Tuesday, March 5, 2013

Нийтээрээ хэмтэй байхын жишээ

Түмэн онгодын чуулганы тухай манайхан блогдоо бичицгээсэн байсан болохоор өөрийн ажигласан зүйлээ л бичье гэж саналаа.
Би нөхөрийн хамт чуулганд оролцож гал манахаар боллоо. Хувиарын дагуу 4 р зуутад галаа манах болов. Харин чуулганы өдөр Солонгоо улаач түшээгүй гэхийг сонсоод Солонго улаачид түшээ хийж өгөхөөр боллоо. Улаачийн маань гал 5 р зуутад байсан болохоор тэнд очиж улаачаа бөөлөх хуваарийн дагуу түшиж галаа манах боллоо.
Нарны бөөлөөний дараа хуваарьт зуут дээрээ очиж гал асаах сүрлээ авчирч тавьтал 4 р зуутын гал манагчид ийм жаахан түлээгээр яаж шөнөжин галаа таслахгүй бадраахын гээд л ийшээ тийшээ гүйлдэн нэмэлт түлээ хайн гүйцгээв. Хуваарьлаж өгсөн түлээгээрээ л болгох ёстой шүү дээ гээд байж байлаа. Харин 5 р зуут дээр бол огт тийм яриа гарсангүй. Ингээд бөөлөө эхэллээ.
Нөхөр маань 4 р зуут дээрээ галаа манан өөрийн эгнээнийхээ бүх галыг манаж, дээрээс ирэх тушаалаар эгнээ эгнээгээр гадна тойргоос дотогшоо нь галнуудаа манаж байв. Харин тэнд байсан гал манагчид зөвхөн л өөрийн галаа манан тэр битгий хэл хажуугийн галны түлээг өөрсөд дээрээ авчран овоолж байх юм. Нөхөр маань түр цай уухаар машиндаа орчихоод ирэхэд манаж байсан эгнээнийх нь гал дээр байсан түлээний ихэнхийг  хавь ойрынх нь хүмүүс өөрийхөө гал руу зөөчихсөн байв. За яахав дээ тэгээд л байгаагаараа болгохоос ямар ч л байсан галаа тасалчихгүй л байх ёстой гэж бодсон гэсэн. Өнөө галаас нь түлээ авсан хүмүүс өөрийхөө нэг галаа бараг л галын наадамын гал шиг л дүрэлзүүлж байнаа.
Харин манай улаачийн 5 р зуутад байдал шал өөр гал манаж байсан бүх хүн хүний өөрийн гэх юмгүй бүх галаа дэмнэн бүгд л ээлж ээлжээрээ галдаа шар тос нэмэн бүгд л эрвийх дэрвийхээрээ л байлаа. Тэнд  байсан 2 настай ээжийг хараад бүүр бахархсан шүү. Шөнө цурам хийх ч завгүйгээр бүх галаа дэмнэн дээр нь хурайлаад хичнээн мундаг байсан гэж сананаа. Алс холын Ховдоос ирсэн гэх тэр ээж чин сэтгэлээсээ бүх зүйлээ зориулж байгаа нь шууд л мэдэгдэж байсан шүү. Үүр цайхад 5 р зуутын гал бүгд л бадарч нэлээн их хэмжээний түлээ илүү гарсан байсан . Харин 4 р зуутын бусдын түлээнээс авагчидын гал бараг унтрах шахсан даа. 5 р зуутын түлээнээс илүүчлээгүй бол бараг л галаа таслах шахсан шүү. Энэ бүгдээс хараад дүгнэхэд нийтээрээ нэгэн хүсэл зоригтой нэгэн зорилготой байсан 5 р зуутынхан хувь хувиа бодсон 4 р зуутын гал манагчидаас хувь илүү үйлээ сайн хийж хэмнэлт гаргасан байгаа юм да.
Иймхэн жишээгээр л нийтээрээ хэмтэй байхын утга учир гарах юм да.
Саяхан ТВээр нэг нэвтрүүлэг гарлаа . Норвегийн нэг тосгонд манай тойрон аялагчид очиод жижиг хэмжээтэй коммунизм энд байна гэж байна. Тэнд бүүр хувийн машин ч гэж байхгүй дундаа хэн дуртай нь урд өдөр нь захиалгаа өгөөд л машин тэргээ дундаа хэрэглэж байхын. Харин хүн болгон машинтай байх зардалаа өөр бусад хэрэгтэй зүйлдээ зориулсан байхын . Энэ тосгоныхон бүгд нэг зорилготой нийтээрээ аж ахуйгаа эрхэлж, бүгд нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө зарчимаар амьдарч зөв эрүүл сайхан орчинд байгаль дэлхийтэйгээ зохицон сэтгэл амар тайван аз жаргалтай амьдарч байх юм. Манай хөдөө нутагт ч гэсэн ингэж орон зай цаг ууртай зохицон, нэгэн зорилгын доор нийтээрээ аж ахуй эрхлэн хэрэгцээ шаардлагаа ханган байгаль дэлхийгээ хайрлан шүтэж, бүгд нэг нэгдээ санаа тавин амьдарч яагаад чадахгүй байх билээ. Нутгын удирдлага гээчийг хэн нэгэн намын харьяалалаар биш нийтээрээ хэмэнд орон хариуцлагатай болгож яагаад болохгүй гэж. Үнэн хэрэг дээрээ суманд, багт бүгд бие биенээ мэддэг бас хэнд юу хэрэгтэй, хэн юу хийж чаддаг, нийлээд нутаг орноо хэрхэн хөгжүүлэхээ бараг мэддэг байх . Харин энэ намчирхсан 4 жилээр солигдох утгагүй тогтолцоо л энэ байгаа 4 жилдээ яаж хувиа борлуулж довоо шарлуулж амжих билээ гэсэн үзлийг дэвэргэн эрх мэдэлтэй байгаа дээрээ хурдхан шиг л хамаатан саднаараа амжаад өөрсдийгөө болгоод авах гэсэн явуургүй байдлыг дэвэргэж байх шиг. Угтаа бол төр засаг нь солигддог л юм байгаа биз харин манай сумын иргэдийн хүсэл зорилго нэг гээд тэрэндээ тууштай байж нийтээрээ нэг зорилготой байж чадвал ядаж л нутаг орноо өнөө гайхал уул уурхайн байгаль сүйтгэгчидээс хамгаалж чадах юм шиг санагдах юм. Одоо чинь уул уурхайг ашиглахад заавал нутгын иргэдийн хурлын санал чухал үүрэгтэй болсон гэж сонссон юмбайна. Тэгэхээр төрийн бодлогод иргэн бүр өөрсдөө идэвхитэй оролцож болох нь байна. Тийм болохоор бүгд өөрсдөө нэгдэн нийлж нэг зорилготой болж ядаж л дарга нар ирээд уулзалт ярилцлага хийхэд нь бид бүгд ийм л хүсэлтэй ийм зорилготой гээд нэг дуугаар хэлчихдэг бол эрх биш хүлээн авах байлгүй дээ . За за нэг иймэрхүү юм биччихлээ. Болор боны хэлсэнээр төрийн төлөө оготно гэдэг л энэ байх


No comments:

Post a Comment