Saturday, January 15, 2022
Дэнсээ
Sunday, November 7, 2021
Төлөвшил
Энэхүү сэдвийг бичих санаа улаач хүний төлөвшил хувь хүний төлөвшил 2 ямар ялгаатай вэ? гэсэн асуултаас үүдсэн юм.
Мэдээж эхлээд хувь хүний төлөвшил хэрхэн бүрддэг юм бол ? гэдгээс эхлэх нь зөв байх.
Ер нь төлөвшил гэж яг юуг хэлээд байна вэ?
Гэрлийг өргөөний гаргасан судар ном, өвгүд дээдсүүдийн айлтгал энэ бүхнээс хувь хүн хэрхэн өөрийн төлөвшлийг бий болгох вэ?
Зөв үү тав уу? подкастнаас эхлээд хувь тавилан , заяа төөрөг гэдэг зүйлийн ялгааг сонсож ойлгосноор бол хүний хувь тавилан өөрөөс нь хамаардаг бол заяа төөрөг цаанаасаа үйлийн үрээр тухайн хувь хүнээс өөрөөс нь үл хамааран олгогдож байгаа зүйл гэсэн үг. Энэ бүхнээс үндэслэн тунгаавал хувь хүний төлөвшил дээрх сэдэвтэй холбогдох юм.
Заяа төөрөг маань Монгол гэдэг улсад монгол хүн болж төрсөн маань юм бол энэ заяандаа хүн хэрхэн хувь тавилангаа удирдан авч явах нь өөрөөс хамаарах юм байна . Бид өөрсдийн хэрэгцээт бүх зүйлсийг бүтээж бий болгож тохь тухтай амьдарч хөгжих бүх бололцоогоор бараг бүрэн хангагдсан ч дотоод ухамсар буюу хүний үндсэн төлвийг бий болгогч " Сүнс" ээ хөгжүүлэх тал дээр хангалтгүй түвшинд байгаа бололтой. Тэгэхээр Сүнсээ хөгжүүлнэ гэж гэж юугаа яриад байгаа юм бэ гэсэн асуулт гарнаа даа. Энгийнээр ойлговол оюуны төлөвшил буюу ухамсар . Энэ дэлхийд амьдрагч 7,3 тэрбум хүн бүгд ялгаагүй хэнч байсан ахуй нөхцөлөө эхэлж бодох нь зүйн хэрэг. Өөрийн хувийн амьдралаа босгоод, нийгэмд эзлэх байр суурьтай болсны дараа хүн гээч амьтад бид цаашид хэн болохоо шийдүүлэх эгзэгтэй мөчтэй тулгардгаа тэр бүр мэддэггүй. Гэтэл бидний заяа төөрөг маань Монгол гэдэг улсад монгол хүн болох хөх толботон болж төрсөн нь ямар учиртай вэ гэж бодолхийлэх үе тохиоход өдий болтол амьдарсан хувь тавилангаа эргэж хараад бусдад ( хүн бие биендээ, хүн байгаль дэлхийдээ, хүн амьтан ургамалд) хоргүй ээлтэй зохицож амьдарч чадсан болов уу гэсэн асуултын хариуг нэхэх байх . Чухам энэ л асуултын хариу Сүнсээ хир хөгжүүлснийг таниулж цаашид махан биеэ орхин тэндэх гэртээ харих замаа олсон эсэхийг чинь тодорхойлох болно. Гэвч бидний ихэнх нь энэ талаар нээх их боддоггүй л байх. Зөв үү тав уу подкаст сонсогчид энэ асуултын хариуг бодолхийлж эхэлсэн болов уу гэж боддог юм. Гэхдээ Зөв гэдгийг багадаа 5 үндэслэлээр өөртөө баталж үйлдэх үйлтэйгээ холбож чадах нь чухал бөгөөд цаашид цаг хугацааны алслалаар өөрийнхөө үйлдлийн үр дүнг тооцоолж чадах оюуны чадамжинд хүрэх гэдэг нэг ёсний төлөвшил юм болов уу даа.
Энэ бүхэнд нөлөөлөх хар ба цагаан сүнснүүдийн нөлөөлөл мэдээж байна. Хар сүнс гэхээр л айгаад элдэв муу зүйл бодохын оронд өнөө миний бичлэг болгон дээр дурьдаад байдаг 7 хар сүнсний эх ба бидний 6 авир тархины үйл ажиллагааг хянах асуудал нь төлөвшлийн мөн чанар оршино гэдгийг өөр дээрээ ухамсарлачихвал болох нь тэр . Бидний өвөг дээдсүүд ,удам угсааны охь ухаантнууд , ээж аав эмээ өвөө нар маань мэдээж биднийг зөв сайн хүн байгаасай хэмээн хүн бидний дотор орших доорх 13 муу чанарыг даван гарах ухаанаар хөглөж ,харж, ивээж явдаг ба харин бид хүн байх хөх толботон болон төрсөн заяа төөргөө гундаахгүй сэргээж явах нь бидний төлөвшил юм.
1.Сувдаг
2.Тачаал
3.Аархал
4.Мунхаг
5.Атаархал
6.Шунал
7.Хонзон
6 авир тархи
1.Болхи
2.Залхуурал
3.Бардамнал
4.Шантрал
5.Атаархал
6.Тогтворгүй байдал
Эргээд эхний асуулт руугаа орох юм бол улаач хүн , хувь хүний төлөвшил ямар ялгаатэй вэ гэхээр удам угсааны эсвэл хариуцаж даах хүмүүсээс хэд нь зөв сайхан явж хэд нь буруу муу замаар замнаж байгаа хариуцлагын хэмжээгээр ялгагдах бизээ.
Зэлмэ жанжны доорхи үг бас нэгийг бодогдуулах бизээ :
Хүмүүний амьдралд бусдын хишгийг авахгүйгээр , бусдын нүглийг үүрэхгүйгээр гагц өөрөө бүхнийг дүүргэж амьдарна гэж байхгүй . Тиймээс буяныг тус болгож сурлага дүүргээд барцдыг нь зорилго болгон хагалан бутаргаад л холбоос дундаас нь өөрийгөө тодлоод, холбож дийллээ гээд нэрээ сийлээд л явах нь миний хувьд амьдрал гэдэг зүйлийн учир утга юм болов уу даа гэсэн байдаг. Харин миний буурал анх намайг үнэн гэж ер нь юу юм бэ ? гэж ирээд л сүрхий царайлаад асуухад урдаас дэм дэмэндээ гээд ойлгочих гэхээр учиргүй гайхаж байсан маань санаанд үйлдэж. Үнэхээр бие биендээ хамааралтай дэм дэмэндээ амьдрах ухааныг онол болгосон ард түмний үр хойч болсон заяа тавилан үнэхээр агуу бөгөөд эгэл юм даа.
Гэрт чинь нэгэн булхай байна гэдэг бол чи биеэ засаагүйнх,бүү түүнд бурууг тулга өөртөө бурууг тулга. Өөрөө засарвал чи түүнийг засах аргаа олно. Үгүйдээ гэхэд Тэнгэр түүнийг чинь авч чамайг жаргаана.Үхэлд хэт бүү найдтухай.Иймээс засч амьдрахыг эрхэмлэтүхэй.Танайд хулгайч орогноно гэдэг чиний замбараагүй,чиний сэрэмжгүйнх.Танайд архичин орогноно гэдэг чиний хамааралгүй,хариуцлагагүйнх. Чамаас айлгүйгээр тэд оршино гэдэг чиний сул доройнх. Энэ бололцоог өгсөн нь чи биеэ засаагүйнх.
Monday, September 13, 2021
Гарц
Wednesday, September 1, 2021
Тэнгэр үзэл
Монголчууд бид өөрсдийгөө тэнгэрлэг ард түмэн гэдэг. Тэгэхээр тэнгэрлэг гэдэг нь ямар утгыг илэрхийлж байна гэсэн үг вэ ? гэж асуулт гарч ирнээ дээ.
Энэ асуултын хариуг хайн судрын хуудас эргүүлж байгаад "Өрөг тунхаг тамга" судраас доорхи ойлголтыг олж уншлаа. Та бүхэн ч гэсэн уншиж тунгаана уу:
ТНГР гэдэг нь амьсгалах амьд бүхний амин хэмийн холбоосыг хэлдэг. Энэ бол бидний Тэнгэр үзэл. Эх үрэн зургаан зүйл бүхэн амьтай гэж Монгол бөөд үзнэ.
Тэгвэл эх үрэн зургаан зүйл гэж юу юм бэ? гэж асуувал доорхи хариулт байна.
1. Нар буюу гэрэлтэгч орон зайнууд болох одод
2. Сар буюу Агаар мандалд байгаа нэгнийг дагдаг болоод дагадаггүй гэрэл ойлгогч орон зайнууд
3. Сүүн эх буюу Шимт мандлууд, гаригсууд
4. Амь буюу Хий биетэнгүүд, хийсвэр дүртэнгүүд, биед шингээгүй оюун ухаанууд буюу сүнснүүд
5. Амьтан буюу бичил биетнээс авахуулаад махан биетэн хүртэл. Өөрөөр хэлбэл Амь, Эд хоёрын нэгдэл болох сүнс эдэнд оршихыг хэлээд байна.
6. Мангдай ( Хүн) буюу Оюун ухаан, ухамсар тээгчид
Энэ 6 түвшин зүйл амьдардаг амьсгалдаг.
Эдгээр нэг нэгнээсээ хамааралтай аж төрдөг торлог холбоосыг ТНГР буюу Тэнгэр гэнэ. Хүний амьдралд шууд тусгалаар тодорхой үйлдэл үзүүлдэг 99 одон гэрлэн торлог нь 99 тэнгэр болж байгаа юм. Зурхайн ухаан болон од гариг эрхэсийн нөлөөгөөр хүний заяа тавилан зурагддаг гээд хүмүүс өөрсдийн зурхайн зурлага төрсөн од гаригийн нөлөөлөлийг өрнийн ч тэр дорнын ч тэр зурхайгаар холбодог талаар хүн бүр л мэддэг шүү дээ. Тэгэхээр гэрэл цацруулагч бүхний холбоо, амьд бүхний холбоо, сансар огторгуйд бие эзэлж байгаа билэг эзэлж байгаа бүхэн ТэнГэр юм.
Тэнгэр гэдэг өөрөө ийм бөгөөд энэ холбоосны анхдагч Тэнгэр эцэг юм . Тийм учраас тэр үл баригдахуйц . Эсийн холбоосын анхдагч хаана байгаа вэ? гэхэд өөрийн биеээс узуур эсийг хайхтай адил. Тийм өчүүхэн зүйлээс амьдрал эхэлсэн ба тэр нь салаалан салаалан хөгжсөөр нэг зүй тогтолд хүрч, хүний бие тогтсонтой адилхан гариг ертөнцийн бүх холбоо тогтсон.
Энэ холбогдоод байгаа холбоосыг ойлгоно гэдэг өөрөө " Бөө" юм. Сүнс өөрөө сэтгэн бодох чадвартай ч эдэнд дамжуулах гэдэг ондоо зүйл. Тархины эд эс, дурсамж, үйлдэл, үг, өнгө, дуу , эгшиг, шүлэг, туульс болгоно гэдэг нь хүн илэрхийлж болох тархитай холбоотой нь " Бөө тархи" болж байгаа юм. Гэрлийн холбоосыг илэрхийлж, өөрийн эзэгнэж чадах хамгийн том орон зайг эзэгнэж, түүний төлөө хариуцлага хүлээж хишгийг хүртэж байхыг хэлнэ. Хүн зогсвол тавхайн, суувал суудлын доорхи орон зай, хэвтвэл хэвтрийн доорхи орон зай гэх хамгийн жижиг орон зайтай. Харин үг, авиа, хийморь, сүлд зэргээрээ илүү том орон зайг эзэлж болдог. Харилцаагаар илүү том орон зайн эзэн болж болно. Хаан байвал улсын орон зайг эзэгнэгч болж таарах нь .
Хүн хэмээх оюун ухаант, ухамсар тээгчид бид эх үрэн 6 зүйлийн амин холбоос шүтэлцээг ухааран ойлгож тэдгээрийн амийг сахигч их Өвгүдийнхээ өвийг тээгчид гэдгээрээ тэнгэрлэг ард түмэн хэмээн нэрлэгдэх болсноо ухаарч байж тэнгэрлэг хэмээн нэрлэгдэх учиртай аж. Энэ бүхнийг их Өвгүд маань түүний учиг бүрийг Бөө тархиар өнөө бидэнд дамжуулж буй нь Гэрлийн өргөөний их судрууд болох нь ....
Үүнтэй нэгэн адил отог овог болгоны охь ухаантнууд бөө хэмээх чадамжаар өөр өөрийн улаач нараар дамжуулан отог овог болгоныхоо хүрж чадсан агуу их мэдлэгээ яс цусныхаа үр удмаар дамнуулан түгээн түмэн олныхоо ухамсарт суулгахаар зорин байгаа бүхнээ хайрлан хамгаалж өвлүүлэх их үйл дэлгэрч байгаа билээ

