Thursday, October 20, 2022
Sunday, October 16, 2022
Sunday, September 18, 2022
Хорт хавдартай тэмцсэн түүх 2 ( үргэлжлэл)
Хорт хавдартай тэмцсэн түүх гэдэг 2015 онд бичсэн бичвэрийг маань блогийнхоо статистик мэдээлэлээс харахад маш их хүн уншсан байдаг.
Мэдээж энэ түүхийн үргэлжлэлийг мэдэхийг хүссэн хүмүүс их байгаа байх гэж бодоод үргэлжлүүлж байна. Аав маань ходоодны хорт хавдар гэдэг оношийг 2015 онд оношлуулснаас хойш дариу 7 жил өнгөрчээ. Аав тань бие одоо хир байгаа вэ гэж асуух хүн олон байгаа байх. Аав маань их зүйлийг туулсан ч гэсэн одоо бол ямартай ч амьд мэнд, эрүүл саруул л байгаа.
Гэхдээ 2015 онд анх онош тогтоолгосноос хойш 5 жилийн хугацаанд Гэрлийн Өргөөнөөс гаргасан Монгол домчийн судар дах сүнс, хүрд, махан тан , махан биеийн хор тайлах эмчилгээ цэвэрлэгээ , Шаблин эмчийн болон түүний хамтран зүтгэгч эмч Кутушов эмчийн боловсруулсан эмчилгээний арга болон бүтээгдэхүүнийг хэрэглэсээр ирсэн . 5 жил гэдэг бол хорт хавдартай гэж оношлогдсон битгий хэл, хорт хавдарын хагалгаа хийлгэсэн хүмүүсийн хувьд нэлээн урт хугацаа гэж хэлж болно. Миний найзын аав ходоодны хорт хавдарын онош тогтоогдоод Тайланд улсад хамгийн л сайн орчин үеийн эмчилгээг хийлгэсэн боловч 5 жилийн дараа тэнгэрт одсон юм. Гэхдээ миний аавыг энэ оношоор оношлогдохоос өмнө л дөө.
5 жилийн турш тасралтгүй энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээс гадна аав маань төвдийн урт наслуулах 5 дасгалыг тогтмол хийж басхүү өөртөө нэлээн анхаарал тавьдаг байлаа. Гэхдээ сэтгэлзүйн хувьд бол бас л нэлээн асуудалтай тулгарсан юм. Аав маань ахмадын зөвлөлийн дарга хийдэг байнга л хөгшчүүлтэй уулзаж янзан бүрийн арга хэмжээ зохион байгуулах гээд л гүйдэг идэвхитэй талын хүн. Мэдээж хөгшчүүл аавын оношийг сонсоод хорт хавдартай хүн гээд л байнга л янзан бүрийн зөвөлгөө өгөхөөс гадна хагалгаанд орох хэрэгтэй хэмээн их ятгана. Мөн зурагтаар хорт хавдарын эмчилгээнд сайн гээд л төрөл бүрийн сүлжээний бүтээгдэхүүнийг рекламдах тул аавын сэтгэл зүй дийлэлгүй хорт хавдарын эмчилгээнд маш сайн гээд нэг их үнэтэй эм авч уумаар байна гэж үглэх болов. Хүний сэтгэл гэдэг угаасаа л тогтворгүй хувирамтгай байдаг тул байгаа хэрэглэж байгаа эмчилгээний бүтээгдэхүүний үр дүнд 5 жил эмээ ууж, эрчимээ цэвэрлэх , өөрийн биеийн хорт бодисыг хөлсөөрөө гадагшлуулах аргуудад түүртсэн үү ямартай ч сүлжээний тэр бүтээгдэхүүнийг хэрэглээд л эв эрүүл болно гэсэн үнэмшилд автаад дээрх орос эмч нарын эмчилгээгээ таслаад сүлжээний бүтээгдэхүүнийг ууж эхэллээ. 3 сарын курсыг 3000 доллараар авч хэрэглэсний дараа биед нь анх оношлуулж байсан үеийнх нь зовиурууд илэрч эхэллээ. Тэгээд байнгын хяналтанд байдаг тул ходоодоо дахин дурандуулахад хавдарын хэмжээ бага зэрэг томорсон байлаа. Яагаад сүлжээний эмэнд илүү итгэл үнэмшил өгөх болсон гэхээр Шаблин эмчийн болон Кутушов эмчийн эмчилгээг цуг эхэлсэн зарим нэг хүн бурхан болсон тул санаа нь эргэсэн байх л даа. Эхний хэсэгт төгс заслын талаар дурьдсан " Аливаа засал 3 зүйлийг төгс хийж байж төгс засал болдог. 1 рт эрчмийн засал буюу сүнсэн засал, 2 рт сэтгэлийн засал, 3рт махан биеийн засал байдаг ажээ" . Мэдээж тэр хүн сүнсэн засал буюу үйлийн үр, далд ертөнцөөр дамжиж ирсэн аливаа заслаа хийлгэсэн эсэхийг мэдэхгүй л дээ. Харин аав маань байнга л онгодуудтай золгож галын үйлэн дээрээ сайн эрчмээ хураа гэсэн зааварчилгааны дагуу галын үйлэн дээр сууж онгодуудаар биеэ хянуулдаг байсан нь давуу тал болсон ч байж магад.
Нэгэнт хавдарт өөрчлөлт орсон тул бид санаа зовж хавдар судлалын урдаа барьдаг эмч нарт дахин үзүүлсэн боловч эмч нар оношлуулаад хагалгаанд ороогүй биз дээ одоо элдэв янзын юм хэрэглэчихээд ирлээ гээд маш дургүй байсан боловч шинжилгээ болон дурангийн үзүүлэлтүүдийг нь үзээд 5 жил болсон боловч маш сайн барьсан байна гэж гайхсан юм тэгээд тэр эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэ гэсэн боловч аав маань олон хүмүүсийн ятгалгаар хагалгаанд орно гэсээр байлаа. Үнэнийг хэлэхэд сүнсэн засал, махан биеийн заслаас илүү сэтгэл зүйн засал хамгийн хэцүү байдаг юм байна гэдгийг ойлгосон доо. Мэдээж өнгөрсөн 5 жилийн хугаццанд махан биеийн цэвэрлэгээг тогтмол хийлгэхээс гадна узуур эсийг дэмнэх хурганы засаа идэх зэрэг монгол домчийн арга чаргыг бас л хэрэглэж байсныг дурьдах хэрэгтэй.
Эгч ээж бид 3 хагалгаа хийлгэхийн оронд Монгол домчийн судар дээрх аргазүй, Шаблин, Кутушев эмч нарынхаа эмчилгээг дахин сэргээх тал дээр санал нэгтэй байсан боловч харин дүү маань аавтай нийлээд хагалгаанд орох хэрэгтэй гэдэг дээр санал зөрөлдөв. Нэгэнт өөрөө тэгж шийдсэн тул хавдар судлал дээр дахин эмч нарын зөвөлгөөнд орж хагалгаа хийлгэхээр боллоо. 5 жилийн өмнө ходоодыг нь бүтэн авна гэж байсан эмч нар харин энэ удаа ходоодны гуравны нэгийг авна гэлээ.
Хагалгаа ч хийгдэж эмч хагалгааны дараа гэр бүлтэй нь уулзахдаа тайрч авсан ходоодны хэсгийг эгч бид 2т үзүүлсэн юм. Хонины угаасан ходоод шиг л цэв цэвэрхэн хэсэг үзүүлэхэд эгч бид 2 хавдар нь аль вэ гэхэд нэг хэсэг бондойж хатуулсан зүйлийг шахаж үзүүлсэн ба түүнээс буржгар цагаан юмнууд гарч ирэв.
Ходоод тайрах хагалгаа амжилттай болсон боловч хагалгааны дараах эмчилгээ маш чухал гэдгийг ойлгосон юм. Хоол ундыг нь хэрхэн зөв тааруулж өгөх талын мэдлэг зөвөлгөө дутуугаас бид аавыгаа нэлээн их өлсгөсөн байсан . Харин ходоодны хагалгааны дараах эмчилгээ хийлгэдэг эмнэлэг хэвтүүлж хүнд үеийг давсан юм. Гэхдээ ингээд бас дуусчаагүй ээ хамгийн хүнд даваа бол химийн эмчилгээ байсан юм. Аавыг хавдарын эмнэлэгт химийн эмчилгээнд орохоор сууж байхад Монголд хорт хавдар ямар их хэмжээнд, бас ямар нэгэн насны хязгааргүй болсныг харж алмайрч байлаа. Химийн эмчилгээ аавын хувьд маш хүнд даваа байсан боловч аав маань харин ч даваад гарснаар барахгүй 4 удаа яваад л дахин хийлгэх шаардлагагүй гэсэн эмч нарын дүгнэлт гарсан юм. Тэр үед аавтай химийн эмчилгээнд цуг явж байсан залуухан жоохон охин бурхан болсныг сонсоод их л цочирдож билээ.
Хагалгаанд орсноос хойш 2 жил боллоо. Аав төвдийнхөө залуужуулах дасгалаа хийгээд хотын захад цэвэр агаарт Короногоос хол цэцэг , ногоо тариад л биднийгээ түүгээрээ дайлаад л амар сайхан амьдарч байна даа.
Хүмүүс нээрээ Монгол домчийн судар, Шаблин эмч, Кутушов эмчийн талаар асуудаг юм . Орос хэлтэй бол дараах линкүүдээр орж үзээрэй. Хүн бүрийн бие онцлог тул таарах таарахгүй байж ч болно шүү. Ямартай ч аавд маань бол би зохисон л гэж боддог. Тэр ч бүү хэл аав маань хагалгаанд оролгүй эмчилгээгээ үргэлжлүүлж байсан бол хагалгаанд орж дараа нь химийн эмчилгээ гэх аймаар хүнд хэцүү эмчилгээнд орохгүй байж болох байсан гэж боддог. Гэхдээ бодит байдал дээр ийм л юм болсон доо.
https://www.facebook.com/groups/2116369971941367/permalink/3307846339460385/
www.facebook.com/MongolDomch
https://kutushov.info/?ysclid=l88cesh884258154729
https://kurunga.ru/?ysclid=l88c908kj4107018532
Tuesday, September 13, 2022
Ухаарахуй
Өрөөлийг өөр шигээ сэтгэх авай
Шунал хүсэл савнаасаа халиж
Шударга ёсыг уландаа гишгэж
Ялсан мэт бардамнавч
Ял нь өөрт нь буух нь гарцаагүй
Өрөөлийг буруутган өөрийгөө өргөгсөд
Өршөөл энэрэлийг үл мэднэм
Өршөөл энэрэлийг үл мэдэгсэд
Өнгөт ертөнцийн жаргалыг үл мэднэ
Зовлонгийн чангыг жаргалд тооцон
Зохирол үнэнээс холдон одном
Зам мөрөө эргэн харж
Засах ухаанаа хөглөж чадваас
Заяа буян дэлгэрэн ундарч
Замнал бүр нь гэрэлтэх болном
Хатуу бүхэн хайранд дэвтэж
Харуусал гунигийг үлдэн хөөнөм
Monday, August 15, 2022
Төв
Wednesday, May 25, 2022
Галын ёс
Sunday, March 6, 2022
Ахуйн тусгаар тогтнол
Цаг төрийн байдал ба тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар хэдэн үг биччихмээр санагдчихлаа.
Дэлхийг хамарсан цар тахал, ОХУ болон Украйны дайны талаар сошиал дээр бид хоорондоо хэдэн тал болоод л баахан хоосон цэцэрхэцгээж хэрэлдэцгээж л байна. Цар тахал бидний хөлийг хориж, цаг үеийн нөхцөл байдлаас хамааран урд хойд хөршүүдийн маань далайн гарц цаг төрийн байдлаас хамааран боолттой шахуу байгаа нь гаднаас хэт хамааралтай амьдарцгаадгийг маань нэлээн тод томруун харуулах шиг боллоо. Дэлхийн бусад улстай худалдаа наймаа эрхлэхэд бид яалтачгүй л энэ 2 том хөршийнхөө нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийх нь гарцаагүй . Зөвхөн Хятадын боомтууд дээр л гэхэд Монголын чиглэлд явж байгаа хэдэн мянган чингэлэгүүд гацсан байдалтай зогсоцгоож байна . Дэлхий даяар л далайн тээвэр, хуурай замын тээврүүд дээрх 2 том шалтгаанаар гацаж байгаа энэ хүнд үед бид юуг ухаарч ойлгох ёстой вэ гэж тунгаацгаая .
Тусгаар тогтнолын өвөг дээдсүүд маань дараах 5 байдлаар томёолсон байдаг :
УЛС БАЙХЫН ҮНДЭС
Тэгээд 10 түгээмэл гэж юу вэ гэдгийг АС-т юу гэж өгүүлсэн байдгийг бодоцгооё. Хатдын сударт бол бидний амьдралд тааралддаг 10 түгээмэл бэрхшээлийг даван гарах арга гэсэн байдгийг санахад илүүдэхгүй л дээ.
Энэ бүхнийг хооронд уяж ухах юм бол хүн л юм чинь хүнслэх нь гарцаагүй . Харин үл өлсөн тэгш цадах хэмээн тодотгосон нь өнөө хайрын уялгаар зөвхөн өөрийн хар амиа бодох биш бусад ан амьтан, хүн бүртээ тэгш хүртээн тэнцвэрийг хадгалан, өөрийн биеийн эрүүлийг сахиж хүнслэх ухааны мэдвэл зохихуй болно. Үүнийг сургасан сайхан судар гарсан нь Домчийн судар билээ. Хүнсийг ойлгохын тулд сав шим ертөнцийн шимийг ойлгох хэрэгтэй. Энэ мэдвэл зохихуйд суралцан өөрийн биеийг эрүүл байлгаж , байгаа бүхнээ хайрлах ухааныг олж авсан хүн нь иргүн болон төлөвшихөд мал гэдэг зүйл зөв сэрэхүйг нь хөглөж өгдөг болохоор газар дэлхийтэйгээ хүйн холбоотойгоо мэдэрч түүнээсээ хөдөлмөрлөн байж шим хүртэж буй бүр нь хамтаар элдэв байгалийн болон бусад бэрхшээлийг хамтран давж нэгдэн нийлж хүртсэн бүхнээсээ хэм шүүс төлж төр засаг тогтон өсөн үржиж , айх аюулгүй амьдран суух орон гэрээ бэхлэн бие биеэндээ дэмтэй амьдрах арга ухаанаа хөглөж ур ухаанаа гарган , хөдөлмөрийг хөнгөвчлөх бүхнээ бүтээн оршдог байна.
Тэгэхээр 10 түгээмэл хэмээх нь хөх толботнуудын амьдран орших мэдвэл зохихуйг нэгтгэн уялгалсан бэрхшээлийг давах арга зам байх нь дээ. Энэ бүхнийг ухамсар болгож ахуйгаа төвхнүүлэх нь Эх орон , эх оронч хэмээх үзлийн гол амин чанар болох нь ээ

