Заяа тавилангийн үүд
Хаалга юугаа дэлгэн
Замбуу тивийн учрыг
Замын уртад таниулж
Орчлон хорвоо гэх
Байгаа энэ бүхнээ
Байлгаж үлдээхийн учгийг
Сэтгэлийн гүндээ хайн
Үгийн цэгцэнд ургуулж
Үйлийн уранд шингээн
Өнө мөнхийн утгыг
Энгийн бүгдээс ухаж
Эргэх улирлын өнгийг таниж
Энэхэн цаг үедээ
Эвлэрэл гээчийг нь олсоор
Эх болсон бүгдийн
Энэрэл хайраар түгээх
Эрдэм ухаан бүхнээ
Эн болгон цацрааж
Үг үйлдэлээ нийлүүлэн
Үлэмж төгөлдөрийг бүтээх
Өвгөдийн үргэлжлэл
Өнө мөнхийн түүчээ болном зээ
Сайн байна уу, таны блогийг өнөөдөр анх олж үзлээ, уншлаа. Их таалагдлаа, ялангуяа шүлгүүд нь. Та хөөрхөн бичих юмаа, хөгжилтэй нэг амьсгаагаар уншигдаад.
ReplyDeleteБи эдгээр судруудыг боломжийн шиг үнээр олж авмаар байна, туслаач.
batsuuribatsukh@yahoo.com
Амар байна уу ? Гялаалаа. Алтан судрыг өргөөний Гаамаа эгчтэй холбогдоод гадуур худалдаанд байгаагаас хямдхан авч болох байхаа. утас нь 99817058
ReplyDelete