Thursday, January 8, 2015
Ёс заншлын хэлхээ
Үндсэн хууль гэдгийг хүн бүрийн зайлшгүй дагаж мөрдөх ёстой зүйлс гэж үзвэл тэр нь юу вэ ?
Ёс заншлын хэлхээ гэж эхэлчихээд юун үндсэн хууль яриад унав аа гэж бодох байх л даа.
Хүмүүс юуг даган биелүүлдэг вэ?
Өөртөө зөв гэж итгэснийгээ эсвэл хэн нэгнээс айсан айдасдаа автан хөндлөнгөөс дага мөрд гэснийг нь , эсвэл нийтээрээ бүгд даган мөрдөж байгааг олны жишгээр даган мөрддөг байж болох юм. Гэвч энэ бүгдийн хэрэв дагаж мөрдөхгүй бол ард нь гарах ямар нэгэн үлдэц буюу хохирол байнаа даа. Эхний тохиолдолд ухамсарын асуудал гарч ирэх байх, 2 дох тохиолдол шийтгэл буюу айдас, 3 дах тохиолдолд хэрэгжилтийг хүлээн зөвшөөрсөн ард түмний хурц хараа буюу шүүмжлэл эсвэл ганцаардал гэж нэрлэсэн ч болох мэт. 2дох тохиолдол бол одоо энэ нийгэмд маань байгаа хууль дүрэм. Дуртай ч бай дургүй ч бай ухамсарласан ч бай ухамсарлаагүй ч бай , дагаж мөрдөхгүй л бол ард нь шийтгэл дагалдана. Үнэн сэтгэлээсээ ухамсарлан өөрийнхөө зам мөр болгоогүй л бол ямар ч хууль дүрмийг зөрчих хүсэл цаг хугацаа нөхцөл байдалдаа төрөх нь гарцаагүй ч юм шиг.
Харин Их Засаг хууль манай өнөө үед яг бичиглэн үлдээсэн хууль маягаар ирсэн болов уу? Яахав интернет болон ном судруудаас хэсэглэн бичсэн байхыг уншиж харж байхад хуулийн заалт гэхээсээ зүгээр эмээ өвөө нарын маань хэлж зааж байдаг нөгөө муу ёр , тэгэж болдоггүй юм гэсэн ёс заншлын хэлхээ мэт санагдсан. Босгон дээр гишгэдэггүй юм, эр хүн дээлийн бүсгүй явдаггүй юм, уураг дээр алхдаггүй юм, хурц хутгыг хүнд өгөхдөө бариулаар нь өгч бай гээд л маш их зүйлийг биднийг хар бага байхад маань эмээ өвөө маань хэлж өсгөсөн байдаг. Бидний өвгөд олон мянган жилийн турш мэдэж хуримтлуулсан мэдлэгээ хэрхэн хэрэглэх ёстойг маань ёс заншилд маань шингээгээд ээж, аав, эмээ, өвөөгөөр нь дамжуулаад зайлшгүй дагаж мөрдөх ёстой зүйл гэдгийг зүгээр л нэг энгийн үг мэт боловч ухамсард гүн суулгах аргаар өнөө бидний үед хүргэсэн байж таарах уу? Харин энэ ёс заншил Монголчууд бид Монгол ахуйгаасаа холдон суурьшмал хотын амьдралд орсноор хүссэн хүсээгүй мартагдаж эхэлж байна. Бид мал маллахаа байж, байгалиасаа холдож, дулаахан байшинд халуухан паарандаа нозоорон , байгаль дэлхий нар сар оддын байрлалаа ч мэдэхгүй болж дэлгэц ширтсэн хүүхдүүд маань иддэг юмнууд маань хаанаас бий болдогийг ч мэдэхээ байн өвөө эмээгийн хэлж сургадаг үгнүүдийн утгыг ч ойлгохоо байж байна. Ийм болохоор л сүүлийн хэдэн жилд мартсан бүхнийг маань сэргээх гэсэн мэт Монгол хувцасаараа гоёх, Монгол гэртээ амьдрах, Монгол ахуйгаа сэргээх , Монгол уламжлал ёс заншлаа сэргээх , хэрэглэхээ байсан бичиг соёлоо сэргээх, сонсохоо байсан үлгэр домгоо ухан тайлах гэсэн давалгаа бий болж эхэллээ. Энэ бүхэн юуны учир гарч ирэв гэдгийг бид дор бүрнээ бодох цаг үе ирээ юу даа.
Нэг андын маань хүүтэйгээ ярьсан яриаг бичмээр санагдлаа.
3 настай хүү нь ээжээсээ асууж байна :
Ээжээ газар ухвал ээж нь үхдэг юм уу? Хар шороо гаргавал аав нь үхдэг юм уу? ( Цэцэрлэгт байхдаа би ч гэсэн бас л ингэж ярьдаг байсан даа . Хэн ч хэлсэн юм бүү мэд ам дамжин яригдсан яриа бидний хүүхдүүд ч гэсэн бас ингээд л асууж байна )
Ээж нь хариулах даа :
Яг ч тийм биш л дээ . Гэхдээ энэ эх дэлхий чинь бид бүгдийг бий болгосон ээж маань болохоор ээжийнхээ биеийг цоолоод байвал өвдөнө шүү дээ. Ээж нь хүүгээ дандаа хайрладаг шиг хүүхдүүд ч гэсэн ээжийгээ өвтгөх ёсгүй шүү дээ .
Ийм л энгийн ярианы ард ийм л гүн утга шингээж байсан байна шүү дээ.
Агуу ихийг мөрөөдөж байж
Алсын замд гардаг ч гэсэн
Энгийн бүхнээс эхлэх бүхэн нь
Эргэх холбоонд нь шингээстэй буй гэсэн 4 мөртийг бичмээр санагдлаа.
Wednesday, December 24, 2014
Эзэн хичээвэл заяа хичээнэ
Мөрөөдөл , зорилго хоёроо хэрхэн нэгтгэх вэ?
Харин энэ сударт Эзэн Чингис хаан маань их л санаа зовнин сэрэмж өгөн өгүүлсэн байх юм:
Бусдын бурууг дууриаж халуун дай яр зарлаж харламуу
Гэдэс цадах гэж нийтээрээ гэм үйлдэж хараар зэмлэгдмү
Идэж ууж байхдаа итгэлтэй байхыг чиглэхдээ
Идэгч боулихайд (шуналтангуудад) төлбөр төлж хэм-ийг бармуу
Ний хэм ( иргэн бүр нийтээрээ улс оронд тус нэмэртэй байх хамтын хариуцлагын орчин, ) байхын үндсийг тасалж сүйтгээд
Ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж
Муугийн махан дээр Монгол улсын ирээдүйг зоож
Засгийг турааж ний-гэмийг таргалуулж хүслийг алмуу
Ийм байдлыг мунхаглал хэмээн үзээд өөрөө өөрийнхөө өөдгүйн боол мунхаглалын идэш болохгүйн тулд хүслийн зүйд амьдрах нь зорилго гэжээ.
Гэтэл сударт бас их сонин үгс байх юм :
Урьд бичсэн бичлэгүүдээ харж байгаад өөрөө өөртөө ийм асуулт тавьлаа. Мэдээж хувь хүн бүрийн дотор өөр өөрсдийн мөрөөдөл байдаг. Харин бүх зүйл сайн муу 2 талтай байдаг учраас мөрөөдөл ч гэсэн үүнийг дагаад 2 тийш салан одох байх. Тэгвэл зөв зам нь аль вэ? Үр дүнгээр нь хэмжих үү эсвэл хохирлоор нь хэмжих үү? Одоогийн нийгэмээр бодоод үзье л дэ. Хэрэглээнд тулгуурласан эдийн засгаар бодох юм бол өнөө үед хүмүүсийг хэрэглээнд л байнга урин дуудаж байдаг. Реклам сурталчилгаа бүх зүйлс аливааг хэрэглээд бай, хэрэглээд бай гээд л байдаг. Хүмүүсийн шуналыг улам өдөөж түүндээ түшиглэн хөгжсөөр л байна. Мэдээж энэ янзаараа явах юм бол үр дүн нь хэн бүхэнд ойлгомжтой болж байна. Хэрэглээг нэмэгдүүлэх эдийн засгийн зохицуулалт энэ янзаар явах юм бол дэлхийн нөөц барагдаж сүйрэлд хөтлөх нь дамжиггүй. Гэхдээ үүнд мэдээж саад гарна. Тэр нь хүмүүсийн сэхээрэл . Бид чинь хаашаа явж байгаа билээ? Хувь хүн бүр өөр дээрээ бодоход нээх аюул учруулаад байх зүйл үгүй мэт санагдах л байх харин нэгэн эх дэлхий дээр амьдарч байгаа цулаараа бодох юм бол арай өөр дурслэл бий болохыг ажиглах болов уу? Тэгвэл хүмүүсийн сэхээрэл гэж юуг хэлэх вэ? Яагаад сэхээрэх болов? Хохирол гарч эхэлснийг анзаарч эхлэв үү? Эсвэл ямар нэгэн нөлөөлөл байв уу? Мэдээж энэ их хэрэглээг хангах нөөц хязгаартай. Харин хэрэглэснээ нөхөж байх нь амьдралыг уртасгах болов уу? Энд амьдрал гэдэг үгийг нэг хүн дээр хэлсэнгүй шүү.
Урьд бичсэн бичлэг дээрээ хатны судраас мөрөөдөл гэж юу вэ гээд иш авснаар бол орчлон ертөнцийн жам ёсонд зохицон, байгалийн хуулинд захирагдан түүнийг мөрлөн амьдрах нь мөрөөдөл гэж ухаарах юм бол тэрхүү мөрөөдлийг биелүүлэхийн тулд өөрсдийнхөө өмнө ямар зорилго тавих вэ?
Харин энэ сударт Эзэн Чингис хаан маань их л санаа зовнин сэрэмж өгөн өгүүлсэн байх юм:
Бусдын бурууг дууриаж халуун дай яр зарлаж харламуу
Гэдэс цадах гэж нийтээрээ гэм үйлдэж хараар зэмлэгдмү
Идэж ууж байхдаа итгэлтэй байхыг чиглэхдээ
Идэгч боулихайд (шуналтангуудад) төлбөр төлж хэм-ийг бармуу
Ний хэм ( иргэн бүр нийтээрээ улс оронд тус нэмэртэй байх хамтын хариуцлагын орчин, ) байхын үндсийг тасалж сүйтгээд
Ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж
Муугийн махан дээр Монгол улсын ирээдүйг зоож
Засгийг турааж ний-гэмийг таргалуулж хүслийг алмуу
Ийм байдлыг мунхаглал хэмээн үзээд өөрөө өөрийнхөө өөдгүйн боол мунхаглалын идэш болохгүйн тулд хүслийн зүйд амьдрах нь зорилго гэжээ.
Гэтэл сударт бас их сонин үгс байх юм :
Бусдын алдаа надаас болдог, хохирол нь намайг хорлодог
Багш шавийн барилдлагыг мөрөөдөл болговоос амьдарму
Яахаараа хэн нэгний алдааны буруутан болох ёстой гэж? Тэгэхээр хэн нэгний алдааны буруутан болохгүйн тулд өөрөө би арвин их мэдлэг хурааж, өөрийгөө засаж залруулж явах хэрэгтэй юм уу? Хэн нэгний алдааны хохирогч нь би болж болох юм байна. Тэгвэл миний алдааны хохиролд хэн нэгэн ч өртөж болох бололтой. Хэн нэгний алдааны хохиролд нийтээрээ өртөх аюул байдаг . Харин тэр алдааг хараад өөрт хамаагүй мэт өнгөрөх үе зөндөө л байдаг ч гэлээ хохирол гарахыг урьтан танин мэдэж тосож бэлдэх чадварыг олох нь алсын хараа, эсвэл алдаанаас суралцах ухаан гэж үзвэл эргээд алдаа бүхэн бидний багш болох ч юм шиг .
Ардын зүйр үгээр бол " Эзэн хичээвэл заяа хичээнэ " гэгч болох нь ээ дээ.
Эзэн өөрөө хүсэл тэмүүлэлтэй
Зорьсон зоригдолтой байх аваас
Далан гурван суу билэг ухаанд
Хүрэхгүй байхын аргагүй
(Хас төрийг бадраах судар 238 х)

Эргэцүүлэл юугаа задгай орхилоо. Эрхэм уншигч таньд бодол болгон үлдээе дээ.
Monday, December 15, 2014
Нөхөх ухаан
Нэг ухаарлынхаа тухай бичье л дээ. Би ханиад хүрчихсэн нус маань гоожчихсан байлаа л даа. Буурал маань буугаад ээжээс манай энэ улаачийн хамрыг арчих юм өг дөө гэхээр ээж салфетка авч өгөв. Дараа нь дахин авч өгөхөд буурал гэнэт л ээжийг та нар гамнахаа мэддэггүй, байсны зоргоор хэрэглэдэг улс гээд л аашиллаа. Дараа нь би бодлоо. Нээрээ л энэ цаасыг модоор хийдэг гэсэн бид хэдэн ч модыг тасалж ийм зүйлс хийж тэрийгээ хамаа намаагүй хэрэглэж хаядаг билээ дээ. Өдий нас хүртлээ миний хэрэглэсэн цаас хэдий их билээ дээ. Энэ их хэрэглэсэн зүйлсээ нөхөж байсан бил үү? Нээрээ мод тарих юмсан гээд л . Зүгээр нэг бодоод өнгөрөх ч яахав. Тэрийгээ ч хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн хавар Хөвсгөл аймагт хэдэн андынхаа хамт буурлуудтайгаа нийлэн үйл хийж ойд мод тарьсан даа. Тэсийн голын эхэнд 50000 гаран 2 настай хар модны суулгацыг нутгийн хүмүүстэй нийлэн, эгчийнхээ компаний дэмжлэгтэй мод тарьлаа. Буурлууд маань байгальдаа зохицож ургах моддыг маань хураар дэмнэж , уул усны савдагт нь даатган үйл хийсэн дээ.
Тэнгэр бээр Дундад улсыг жигшин орхисон нь ихэмсэг бардам гоёмсог хээнцэр туйлдаа тулсны учир болай. Би бол умар газрын хээр талд сууж өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгмуй. Би хэзээ ч нэг янзын хувцас, нэг төрлийн хоолтой байдаг бөгөөд үхэрчин, адуучин лугаа адил хувцаслаж ижил хоолломуй. Би ард иргэдийг нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжмүй. Бид юу ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл бөлгөө. Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө яван зуун давхар дайсны жагсаалд учравч ар талд хоцрохыг бодолгүй явсаар долоон жилийн дотор эзэн хааны гүйцэтгэх их үйлийг бүтээж зургаан зүгийн дотроо агч улс орон бүгдийг нэгэн их гүрэнд багтаан нэгтгэв. Миний үйл явдалд эрдэм байснаар биш, Алтан улсын төр батгүй болсны учир Тэнгэрийн ивээл тэтгэлийг хүлээж эрхэм дээд сууринд хүрлээ. Өмнө зүгт Жао овгийн Сүн улстай хил залгаж, умараа Хуйхуй уйгур нарыг нийлүүлж авмагц дорно этгээдийн Ся овогтон, өрнө зүгийн харь аймгууд цөм биеэ боол шивэгчин хэмээх болов. Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Иймд миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж аймуй..
Энэ захианаас бид их л зүйлийг тунгаан бодож их хаан маань бидэнд юуг үлдээхээр зорьж байсанг ойлгох буй заа
Намар харин тарьсан моднууд маань сайхан ургасан нь буурлуудын маань үйл хүрч , бас ч гэж хангай дэлхий таалсных буй заа.
Аливааг хөндлөнгөөс хараад шүүмжлэх , төр засагтаа хамаг буруугаа өгөхөд амархан л даа гэхдээ хүн бүр дор бүрнээ би болохгүй бүтэхгүй байгаа бүхний эсрэг өөрөө юу хийж чадах вэ гэдгээ дор бүрнээ тунгаан, өөрийн зөв гэж бодсноо хэрэгжүүлэх нь бидний эх дэлхийдээ, түмэн олондоо хийх тус нэмэр болох болов уу.
Саяхан " Нүүрний хуудас" -аар хэсэж яваад ийм нэгэн эх сурвалжийг олж уншлаа.
1219 онд Чанчунь бомбыг урьсан захиандаа Чингис хааны хэлсэн үг...
Тэнгэр бээр Дундад улсыг жигшин орхисон нь ихэмсэг бардам гоёмсог хээнцэр туйлдаа тулсны учир болай. Би бол умар газрын хээр талд сууж өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгмуй. Би хэзээ ч нэг янзын хувцас, нэг төрлийн хоолтой байдаг бөгөөд үхэрчин, адуучин лугаа адил хувцаслаж ижил хоолломуй. Би ард иргэдийг нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжмүй. Бид юу ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл бөлгөө. Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө яван зуун давхар дайсны жагсаалд учравч ар талд хоцрохыг бодолгүй явсаар долоон жилийн дотор эзэн хааны гүйцэтгэх их үйлийг бүтээж зургаан зүгийн дотроо агч улс орон бүгдийг нэгэн их гүрэнд багтаан нэгтгэв. Миний үйл явдалд эрдэм байснаар биш, Алтан улсын төр батгүй болсны учир Тэнгэрийн ивээл тэтгэлийг хүлээж эрхэм дээд сууринд хүрлээ. Өмнө зүгт Жао овгийн Сүн улстай хил залгаж, умараа Хуйхуй уйгур нарыг нийлүүлж авмагц дорно этгээдийн Ся овогтон, өрнө зүгийн харь аймгууд цөм биеэ боол шивэгчин хэмээх болов. Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Иймд миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж аймуй..
Энэ захианаас бид их л зүйлийг тунгаан бодож их хаан маань бидэнд юуг үлдээхээр зорьж байсанг ойлгох буй заа
Tuesday, December 9, 2014
Эрх эдлэхүй
Эрх гэж хариуцахыг хэлмой гэж эхэлмээр санагдлаа. Гэвч эндээс асуултууд гарч ирнэ. Юуг хариуцах юм? Хариуцах гэдэг нь юу гэсэн үг вэ? Яаж хариуцдаг юм ?
Эдгээр асуултуудын алинаас нь эхлэх вэ?
Яагаад ч юм эрхийн асуудлыг хүн ер нь яах гэж ямар зорилготой бий болсон юм гэдгээс эхэлмээр санагдлаа. Их түүхийн судраас харж байхад наран бичиг, хүн бичгийн тайлбар дээр хүн эх дэлхийдээ хэмээ өгч хүйн холбоотой гэдгээ ойлгон ухаж энэ нарийн холбоосоо тасалчихгүйн тулд амьдран оршихуйг бий болгох оюун ухаантай болон бүтээгдсэн гэсэн байдаг. Тэрхүү нарийн холбоос гэгч нь эх дэлхийн амин сүнснээс нэгэн хэмийг таслан авч хүмүүний биед хөх толбо болгож хийсэн тэр бодис бололтой. Ингээд бодоход хөх толбо бол бидний хариуцах зүйлийг минь сануулагч юм байна. Хүйн холбоотой гэдгийг босоо холбоос илэрхийлэх болов уу. Юун босоо холбоос вэ гэж бодож магад. Энэ яг л эх үрийн нандин холбоо гэсэн үг . Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг ардын үг байдаг да. Энэ үгийн орчин үеийн бидний ойлголт арай өөр мэт боловч үрс бид уулны учрыг олж ухаанаа тэлж, эх дэлхий дээрээ хэрхэн амьдран орших ёстойгоо танин мэдэж, түүнийгээ амьдралдаа хэрэглэх гэсэн санаа болов уу. Эхээс төрөхдөө бид юу ч мэдэхгүй ямар ч гэм хоргүй төрдөг. Харин эцэг эхийнхээ хайр халамжинд өсөж , тэдний зааж сургасныг сонсон өсдөг боловч идэж, ууж, өмсөх ,хэрэглэх, зугаалж, цэнгэхэд амьдралын утга учир байдаг гэж өнгөцхөн бодож өссөн нь хэд байгаа билээ. За ингээд эхний асуултууд дахиад л гарч ирнэ дэ.
Идэж , өмсөх, эд, орон сууцаа хариуцаж миний чиний гэх зааг ялгарал тогтоожээ. Хүний эрх ямар байхыг эд юмс шийдэж, эд ямар байхыг зоос мөнгө шийдэж байна. Эцэстэй хүний эрх биш эдийн эрх байна. Хүний хариуцлагад байгаа хувцас эд хөрөнгө үнэтэй харин хэн ч хариуцахгүй байгаа хүн үнэгүй . Хариуцлагын тухай мунхаглал ийм л байна. Амьгүй нь амьдыг удирдваас яах вэ? Эдээр удирдах гэдэг эгэлгүй мунхаглалыг яах вэ?
Бэхи хатаны судар дээр:
Аливаа ургамал, амьтныг байгал хариуцаж байгаа юм биш
Цаг уур орон зай амьд явж ургаж байгаа юм
Цаг уур орон зайг хүн хариуцаж байваас
Амьд явж ургаж , байгаа бүгд " хэм-эн" байгаа юм.
Цаг , уур орон зай байгалд зөн байдаггүй ч гэсэн
Цэгц жамыг эвддэг мунхаглал байдаггүй нь сайхан
Ургамал амьтан ургаж, үхэж байдаг боловч
Урсах цагийн аясаар байгаль хорогдох хоомой
Оргож амьд яваа бүгд үхэж мөхөх угтал байна
Орчлон хариуцаж байхгүй бол сүйрэх
Онцгой зохицлоор хижи гөрөөс шалгарсан байна.
Үүргээ биелүүлэхийн тулд хүн нар
Үнэний алтан дээдэд гэгээрч зөнч болох тавилантай байна
Эцсийн эцэст эрх эдэлнэ гэдэг нь хамтын хариуцлага юм гэжээ.
Тэгэхээр хүн юу хариуцах болж байна? Цаг уур орон зайг хариуцах нь, орчлонг хариуцахгүй бол сүйрэх нь. Тэгвэл тэр хариуцах гээд байгаа цаг уур ,орон зай, орчлонгийнхоо талаар мэдэж байж зөнч болох нь. Эргээд хүүхэд эхээс төрснөөсөө эхлэн бодъё. Эхээс төрсөн хүүхдийг эцэг эх нь өлгийдөн авч зааж сургаж чиглүүлдэг. Тэгэхээр энэ бүхэн гэр бүлийн хүмүүжлээс ихээхэн хамаатай болох нь. Орчин цагт цэцэрлэг сургууль гээд даатгах газар ч их болж. Хэдий тийм ч гэр бүл бол хамгийн чухал. Хэрэв эцэг эхчүүд бид хүүхдээ анхнаас нь бага балчраас нь зөв зам, зөв зүйлийг , ертөнцийн жам ёсонд нийцсэн бүхнийг зааж сургахгүй бол тэд маань хааш хөтлөгдөн одох бол. Одох бол ч гэж дээ хэдийн бид буруу замаар будаа тээсэн гэдгээ ч ухаарах завгүй яваа бус уу. Иймийн учир л тэнгэр дээрээс өвгөд минь үрсээ харан зүрх нь шимширч суусан биз . Үүгээр ч барахгүй олон олон удмын онгод буурлууд бууж үр ач нараа орчлон ертөнцийн жамд зохицох нүүдэлчин ухаандаа сурган ёс заншлаа сэргээх гэж оролдон буй биз. Энэ бүгд байгаа нь хүн гэдэг үхээд бүх зүйл дуусдаггүй болохыг илэрхийлэх мэт. Монголчууд үүнийг үндэс иш цомирлог нь удамшил зөв хүчин дор ургадаг гэж сударт бичсэн байдаг. Хүн амьд махан биетэй байх хугацаандаа цаг уур , орон зай, орчлонгийн талаар танин мэдэж, өвгөд дээдсээс уламжлуулж ирсэн ёс заншлаа ухан тайлж сэргээж, өөрийн гэсэн амьдралын туршлагыг хуримтлуулж, өвгөдийн мэдлэгтэй нийцүүлэн батлаж ойлгож ухсан бүхнээ үр хүүхдүүдээ уламжлан үлдээж замнуулах нь хүн болж төрсний үүрэг буюу хариуцлага гэж ойлговол эрх эдэлхүй гэдэг энэ болох нь ээ.
Гэвч эрх эдлэхүй гэдгийг өнөөгийн нийгэмд эрх бол өгөхийн дархан биш авахын дархан гэсэн ойлголт хүчээ авч. Харин монгол ухаанд үүсэл гарвалаасаа эхлээд амь зуулгаа олж, амьдралын утга учрыг эрж хайн , олон ухаарч, амьдрал дээрээ баталж, хэрэгжүүлж , мэдсэн болгоноо зам мөрөө болгон, түмэн олондоо түгээж, амьдралдаа харилцаа болгон жаяглаж эрхийн 5 дээд жаягийг төрийн минь сүлд хэмээн иржээ. Тэгэхээр энэ эрдэм мэдлэгт тэмүүлэх тэмүүлэл нь хүндэтгэлт төрийн сүлд болжээ. Түүнийг дааж явах гэдэг нь асуудлын гол болж байна.
Эрх эдлэхүй
Орчлонгийн амин чанарт онолоор зохицож
Орон зай цаг уурын 5 хүчийг нэү тух болгож
Цагдах шорон, тахал, тамлал, доройтол үгүй
Цаг бус үхэл, ган , зуд үгүй
Моныг голлож Монголоор амьдрахыг эрх эдлэхүй гэмү
Хатаны судар дээрх эдгээр шүлгүүдийг уншаад ойлгож ухахгүй зүйлс их байх боловч бид энэ шүлгээс хэд хэдэн үгсийг тодоруулж ойлгохыг хичээе.
Орчлон - өнөө бидний хариуцахгүй бол сүйрэх зүйл маань. Хөх толботой маань холбоотой. Үүрэг хариуцлагаа умартсан хүнээс хөх толбо нь аяндаа бүдгэрэн алга болдог гэдэг ба ингээд бодохоор ертөнцийн жам ёсыг танин хүн төрөлхтнийг зөв замд нь хөтлөгч нар нь өнөө бидний цөөхөн монголчууд ба үлдсэн хөх толботнууд. Юу гээчийн том үүрэг хариуцлага үүрч яваа улс вэ бид чинь. За ингээд орчлонгийн амин чанар гэдгийг хайлаа. Хэдий гуравхан үг боловч цаад утга нь их л гүн бололтой. Буурлуудын айлтгалд эрдэм боловсролыг оройлон залж, мэдвэл зохихуйг мэдлэгтээ хурааж, зорилго хүслээ нэгтгэн хурааваас амин чанар нь бүрдэх билээ гэсэн байдаг . Хөтөлсөн мэдлэгээ зорилго болгож, эл биеэ тэгшлэн засвал амин чанар нь үүсэх нь . За тэгвэл энэ их орчлон ертөнцийн их мэдлэгийн санг бидний өвөг дээдэс онол болгон боловсруулж өнөө бидний үед хүргэсэн байх юм. Тиймээс энэ онолыг ойлгон ухаж биеэ засаж мөнхийн тэмүүлэлд явах нь бидний эрх юм байна шүү дээ. Цааш нь задраад яваад байх юм бол маш их зүйл болох учир та бүхнийгээ залхаалгүй өөрсөд тань үлдээе дээ.

Thursday, October 2, 2014
Мал
Монголчуудын хувьд мал гэж юу вэ? Амжиргааны эх үүсвэр, байгаль дэлхийг танин мэдэх хэрэглүүр, өөр юу байж болох вэ? Малыг анх яаж гаршуулав? Мэдээж зэрлэг байхад нь гаршуулсан байх. Элдэж хөөж барьж авах гэж бөөн ядаргаа болж байхаар хажуудаа тэжээгээд гаршуулчихаад дуртай үедээ сүү махыг нь авч хэрэглэж байх нь дээр л байсан байх нь. Гэтэл бас сүү махнаас нь асуудал үүсэж байх юмаа. Малыг алуулах хүсэл төрүүлдэгээрээ мах хоосруулагч хүнс бол малыг өсгөж өвсний үрийг ургуулахыг хүсүүлдэг нь сүү удамшил зөв хоол байх юм. За энэ нь тэгэхээр малыг өсгөхийн тулд байгальтайгаа танилцаж эхлэнээ. Ийм ийм өвс ургамлыг мал иддэг юм байна, ийм ургамалыг идвэл таргалдаг юм байна, ийм улиралд ингэж маллах ёстой гээд л маш их юм мэдэх хэрэгтэй болох нь. Мал нь өвдвөл хэрхэн эмнэхэв , өвчин тусгахгүйн тулд хэрхэн сэргийлэхэв , өөр юу ч байдгийн 1000 мэргэжил байдаг болчихлоо. Тэгээд цаашилбал энэ малаа өсгөхийн тулд байгаль дэлхийнхээ зүй тогтол, өөрчлөлт хувирал гээд л малаа дагасан маш их мэдвэл зохих зүйлс гарч ирсэн байх нь. Өвсний үрийг хэрхэн хамгаалах вэ , бэлчээр нутгаа , бас малаа хүртэл тодорхой тоо хэмжээнд барих гээд бүүр бодлогын чанартай юмыг ч мэдэх хэрэгцээ гарах нь . За энэ дээр бас алдаа оноонууд туршлага хуримтлагдаж үр хүүхдүүддээ зааж сургаад эхэлсэн байна. За мал нь их болоод ирэхээр маллаж дийлэхээ болилоо өөр хүмүүсийн тусламж хэрэгтэй болох нь яах вэ? тэгэж байтал хэдэн залхуу гаруудаас энэ их олон малнаас нь зүгээр байж байгаад алаад идчих юмсан гэсэн адын хүсэлтэнгүүд үүснэ. Яаж хамгаалах вэ гээд л ёстой ургаж өгдөг юм байна. Тэгэхээр мал дагаад нүүдэллэх нүүдэлчин сэтгэхүй гэж үүнийг л хэлээд байгаа болов уу даа.
Эргээд мах сүү рүүгээ анхаарлаа хандуулъя. Сүүг удамшилт зөв хоол гэсэн нь яг юу гэсэн үг бол ? Малыг өсгөхийн тулд бид яалтачгүй уул устайгаа холбогдож байгаа гэдгээ анзаарлаа. Мэдээж энэ бичлэгийг маань унших олон хүн хаашаа юм эргээд малчин бол гээд байгаа юм уу гэж эгдүүцэн бодох нь байх л байх. Мэдээж хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн энэ эрин зуунд амьдралаа хөнгөвчлөх техник технологийн энэ их дэвшилд түүний нэгээхэн дэвшил болох энэхэн интернетийн орчинг ашиглан энэхүү бичлэгээ та бүхэнд хүргэж байгаа маань үнэхээр гайхамшиг шүү дээ . ГЭХДЭЭ бид яг хаанаас эхтэй вэ гэдгээ хэзээ ч мартаж боломгүй мэт. Бидний өвгөд дээдсийн танин мэдсэн хамгийн чухал зүйл бол бид газар дэлхийтэйгээ хүйн холбоотой гэдгээ танин мэдэж , харин энэ бүхэнтэй хэрхэн зохицон амьдрах вэ гэдэг ухааныг олсонд байх шиг. Энэ дэлхий дээр байгаа бүхнийг авч хэрэглэхэд амархан л байх. Харин энэ бүхнийг, байгаа бүхнээ байлгаж үр хойчдоо ч бас үлдээж хэрэглэхэд л асуудлын гол нь байх шиг. Өөрсдийнхөө хоолыг махаар бодоход байгаагаа алаад идчихээд маргаашдаа юу ч үлдээхгүй болгож байгаа бол сүүгээр бодох юм бол харин түүний үр төлийг өсгөж үр хүүхдүүддээ үлдээж хэрэглэж байгаатай зүйрлээд нэг бодоод үзээрэй .
Үүнийг зөвхөн хоолоор зүйрлэн бичсэн энэ биз. Үүнийг томоор нь ургуулан бодох юм бол хийж байгаа үйлдэл, бүтээж байгаа шинэ санаа бүрийнхээ хойчийн үр дагаварыг заавал сайтар тунгаан бодож ирээдүй хойчид маань хир хор хөнөөлтэй , газар дэлхий, байгаль цаг уурт хир тохиромжтой вэ гэдгийг сайтар тунгаах л болох нь дээ. Ингэхийн тулд бид маш их зүйлийг энгийн малчин ухамсараар ойлгон ухаж хүн төрөлхтөний олсон ололт , гаргасан хохирол бүхнээс сургамж авч энэ ганцхан эх дэлхий дээрээ үүсэн бий болсоноо марталгүй эх дэлхийгээ хайрлан хамгаалж аж төрөхөөс өөр зам байхгүй гэдгээ ухамсарлах л үлдэж.

Tuesday, September 23, 2014
Орон зай
Орон зай
Аливаа зүйлийг үнэлж ,дүгнэх, цэгнэх нь хүн бүрийн оюуны цараагаас хамаарах аж. Өнгөцхөн хараад гадаад хэлбэрээр нь дүгнэх нь ихэвчлэн алдаатай байдаг ч ажигч гярхай хүний хувьд бол өнгөц дүрээс сэжүүр олж цааш ургуулан бодох нь ч байдаг л юм. Өөрөөр хэлбэл өнгөцөөс гүн рүү нь орох нь өөрийн чадвараас хамаарах мэт. Бид аливаа асуудлыг олон талаас харах талаар ярьдаг боловч тэр болгон харж чаддаггүйд асуудал байдаг. Саяхан нэг танилынхаа "Шорон " (http://nisdegbalchir.blogspot.com/2014/09/89.html) гэдэг шүлгийг уншиж байгаад бид өөрөө өөрсдийгөө тэр шоронд хорьж орхидог юм байна гэж ойлголоо. Шоронгийн хана нь харин бидний мэдэмхий зан, мэддэг гэж боддог өнгөцхөн бодол. Зарим хүний хувьд мөнгө эд хөрөнгө, бүүр заримынх нь хувьд залхуурал, эсвэл бусдад даатгах гээд олон л янз байдаг биз. Харин мэдэхийг хүссэн тэмүүлэл л бидэнд тэрхүү шоронгийн үүд хаалгыг нээж өгөх мэт. Харин тэрхүү шоронгийн гадаа биднийг юу хүлээж байгаа бол?
Хорвоо чи юунд хэлгүй дүлий царайлна вэ
Хэнэггүй хүйтэн дүнсийж нэг л тойргоор юунд зогсолтгүй эргэнэ вэ
Хорвоо чи харгис хатуу эзний өрөвдөх сэтгэлгүй албат юм уу
Харгис эзнийхээ тушаалыг ягштал биелүүлдэг харгалзагч юм уу
Хаагуур тойрохоо ч заалгасан чи бас хоригдол уу
Харгис хэрцгий эзэн чинь чамд юу гэж тушаагаа вэ
Хэдий болтол ингэж нэгэн жимээр эргэлдэх вэ
Хорвоо чиний элгэн дээр аж төрөх хүмүүс
Хоригдох ял заагдсан гэмтнүүд юм уу
Хаа нэгэн газар хэрэг тарин адлагдаад
Хорвоо гэгч шоронд хүргэгдээ юу
Хаанаас юуны учир хөөгдөж ирээ вэ бид
Хөөгдсөн тэр газар руугаа буцах арга бий юу
Хүмүүний зовлон шаналалыг чи юунд үл сонсоно вэ
Хүний зовлонд ханаж цадахгүй чинь үнэн үү
Хүмүүн бид улиг болтол гомлоллосоор хорвоо чамайг дөжрөөгөө юу
Хүмүүн биднийг өрөвдөхдөө чи хааяа ч гэсэн доголон нулимс унагадаг уу
Хилсээр хоригдож хэлмэгдсэн гэмгүй хүн энд нэгээхэн ч үгүй гэж үү
Хийсэн хэргээсээ хамаарч ялын хугацаа нь адилгүй юу
Хэдэн зуун мянганаар урсгасан хүмүүний нулимс хаашаа далдардаг вэ
Хаа нэгтээ нууцхан газар далай тэнгис болон тогтдог уу
Хаа нэгтээ тогтсон тэр далайд жаргалтай ганганах хун галуу бас бий юу
Ял завшсан зальхай хүмүүс тоймгүй их байдаг уу
Ял завшиж байна гээд ялаа улам нэмдэг үү
Ял эдлэж буйгаа жаргал хэмээн эндүүрдэг үү
Ял хэмээн хүлээж авсан нь хэрхдэг вэ
Аз жаргалын нулимс яагаад ховор байдаг вэ
Аз жаргал гэгч хоромхон зуурын зэрэглээ юу
Амжиж хүртэж чадсан нэгний зол уу
Амжиж хүртээгүйчүүд нь хэдий болтол хүлээх вэ
Аз жаргалын нулимс чихэрлэг амттай байдаг уу
Аль эсхүл чиний дуртай зовлон шаналалын шорвог нулимсаас өөрцгүй юу
Хорвоо чиний шоронг юу ийм бат бөх болгоно вэ
Хатуу савраас чинь хэн ч мултарч чаддаггүй нь юуных вэ
Хүн эсхүл өөрийгөө шоронд цоожилж байдгаас
Хийх ажилгүй чи хачин их уйддаг уу
Хүсэл, шунал, тачаал, хэзээ ч биелэхгүй мөрөөдлүүд
Хийсэн үйлийн үр хүлж биднийг багладаг уу
Хүмүүнд хүлээс болдог бүхийг тоочвол барагдах уу
Хэрэв тийм бол бид хүлээснээсээ хэрхэн мултрах вэ
Хүлээснээсээ мултарч чадвал хаалга чинь үргэлж нээлттэй юу
Хэн бүхэн тэгвэл сэхээрч ухаарах болтухай
Хэн бүхэн тэгвэл сайнаар өөрчлөгдөх болтухай
Хэн бүхэн тэгвэл хүлээснээсээ салах болтухай
Хамаг бүхэн тэгвэл сайнаар эргэх болтухай
Хамаг бүхэн тэгвэл сайнаар төгсөх болтухай
Хаалга үүдийг чинь олоод шоронг үүрд орхих болтухай
Хайрын сэтгэл хязгааргүй хаанчлах болтухай
Хэлгүй дүлий хорвоо чи хэлд орж сонордох болтухай
Харгис хатуу эзэн чинь уярч нигүүлсэх болтухай
Хэн бүхэн ялаас мултарч хөөгдсөн тэр газартаа эргэн очих болтухай

Thursday, September 11, 2014
Аяны дараах өвгөдийн түрлэг
Заяа тавилангийн үүд
Хаалга юугаа дэлгэн
Замбуу тивийн учрыг
Замын уртад таниулж
Орчлон хорвоо гэх
Байгаа энэ бүхнээ
Байлгаж үлдээхийн учгийг
Сэтгэлийн гүндээ хайн
Үгийн цэгцэнд ургуулж
Үйлийн уранд шингээн
Өнө мөнхийн утгыг
Энгийн бүгдээс ухаж
Эргэх улирлын өнгийг таниж
Энэхэн цаг үедээ
Эвлэрэл гээчийг нь олсоор
Эх болсон бүгдийн
Энэрэл хайраар түгээх
Эрдэм ухаан бүхнээ
Эн болгон цацрааж
Үг үйлдэлээ нийлүүлэн
Үлэмж төгөлдөрийг бүтээх
Өвгөдийн үргэлжлэл
Өнө мөнхийн түүчээ болном зээ
Хаалга юугаа дэлгэн
Замбуу тивийн учрыг
Замын уртад таниулж
Орчлон хорвоо гэх
Байгаа энэ бүхнээ
Байлгаж үлдээхийн учгийг
Сэтгэлийн гүндээ хайн
Үгийн цэгцэнд ургуулж
Үйлийн уранд шингээн
Өнө мөнхийн утгыг
Энгийн бүгдээс ухаж
Эргэх улирлын өнгийг таниж
Энэхэн цаг үедээ
Эвлэрэл гээчийг нь олсоор
Эх болсон бүгдийн
Энэрэл хайраар түгээх
Эрдэм ухаан бүхнээ
Эн болгон цацрааж
Үг үйлдэлээ нийлүүлэн
Үлэмж төгөлдөрийг бүтээх
Өвгөдийн үргэлжлэл
Өнө мөнхийн түүчээ болном зээ
Subscribe to:
Posts (Atom)
.jpg)
.jpg)
.jpg)