Wednesday, July 15, 2020

Үжирхэл- Хөгжил 6

ЧИНГИС КААН-аас хэлсэн Үжирхэл- Хөгжил хэмээх шүлэг

Муу эр мэт дайнд хөгжиж мунхаглаж хөгийн болсноос үхэл утаа энгийн ба төвөггүй
Нууцаа задлан уйлж амаа уран чалчиж хөгийн болсноос ган зуд гарзгүй бөгөөд сургамжтай
Утаа мэт замхрах артай, шүлс мэт хатах ултай хөгийн болсноос амьтан байвал хоргүй
НЭУ КЭМ-гүй юманд хүзүүний махыг барж үжирснээс үхдэл, шарил Эртэй ба Артай
ХҮН дарангайлагчид зовлонгоо хэлж үжирснээс хэрээнд идэгдвэл үр удамд Эр ДЭМ-тэй
Өвчүү дэлгэн гуйж өрцтэй зээл авч үжирснээс өтний хоол болвоос өвсөнд Эр ДЭМ-тэй
Ажлыг алдаагаар хорлож, явааг яаруугаар саатуулж үжирснээс явган нь хөлд Эр ДЭМ-тэй
Малынхаа төлөө үхэж, МОНОГОУУЛ гэх нэрээ мэдэхгүй үжирч хөгжиснөөс үхэх нь ариун
Морин сүлдээ махлаж, КАУ Ир тугаа урж, ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс
Мал явсан чинь КҮ ЭН-д Эр ДЭМ-тэй, хүнсэнд нэмэртэй, хорвоод хоргүй, усанд хиргүй
ХҮН хорлогч болж үжирч- хөгжснөөс үхэл утаа үхдэл хорлолгүй бөгөөд сургамжтай



Малынхаа төлөө үхэж, МОНОГОУУЛ гэх нэрээ мэдэхгүй үжирч хөгжиснөөс үхэх нь ариун

Энэ мөрний тайлалыг олох гэж нэлээн удаан бодлоо.
Малынхаа төлөө үхэж үжирч хөгжснөөс үхэх нь ариун.
Хэний юуны төлөө үхэх нь ялгаатай болж таарч байна уу? Ямар үхлийг ариун, ямар үхлийг үжирхэл гэх гээд байгаа юм болоо?
Мал гэдэг бол нүүдэлчин Монголчуудын амьдралын гол амин зуулга , ахуйг бүтээж буй танин мэдэхүйн их ухааныг хөглөгч. Энэ талаар бичиж байсныг маань уншиж үзээрэй .

https://khdelger.blogspot.com/2014/10/blog-post_2.html

Гэтэл малынхаа төлөө үхнэ гэдэг яавч ариун үхэл биш болж таарлаа. Бэхи хатны алтан сударт хариуцлага үнэ цэнийн талаар их сонин байдлаар бичсэн байдаг:

Хургыг хүн хариуцахгүй  бол хурга угаасаа үнэгүй
Хүн хариуцдаг учраас хурга үнэтэй атал
Хэн ч хариуцдаггүй учраас хөвчийн байвгай үнэгүй

Үнэт зүйлийн үнэ нь хариуцлагаар хэмжигддэг билээ
Өндөр үнэтэй болгоё гэвэл олуулаа хариуцму
Хүнийг хүн хариуцахгүй бол хурганаас дор сэг болму
Хүй элгээрээ хариуцваас хүн нь хүслийн зүй билээ
Үхүүлье гэвэл бүү хариуц үхэхийг үзтүгэй
Үйл олноороо хариуцваас хүн нь хүүн эрдэнэ билээ   гэсэн байдаг.

Мал хэдий нүүдэлчин Монголчуудын хувьд үнэ цэнэтэй ч гэлээ хүмүүний амьнаас илүү үнэтэй бил үү? Хүн хүнээ хариуцах хамтын хариуцлага гэдэг бол хүнийг бий болгох үнэ цэнэ билээ. Хүйтэн ширүүн хатуу хөтүү цаг агаарт малчин хүмүүн малынхаа төлөө яваад осолдож амь насаа алдсан талаар сонсогдож л байсан боловч хамтаар энэ хүнд хэцүү цаг уур орон зайг туулах бол малаа биш хүнээ хариуцдаг дэм дэмэндээ байх их ухаандаа өөрөө өөрсдийнхөө үнэ цэнийг бий болгох их хамтын хариуцлагыг сануулан хэлсэн айхтар гүн ойлголт байжээ. Үхүүлье гэвэл бүү хариуц гэж хатны энэ шүлэгт бичснийг орчин цагт хүн бол нийгмийн амьтан хэмээн яриж бичдэг боловч хүний төлөө нийхэмийг бид цогцлоож чадаж байгаа бил үү? Наадмын хэдхэн хоногт хэдэн ч хүн аваар осол, ус үерт амь насаа алдав түүнийг хариуцах нийгэм хүн хүнээ үнэтэй болгож хариуцаж хамаарч байгаа нь хаана байна? Монгол хүний үхэл түүний учир шалтгаан тэр бүхнийг арилгахын тулд төр засаг , хувь хүн өөрөөсөө шалтгаалах , хариуцах бүхнээ мэдэж байгаа билүү ? Нийтээрээ дагаж мөрдөх хууль журам маань хаана байна? монгол хүнийхээ төлөө хийж байгаа зүйл хир байна даа гээд дор бүрнээ үнэлэлт дүгнэлт хийж бодолхийлж байгаа болов уу? Чухам энэ л хамтын хариуцлагын ойлголтоос МОНОГОУУЛ гэх нэрний утга учир тайлагддаг билээ. Монгол хэмээх үгний эхний үе болох МОН гэдэг өөрөө бидний барих 3 гол онолын нэг . Хамтын хариуцлага буюу гэр бүлийн харилцаа бөгөөд хүн хүнээ хариуцаж хүүн эрдэнэ болгодог онол юм. Айл бүл болон дэм дэмэндээ явдаг малчин түмний гол ухамсар.  Харин энэ хамтын хариуцлагыг үл тоож хатуу бэрхийг туулах хамтач сэтгэхүй үгүй бол амин хувиа бодогч хатуу булхай хэмээгдэн хамтын нийхэмээс холдон ганцаардаж Монголоо алдана гээч л болох байх даа. Чухам тийм л хар амиа бодогчдоос болж улс орон минь хэрхэн дампуурч гуларч байгааг бид бэлхэнээ харж л байна. Гэвч хамтач сэтгэхүйг дээдлэгч ухаант өвгүд дээдсийн үр удам болсон зон олон, бие биенээ хамаарч , хариуцаж ирсэн ёс уламжлал маань байсаар байгаа бус уу.  

Гэр бүлийн харилцаа нь Чингис хэмээх амин чанарт оршму
Моныг огоуул болгох нь Монголоор амьдрахуйн цулдал
Чингис болбоос хаан эрдэнийн дээд жаяг
Чингис болбоос алтан дээд үнэний аялгуу
Чингис болбоос амьдралыг төвөггүй болгодог цаг, уур орон зай
Улс "Гэр"- ийн амьдралын сүнс бие нь Чингис байдаг
Улс "Гэр"- ийн амьдралын эзэн бие нь Монгол байдаг
Монгол улсын сүнс бие нь Чингис байдаг
Монгол амьдрал хамтын хариуцлага байдаг
Монгол хамтын хариуцлага болбоос чин, чу, хажир байдаг.


No comments:

Post a Comment