Tuesday, March 12, 2013

Миний эхлүүлсэн ажил



 Их Эзэн ЧИНГИС хааны зарлиг.
      Их МОНОГОУ Ул улсын иргэн нар :
      Өөрийн хийсэн хоолыг идэж
      Өөрийн оёсон хувцсыг өмстүгэй
      Эс бөгөөс өөрөө өөрийхөө өөдгүйн боол
      Хөндлөнгийн идэш болохыг мэдтүгэй!

Энэхүү зарлигийг Мөнх ТЭНГЭР-ийн бошиг, МОН ГЭР үйИЭсий судраас олж уншлаа.
Их л гүн утгатай санагдав. Өөрийн эхлүүлсэн нэгэн ажилтай холбож бичье гэж саналаа.
Өнгөрсөн жил хатаны судрыг дэлгэн уншиж байгаад удамшилт зөв хоолны тухай оллоо.

    Мах идэхийн тулд алагч амьтныг махчин гэмү
    Малыг алах ухамсар төрүүлдгээр мах бол хоосруулагч хоол
    Мал өсгөж жимс ургуулахыг хүсүүлдэг сүү
    Байгалийн бодит ба бодит бус хүчээр арвиждаг
    Мянган хүнсний эх булаг болдог удамшил зөв хоол билээ.

Өвөг дээдсийн ухаан агуу юм. Би үүнийг хоолноос гадна хувцастай холбон бодлоо. Амьтаныг алж арьс үсээр хийсэн хувцасаар гоёж байхаар амьд амьтаны байгалийн сайхан эрчим шингэсэн хувцасаар нялх балчир үрсээ гоёвол яасан юм вэ гэж...
Ингээд монгол малынхаа тэр дотороо хонины цэвэр ноосоор хийсэн хүүхдийн хувцас хийхээр шийдэж уламжлалт эсгий хийх арга дээр гадны нэг багшаар байгалаас, тэр дотроо ургамлаас гаргаж авдаг нийлэгүүдийг хонины ноос ноолууртай хэрхэн хооронд нь зохицуулж болох аргыг суралцаж хүүхдийн бүтээгдхүүн хийхээр шийдсэн юм.
Ер нь бол би ийм зүйлээс хэтэрхий хол шаал өөр мэргэжлийн хүн л дээ. Миний үндсэн ажил маань бол олон улсын тээвэр зохион байгуулах . Гэвч энэ ажлыг шууд л хиймээр санагдаад эхлүүлчихсэн. Над шиг ямар ч судалгаа тооцоогүй сэтгэлийн хөөрлөөрөө бизнес эхлүүлдэг хүн лав байхгүй биз.
Нэг хөгжилтэй ч гэмээр түүх бичмээр санагдлаа. Би хүмүүстэй ярилцаж байгаад хүүхдийнхээ бүтээгдхүүндээ Ногоон хурга гэж нэр өгмөөр санагдаад тэгээд тэрэндээ таарсан хөөрхөн шошго лого хийлгэхээр болов. Өөрөө нетээс ороод баахан хурганы зурагнууд олсон боловч мэргэжлийн хүн биш болохоор олигтой юм болсонгүй. Тэгээд өргөөнийхөө Солонгоо гээд уран бүтээлч бүсгүйд хандаж ажил дээр нь өөрийнхөө найз (энэ ажил дээр маань хамтарч ажиллах) бүсгүйтэй цуг очоод өөрийнхөө санааг хэлэв. Гэрлийн өргөөнд л харьцдаг болохоос бие биеэ огт хараагүй байсан юм. Ногоон хургаа англиар бичээд лого хийвэл зүгээр гээд л манай найз бид 2 санаагаа хэлчихээд гарсан юм. Удалгүй майлээр Солонгоо маань өөрийн хийсэн логогоо явуулсан байлаа. Би ч тэр үед их ажилтай байж таараад Солонгоод хариу ч явуулаагүй нэлээн хэд хоночихвоо. Тэгсэн нэг орой Солонгоогоос надад захиа бичиж үлдээсэн байв.
     Та намайг лав хачин юм ярьж байна гэх байх. Таны ажилд зориулж би цаг заваа их гаргасан. Гэвч та таг болчих юм . Та 2 ийг явснаас хойш би бүүр амар заяа үзсэнгүй, таны болон тантай цуг явсан хүний буурлууд намайг зүгээр байлгахгүй байна. Энэ 2-ын хэлснээр харь улсын хэлээр битгий хийгээрээ гээд л баахан шаналгасан гэнээ. Өнөө 2 нь ямарч  мэдрэмжгүй. Бодвол буурлууд энэ ажлыг бид 2 оор эхлүүлсэн ч юм уу хэхэхэ
Тэгээд Солонго судар маань их бэлэгдэлтэй сайхан лого хийж өгсөн дөө. Монгол хүн малтай байхад үргэлж баян ,дутах гацах юмгүй байдаг гээд зөв хасын эргэлтэнд алтан гэрэг дээр монгол бичгээр бичиж хийж өгсөн юм. Солонгоодоо их баярлалаа.

За тэгээд анхны бүтээгдхүүн маань хүүхдийн хантааз жилетүүд гарлаа бас хүүхэд том хүмүүст зориулаад эсгий оймс бойтогнууд хийж эхэлсэн дээ.
Үнэнийг хэлэхээд шинээр ажил эхлүүлэх их хэцүү байдаг юм байна. Сайн бодож боловсруулах хэрэгтэй.  Дээр нь борлуулалтын сувгаа олох гээд л манай жижиг дунд үйлдвэрлэгч , гар урлалынханд маань  их л бэрхшээл тулгардаг  юм байна гэдгийг мэдэрсэн шүү. Гэхдээ гандан буурахгүй ээ.  "Ногоон хургаа" үндэсний бренд болгохын төлөө зүтгэнээ. Өргөөний андууд хэлэх санаа зөвлөгөө байвал хэлээрэй.  Өөрсдийн хийсэн хувцасаар үр хүүхдүүдээ хувцаслаж хааныхаа зарлигыг биелүүлье.
Саяхан бас нэг сайхан чихэнд чимэгтэй мэдээ сонссон юм. Монголчууд маань ноосоо боловсруулаад утас гаргаад бүүр даавуу үйлдвэрлэх гэж байна. Бас төмрийн хүдэр экспортолдог компаниуд маань хоорондоо нэгдээд гангын үйлдвэр Монголдоо байгуулах төсөлөө боловсруулж судалгаагаа хийж байна. Энэ мэтчилэн л чаддаг мэддэг салбартаа бүгд л хичээн зүтгэж, байгаль орчиндоо ээлтэй өөрөө өөрсдийхөө төлөө хөдөлмөрлөх нь Их хааныхаа зарлигийг биелүүлж байгаан нэгэн хэлбэр болох буй за,




4 comments:

  1. Та үйлдлээрээ үлгэр жишээ болж энэ сайхан ажлыг нэгэнт эхлүүлжээ. Цаашдын ажилд тань өндөр амжилтыг хүсэж байна.

    ReplyDelete
  2. Баяр хүргэе. Хүн бүр ийм сайхан сэдэл тэмүүлэл, сэтгэл зүтгэлтэй байхад улс орон маань үтэр түргэн хөгжин, дэвжиж, улам их мандан бадрах нь тодорхой. Бүтээгдэхүүнийг хаанаас авч болох талаар мэдээлэл оруулбал зүгээр болов уу гэж бодож байна.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Манай хүүхдийн жилетүүдийг Гранд Плаза худалдааны төвийн 3 давхарын Шинэ гоёл хүүхдийн тасгаас авч болно. Удахгүй нярай хүүхдийн ноолууран хөнжил худалдаанд гаргана.

      Delete
  3. Гое юм хийсэн байна. Хүн бүр дор бүрээ нэгийг бодох хэрэгтэйм шиг санагдлаа

    ReplyDelete