэнч анд нөхөдтэй болохын тулд өөрийн давуугаа үзүүлж, өрөөл нэгнээр дутагдаж явахаа мэдрүүлж чадсан бол анд нөхөд бие биеэ олж ойлголцож нөхөрлөх биз . Нэг удаа найзын маань онгод үнэнч гэдэг үгийг чин нэг сайн ухаадахаарай гэж билээ. Нээрээ үнэнч байна гэдгийг юугаар хэмжих юм болоо? Анд нь үнэнч байх болтухай гэсэн ерөөл юуг илэрхийлж байгаа юм бол? Амьдрал дээр үнэнч бус байдлыг ярьсан хэлсэн тохирсондоо байхыг хэлээд байдаг шиг. Гэвч маш олон хүн анх яриж тохирсноосоо ухарч урвах нь их л дээ. Ялангуяа ажил бизнес эрхлэж эхлэх үедээ иймэрхүү үнэнч бус байдалтай зөндөө л тохиолдож байлаа. Ямар ч үед нөхцөл байдал байнга л өөрчлөгдөж байдаг анх гарааны бизнесээ эхлүүлэхэд тулгарч байсан бүгдийг хамтаар туулж гарчихаад хар амиа бодож өөрийн хийсэх бүхэн бусдаас илүү байсан мэт санаж ажил хэрэг жигдрээд асуудал бэрхшээлээ шийдэж чаддаг болонгуут анх эхэлж байсан нөхдөө шахах нь байдаг л зүйл. Тэгэхээр үнэнч байдлыг нэг зорилготой холбовол анх зорилго болгон нэгдэж байсан зүйл нөхцөл байдал өөрчлөгдөхтэй холбоотойгоор бодож үзэж болох л юм. Нэгдэж хийхээр зориж байгаа зорилгодоо үнэнч байх уу? Тэр зорилгод хүрэх арга барилд үнэнч байх уу? Нэгдэж байгаа нэгдэлдээ үнэнч байх уу? Анддаа ямарч үед үнэнч байх уу? гээд л зөндөө асуудал гарч ирэх нь ...
Нэг удаа Онгод маань надаас үхтэл чинь үнэнч байх үнэнч андаа олсон уу гэж асууж билээ. Тэгээд Өрөг цадиг тамга судрыг уншиж байхад Хабул хаанаас Дайчин тэнгэр яг ийм асуултыг тавьсан байхыг олж уншаад бас гайхлаа. Хабул хаан өөртөө ч итгэдэггүй өөрөө өөрөөсөө урвадаг би Дайнч тэнгэрийн ивээлийг авч чадаагүй гэж бичсэн байсан. Би 10 андтай байсан бол тэр заяанд хүрч болох байсан юм гэсэн байсан. Харин миний Онгод надаас Дайчин гэдэг үгийг юу гэж бодож байна гэж асуугаад Чин үнэнг дайж явдаг юм түүнээс дайрч довтолж дайсныг устгадаг гэж бодно уу гэж асууж билээ. Хабул хааны бичснийг уншихад Дайчин тэнгэрийг буулгаад сүр тэсэж чадах уу гэхэд тэр их хэмийг тэсэх бие яс бойжоогүй өвдөг сэтэрсэн гэсэн Ухааныг тогтоож чадах уу гэхэд 11000 оньсогоноос 900 г тайлсан гэсэн байсан. Алтан судрын агуулгаар бодох юм бол байгаа бүхнийг Хорвоо гээд харин энэ байгаа бүхнийхээ байдлыг мэдэх юм бол Ертөнц гэсэн байдаг ба тэр ертөнц нь 9 цагаан 1 хар 2 хөх ертөнц бий гэсэн байсныг би өмнөх нэгэн бичлэгтэй тайлахдаа Хүн төрөлхтөний 9 цагаан хүслийг 9 цагаан ертөнц гээд түүний хэтрэлийг устгах хар ертөнц гэдэг юм байна гээд 2 хөх ертөнц болох бөө (эрүүл оюун санаа) бөх ( биеийн бөх буюу эрүүл саруул бие) гэх хөх ертөнцөөр тэнцлийг хадгалах нь зорилго юм бна гэж ухаж билээ. Тэгэхээр Дайчин тэнгэр гэдэг маань тэр л тэнцлийг хадгалахыг хамгаалахыг хариуцдаг тэнгэр бололтой.
Хамтран амьдрахын хүсэл харин түүний хэтрэл юу бол? Хамтран амьдрахын хүслээ биелүүлэх гэж хажуу нэгнээ өөрийнхөөрөө байлгах гэж хардах сэрдэх гээд л асуудал үүсдэг тэрийг хэлж байна уу? тэгвэл хамтран амьдрахыг хүсэж байгаа бүхэн хажуу нэгнээ ойлгож хүндэлж хамтын нэг гэр бүлийг бий болгох эрхэм зорилгодоо үнэнч байхын тулд өөрийн дотор байх 13 хар бүхнээ дарж тэнцүүлж байхыг хэлэх нь дээ
Цааш үргэлжлэх хүслүүд ч бас энэ бүхэнтэй хамаатай тул дор бүрнээ дахин өөрөө өөртөө тунгаацгаана буй заа

No comments:
Post a Comment