Wednesday, February 13, 2019

3-7

Сүүдэр тусах арын
Сүнс сүлд нь хаана вэ?
Сүмэр уулын хүйтэн чулуу
Сүүмийх дөлөнд бүлээсэх үү?
Аргамаг хээрийн алхаа товор товор
Ард түмний хэлхээ шовор шовор
Хүмүүн заяаны алдар нэр
Хөөрөн нисэх навчис шиг
Хүүн заяаны тодрох чиг
Хүрэх алсыг гэрэлтүүлнэ
Давах давааг товчлох нь үгүй
Тойрох зам нь жим үгүй
Мөргүй газраар зам гаргах
Мөрөөдөл төдий зэрэглээ юу?
Аажим урсах эрчмийн урсгал
Арга билгийг холбох ахуйд
Амьдрал чи минь хөврөн байна уу?
Ахуй төр минь сүлрэн байна уу?
Түвшин амгалангийн үүд хаалгыг
Түрэн орох зоригт үрсийг
Тосон хурайлах уухайн түрлэг
Тоос чийг хийд байнам
Тормолзох нүдний хараа юуг
Товлох өдрөөр хашин байна
Тоос чийг хийн дэнс
Товч тайлалд оршин байдаг



No comments:

Post a Comment