Wednesday, February 13, 2019

3-9

Чин үнэнтэй нийцтэй гээд
Чиний минийхээ ялгахаа байж
Алдар цуугаар ураа хийж
Алхах алхаагаа тушна уу
Эрэл хайгуул ихсэх тусам
Эргээд нэг замаа хардаа
Эрдэм гэж бодсон бүхнээ
Эрчим юугаар хэмжээд үздээ
Ааш авир ихдэх тусам
Алсын хараа багаснам
Бардам сэтгэлээ тавих тусам
Бачуу хорвоо хоолой шахна
Орон зайн эзэгнэл гээчийг
Ондоо ондоогор нь ялган хар
Орох хаалганы үүдийг сахигчид
Орчлонгийн жамыг мөрдөгчид
Онцлон ойлгох учиг буй

3-8

Хуулийн зарчмыг ягштал биелүүлэх
Хуурмаггүй дүрийн ар талд
Зүрх сэтгэлийн хэлхээ холбоо
Хэзээд оршсоор ирсэн байдаг
    Алдар хүндийн оргилд гарлаа ч
    Ацан замын эхэнд очсон ч
    Ардын итгэл сэтгэл бүхэн
    Алдаа оноог дэнслэн байдаг
Чив чимээгүй таг харанхуйд
Зүг чигээ хэрхэн олох
Чивчрэн нумрах сэтгэлийн аяст
Чигээ алдан төөрөх одох
   Амгалан цэнхэр гаригт нь
   Амьдрал үргэлжлэн байнам
   Айдсыг давах хүч хөвчрөн
   Алсын харааг тодлох болно
Цэвэр тунгалаг байлаа гээд
Цээлийн ус шиг бохирдох
Цээжний гүнд цохилох зүрх
Цэнхэр дэлхийн амар амгалан

3-7

Сүүдэр тусах арын
Сүнс сүлд нь хаана вэ?
Сүмэр уулын хүйтэн чулуу
Сүүмийх дөлөнд бүлээсэх үү?
Аргамаг хээрийн алхаа товор товор
Ард түмний хэлхээ шовор шовор
Хүмүүн заяаны алдар нэр
Хөөрөн нисэх навчис шиг
Хүүн заяаны тодрох чиг
Хүрэх алсыг гэрэлтүүлнэ
Давах давааг товчлох нь үгүй
Тойрох зам нь жим үгүй
Мөргүй газраар зам гаргах
Мөрөөдөл төдий зэрэглээ юу?
Аажим урсах эрчмийн урсгал
Арга билгийг холбох ахуйд
Амьдрал чи минь хөврөн байна уу?
Ахуй төр минь сүлрэн байна уу?
Түвшин амгалангийн үүд хаалгыг
Түрэн орох зоригт үрсийг
Тосон хурайлах уухайн түрлэг
Тоос чийг хийд байнам
Тормолзох нүдний хараа юуг
Товлох өдрөөр хашин байна
Тоос чийг хийн дэнс
Товч тайлалд оршин байдаг



Sunday, February 10, 2019

Бугшмал

Гомдол тээх гэдэг өөрөө их сонин асуудал л даа. Гомдол юунаас үүсдэг вэ ? энэ нь хэрхэн бугшмал болдог вэ гэдэг талаар МТТТ судар дээр их тодорхой бичсэн байдаг. Тив тэнгэр бөө Эзэн Дээдэст  нэг удаа өөрийн зөгнөлөө хэлэхэд нь Хаан өөрөө нөхцөл байдлаа үнэлж үзээд дахин шалга гэж хэлсний төлөө гомдож улмаар өөрийн тэрхүү зөгнөлөө үнэн болгохын төлөө алтан ургийнхны хооронд яс хаяж эхлэсэн байдаг.  Анзаараад байхад ямар ч хүн шүүмжлүүлэх дургүй байдаг . Шүүмжлүүлчихээд л түүнд гомдол тээх үе ч байдаг.  Би ч бас ккк

Алдааг  шүүмжлэх би хэн юм
Айдсыг л үргээвэл болох бус уу гэх үгс тархинд минь буув. Бодвол өвгүдийн өгөгдөл биз.

Бусдын алдааг олж харна гэдэг нэг талаараа цаад хор хохиролыг нь олж харж байна гэсэн үг. Харин хор хохиролыг нь харсан бол тийм алдааг өөртөө бас давтахгүйг хичээх нь. Бусдын алдаанаас суралцана гэдэг нь энэ байх . Харин   айдастай ямар холбоотой юм бол? Тэгвэл айдас гэж юу вэ? гэсэн асуудал гарч ирнээ дээ. Айдас алдаа 2 ямар хамаатай бол ? Дахиад л асуулт ...

Төрийн найман цахад айдастай холбоотой хэсгийг нь хөөж уншвал :

Анд нь андаасаа айхдаа алдагийг
Айл ясах эрх дутав
Арсалдан алалдах андуудыг
Оломлон мохоох дүрэмлэн дутав

Зүг зүгээс Манукол Илүүд цугларч
Айлыг айдсаас чөлөөлөхийг хэлэлцэв

Айлыг айдсаас чөлөөлж
Андын аялгуу хөг бүтээв

Амгалан байвч айл үгүйд айдас  гэх мэтээр бичжээ

За юутай ч энэ бүхнээс ухах юм бол айдсыг үргээдэг нь дүрэмлэн юм байна гэж бүдүүн бааргаар дүгнэвэл :
 Ухаантай хүн шүүмжлэлийг сонсоод өөртөө дүгнэлт хийн алдаан дээрээ дөрөөлөн өсөж дэвждэг бол  ихэнх нь шүүмжлэлийг хүлээж авах дургүйгээсээ шүүмжилсэн хүндээ өсөрхөн өөрийнхөө алдааг зөвтгөх ямар нэгэн юм хайсаар худал хуурмагийг ч өөртөө бий болгодог .
Өчүүхэн жоохон гомдолоос болж эе эв эвдэрч андын тангараг ч тасрах нь байдаг. Тиймээс ч ГэрИЭ гэх хариуцлага бий болсон. Гэрээнд тохирсон зүйл өөрийн үүрэг хариуцлагадаа л эзэн болохоос өөр хаа хамаагүй зүйл рүү үсэрч бүү ор гэсэн үг. Өөрөөр хэлбэл харилцаа үүсгэж тохирсон тохиролцоондоо эзэн болж түүнд хамааралгүй бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүү оролц. Хэн ямар байх нь хамаагүй хэлэлцэж тохирсон зүйлдээ л эзэн болж өөрөө өөрийгөө хичээж сурцгаах нь энэ дүрэмлэнд хамаатай болов уу.

550 бугшмалын эх 7 хард бүү өөрийгөө удирдуулаа гэсэн үг.

Сувдаг
Тачаал
Аархал
Мунхаг
Атаархал
Шунал
Хонзон

Эргээд нэг дүгнээд бодох юм бол айдас гэж юу вэ?  Бид олон зүйлээс  айдаг . Байгалийн гамшиг болбол яах вэ? Мөнгөгүй болбол яах вэ? Өвдчихвөл яах вэ? Хоорондоо муудвал яах вэ? Ажил төрөл маань амжилтгүй болбол яах вэ?  Энэ бүх айдсуудыг давахын тулд угтан мэдэж тосон бэлдэх шаардлага гарнаа даа. Энэ бүх асуултуудын шийдлийг олох хэрэг гарнаа даа. Энэ бүгдийн шийдлийг олоход ганц хүн хэцүү нь ойлгомжтой. Тиймээс ч зүг бүрээс л цугларч шийдлийг олох гэж хэлэлцдэг нь аргагүй ч юм даа.
Шүүмжлэлээс айх хэрэггүй юм бна харин түүний шийдлийг олох чухал юм байна. Дүрмээ тохирох нь зөв юм байна.  Алдаа гаргах нь ч аймаар биш ч алдааныхаа хохиролыг яаж барагдуулахаа мэдэх нь чухал юм байна. Шүүмжилж байгаа бол өөртөө ч бас шүүмжээ тусгах юм байна. Мэдээж дутуу бодсон байгаа болохоор бултаар хэлэлцвэл буруугүй гэдэг шиг  гүйцээж хэлэлцье.

Эрхэмсэг хоо

Уран ухааны шаглаатай
Уужуу ухааны цараатай
Уясал хайрын уянгатай
Уян хатан  биелгээтэй
Уран тансаг ур дүйтэй
Хацар гоо гэгээтэй
Халуун элгэн сэтгэлтэй
Харц тунгалаг царайтай
Хагацашгүй үлэмж хоо мину

Tuesday, January 29, 2019

Айлтгал

Өргөн түмэн ардын сэтгэлийг татах ухаан гэдэг нь
Өршөөл энэрэлийн сэтгэлээс эхтэй
Ухаан мунхаг нүд сохорсон ч
Уламжлал гэдгээ хүндэтгэдэг учиртай
Учгийн үзүүрээс чангаах ухаанаар
Ул сууриа бөхлөн байж
Аран олны сэтгэлийг нь гэрэлтүүлэх
Түмэн жилийн үйлийг тольдогч
Түйтгэр зовлонгийн эхийг ологч
Түмэн настангууд тань түүхээ өгүүлээд байгаа бус уу
Өгүүлэх түүхээс учиг зангидаж
Үнэн түүхийг худлаас ялгаж
Үлэмж төгөлдөр утгаар хөглөж
Өнө мөнхийн мөн чанарыг ухмой
Үүсгэлийг өөрчлөх шинэчлэл болгоноос
Үйлдлээр бултах арга замыг олж
Үнэнч сэтгэлийн ЧИН-д зохицож
Уринч асурийн ухаанаас суралцаж
Үрсийн ухааныг тэгшитгэвээс
Үнэний зам тодроод ирнэ
Өвгүд бид ажин сууна
Үйлдэл бүрээр чинь тооцон хүлээнэ
Хүлээх учгийг ухсан бол
Тов болзоондоо бүү хоцор
2016.6.30

Friday, January 25, 2019

Байгаа бүхнээ байлгах ур дүй

Нэлээн хэдэн жилийн өмнө нэг БууЭрЭл- тай золгоход чи Бай Ур дүй зөнгийн талаар сайтар ухаарай гэсэн юм. Тухайн үедээ шар судрын Бай Ур дүй Зөнтэй холбоотой хэсгийг уншаад юу ч ойлгоогүй тул тэгсгээд орхисон боловч байнга л бодолд тэр үгс нь хадаатай явсан юм.

Байгаа бүгдийг хорвоо гэмой гэж Төрийн найман цахад өгүүлсэн байдаг. Бага  байхдаа Л. Түдэв гуайн " Хорвоотой танилцсан түүх" гэдэг зохиолыг уншиж үзээгүй бидний үеийнхэн бараг байхгүй биз .  Байгаа бүхнээ таниж мэдээд байдлыг мэдэхийг харин ертөнц гэмой гэсэн байдаг. Тэр ертөнц нь 9 цагаан 2 хөх 1 хар байдаг гэж байгаа.
Харин байгаа бүхнээ байгаа чигээр нь байлгахын тулд байдлыг мэдээд байлгах ухааныг олох нь мэдвэл зохихуй гэвэл нэг зүйл дутаад байгаа биз .  Тэр байгаа юм бүгд ,  байдал 2 яахав дээ байдаг л юм байгаа биз. Хүн бидний хүсэл яах болж байна? Бодоод байх нь хүмүүн төрөлхтөний бүх хүсэл 9 чигчид байдаг гэх бөгөөд түүнийг 9 цагаан хүсэл гэж бид ёс заншилдаа бөхөлж орхисон байдаг.  Харин энэ 9 хүсэл хир хэмжээнээсээ хэтэрч байгаа бүгдээ устгаж болох аюул байнга байдаг тул түүнийг нь 1 хар ертөнц буй  хэмээн анхааруулаад  2 хөх ертөнцөөр түүнийг засахуй хэмээн нэрлээд ХӨХ - үүд гэж Монголчууд өөрсдийгөө нэрийдсэн байх нь ...

Байгаа хүссэн хоёрыг байлгахуйтай гурамсах бахдам аялгуут дэмч дутав гэсэн нэг мөр бас байх юмаа.

Бай гэдэг үгийн тайлбарыг олох гэж оролдъё.
МТТТ судар дээр Бай- хэмээх нь ханах дүүрэх гэх утгатай гэжээ. 
Тэгэхээр Бай Урдүй гэхээр ханасан дүүрсэн буюу илүү ч үгүй дутуу ч үгүй байх ёстой бүхнийг байлгаж хэрэглэхэд ямар урдүй хэрэгтэйг энэ доор дурьдсан 3 бүтээвэрт боловсролоор олж авах нь ээ дээ.

ӨТҮГЭ КИЖИ КҮЭН  гурван бүтээвэрт боловсрол мөнхийн босоо  Урдүй билээ.

Нүдэнд харагдаж байгаа бүхнээ байх ёстой зүйлийнх нь дагуу мөн чанарыг нь олж оршоон байлгахыг хэлж байна уу гэлтэй. Чухам ийм болохоор мөн чанарыг голлогчид хэмээн бид өөрсдийнгөө Монгол хэмээн нэрлэсэн гэх өвгүдийн үгсийг тунгаах хэрэгтэй байх. Тэгвэл мөн чанарыг голлоно гэдэг нь юу гэсэн үг  вэ гээд энгийнээр тунгааж үзвэл орчин үед хүмүүс  шинэ техник технологи нэвтрүүлэх,  ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ тухайн хийж байгаа үйлийнхээ хожмын үр дагавар, хор хохирол нь ямар байх бол, хэрэв байгаа бол тэр нь нөхөгдөх боломжтой болов уу гэх зэргээр маш сайн тооцоололыг хийж тооцож үзэхийг хэлээд байх шиг. Гэвч зарим үед тодорхой хугацааны дотор ямар ч хор хохиролгүй харин ч хүмүүсийн амьдралыг хөнгөвчилж тохь тухыг бий болгож байгаа мэт боловч нийтээрээ олноороо хэрэглээд ашиглаад ирэхээр олон жилийн дараа маш их хор хохиролтой байх зүйл ч байдаг. Харин энэ бүхнийг хүн төрөлхтөн бүрэн гүйцэд тооцож чадах болов уу гэдэг өөрөө маш том асуудал болдог. Энэ л үндсэн дээр бидний тэмүүлэх чигч бол эрдэм мэдлэг болсоор ирсэн бизээ.
Тэгэхээр ӨТҮГЭ КИЖИ КҮЭН  гурван бүтээвэрт боловсролыг олон мянган жилийн туршилгын үндсэн дээр боловсруулсан гэх бөгөөд Мөнхийн босоо ур дүй гэсэн нь их учиртай байх нь.  Чухам иймийн учир олон мянган жилийн үр дүнгээр бий болсон эдгээр боловсролыг олж авахад бөө тархи гээч тархинаас тархинд дамжих аргаар өвгүд дээдсүүдийн ур ухаанд нэвтэрч суралцдаг байх нь. 
Тэгвэл тэр урдүй буюу энэ 3 боловсрол  нь улс оршин тогтнохын үндэсний үүсэл болох нь ээ гэж шар сударт биччихсэн бна лээ.
Улс байхын үндэс хэмээх өгүүлэмжийг яаралтай тавихыг Эцэг тань хүслээ гээд Аянгат удгүний БууЭрЭл уудын өгүүлсэн дотор 5 тусгаар тогтнолын талаар бичсэн байдаг. 
Тэгвэл яагаад ингэж яаравчлах болсон байх вэ? Анд болохыг яаруулаад байна уу?
Юуны төлөө анд болдог вэ ? 5 тусгаар тогтнолын төлөө анд болдог гэдэг бус уу?
Алун хоо эхийн 5 сумын домогт багц таван сум нь эвлэн нэгдэхүйн ухаан-зангилаа болохыг өгүүлдэг бөгөөд гарын 5 хуруугаар төлөөлүүлэн  үр хүүхдүүддээ сурган алгыг суурь болгон 5 хурууг холбогч болгон төвлөрүүлэх учигтайг өгүүлсэн байдаг. Энэ таван хүмүүн таван зүг рүү тэмүүлэвч ул суурь үзэл бодол нь нэг байх аваас эвлэн нэгдэж чадна. Тэр ул суурь нь :

Эхнийх нь УЛ ЭС хэмээх хөвүүн 
Үүнийг бид ЦУСАН ТУСГААР ТОГТНОЛ гэж нэрийддэг.
Удаах нь УЛ СУУРЬ хэмээх нутаг 
Үүнийг ХИЛ ХЯЗГААРЫН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.
Гутгаарт УЛ СОЁЛ
Энэ нь орон зай цаг хугацаанаас болж буй зонхилгоо үйлдэл юм.
Үүнийг АХУЙН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.
Дөрөвдүгээрт энэ зонхилгоон үйлдэлээс хөгжсөн ТАРХИНЫ СЭХЭЭРЭЛ
Энэ бол ТАРХИН ТУСГААР ТОГТНОЛ болно.
Тавдах нь бие биедээ сөргөлдөөнгүй амьдрахыг нөхцөлдүүлэгч
ЖАЯГ, ЗАСАГ, ГЭРЭЭ гурав юм.
Үүнийг ИХ ЗАСАГИЙН ТУСГААР ТОГТНОЛ юм. 
Энэ таван тусгаар тогтнол нь УЛС буюу УЛ ЭСийг бүтээнэ.
Тэгэхээр улс болгон өөрийн хариуцаж авсан газар нутаг , хүн ам,  ахуй соёл боловсрол,  засаг захиргаа, хууль жаягаа "Эрдэнэ"  мэт хайрлан хамгаалах юм бол Эх дэлхий маань өөрөө амар амгалан айх аюулгүй оршин тогтнох бус уу хэмээн Эзэн Чингис хаан маань  бидэнд сургаад мөн бусад улс гүрнүүдэд ч энэ бүхнийг ухааруулан сургах гэж эзлэн нэгэн Их гүрнийг байгуулах гэж зорьсон бус уу. Чухам энэ зорилгын дор л тэрбээр дахин үр ач бидэндээ эргэн ирж ухааныг маань хөглөх гэж мэдвэл зохихуйн хөлгөн судруудыг удирдан буулгаж байгаа бизээ.

Хаан Эрдэнэ - Биеэ зас
Айл Эрдэнэ - Гэрээ зас
Таван тусгаар тогтнол эрдэнэ - Төрөө зас хэмээн Их Хааныхаа ур ухаан луу улам гүн аялцгаая.