Tuesday, March 5, 2013

Эхлэл

За ингээд Гэрлийн өргөөнийхөө нөхдийн жишгээр блог гээч зүйлийг анхлан нээхээр шийдсэн минь энэ.

Анхлан далд ертөнцийн тухай бас Алтан сударын талаар би нэг найзаасаа сонсож билээ. Тэр найзын маань нөхөр нэгэн үе монголын бизнесийн салбарт хүчээ авсан том бизнесмэн байсан боловч яагаад ч юм тэр бүхэн нь аль эрт ард үлдэж миний найзтай суухдаа юу ч үгүй нэгэн болсон байв. Түүний нөхөр Хас гурвалжин хэмээх клуб үүсгэн байгуулж тэнгэр үзлийн тухай судлаж тэр талын чиглэлийн олон хүмүүсийг нэгтгэн Алтан судрыг судлаад эхэлсэн байсан бололтой юм. Миний санаж байгаагаар тэр клубт Бат-Отгон, Жавхлан гээд бүгд л байсан . Бат- Отгоны анхны лекцийг сонсоод далд ертөнцийн тухай анхны ойлголтууд авсан  санагдаж байна. Тэр битгий хэл Эрдэнээ гуайн "Супер нэгдэлийн онол" гэдэг номын хэвлэгдээгүй байхад нь эхийг нээж үзээд  их л чухал ном байх нь дээ гээд л хараж байж билээ.  Хожим сонсох нь ээ бүгд л үзэл бодол нийлсэнгүй гээд салаад одоцгоосон . Харин би өөрийнхөөрөө энэ бүгдийг ойлгохыг хичээж эхэлсэн юм да . Тэгэж байтал хамаатаны маань нэг охин бөө болсон гэж сонсогдов. Ядаж байхад өнөө улаач болдог охин маань сахилгагүй байнга л элдэв юманд орооцолдож байдаг танхай нөхөр байж билээ. Ааваас авахуулаад л тэр нөхөр бөө болно гэж юу байдагын бас л хэрэг тарих гэж байна л гээд л бөөгийн талаар бөөн сөрөг ойлголт хэхэхэ   Харин ээж бид 2 буурлуудтай нь золгож үзээд цаанаа л нэг дотно хайр мэдэрч билээ. За ингээд би гэдэг хүн гэнэт л бөөгийн талаар элдэв юм юу байна гээд л нетээр хэсэж яваад Тэнгэрхүүгийн тавьсан Эзэн Чингис хаантай хөөрөлдсөн нь гэдэг бичлэгийг олож үзээд Аянгат удганы блогийг уншиж эхэлсэн дэ.
Тэгээд нэг өдөр 2012 оны 1 сарын 4 нд нэг өдөр ажил дээрээ удганы мессенжер хаягийг өөрийнхдөө нэмчихээд сууж байтал удган намайг нэмчихлээ. Баярлаад удгантай яриа үүсгэтэл учиргүй гар минь салгалаад, зүрх минь чичрээд ч байгаа юм шиг их сонин болдог юм байна . Тэгтэл удган цаанаас чи яагаад чичрээд салганаад байнаа гэж байна. Тэгэхээр нь таньтай холбоо бариад догдлоод байгаа юм байхдаа гэсэн чинь чи ч тэгдэг л юм байгаа биз би бас яачихваа уйлах гээд  байна тэгээд чи сүү эсвэл ус уудаа гэлээ. Би ч босоод ус уулаа . Тэгсэн ч гэсэн гар минь салганаад зүрх минь булгилаад догдлоод нэг л бишээ. Тэр үед би анх намайг энэ далд ертөнцийн тухай АДҮА судрын тухай дуулгасан найзынхаа тухай яагаад амьдрал нь жил ирэх тусам дордоод байгаа тухай асуусан боловч Удган тэр үед харь оронд хийх ажил ихтэй байсан болохоор надад Зөвлөх удгантай уулзахыг зөвлөөд хариуг нь надад хэлээрэй гээд гарч одлоо.

 Хэд хоног өнгөрсөн боловч заавал очиж уулзмаар санагдаад Удганыд очтол удган үйл хийж байлаа. Хүлээж суусаар учир байдлаа хэлтэл  Сэлхэнцэг удган маань танийг дагаад хуяг дуулгатай жанжин орж ирлээ гэхэд нь гайхахын ихээр гайхаж билээ. Эзэн богд хаандаа зүтгэж явсан жанжидынх нэг байна да таны ээжийн талын тэд дэх үе гээд л  бас бус юм хэлж өглөө.  Хэлсэн үгнийх нь утгыг ч сайн ойлгосонгүй аан би чинь ийм өвөг дээдэстэй хүн юм байна гээд л бахархах сэтгэл төрөөд гэртээ хариж ээждээ хэлэхэд ээж бас л гайхаад өнгөрч билээ.
Ийм өвөг дээдэстэй хүн их удганыхаа ажил үйлд тус дэм болох учиртай гээд гэрлийн өргөөндөө байнга орж бүх мэдээлэлүүдийг нь алгасалгүй уншдаг боллоо. Тэнгэр монгол газар ном хэвлэлтнээс гарангуут л 20 ширхэгийг худалдаж аваад цагаан сараар хамаатан саднууддаа бэлэглэчихлээ. Өөр би юу хийж чадах бол гэж боддог болсон ч ямар ч байсан өөрийгөө гэгээрүүлж их зүйлийг танин мэдэж байж бусад хүмүүст ойлгуулах  ёстой юм байна гэж бодлоо. Тэгээд  АДҮА 3 судраа уншиж эхэллээ. Эхлээд маш хурдан уран зохиолын ном уншдаг шигээ гүйлгээд бараг юу ч ойлгосонгүй. Дараа нь  унших ч гэж дээ бараг нээнгүүтэй л хурхираад унтаж орхидог байлаа. 

Харин нэг өдөр гэрлийг өргөөнөөс их удган маань монголдоо ирсэн тухай сонсоод уулзах хувь тохиож засал хийх өдөрөөр нь өргөөн дээр очлоо. Энэ өдөр олон гайхамшигт үйл явдлын гэрч болж билээ. Аянгат удган дээр буух Хубилай баатарын онгодтой нүүр тулан ярилцаж  хичнээн энгийн , хичнээн их хайр цацруулсан бас хичнээн эрэмгий зоримог сайхан дээдэс болохыг нь мэдэрч билээ. Тэр өдөр МөрГүн дээдэсийн улаач руу хийсэн дайрлаганы гэрч болож алгаа хорстол алга ташиж , дайчин жанжидыг дуудаж дуу дуулаж суухдаа дотороо миний өвөг дээдэс жанжин маань байгаа бол энэ далд ертөнцийн тулаанд оролцоосой гээд л дотороо бодоод сууж байлаа.  Хубилай баатарын онгод  тулааны дараа Гаамаа эгчийн хийж ирсэн хайлмагийг идээд  бахтай нь аргагүй инээд алдаад сууж байсан нь цаанаа л нэг дотно сайхан бахдамаар санагдаж байсан нь санаанаас минь хэзээ ч гарахгүй биз .  Харин дараах нь Аянгат удган дээр бууж байсан онгод гэнэт солигдоход  өргөөний нэг хүүгийн онгод нь дайрч Эзэн Богд Их хаантайгаа эртний нэгэн ёсолгоогоор ёсолж , учиран золгох тэр мөчид өөрийгөө ч бариж дийлэхгүй  бас юу болоод байгаа учраа ч олохгүй учиргүй их уйлаад унасан юм даа. Онгоддоо дайруулсан хөөрхий хүү юу болоод байгааг ч ойлгохгүй бүүр алмайрч хоцорсон байлаа. Ингэж л анх Эзэн Богд дээдэсийн онгодтой  учирч билээ.  Тэр хүүг тэврэн авах Хаан дээдэс , мөн Хаантай учран золгож буй онгод  , тэр чигээрээ л гайхамшиг байсан шүү. Тэр өдөр их сонин үйл явдалууд болсон доо. Сэлхэнцэг удган дээр нэг шинэ онгод буусан юм байна. Тэр өдөр Сувдан сондор улаач (тэр үед улаач хараахан болоогүй байсан байх ) Сэлхэнцэг удганд хилэнцэт хорхойтой нэг чулуун зүйлт байлуу нэг юм өгөөд байсан тэгсэн дараахан нь их сүртэй тэр өрөөнд байсан хүн бүгдийг доошоо хараад дээшээ хараж болохгүй шүү гэж анхааруулж байгаад л айхтар хүчтэй онго  буугаад Хубилай жанжинтай эртний хэлээр ярилцаад л ёстой сүрдмээр байсан нь Хилэнцэт тэнгэрийн хаалганы үүдэнд зогсдог 2 баатарын нэг нь юм гэсэн . Юм болгон л учиртай байдаг бололтой.  Ёстой л нөгөө үлгэрийн баатарууд амилна гэдэг нь болсон мэт санагдаж билээ.

Түүнээс хойш өргөөнийхөндөө тус дэм олигтой болож чадахгүй болохоор мөнгө санхүү дээр нь ч болов туслахыг хүсэж бага сагаар ч болов хандив өгдөг боллоо. Өргөөн дээр босохоор хандив хүссэн улаач болгонд л чадлынхаа хирээр хандив өгч , Алтан судрын талаар ер нь л гарсан пост болгоныг алгасахгүй л үздэг нөгөө улаан фейсбүүкчин гэдэг нь болсон доо.

No comments:

Post a Comment