Sunday, March 29, 2020
Хөлөг
Хөвөн нүүх үүлс
Хөхрөн цэнхэртэх тэнгэр
Хүсэл хяслын хорвоо
Хүүхэн хонгорын заяа
Энэ л бүхэн нийлээд
Эргэх нэгэн ертөнц бус уу
Энэ насны амьдралаа
Эрчим юугаар тэтгэж
Эрдэм юугаар дүүргэж
Эгэл нэгэн хүмүүний
Энгүй түүхийг бүтээ
Эцэг өвгүдийн үлдээсэн
Эгэлгүй шидэнд суралцваас
Энгүй их далайн
Эрэг юунд хүрэн
Эрхэм зорилго нэгтэй
Эгэлгүй андуудтай нөхөрлөн
Энгүй их далайг гатлах
Эрдэмт нэгэн хөлөгт гармой
Хөхрөн цэнхэртэх тэнгэр
Хүсэл хяслын хорвоо
Хүүхэн хонгорын заяа
Энэ л бүхэн нийлээд
Эргэх нэгэн ертөнц бус уу
Энэ насны амьдралаа
Эрчим юугаар тэтгэж
Эрдэм юугаар дүүргэж
Эгэл нэгэн хүмүүний
Энгүй түүхийг бүтээ
Эцэг өвгүдийн үлдээсэн
Эгэлгүй шидэнд суралцваас
Энгүй их далайн
Эрэг юунд хүрэн
Эрхэм зорилго нэгтэй
Эгэлгүй андуудтай нөхөрлөн
Энгүй их далайг гатлах
Эрдэмт нэгэн хөлөгт гармой
Monday, March 2, 2020
Үжирхэл хөгжил 5
ЧИНГИС КААН-аас хэлсэн Үжирхэл- Хөгжил хэмээх шүлэг
Муу эр мэт дайнд хөгжиж мунхаглаж хөгийн болсноос үхэл утаа энгийн ба төвөггүй
Нууцаа задлан уйлж амаа уран чалчиж хөгийн болсноос ган зуд гарзгүй бөгөөд сургамжтай
Утаа мэт замхрах артай, шүлс мэт хатах ултай хөгийн болсноос амьтан байвал хоргүй
НЭУ КЭМ-гүй юманд хүзүүний махыг барж үжирснээс үхдэл, шарил Эртэй ба Артай
ХҮН дарангайлагчид зовлонгоо хэлж үжирснээс хэрээнд идэгдвэл үр удамд Эр ДЭМ-тэй
Өвчүү дэлгэн гуйж өрцтэй зээл авч үжирснээс өтний хоол болвоос өвсөнд Эр ДЭМ-тэй
Ажлыг алдаагаар хорлож, явааг яаруугаар саатуулж үжирснээс явган нь хөлд Эр ДЭМ-тэй
Малынхаа төлөө үхэж, МОНОГОУУЛ гэх нэрээ мэдэхгүй үжирч хөгжиснөөс үхэх нь ариун
Морин сүлдээ махлаж, КАУ Ир тугаа урж, ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс
Мал явсан чинь КҮ ЭН-д Эр ДЭМ-тэй, хүнсэнд нэмэртэй, хорвоод хоргүй, усанд хиргүй
ХҮН хорлогч болж үжирч- хөгжснөөс үхэл утаа үхдэл хорлолгүй бөгөөд сургамжтай
Үргэлжлэл

Ажлыг алдаагаар хорлож гэж юу гэсэн үг вэ?
Энэ өгүүлбэрийг ойлгохын тулд эхлээд алдаа гэж юу вэ гэдгийг тодлох хэрэгтэй болноо доо.
Миний бодлоор алдаа ямар ч байж болно. Харин алдаагаа олох нь чухал байх.
Харин алдаагаа яаж олох вэ? Мэдээж хариулт хийж буй зүйлийнхээ үр дүнг хэмжихтэй холбогдох байх. Жишээ нь өнөөгийн бид ардчилалыг тухайн цаг үедээ маш зөв үйл явц гэж хараад ардчилалд алхан орсон боловч ардчилал ялснаас хойш маш их алдаа гажуудлыг туулаад бухимдацгааж байна. Харин яг юун дээр алдчихваа гэдгээ бодох хэрэгтэй болсон тул эргээд өнгөрсөн бүгдээ дүгнэж цэгнэж байгаа цаг үед амьдарцгааж байна. Ууг нь бол бид Их Монгол улсыг байгуулсан Эзэн Чингис хааны үр сад ба Их Монгол улсын Монгол гэдэг нэрийг хадгалан үлдэгсэд юм. Тэгэхээр бид өөрсдийнхөө улсыг ямар байсан юуг бий болгосон бэ гэж судлах юм бол Алтан судар ( шар судар) дээр гардаг ИХ МОНОГОУУЛ Улс гэдэг хэсгийг уншиж тайлах шаардлага гарна.
Зүгээр өнөөгийн байр суурьнаас харах юм бол ардчилалд орохдоо бид юунд зориж ямар улсыг бүтээх гэж байгаагаа тодорхойлж түүнд хүрэх тэр зорилтыг биелүүлэхэд ямар алхамууд хийх хэрэгтэй вэ? Ардчилалыг хэрэгжүүлж байгаа улс орнууд ямар алдаа завхралд орж байсан хэрхэн яаж сайжруулсан зэргийг ул суурьтай тунгааж судлаж өөрсдийнхөө өв түүхийг үзсэн бол алдаагаар өөрсдийгөө хорлохгүй байх боломж байсан ч байж магадгүй юм л даа.
Энэ тайлбар маань эргээд явааг яаруугаар саатуулах гэдэг хэлцийг тайлбарлаж бас болох л юм. Өөрөөр бас яарвал даарна гэдэг хэлц үгний тайлбар болох бизээ.
Харин ингэж үжирснээс явган нь хөлд эр Дэмтэй гэдэг нь тухайн үед манайханд зөвөлгөө өгч байсан гадныханы нөлөөлөөр унаа хийж явснаас өөрсдөө судлаж хэлцэж өөрийнхөө улс орны онцлог байдалд тохируулж бусдад даатгалгүй өөрсдөө явган ч гэсэн таниж мэдэж зүтгэсэн бол их Эрдэмийг олж авах байсан байна гэдгээр тайлбар хийж болох ч юм шиг. Мэдээж тухайн нөхцөл байдалд ийм боломж байсан л байх....
Хонгилд нарыг орлох нэүрит засгийг
Хараатай аниатай явсаар олоогүй ажгуу
Хатуу хэцүүгий дээд туйл
Таван зуу тавин шалтгааныг
Халшралгүй даван танин мэдэж
Хабсу их ертөнцийг өөртөө олж бойжиж
Хабсу нэүрит засгийг байгуулсан ажгуу
Хорлонтойд аадар нэүрит засгийг
Хорлон устгаж явсаар олоогүй ажгуу
Өрөө цоололдон асуулдан
Өнчин зүрхээ сугалан алалдан
Өчилдөн хэлэлцэн хүрээлдэн мөрөөдөн
Ертөнц тэнгэрээ олж таньж
Өргөн нэүрит засагийг байгуулсан ажгуу гэж төрийн найман цахад шүлэглэсэн байдаг билээ.

Thursday, February 27, 2020
Үжирхэл хөгжил 4

ХҮН дарангайлагчид гэж хэн бэ?
Бэхи хатны өртүүлүүлсэн сударт хүн гэдгийг ийнхүү бичжээ :
Оул биетэй хижи гөрөөсний амь зуулга нь
Олзондоо ханаж цэлмэг өдөр болох мэт байдлыг хүн гэмү
Хүн төлөв бол хижи гөрөөсний дээрдлийн үе боловч
Элдэв хар тахалд нэрвэгдэж үйл олноороо үхэж
Элс цастай шуурганд хөөгдөж сүйдэж
Амь зуух гэж явсаар амин алдаж халширч
Адаг сүүлд нь зөвхөн идэхийг зорилго болгосон үе нь хүн юмаа
Гэдэс цадахад зорилго нь биелчихдэг хүн
Гэгээрлийг сонгоход амин хүчин дэндүү хомсдож
Үхэгсэдтэйгээ атаархталаа сульдсан үе нь хүн юмаа
Гэвч хүнд гэгээрэхийн хэрэгцээ ихээр хуралдаж
Ээлжлэн ирэх цаг агаарыг огторгуйн цаг агаараар сэтгэж
Тэсэж үлдэх аргыг элдвээр эрж байсан үеэс
Эгзэгтэй нэг мөчид хүн нар гэгээрлийг мэдэрсэн түүхтэй
Энэ хэсгийг уншиад үзвэл хүн гэж нэрлэгдэх бидний ухамсарын талаар бичжээ. Одоогийн бид ч гэсэн амин зуулгандаа санаагаа чилээж бусад нь яах нь хэнд хамаатай юм хэмээх өнөөгийн бидний үйлдэл ирээдүйд ямар үр дүнд хүргэх талаар бодож тунгаахаас төвөгшөөх болсон болохоор аливаа өвчин, зовлон, тахал , хүндрэл бэрхшээлийн бий болгож байгаа учир шалтгааныг ухахаа больсон гэсэн үг байх нь. Зөвхөн амин хувийн амь зуулгаа бодох хүнд өөрийн зовлонг хэлэхийн оронд өөрөөс хамаарах бүх зүйлийг ухан тунгааж шалтаг шалтгааныг нь өөрөө танин мэдэж өөрөө үйлдэхийн чухлыг сануулаад байна уу....
Бид сошиал ертөнцөд ч гэсэн зовлонгоо яриж төр засгаа шүүмжилж төрийн түшмэдүүд бидний зовлонг сонсоод энэ нийгмийг сайн сайхан болгоно хэмээн хоосон найдан үл үйлдэхүйг өөртөө хураан суух нь хир зөв юм бол тунгаамаар ч юм уу...
Хэрээнд идэгдэх гэж юу гэсэн үг вэ?
Хэрээ гэж бидний мэдэх шувуу. Мэдээж амьд хүн хэрээнд идэгдэхгүй нь ойлгомжтой. Өнөө маргаашийн үмх хоолоо бодож хожмын үр дагаварыг нь бодохгүй байсаар үхвэл үр хүүхдүүдэд маань ингэж зөвхөн амь зуулганаас цаадахыг харахгүй амьдарснаас үүсэх аливаа хор хохиролыг танин мэдэх ирээдүй хойчид маань сургамжтай гэсэн санаа юм болов уу даа.
Өрцтэй зээл гэж юу гэсэн үг вэ?
Өрц гэдэг үгийг Их монгол хэлний тайлбар толиос харах юм бол доорхи тайлбар байх юм :
Хүн, амьтны чээжний хөндий, хэвлийн хөндий хоёрыг заагласан булчинлаг хальс бүхий мах - Өрцөн доторх зүрх шиг. ААЗ., өнгөн дээрээ үнсээд авмаар, өрцөн дотроо өшиглөөд авмаар [зүйр цэцэн үг] (хуурамч зан байдалтай гэсэн санаа);

- өрцөө татах - ихэд харамлах
- өгнө гэвэл өрцөө татна, авна гэвэл алгаа тосно - харамч, шуналтай хүн гэсэн санаа
Тэгвэл өрцтэй зээл гэдэг нь наанаа сайн санаж өгч байгаа мэт боловч дотроо өөр бодолтой шунаж өгсөн зээл болох нь.
ОУВС болон бусад донорын зээлүүд мөн бусад орны зээлүүдийг ихээр авснаа бахархал болгон ярих болсон төр засаг маань ирээдүй хойчид маань ямархан зүйлийг үлдээж байгаагаа тунгаах л хэрэгтэй болох нь. Мэдээж хийж бүтээдэг хөдөлмөрч хүн бүхэнд хөл дээрээ босоход дэм болох ЖДҮ зээл хэрэгтэй л дээ. Гэвч өрцтэй гэж тодотгосон зээл бол дотор санаатай зориудаар шуналыг нь хөдөлгөж зээл өгөх 2т ялгаа байгаа бололтой. Томоохон төсөл хөтөлбөрүүдээр манайд ихээхэн хэмжээний зээлүүд гадны улс орноос орж ирдэг боловч тухайн зээл өгсөн орны компаниудаар ажил гүйцэтгүүлэх нөхцөлөөр байх нь олонтой байдаг. Элдэв зөвлөх үйлчилгээний хөлс гэх зэргээр улс оронд маань нэмэр болохгүйгээр өгсөн болоод буцаад гарчихдаг донорын зээлийн тогтолцоо улс орны хэмжээнд нэлээн байгааг хүмүүс ажиглаж л байгаа байх. Өрцөн дотроо юу санаж яаж өрөнд оруулах аргаа боловсруулсан эдийн засгийн алуурчдын тоглолтын талбар болж байгаа гэдгийг ч бас одооноос бүгд л гадарлаж эхэлсэн боловч ашиг сонирхолынхоо улмаас улсын эрх ашгийг хөсөр хаях төрийн түшээд үеийн үед байсаар ирснийг сануулах мэт. Өвгүд дээдсүүдийн маань үлдээж өгсөн газар шороо эрх чөлөө тусгаар тогтнолыг маань энэхүү өрцтэй зээлэнд алдах аюул бий гэдгийг сэрэмжлэх хэмжээний эрдэм мэдлэгтэй байх шаардлага тулгарч буйг бид мэдвэл зохилтой.
Wednesday, February 19, 2020
Үжирхэл хөгжил 3
ЧИНГИС КААН-аас хэлсэн Үжирхэл- Хөгжил хэмээх шүлэг
Муу эр мэт дайнд хөгжиж мунхаглаж хөгийн болсноос үхэл утаа энгийн ба төвөггүй
Нууцаа задлан уйлж амаа уран чалчиж хөгийн болсноос ган зуд гарзгүй бөгөөд сургамжтай
Утаа мэт замхрах артай, шүлс мэт хатах ултай хөгийн болсноос амьтан байвал хоргүй
НЭУ КЭМ-гүй юманд хүзүүний махыг барж үжирснээс үхдэл, шарил Эртэй ба Артай
ХҮН дарангайлагчид зовлонгоо хэлж үжирснээс хэрээнд идэгдвэл үр удамд Эр ДЭМ-тэй
Өвчүү дэлгэн гуйж өрцтэй зээл авч үжирснээс өтний хоол болвоос өвсөнд Эр ДЭМ-тэй
Ажлыг алдаагаар хорлож, явааг яаруугаар саатуулж үжирснээс явган нь хөлд Эр ДЭМ-тэй
Малынхаа төлөө үхэж, МОНОГОУУЛ гэх нэрээ мэдэхгүй үжирч хөгжиснөөс үхэх нь ариун
Морин сүлдээ махлаж, КАУ Ир тугаа урж, ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс
Мал явсан чинь КҮ ЭН-д Эр ДЭМ-тэй, хүнсэнд нэмэртэй, хорвоод хоргүй, усанд хиргүй
ХҮН хорлогч болж үжирч- хөгжснөөс үхэл утаа үхдэл хорлолгүй бөгөөд сургамжтай
Муу эр мэт дайнд хөгжиж мунхаглаж хөгийн болсноос үхэл утаа энгийн ба төвөггүй
Нууцаа задлан уйлж амаа уран чалчиж хөгийн болсноос ган зуд гарзгүй бөгөөд сургамжтай
Утаа мэт замхрах артай, шүлс мэт хатах ултай хөгийн болсноос амьтан байвал хоргүй
НЭУ КЭМ-гүй юманд хүзүүний махыг барж үжирснээс үхдэл, шарил Эртэй ба Артай
ХҮН дарангайлагчид зовлонгоо хэлж үжирснээс хэрээнд идэгдвэл үр удамд Эр ДЭМ-тэй
Өвчүү дэлгэн гуйж өрцтэй зээл авч үжирснээс өтний хоол болвоос өвсөнд Эр ДЭМ-тэй
Ажлыг алдаагаар хорлож, явааг яаруугаар саатуулж үжирснээс явган нь хөлд Эр ДЭМ-тэй
Малынхаа төлөө үхэж, МОНОГОУУЛ гэх нэрээ мэдэхгүй үжирч хөгжиснөөс үхэх нь ариун
Морин сүлдээ махлаж, КАУ Ир тугаа урж, ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс
Мал явсан чинь КҮ ЭН-д Эр ДЭМ-тэй, хүнсэнд нэмэртэй, хорвоод хоргүй, усанд хиргүй
ХҮН хорлогч болж үжирч- хөгжснөөс үхэл утаа үхдэл хорлолгүй бөгөөд сургамжтай
Үргэлжлэл
https://khdelger.blogspot.com/2019/09/1.html
https://khdelger.blogspot.com/2019/10/2.html
Өмнөх 2 бичлэгээс эхний 3 мөрийг юу гэж тайлж ойлгосныг маань уншаарай
https://khdelger.blogspot.com/2019/10/2.html
Өмнөх 2 бичлэгээс эхний 3 мөрийг юу гэж тайлж ойлгосныг маань уншаарай
НЭУ КЭМ-гүй юманд хүзүүний махыг барж үжирснээс үхдэл, шарил Эртэй ба Артай
ЗА энэ хэсгийг ёстой ойлгохооргүй байгаа биз. Доорхи асуудлууд гарна :
1.НЭУ КЭМ гэж юу гэсэн үг вэ ?
2. Хүзүүний махыг барах гэдэг хэлц ямар утгатай вэ?
Уурлах хэрэлдэх гэсэн санаа байх
3. Эр гэж юуг хэлэх вэ?
Удамшил зөв хүчин хурааж
Айл бүлдээ хамтын хариуцлагатай
Ухамсар төгс болсон
Тэр л хүмүүн Эр билээ
4. Ар гэж юуг хэлж байна?
Ар хэмээх нь үр хойч ирээдүйд их өв үлдээснийг тодолно
5. Үхдэл шарилд ямар Эр Ар байдаг юм?
Эдгээр асуултын хариултыг олох гээд ГӨ ний судруудыг бас Бэхи хатны судрыг эргүүлэх хэрэг гарлаа. Эзэн Дээдсийн ганц өгүүлбэрийг ухаж ойлгох гэж их л юм болох юм байна.
ИХ МОНОГОУУЛ УЛС гэсэн хэсэг эхлэхдээ
ИР ГЭН хүнийг НЭУ КЭМ ээр аврагч гэж эхэлжээ. НЭУ гэдэг үгийн тайлбар дээр Нүүдлийн соёл гэсэн танил үг гарч ирж байнаа. Тэгээд нүүдлийн соёл гэдгийг бид ер нь юу гэж ойлгодог юм болоо гэж өөртөө асуулт тавилаа. Орчин үеийн хүмүүс бид нүүдэлчид гэж малаа дагаж нүүдэллэн амьдардаг хүмүүс бөгөөд энэ малчин ахуйдаа тохирсон ахуй соёлтой ард түмэн гэж хариулах байх. Үүнийг жаахан дэлгэрүүлээд ойлгох гэж оролдвол малаараа дамжуулан байгал дэлхийнхээ цаг уур, газар нутгийнхаа онцлогийг танин мэдэж , олон жилийн амьдралын туршлагаараа байгаль цаг уурынхаа араншин, газар нутаг, өвс ургамал түүнийхээ эргэлт давтамжийг танин мэдсэнээрээ түүнд зохицох ахуй соёлоо бий болгосон нь нүүдэлчин соёл болж таарах байх. Мэдээж энэ бүхэнд зохицох учиг нь ямар ч үед байгалийн гамшиг бэрхшээл элдэв ган зудад өөрсдөө ,гэр бүлээрээ, улс орноороо хохирол багатай гарч цаашид амьдран оршихын тулд мэдлэгээ тэлж түүнээс улбаалсан соёлоо бий болгож чадахад байх...
Энэ мэдлэгт хүрэхгүй зүйлд буюу дэмий зүйлд өөр хоорондоо муудалцаж дэмий цагийг үрж байхаар үхдэл шарил байгал дэлхийнхээ хөрсөнд бордоо болон шингэх нь түүн дээр ургах ургамал түүгээр хооллох амьтанд хэрэгтэй гэж ёгтолсон байх . ТА бүхэн надаас арай илүү сайхан тайлал хийх байх гэж найдаж байна. ТА нараасаа бас суралцахыг хүснэм.

Sunday, February 16, 2020
Урсан өнгөрөх цаг хугацаанд
Учрал бүр чинь тодрон байвч
Уулзах үрсийн сэтгэл буцлах
Урин дулааны тов буй
Аз эзийн уулзвар дээр
Агшин буух оддын тохиолд
Хором бүрийг тооцох ухаанд
Хождох нэгэн аюул буй
Анзаарч харах мэлмий юунд
Агшин бүр нь тодрон байвч
Аанай балчир ухааныг хорих
Авир тархи нь саад хийнэ
Саадыг давах үрс нь
Сатаарч бүү хоцроорой
Яарвал даардаг учгийг ухаж
Мэдэж хорлож хориглож бэлтгэж дийлэх учигтай

Subscribe to:
Posts (Atom)