Monday, July 20, 2020

Үнэ цэнэ 2

Өвгүдийн минь айлтгал болгонд шахуу л дагуулах түмэн чинь гэсэн үгс хэлэхэд хнн миний хүн дагуулна гэж юу байдгийн гээд л тоохгүй өнгөрөөдөг сөн. Нэгэн удаа танил зайрангийнхаа бууралтай золгоход намайг их л зэмлэнгүй чи ухаарч ойлгосон бүхнээ үйлдээч юугаа хүлээгээд байгаа юм гээд харин үйлдээгүй бүхнээ үйлдэхгүй яаваа гэж үхсэн хойноо л харамсах байх даа гэхэд нь дотор нэг юм зурсхийгээд л өнгөрч билээ.
Наранд сууж бясалгах  дуртай надад урсан орж ирэх шүлгүүд бас л энэ бүхнийг өгүүлэх шиг

Өнгөрөн одох мөч бүрийн үнэ цэнэ
Өнөд бүтээх үйлээр чинь хэмжигдэж
Өвлөж авсан эрдэм мэдлэгээр тань соригдож
Үлдээх үрсийн араар тань тодорном
Араа үрээрээ бөхөлсөн тань
Ардын сэтгэлд нь хүрсэн бол
Ашдын зорилгод нийцсэн бол
Алдар нэр тань өнөд оршиж
Амьдрал таныг үргэлжлүүлнэм

Хэнэггүй зантай нэгэн улаачийн түүх гээд бусдад жишиг болон үлдэх түүх хэнээр дамнан үлдэх болоо? Хэлсэн үйлдсэн болгоныг чинь эрлэг дэнслэх тэр мөчид хэмжээ хязгаарыг давсан эсэхийг хэмжих болов уу хэлсэн ч хийгээгүй үйлийн өрийг тань өөрөөс чинь нэхэх болов уу? Дутуугаа дүүргэх ухааныг олж түмэн олонтойгоо хэмээ нэгтгэж чадсан уу? Давуугаа үзүүлж хэмээ бөхлөж чадсан уу?
Энэ л асуултыг өөртөө тавиж хариултыг нь өөрөөсөө хайж суутал дахин урсан орж  шүлгийн мөрүүд ийнхүү өгүүлэв

Үнэн үг өөр дээр тань биежихүйд
Үнэ цэнэ өсөж өргөн түмнийг дагуулна
Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэмгүй бол
Өрөөлийн сэтгэлийг хэрхэн татах
Чин сэтгэл байлаа гээд
Чимээгүй урсгалыг сонордлоо гээд
Үйлдэл болгож биелүүлэмгүй бол
Үүдэн хойморын ялгааг танилгүй
Үлээхэд замхрах утаа мэт хоосон
Үлдэж тэр л газартаа л хадагднам



No comments:

Post a Comment