Tuesday, March 5, 2013

Их хөлгөн судрууд



Их хөлгөн судрууд бүтээх үйл эхэлсэн байлаа.
Нэг өдөр өргөөний Нуураа над руу утасдаж Дээдэс болон манайхан сударын үйл хийж байгаа Ижлээ бид 2 хоол хийчихлээ цуг явах уу гэдэг юм байна. Би ч ухайн тас л тэгье гээд гараад машинаа аван нөгөө 2 оо дайрч аваад Зайсан руу явлаа. Ийм сайхан үйлэн дээр очих хувьтай байсан бололтой.  Эхлээд ч би дотроо тэнд өндөр дээдэсүүд улаачдаа буугаад л үйл хийж байгаа юм байх гэж бодсон чинь дээдэсийн бичсэнээр хялбаршуулсан аргаар бусад өргөөний сонгогдсон улаач нартаа залгагдан  их үйлийг хийж байсан байна лээ.  Ойдов гуай гээд нэг хөгшин байсан нь Бичиг соёлын сударыг гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн, дээдийн дээд онгод тэнгэрүүдийн  хэлсэнчлэн  энэ замбынхаа хийх үйлэнг гүйцээсэн мундаг эрдэмтэн дэмч хүн байсныг хожим судраа аваад уншсаны дараа мэдэж билээ. Энэ замбад хийх ёстой үйлээ гүйцээнэ гэдэг өөрөө өөрийгөө олж, хожим үр хойчдоо бахархах зүйлтэй, түмэн олондоо тус дэмтэй үйлийг бүтээж, түмэн олноо гэгээрэлд хөтлөхийг хэлэх нь байна шүү дээ . Яана даа яана энэ замбад ямар үйл бүтээх гэж ирсэн юм болдоо ? Ядаж л өөрөө өөрийгөө олох юмсан даа. Чи төрөөд өдий болтол бараг л амьдралынхаа талыг туулчихаад ийм юм бичиж байхаасаа ичмээр юмдаа гэсэн бодол өөрийг маань зэмлээд л байна да.
Саяхан 10 жилийн ангийн багштайгаа уулзлаа. Багш маань математикийн хүн . Одоо харин түүхч болжээ. Монголын нууц товчоо, Лу.Алтан товч, Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл, Бага шар тууж буюу чингис хаан, хаад ноёдын уг түүх гээд л Монголын түүхийн уг сурвалжуудыг хуучин Монгол бичгээс хөрвүүлэн түүхийн талаас нь болон монгол бичгийн талаас нь тайлбар гарган олонд түмэнд хүргэх юмсан гээд л хөгшин настай болсон ч гэсэн хэдэн жилийнхээ ажлыг төлөвлөчихсэн толгой өндийх завгүй л сууж байх юм. Багш нь үхэж чадахгүй л болчихоод байна. Багадаа л 3 жил  хийх ажил маань байна гэчихсэн л сууж байх юм.
Ингээд бодохоор л өөрөөсөө ичих юм даа. Ёстой л нөгөө " Бичиг соёлын судар" дээр байдаг зарим нэг бугын тайлбар санаанд орчихлоо. Би нэг удаа тэр судрыг санаандгүй нээсэн чинь эвэр нь тэнгэр рүү тэмүүлсэн ч хөл нь богино сүүл нь үгүй нэг бугын тайлбар гарч ирлээ. уншаад үзсэн чинь гэгээрэлд тэмүүлэх хүсэл нь байвч үйл нь хомс хойрго ийм л нэгэн буга нь байна гэсэн нь намайг л хэлчих шиг болсон . Дэмий цаг алдалгүй, өөрийгөө олохын тулд судар номоо уншин өөрийн туулсан болон байгаа амьдралтайгаа холбон ойлгон ухах хэрэгтэй бололтой.
Нээрээ багш маань маш их олон их сурвалжуудыг тэр дотороо Өвөр монголын эрдэмтэн судлаач нарын  судалгааг их үзэж судалсан бөгөөд манайхан ч их хоцрогдож байна да гээд байсан. Худам Монгол бичгээ гээсэн хүмүүст түүхийн эх сурвалжуудаа уншиж тайлахад их л бэрхтэй болж дээ гэсэн. Тэгсэн ч гэсэн ямар ч л байсан өөрийн хийж чадах зүйлээ хийгээд олон түмэндээ хүргэнэ дээ гээд л урам зоригтой сууж байна лээ. АДҮА 3 судраа та бас судлаарай гээд багшдаа өглөө.





















No comments:

Post a Comment