Sunday, November 7, 2021

Төлөвшил

Энэхүү сэдвийг бичих санаа улаач хүний төлөвшил хувь хүний төлөвшил 2 ямар ялгаатай вэ? гэсэн асуултаас үүдсэн юм.

Мэдээж эхлээд хувь хүний төлөвшил хэрхэн бүрддэг юм бол ? гэдгээс эхлэх нь зөв байх.

Ер нь төлөвшил гэж яг юуг хэлээд байна вэ? 

Гэрлийг өргөөний гаргасан судар ном, өвгүд дээдсүүдийн айлтгал энэ бүхнээс хувь хүн хэрхэн өөрийн төлөвшлийг бий болгох вэ?

Зөв үү тав уу? подкастнаас эхлээд хувь тавилан , заяа төөрөг гэдэг зүйлийн ялгааг сонсож ойлгосноор бол хүний хувь тавилан өөрөөс нь хамаардаг бол заяа төөрөг цаанаасаа үйлийн үрээр тухайн хувь хүнээс өөрөөс нь үл хамааран олгогдож байгаа зүйл гэсэн үг. Энэ бүхнээс үндэслэн тунгаавал хувь хүний төлөвшил дээрх сэдэвтэй холбогдох юм.

Заяа төөрөг маань Монгол гэдэг улсад монгол хүн болж төрсөн маань юм бол энэ заяандаа хүн хэрхэн хувь тавилангаа удирдан авч явах нь өөрөөс хамаарах юм байна . Бид өөрсдийн хэрэгцээт бүх зүйлсийг бүтээж бий болгож тохь тухтай амьдарч хөгжих бүх бололцоогоор бараг бүрэн хангагдсан ч дотоод ухамсар буюу хүний үндсэн төлвийг бий болгогч " Сүнс" ээ хөгжүүлэх тал дээр хангалтгүй түвшинд байгаа бололтой. Тэгэхээр Сүнсээ хөгжүүлнэ гэж  гэж юугаа яриад байгаа юм бэ гэсэн асуулт гарнаа даа. Энгийнээр ойлговол оюуны төлөвшил буюу ухамсар . Энэ дэлхийд амьдрагч 7,3 тэрбум хүн бүгд ялгаагүй хэнч байсан ахуй нөхцөлөө эхэлж бодох нь зүйн хэрэг. Өөрийн хувийн амьдралаа босгоод, нийгэмд эзлэх байр суурьтай болсны дараа хүн гээч амьтад бид цаашид хэн болохоо шийдүүлэх эгзэгтэй мөчтэй тулгардгаа тэр бүр мэддэггүй. Гэтэл бидний заяа төөрөг маань Монгол гэдэг улсад монгол хүн болох хөх толботон болж төрсөн нь ямар учиртай вэ гэж бодолхийлэх үе тохиоход өдий болтол амьдарсан хувь тавилангаа эргэж хараад бусдад ( хүн бие биендээ, хүн байгаль дэлхийдээ, хүн амьтан ургамалд) хоргүй ээлтэй зохицож амьдарч чадсан болов уу гэсэн асуултын хариуг нэхэх байх  . Чухам энэ л асуултын хариу Сүнсээ хир хөгжүүлснийг таниулж цаашид махан биеэ орхин тэндэх гэртээ харих замаа олсон эсэхийг чинь тодорхойлох болно. Гэвч бидний ихэнх нь энэ талаар нээх их боддоггүй л байх. Зөв үү тав уу подкаст сонсогчид энэ асуултын хариуг бодолхийлж эхэлсэн болов уу гэж боддог юм. Гэхдээ Зөв гэдгийг багадаа 5 үндэслэлээр өөртөө баталж үйлдэх үйлтэйгээ холбож чадах нь чухал бөгөөд цаашид цаг хугацааны алслалаар өөрийнхөө үйлдлийн үр дүнг тооцоолж чадах оюуны чадамжинд хүрэх гэдэг нэг ёсний төлөвшил юм болов уу даа.

Энэ бүхэнд нөлөөлөх хар ба цагаан сүнснүүдийн нөлөөлөл мэдээж байна. Хар сүнс гэхээр л айгаад элдэв муу зүйл бодохын оронд өнөө миний бичлэг болгон дээр дурьдаад байдаг 7 хар сүнсний эх ба бидний 6 авир тархины үйл ажиллагааг хянах асуудал нь төлөвшлийн мөн чанар оршино гэдгийг өөр дээрээ ухамсарлачихвал болох нь тэр . Бидний өвөг дээдсүүд ,удам угсааны охь ухаантнууд , ээж аав эмээ өвөө нар маань мэдээж биднийг зөв сайн хүн байгаасай хэмээн  хүн бидний дотор орших доорх 13 муу чанарыг даван гарах ухаанаар хөглөж ,харж, ивээж явдаг ба харин бид хүн байх хөх толботон болон төрсөн заяа төөргөө гундаахгүй сэргээж явах нь бидний төлөвшил юм.

1.Сувдаг
2.Тачаал
3.Аархал
4.Мунхаг
5.Атаархал
6.Шунал
7.Хонзон

6 авир тархи

1.Болхи
2.Залхуурал
3.Бардамнал
4.Шантрал
5.Атаархал
6.Тогтворгүй байдал

Эргээд эхний асуулт руугаа орох юм бол улаач хүн , хувь хүний төлөвшил ямар ялгаатэй вэ гэхээр  удам угсааны  эсвэл хариуцаж даах хүмүүсээс хэд нь зөв сайхан явж хэд нь буруу муу замаар замнаж байгаа хариуцлагын хэмжээгээр ялгагдах бизээ. 

Зэлмэ жанжны доорхи үг бас нэгийг бодогдуулах бизээ :

Хүмүүний амьдралд бусдын хишгийг авахгүйгээр , бусдын нүглийг үүрэхгүйгээр гагц өөрөө бүхнийг дүүргэж амьдарна гэж байхгүй . Тиймээс буяныг тус болгож сурлага дүүргээд барцдыг нь зорилго болгон хагалан бутаргаад л холбоос дундаас нь өөрийгөө тодлоод, холбож дийллээ гээд нэрээ сийлээд л явах нь миний хувьд амьдрал гэдэг зүйлийн учир утга юм болов уу даа гэсэн байдаг. Харин миний буурал анх намайг үнэн гэж ер нь юу юм бэ ? гэж ирээд л сүрхий царайлаад асуухад урдаас дэм дэмэндээ гээд ойлгочих гэхээр учиргүй гайхаж байсан маань санаанд үйлдэж. Үнэхээр бие биендээ хамааралтай дэм дэмэндээ амьдрах ухааныг онол болгосон ард түмний үр хойч болсон заяа тавилан үнэхээр агуу бөгөөд эгэл юм даа. 

МОНГОЛ ТОВЧИОН
ТҮҮХИЙН ТАЙЛАЛ
179 р хуудас
КауБайУл Дээдэс: Удирдагч бол мэргэшил биш төлөвшил юм. Гэрээ засах ухааны түлхүүр нь өөрийгөө зассан бол нотло.Энэ нь ур дүйн хорин ухааны нэг болно.Өөрийгөө зассанаа батлах гурван баримт бий.
1.Биеэрээ-Бие нь өөгүй байх ёстой. Тэмдэг нь бие тэгш хүмүүний үйлдэл тэгш учир булчин шөрмөс тэгширдэг.Амьсгал тэгшрэх учир бие эрүүлждэг.
2.Сэтгэлээрээ-Сэтгэл нь уужим байх. Ухаан тэлсэн учир багахан бэрхшээлийг давах хүч болоод ухааныг олсон байна.Иймээс ч бухимдах учиггүй тул уужим байна.Хүн гарцаа олоогүй үед л бухимддаг.
3.Бодлоороо-Бодол нь цэгцэрсэн байна.Бодол цэгцэрсэн тул үйлдэл ч цэгцэрсэн байна.Үйлдэл цэгцэрвэл эд агуурс ч даган цэгцэрнэ.Энэ их цэгц дунд хохирлыг тооцох,өгөөжийг үнэлэх чадамж нэмэгдэнэ.Цэгцгүй зүйлээс хохирлыг тооцох аргагүй байдаг.Багцгүй зүйлээс өгөөжийг тодлох боломжгүй байдаг.Заавал түүнийг цэгц,багцанд оруулж байж үр ашиг,хохирлыг тооцдог.
Төрийн хижүүд энэ л ухааныг ашиглаж,муу луйвраа,мухар үйлээ ардад хэрэглэдэг.Ардыг ,санг,хэмийг цэгц үгүй болгоод дотор нь нуугдан идэж суудаг. Бум булхай дотор намайг олохгүй гэж бардамнадаг.Чи ч булхай,би ч булхай гэж тэнэгэрдэг.Булхай үгүйгээр чи үйлдэл хийх аргагүй гээр шахдаг.Бүгдийг ингэж бузарлаж чадсанаараа өөрийгөө хамгаалж чаддаг.Нүдний далдуур,нүглийг нууж хохирлыг нэмэгдүүлдэг.Хохирлыг дарна гэх нэрээр чамайг мөлждөг.Үнэндээ илүү их хохирлыг гаргахын тулд чамаас олсон олзоо зарцуулдаг.
Ингэхийн цагт чи ихээр зовж,Төрийн булхай жарганам.Цээрлэлийн цагт тэр сэм нүүгээдл одчихно.Сэтгэлд нь нутаг үгүй тул өөр газар очоод бугшчихна.Хохирогч нь нутгийн эзэд байж,хохирол барагдуулах эзэнгүй учигт зовлон өөрийн толгой дээр авна.Харин Төрийн хижи чамаасаа нүүлгэснээрээ жаргаж амьдарна.Төрийн хижигт нутаг үгүй тул тэр сул бүхэнд очиж жаргана.
Төрийн хижийг хамаарвал,тэр нь түүнд там болно.Тэднийг тэгж цээрлүүлж бас ангижирна.Хөнөөснөөр ангижирдаггүй. Хөнөөх тутам арга нь нарийсаж өөрт лай ирнэ.Олохуйяа бэрх болж жижгэрнэ. Иймээс том байгаа дээр нь хамаарч тогтох аргагүй болгож эмхлэх хэрэгтэй.Үүнээс л Биеэс Гэр,Гэрээс Төр засах ухаан төрж байгаа юм.

Гэрт чинь нэгэн булхай байна гэдэг бол чи биеэ засаагүйнх,бүү түүнд бурууг тулга өөртөө бурууг тулга. Өөрөө засарвал чи түүнийг засах аргаа олно. Үгүйдээ гэхэд Тэнгэр түүнийг чинь авч чамайг жаргаана.Үхэлд хэт бүү найдтухай.Иймээс засч амьдрахыг эрхэмлэтүхэй.Танайд хулгайч орогноно гэдэг чиний замбараагүй,чиний сэрэмжгүйнх.Танайд архичин орогноно гэдэг чиний хамааралгүй,хариуцлагагүйнх. Чамаас айлгүйгээр тэд оршино гэдэг чиний сул доройнх. Энэ бололцоог өгсөн нь чи биеэ засаагүйнх.  

Monday, September 13, 2021

Гарц

Өөрийн сэтгэл шуналд автваас
Өрөөлийг өөр шигээ сэтгэх авай
Шунал хүсэл савнаасаа халиж
Шударга ёсыг уландаа гишгэж
Ялсан мэт бардамнавч
Ял нь өөрт нь буух нь гарцаагүй
Өрөөлийг буруутган өөрийгөө өргөгсөд
Өршөөл энэрэлийг үл мэднэм
Өршөөл энэрэлийг үл мэдэгсэд
Өнгөт ертөнцийн жаргалыг үл мэднэ
Зовлонгийн чангыг жаргалд тооцон
Зохирол үнэнээс холдон одном
Зам мөрөө эргэн харж
Засах ухаанаа хөглөж чадваас
Заяа буян дэлгэрэн ундарч
Замнал бүр нь гэрэлтэх болном
Хайр бүхэн зүрхнээс ундарч
Хатуу бүхэн хайранд дэвтэж
Харуусал гунигийг үлдэн хөөнөм
Харын сэтгэлд автсан бүхэн
Халдашгүй мэт авирлах ч гэлээ
Хамаг зовлонгоо өөрсдөө үүрэн
Харуусал гунигаар хорвоог барнам
Хийсэн үйлийн үр бүхнээ эрлэгт дэнслүүлэх мөчид
Хийрхэл мунхагийн алдаа бүхэн үрсэд нь үүрэгдэж
Хэлсэн үг хийсэн үйлдлээрээ хэмээ баран зовох нь там
Үйлдэл бүхнээ ухааран засваас
Үйлийн үрээ хөнгөлөн хан тэнгэртээ дүүлэх нь жам

Wednesday, September 1, 2021

Тэнгэр үзэл

 Монголчууд бид өөрсдийгөө тэнгэрлэг ард түмэн гэдэг. Тэгэхээр тэнгэрлэг гэдэг нь ямар утгыг илэрхийлж байна гэсэн үг вэ ? гэж асуулт гарч ирнээ дээ.

Энэ асуултын хариуг хайн судрын хуудас эргүүлж байгаад "Өрөг тунхаг тамга" судраас доорхи ойлголтыг олж уншлаа. Та бүхэн ч гэсэн уншиж тунгаана уу:

ТНГР гэдэг нь амьсгалах амьд бүхний амин хэмийн холбоосыг хэлдэг. Энэ бол бидний Тэнгэр үзэл. Эх үрэн зургаан зүйл бүхэн амьтай гэж Монгол бөөд үзнэ.

Тэгвэл эх үрэн зургаан зүйл гэж юу юм бэ? гэж асуувал доорхи хариулт байна.

1. Нар буюу гэрэлтэгч орон зайнууд болох одод

2. Сар буюу Агаар мандалд байгаа нэгнийг дагдаг болоод дагадаггүй гэрэл ойлгогч орон зайнууд

3. Сүүн эх буюу Шимт мандлууд, гаригсууд

4. Амь буюу Хий биетэнгүүд, хийсвэр дүртэнгүүд, биед шингээгүй оюун ухаанууд буюу сүнснүүд

5. Амьтан буюу бичил биетнээс авахуулаад махан биетэн хүртэл. Өөрөөр хэлбэл Амь, Эд хоёрын нэгдэл болох сүнс эдэнд оршихыг хэлээд байна.

6. Мангдай ( Хүн) буюу Оюун ухаан, ухамсар тээгчид 

Энэ 6 түвшин зүйл амьдардаг амьсгалдаг.

Эдгээр нэг нэгнээсээ хамааралтай аж төрдөг торлог холбоосыг ТНГР буюу Тэнгэр гэнэ. Хүний амьдралд шууд тусгалаар тодорхой үйлдэл үзүүлдэг 99 одон гэрлэн торлог нь 99 тэнгэр болж байгаа юм. Зурхайн ухаан болон од гариг эрхэсийн нөлөөгөөр хүний заяа тавилан зурагддаг гээд хүмүүс өөрсдийн зурхайн зурлага төрсөн од гаригийн нөлөөлөлийг өрнийн ч тэр дорнын ч тэр зурхайгаар холбодог талаар хүн бүр л мэддэг шүү дээ. Тэгэхээр гэрэл цацруулагч бүхний холбоо, амьд бүхний холбоо, сансар огторгуйд бие эзэлж байгаа билэг эзэлж байгаа бүхэн ТэнГэр юм. 

Тэнгэр гэдэг өөрөө ийм бөгөөд энэ холбоосны анхдагч Тэнгэр эцэг юм . Тийм учраас тэр үл баригдахуйц . Эсийн холбоосын анхдагч  хаана байгаа вэ? гэхэд өөрийн биеээс узуур эсийг хайхтай адил. Тийм өчүүхэн зүйлээс амьдрал эхэлсэн ба тэр нь салаалан салаалан хөгжсөөр нэг зүй тогтолд хүрч, хүний бие тогтсонтой адилхан гариг ертөнцийн бүх холбоо тогтсон.

Энэ холбогдоод байгаа холбоосыг ойлгоно гэдэг өөрөө " Бөө" юм. Сүнс өөрөө сэтгэн бодох чадвартай ч эдэнд дамжуулах гэдэг ондоо зүйл. Тархины эд эс, дурсамж, үйлдэл, үг, өнгө, дуу , эгшиг, шүлэг, туульс болгоно гэдэг нь хүн илэрхийлж болох тархитай холбоотой нь " Бөө тархи" болж байгаа юм. Гэрлийн холбоосыг илэрхийлж, өөрийн эзэгнэж чадах хамгийн том орон зайг эзэгнэж, түүний төлөө хариуцлага хүлээж хишгийг хүртэж байхыг хэлнэ. Хүн зогсвол тавхайн, суувал суудлын доорхи орон зай, хэвтвэл хэвтрийн доорхи орон зай гэх хамгийн жижиг орон зайтай. Харин үг, авиа, хийморь, сүлд зэргээрээ илүү том орон зайг эзэлж болдог. Харилцаагаар илүү том орон зайн эзэн болж болно. Хаан байвал улсын орон зайг эзэгнэгч болж таарах нь . 

Хүн хэмээх оюун ухаант, ухамсар тээгчид бид эх үрэн 6 зүйлийн амин холбоос шүтэлцээг ухааран ойлгож тэдгээрийн амийг сахигч их Өвгүдийнхээ өвийг тээгчид гэдгээрээ тэнгэрлэг ард түмэн хэмээн нэрлэгдэх болсноо ухаарч байж тэнгэрлэг хэмээн нэрлэгдэх учиртай аж. Энэ бүхнийг их Өвгүд маань  түүний учиг бүрийг Бөө тархиар өнөө бидэнд дамжуулж буй нь Гэрлийн өргөөний их судрууд болох нь ....

Үүнтэй нэгэн адил отог овог болгоны охь ухаантнууд бөө хэмээх чадамжаар өөр өөрийн улаач нараар дамжуулан отог овог болгоныхоо хүрж чадсан агуу их мэдлэгээ яс цусныхаа үр удмаар дамнуулан түгээн түмэн олныхоо ухамсарт суулгахаар зорин байгаа бүхнээ хайрлан хамгаалж өвлүүлэх их үйл дэлгэрч байгаа билээ

Monday, July 19, 2021

Орчлон ертөнцийн гэрэл гэгээнд уусах
Онгод дээдсүүдийн тэмтэрч туулсан замнал
Огоорч үл болох ариун ёс заншилд бөхлөгдөн
Овоо хайрхадын эздэд хадгалагдан удамд дамнана
Олзын дээд амин чанарт ертөнцийг сонордохуйд
Огших их сэтгэлийн давалгаа намсаж
Орчлонгийн мөн чанарт уусаж амьдралыг таашаанам





Шунал

Шуналаа чи юу юм бэ?
Шунхан будаг шиг өнгөө хувирган
Хуурамч дүрээр зүсээ өнгөлж
Хуу хаман залгих зангаа далдлан
Хийсэн бүтээсэн бүхний үрийг тасдаж
Хий хоосон яриагаар сэтгэлийг хөөргөн
Хийрхүү зантын авирыг дэвэргэж
Хонжоо ашигаар нүдийг нь сохолж
Хоосон бүхнээр сонорыг нь хаан
Хэмээ нэгтгэх олныг бутаргана уу
Шунхан будгаар нүүрээ гоён
Шударга зангаар авираа далдална уу
Хамаг олныг тольдогч
Хатуу бүхнийг туулсан
Харын их тэнгэрүүд мину
Хараа юу нь хурц байж
Далдалсан бүхнийг илжүүлэх
Давхар ухаанаар үрсээ хөглөнүү
Хараа их хар тугаа мандуулж
Харц үл хүрэх алсын замд гарахуйд
Хамаг зовлонг орхин одсон мэт
Харуусал гунигийг ч тэртээд орхин одном
Хатан зүрхт бүхнийхээ төлөө
Халуун цусаа урсгасан бүхэн
Хайрлаж энхрийлсэн бүхнээ зүрхэндээ оршоон
Хөрст газрын дор биеээ оршоосон нь хэд бол?
Үнэ цэнэт энэ амьдралын чинь түүх
Энэ л учигнаас урсаж байгааг мэдэх үү
Эргэн төрөх эх болсон нутгаа
Элэг зүрхний гүнд шингээж ирснийг мэдэх үү
Элдэв шунал өнгө мөнгөөр хэмжигчид
Энэ л хорвоог зоосны нүхээр шагайгчид
Эцэг өвгүдийн цусаар дэвтсэн газарт
Энэлэл шаналалыг нь үл мэдрэн цэнгэнэ
Эвий үрс минь хэмээн элгээ эмтлэн үлдээсэн
Энэ л газар шороогоо эрхтэн дархтан болоод
Эрээн цаас элдэв гоёл зугаа цэнгэл болгон
Эрээ цээрээ алдан арилжин наргих нь гамшиг

Monday, June 21, 2021

Үхэж төрөх амьдрал бүрт
Үүрдийн дурсамж үлддэг болов уу?
Үнэнч сэтгэлийн тэр л холбоос
Үеийн үедээ танигддаг болов уу?
Түүхээ сөхөн ухаарлыг хураах
Төгөлдөр ухааны хэм хэмжээг
Төгс болгох гэж үнэнч сэтгэл
Түүх хүүрнэдэг ч юм бол уу?
Оршиж байсан нь үнэн юм бол
Оршоож үлдээсэн бүхнээс
Онцолж тодлох үнэнч сэтгэл
Орчлонд уусаж зүрхэнд шингэж
Он цагийг элээдэг юм болов уу?
Зүрхэнд шингэсэн тэр л дурсамж
Зүүд нойронд сэргэдэг юм болов уу?
Зүсэрч орох борооны дуслууд шиг
Зүгээр л хөрсөнд шингэж шим болон
Зүйлийн цэцэгсийн цомирлогт өндийн
Зөн билэгт уусдаг ч юм болов уу ?