Сүүдэр тусах арын
Сүнс сүлд нь хаана вэ?
Сүмэр уулын хүйтэн чулуу
Сүүмийх дөлөнд бүлээсэх үү?
Аргамаг хээрийн алхаа товор товор
Ард түмний хэлхээ шовор шовор
Хүмүүн заяаны алдар нэр
Хөөрөн нисэх навчис шиг
Хүүн заяаны тодрох чиг
Хүрэх алсыг гэрэлтүүлнэ
Давах давааг товчлох нь үгүй
Тойрох зам нь жим үгүй
Мөргүй газраар зам гаргах
Мөрөөдөл төдий зэрэглээ юу?
Аажим урсах эрчмийн урсгал
Арга билгийг холбох ахуйд
Амьдрал чи минь хөврөн байна уу?
Ахуй төр минь сүлрэн байна уу?
Түвшин амгалангийн үүд хаалгыг
Түрэн орох зоригт үрсийг
Тосон хурайлах уухайн түрлэг
Тоос чийг хийд байнам
Тормолзох нүдний хараа юуг
Товлох өдрөөр хашин байна
Тоос чийг хийн дэнс
Товч тайлалд оршин байдаг
Wednesday, February 13, 2019
Sunday, February 10, 2019
Бугшмал
Гомдол тээх гэдэг өөрөө их сонин асуудал л даа. Гомдол юунаас үүсдэг вэ ? энэ нь хэрхэн бугшмал болдог вэ гэдэг талаар МТТТ судар дээр их тодорхой бичсэн байдаг. Тив тэнгэр бөө Эзэн Дээдэст нэг удаа өөрийн зөгнөлөө хэлэхэд нь Хаан өөрөө нөхцөл байдлаа үнэлж үзээд дахин шалга гэж хэлсний төлөө гомдож улмаар өөрийн тэрхүү зөгнөлөө үнэн болгохын төлөө алтан ургийнхны хооронд яс хаяж эхлэсэн байдаг. Анзаараад байхад ямар ч хүн шүүмжлүүлэх дургүй байдаг . Шүүмжлүүлчихээд л түүнд гомдол тээх үе ч байдаг. Би ч бас ккк
Алдааг шүүмжлэх би хэн юм
Айдсыг л үргээвэл болох бус уу гэх үгс тархинд минь буув. Бодвол өвгүдийн өгөгдөл биз.
Бусдын алдааг олж харна гэдэг нэг талаараа цаад хор хохиролыг нь олж харж байна гэсэн үг. Харин хор хохиролыг нь харсан бол тийм алдааг өөртөө бас давтахгүйг хичээх нь. Бусдын алдаанаас суралцана гэдэг нь энэ байх . Харин айдастай ямар холбоотой юм бол? Тэгвэл айдас гэж юу вэ? гэсэн асуудал гарч ирнээ дээ. Айдас алдаа 2 ямар хамаатай бол ? Дахиад л асуулт ...
Төрийн найман цахад айдастай холбоотой хэсгийг нь хөөж уншвал :
Анд нь андаасаа айхдаа алдагийг
Айл ясах эрх дутав
Арсалдан алалдах андуудыг
Оломлон мохоох дүрэмлэн дутав
Зүг зүгээс Манукол Илүүд цугларч
Айлыг айдсаас чөлөөлөхийг хэлэлцэв
Айлыг айдсаас чөлөөлж
Андын аялгуу хөг бүтээв
Амгалан байвч айл үгүйд айдас гэх мэтээр бичжээ
За юутай ч энэ бүхнээс ухах юм бол айдсыг үргээдэг нь дүрэмлэн юм байна гэж бүдүүн бааргаар дүгнэвэл :
Ухаантай хүн шүүмжлэлийг сонсоод өөртөө дүгнэлт хийн алдаан дээрээ дөрөөлөн өсөж дэвждэг бол ихэнх нь шүүмжлэлийг хүлээж авах дургүйгээсээ шүүмжилсэн хүндээ өсөрхөн өөрийнхөө алдааг зөвтгөх ямар нэгэн юм хайсаар худал хуурмагийг ч өөртөө бий болгодог .
Өчүүхэн жоохон гомдолоос болж эе эв эвдэрч андын тангараг ч тасрах нь байдаг. Тиймээс ч ГэрИЭ гэх хариуцлага бий болсон. Гэрээнд тохирсон зүйл өөрийн үүрэг хариуцлагадаа л эзэн болохоос өөр хаа хамаагүй зүйл рүү үсэрч бүү ор гэсэн үг. Өөрөөр хэлбэл харилцаа үүсгэж тохирсон тохиролцоондоо эзэн болж түүнд хамааралгүй бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүү оролц. Хэн ямар байх нь хамаагүй хэлэлцэж тохирсон зүйлдээ л эзэн болж өөрөө өөрийгөө хичээж сурцгаах нь энэ дүрэмлэнд хамаатай болов уу.
550 бугшмалын эх 7 хард бүү өөрийгөө удирдуулаа гэсэн үг.
Сувдаг
Тачаал
Аархал
Мунхаг
Атаархал
Шунал
Хонзон
Эргээд нэг дүгнээд бодох юм бол айдас гэж юу вэ? Бид олон зүйлээс айдаг . Байгалийн гамшиг болбол яах вэ? Мөнгөгүй болбол яах вэ? Өвдчихвөл яах вэ? Хоорондоо муудвал яах вэ? Ажил төрөл маань амжилтгүй болбол яах вэ? Энэ бүх айдсуудыг давахын тулд угтан мэдэж тосон бэлдэх шаардлага гарнаа даа. Энэ бүх асуултуудын шийдлийг олох хэрэг гарнаа даа. Энэ бүгдийн шийдлийг олоход ганц хүн хэцүү нь ойлгомжтой. Тиймээс ч зүг бүрээс л цугларч шийдлийг олох гэж хэлэлцдэг нь аргагүй ч юм даа.
Шүүмжлэлээс айх хэрэггүй юм бна харин түүний шийдлийг олох чухал юм байна. Дүрмээ тохирох нь зөв юм байна. Алдаа гаргах нь ч аймаар биш ч алдааныхаа хохиролыг яаж барагдуулахаа мэдэх нь чухал юм байна. Шүүмжилж байгаа бол өөртөө ч бас шүүмжээ тусгах юм байна. Мэдээж дутуу бодсон байгаа болохоор бултаар хэлэлцвэл буруугүй гэдэг шиг гүйцээж хэлэлцье.

Эрхэмсэг хоо
Уран ухааны шаглаатай
Уужуу ухааны цараатай
Уясал хайрын уянгатай
Уян хатан биелгээтэй
Уран тансаг ур дүйтэй
Хацар гоо гэгээтэй
Халуун элгэн сэтгэлтэй
Харц тунгалаг царайтай
Хагацашгүй үлэмж хоо мину
Уужуу ухааны цараатай
Уясал хайрын уянгатай
Уян хатан биелгээтэй
Уран тансаг ур дүйтэй
Хацар гоо гэгээтэй
Халуун элгэн сэтгэлтэй
Харц тунгалаг царайтай
Хагацашгүй үлэмж хоо мину
Tuesday, January 29, 2019
Айлтгал
Өргөн түмэн ардын сэтгэлийг татах ухаан гэдэг нь
Өршөөл энэрэлийн сэтгэлээс эхтэй
Ухаан мунхаг нүд сохорсон ч
Уламжлал гэдгээ хүндэтгэдэг учиртай
Учгийн үзүүрээс чангаах ухаанаар
Ул сууриа бөхлөн байж
Аран олны сэтгэлийг нь гэрэлтүүлэх
Түмэн жилийн үйлийг тольдогч
Түйтгэр зовлонгийн эхийг ологч
Түмэн настангууд тань түүхээ өгүүлээд байгаа бус уу
Өгүүлэх түүхээс учиг зангидаж
Үнэн түүхийг худлаас ялгаж
Үлэмж төгөлдөр утгаар хөглөж
Өнө мөнхийн мөн чанарыг ухмой
Үүсгэлийг өөрчлөх шинэчлэл болгоноос
Үйлдлээр бултах арга замыг олж
Үнэнч сэтгэлийн ЧИН-д зохицож
Уринч асурийн ухаанаас суралцаж
Үрсийн ухааныг тэгшитгэвээс
Үнэний зам тодроод ирнэ
Өвгүд бид ажин сууна
Үйлдэл бүрээр чинь тооцон хүлээнэ
Хүлээх учгийг ухсан бол
Тов болзоондоо бүү хоцор
2016.6.30

Friday, January 25, 2019
Байгаа бүхнээ байлгах ур дүй
Нэлээн хэдэн жилийн өмнө нэг БууЭрЭл- тай золгоход чи Бай Ур дүй зөнгийн талаар сайтар ухаарай гэсэн юм. Тухайн үедээ шар судрын Бай Ур дүй Зөнтэй холбоотой хэсгийг уншаад юу ч ойлгоогүй тул тэгсгээд орхисон боловч байнга л бодолд тэр үгс нь хадаатай явсан юм.
Байгаа бүгдийг хорвоо гэмой гэж Төрийн найман цахад өгүүлсэн байдаг. Бага байхдаа Л. Түдэв гуайн " Хорвоотой танилцсан түүх" гэдэг зохиолыг уншиж үзээгүй бидний үеийнхэн бараг байхгүй биз . Байгаа бүхнээ таниж мэдээд байдлыг мэдэхийг харин ертөнц гэмой гэсэн байдаг. Тэр ертөнц нь 9 цагаан 2 хөх 1 хар байдаг гэж байгаа.
Харин байгаа бүхнээ байгаа чигээр нь байлгахын тулд байдлыг мэдээд байлгах ухааныг олох нь мэдвэл зохихуй гэвэл нэг зүйл дутаад байгаа биз . Тэр байгаа юм бүгд , байдал 2 яахав дээ байдаг л юм байгаа биз. Хүн бидний хүсэл яах болж байна? Бодоод байх нь хүмүүн төрөлхтөний бүх хүсэл 9 чигчид байдаг гэх бөгөөд түүнийг 9 цагаан хүсэл гэж бид ёс заншилдаа бөхөлж орхисон байдаг. Харин энэ 9 хүсэл хир хэмжээнээсээ хэтэрч байгаа бүгдээ устгаж болох аюул байнга байдаг тул түүнийг нь 1 хар ертөнц буй хэмээн анхааруулаад 2 хөх ертөнцөөр түүнийг засахуй хэмээн нэрлээд ХӨХ - үүд гэж Монголчууд өөрсдийгөө нэрийдсэн байх нь ...
Байгаа хүссэн хоёрыг байлгахуйтай гурамсах бахдам аялгуут дэмч дутав гэсэн нэг мөр бас байх юмаа.
Бай гэдэг үгийн тайлбарыг олох гэж оролдъё.

МТТТ судар дээр Бай- хэмээх нь ханах дүүрэх гэх утгатай гэжээ.
Тэгэхээр Бай Урдүй гэхээр ханасан дүүрсэн буюу илүү ч үгүй дутуу ч үгүй байх ёстой бүхнийг байлгаж хэрэглэхэд ямар урдүй хэрэгтэйг энэ доор дурьдсан 3 бүтээвэрт боловсролоор олж авах нь ээ дээ.
ӨТҮГЭ КИЖИ КҮЭН гурван бүтээвэрт боловсрол мөнхийн босоо Урдүй билээ.

Нүдэнд харагдаж байгаа бүхнээ байх ёстой зүйлийнх нь дагуу мөн чанарыг нь олж оршоон байлгахыг хэлж байна уу гэлтэй. Чухам ийм болохоор мөн чанарыг голлогчид хэмээн бид өөрсдийнгөө Монгол хэмээн нэрлэсэн гэх өвгүдийн үгсийг тунгаах хэрэгтэй байх. Тэгвэл мөн чанарыг голлоно гэдэг нь юу гэсэн үг вэ гээд энгийнээр тунгааж үзвэл орчин үед хүмүүс шинэ техник технологи нэвтрүүлэх, ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ тухайн хийж байгаа үйлийнхээ хожмын үр дагавар, хор хохирол нь ямар байх бол, хэрэв байгаа бол тэр нь нөхөгдөх боломжтой болов уу гэх зэргээр маш сайн тооцоололыг хийж тооцож үзэхийг хэлээд байх шиг. Гэвч зарим үед тодорхой хугацааны дотор ямар ч хор хохиролгүй харин ч хүмүүсийн амьдралыг хөнгөвчилж тохь тухыг бий болгож байгаа мэт боловч нийтээрээ олноороо хэрэглээд ашиглаад ирэхээр олон жилийн дараа маш их хор хохиролтой байх зүйл ч байдаг. Харин энэ бүхнийг хүн төрөлхтөн бүрэн гүйцэд тооцож чадах болов уу гэдэг өөрөө маш том асуудал болдог. Энэ л үндсэн дээр бидний тэмүүлэх чигч бол эрдэм мэдлэг болсоор ирсэн бизээ.
Тэгэхээр ӨТҮГЭ КИЖИ КҮЭН гурван бүтээвэрт боловсролыг олон мянган жилийн туршилгын үндсэн дээр боловсруулсан гэх бөгөөд Мөнхийн босоо ур дүй гэсэн нь их учиртай байх нь. Чухам иймийн учир олон мянган жилийн үр дүнгээр бий болсон эдгээр боловсролыг олж авахад бөө тархи гээч тархинаас тархинд дамжих аргаар өвгүд дээдсүүдийн ур ухаанд нэвтэрч суралцдаг байх нь.

Тэгвэл тэр урдүй буюу энэ 3 боловсрол нь улс оршин тогтнохын үндэсний үүсэл болох нь ээ гэж шар сударт биччихсэн бна лээ.
Улс байхын үндэс хэмээх өгүүлэмжийг яаралтай тавихыг Эцэг тань хүслээ гээд Аянгат удгүний БууЭрЭл уудын өгүүлсэн дотор 5 тусгаар тогтнолын талаар бичсэн байдаг.
Тэгвэл яагаад ингэж яаравчлах болсон байх вэ? Анд болохыг яаруулаад байна уу?
Юуны төлөө анд болдог вэ ? 5 тусгаар тогтнолын төлөө анд болдог гэдэг бус уу?
Алун хоо эхийн 5 сумын домогт багц таван сум нь эвлэн нэгдэхүйн ухаан-зангилаа болохыг өгүүлдэг бөгөөд гарын 5 хуруугаар төлөөлүүлэн үр хүүхдүүддээ сурган алгыг суурь болгон 5 хурууг холбогч болгон төвлөрүүлэх учигтайг өгүүлсэн байдаг. Энэ таван хүмүүн таван зүг рүү тэмүүлэвч ул суурь үзэл бодол нь нэг байх аваас эвлэн нэгдэж чадна. Тэр ул суурь нь :
Эхнийх нь УЛ ЭС хэмээх хөвүүн
Үүнийг бид ЦУСАН ТУСГААР ТОГТНОЛ гэж нэрийддэг.

Удаах нь УЛ СУУРЬ хэмээх
нутаг
Үүнийг ХИЛ ХЯЗГААРЫН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.

Гутгаарт УЛ СОЁЛ
Энэ нь орон зай цаг хугацаанаас болж буй зонхилгоо үйлдэл юм.
Үүнийг АХУЙН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.

Дөрөвдүгээрт энэ зонхилгоон
үйлдэлээс хөгжсөн ТАРХИНЫ СЭХЭЭРЭЛ
Энэ бол ТАРХИН ТУСГААР ТОГТНОЛ болно.
Энэ бол ТАРХИН ТУСГААР ТОГТНОЛ болно.
Тавдах нь бие биедээ
сөргөлдөөнгүй амьдрахыг нөхцөлдүүлэгч
ЖАЯГ, ЗАСАГ, ГЭРЭЭ гурав юм.
Үүнийг ИХ ЗАСАГИЙН ТУСГААР ТОГТНОЛ юм.
Энэ таван тусгаар тогтнол нь УЛС буюу УЛ ЭСийг бүтээнэ.

Тэгэхээр улс болгон өөрийн хариуцаж авсан газар нутаг , хүн ам, ахуй соёл боловсрол, засаг захиргаа, хууль жаягаа "Эрдэнэ" мэт хайрлан хамгаалах юм бол Эх дэлхий маань өөрөө амар амгалан айх аюулгүй оршин тогтнох бус уу хэмээн Эзэн Чингис хаан маань бидэнд сургаад мөн бусад улс гүрнүүдэд ч энэ бүхнийг ухааруулан сургах гэж эзлэн нэгэн Их гүрнийг байгуулах гэж зорьсон бус уу. Чухам энэ зорилгын дор л тэрбээр дахин үр ач бидэндээ эргэн ирж ухааныг маань хөглөх гэж мэдвэл зохихуйн хөлгөн судруудыг удирдан буулгаж байгаа бизээ.
Хаан Эрдэнэ - Биеэ зас
Айл Эрдэнэ - Гэрээ зас
Таван тусгаар тогтнол эрдэнэ - Төрөө зас хэмээн Их Хааныхаа ур ухаан луу улам гүн аялцгаая.

Thursday, January 24, 2019
Нүд
Хаа нэгтээгээс урсаж ирэх шүлгийн мөрүүд юу хүүрнэнэ вэ?
Хаана ч байсан таниарай гээд өгсөн
Хархан нүдний минь харц хаана тогтоо бол
Нэлээн хэдэн жилийн өмнө хөдөө байдаг нэг залуухан улаач залуу над руу залгалаа. Утсаа аваад л дүү хүүтэй яриж байтал гэнэт л дууны өнгө нь өөрчлөгдөөд :
Өгөөмөр сайхан сэтгэлтэй таныхаа өгсөн нүдийг өөрт чинь буцааж өгөх цаг боллоо гэхэд нь энэ чинь одоо юу гээч вэ гээд л гайхаад л өнгөрч билээ. Галзуугийн эмнэлгийн хурцын тасгийн өвчтнүүд л ийм юм ярих байх даа. Юун нүд ? Нүдийг аваад өгөөд л шилжүүлээд байдаг эд юм уу гэж гайхан бодлоо. Нүд бол харах эрхтэн, тодорхойгоор хэлбэл гэрлийг мэдэрч, хүлээн аваад тархинд мэдээлэл дамжуулах үүрэг бүхий эрхтэн юм. Онгод тэнгэрүүд бол оюун санаа. Оюун санаанууд оюун санаандаа нүдээ шилжүүлж өгсөн гэж бодох юм бол аливаа зүйлийг харах оюуны цараагаа шилжүүлж өгсөн гэсэн үг үү? Эргээд бодоод байсан чинь нүд ч гэж хэлээгүй мэлмий гэж хэлсэн юм ч болов уу . Харин миний тархи тэрийг автоматаар л нүд гээд ойлгочихсон бололтой. Мэлмий нүд 2 тэгээд ялгаа байна уу?
Тэгээд Монгол домчийн судраа нээгээд Мэлмийн хүрдний талаар бичсэн хэсгийг оллоо.
Мэдлэг сохор бол
Мөрөө харах мэлмий сохор гэж эхэлж байна.
Тэгвэл онгод тэнгэрүүд бие биендээ мэдлэгээ дамжуулсан болж таарваа даа. Тэгээд буцаагаад өгдөг нь ямар учиртай юм бол гээд дахин бодлоо. Бодвол өөрийн туршлага өөрийн мэдлэгтэйгээ нэгдүүлж баяжуулаад бас эргээд мэдлэгээ хуваалцаж байгаа юм болов уу. Тэгсэн л болж таарлаа.
Юутай ч мэлмийн хүрдний талаар уншиж үзвэл :
Мэлмийн хүрд бол ний хамтын болон дотоод орчил, амьдралыг сэдэлжүүлэгч юм. Мэлмийн хүрдээр дамжуулж хүмүүний бие, сэтгэлийн гэмтэлийг танин оношлох, анагаах боломжтой. Сүнс байгаль орон зайгаас хөглөх зөнгийн мэдрэмжээрээ хүмүүн бие бодгалын үйлээ тодолж, цогцлоож аж төрдөг.
Мэлмийн хүрдний хэм алдагдснаас зөнгийн мэдрэмж буурч, мэдрэл мэдрэхүй үгүйрч, дотоод гадаад үйлдэлд хариу үзүүлэхгүй. Мэдрэхүй доройтвол сэтгэхүй, ухамсарлахуй, хяналт, сэргээлт, нөхөн төлжилт, хариу үйлдэл даган доройтно. Учир нь таньж байж хүмүн сэтгэдэг гэжээ. Хүмүүн бүрт хэрхэн мэдэрч, харж сурах вэ? гэсэн асуулт буй. Үүнд өөрийгөө таньж Сэтгэл, Бие, Сүнс гурваа давхцуулж сур гэсэн ганц л арга буй. Гуравдагч мэлмий бол өөрийн сүнснээс хэм хүртэн идэвхжин ажиллаж, зөн чадамжаар хөглөгдөх тул өөрийн сүнсээ таниагүй нэгэнд хаалттай мэдрэмж юм. Гуравдагч мэлмий нь төсөөлөл, бодлоос тусад учраас эс хөглөгдөнө. Хүмүүн харааны мэдрэмжээ хэрхэн авдагтай адил шууд нөлөөллөөр мэдрэлжих тул бодол, мэдрэмж 2 салж байж ухаарна. Үүний тулд бодлоо цэгцэлж, төсөөллөө хаах бясалгалаар шашны балчрууд энэхүү чадамжийг эзэмшдэг. Харин бөө үрсийн удамшлын чадамж сэрэхэд эл мэдрэмж чадавхждаг хэмээжээ.
Дахиад л бодлоо . Тэгвэл энэ урсан орж ирэх шүлэг юу гээд өгүүлчихэв. Зөнгөө сэрээж , сүнснийхээ мэдээлэлийг сэрээж, дахин дахин төрөх болсон учигаа ухаж , учирч хайрлаж байсан бүхнээ таниж мөнхийн оршихуйн үүргээ санаж зорилго нэгтнүүдээ ол гэсэн юм болов уу......

Wednesday, January 23, 2019
Тоо ба чанар 9
Би нэгэн найзынхаа бичсэн шүлэгнүүдийг унших дуртай л даа. Энэ сэдвийг уншихаас өмнө доорхи шүлгийг хүмүүс уншаасай гэж бодлоо.
https://nisdegbalchir.blogspot.com/2014/12/107.html
Дуудлага
Дүн өвлийн хахир хүйтнээр ужиг нойрноос
Дасал дотно дуудлага намайг сэрээв
Дасал болтлоо хаана сонссоноо санах гэж хүчлээд чадсангүй
Даарч бээрэн нойрмоглоод хэрхэхээ мэдэхгүй баахан суув
Гараа хумхин суух ахул хөшиж хөлдөхийн учир
Гар хөлөө хөдөлгөх хэрэгтэй болов
Газар доорхи ичээнээсээ гараад
Гадаад их ертөнцтэй танилцах ёстой болов
Хөлгүй их далайн захад ирээд
Хэрхэхээ мэдэхгүй гайхаж зогсов
Хөлгүй далайг хэрхэн гатлахаа эргэцүүлэн тунгааж бодов
Хөлгүй их далайг гатлахад тоймгүй олон зүйл хэрэгтэй ажээ
Тоймгүй олон зүйлийг тоолж бүртгэн шалгаж үзтэл
Тоочин тоолсон бүхэн минь надад дутуу ажээ
Тосон угтах их замыг туулахад хэрэгтэй
Тоймгүй олон дутуугаа гүйцээхээр
Дутуу бүхнээ урин дуудсан минь энэ буюу
Дундуур бүхнээ дүүргэн дуудсан минь энэ буюу
Дутуу бүхэн бүрнээ бүрдэж
Дундуур бүхэн халгин цалгин дүүрэг хэмээн
Бидэнтэй хамт байгаад
Биднээс нүүр буруулж одсон бүхнийг дуудъя
Биднийг ужиг нойронд автахад
Биднээс хулжин одсон бүхнийг дуудъя
Дуудахгүй л бол ирэхээ больсон бүхнийг дуудъя
Дундуур болон дутагдсан бүхнийг дуудъя
Доройтож гундсан золбоо хийморийг дуудъя
Дорд үзэгдэж нүдний гэм болсон хүн чанарыг дуудъя
Адлагдаж үнзгүйдсэн шударга үнэнийг дуудъя
Ариун цагаан ажил хөдөлмөрийг дуудъя
Атаа жөтөөгүй ариун сэтгэлийг дуудъя
Асран энэрч авран нигүүлсэх хайрын сэтгэлийг дуудъя
Саруул ухаан сайн явдлыг дуудъя
Сайн үйл сайхан бүхнийг дуудъя
Саар мууд үл автах бүхнийг дуудъя
Саар мууг доройтуулан дарагч бүхнийг дуудъя
Зөв бодол, зөв зам мөрийг дуудъя
Зөв үйл, зөв амьдралыг дуудъя
Зөн совин, билэг оюуныг дуудъя
Зөөлөн боловч хатууг дийлэгч бүхнийг дуудъя
Үл алдуурах итгэлийг дуудъя
Үл сэвтэгч сэтгэлийг дуудъя
Үл булингартах ухааныг дахин давтан дуудъя
Үл огоорох ухаарлыг дуудъя
Хүслээ шивнэн шившин байж
Хүслээ шивж шигтгэн байж
Хүмүүн заяаг магтан ерөөн байж
Хүмүүнд байвал зохих бүхнийг дуудъя
Дуудсан бүхэн минь дуу дуугаа авалцан ирэг
Дуудсан бүхэн минь дундаршгүй арвин байг
Дутсан сайн бүхэн тань үтэрлэн дүүрээд бялхаж байг
Дуудсан сайн бүхэн минь салалтгүй хамтдаа байг
Энэ сэдвийг бичих болсон шалтгаан судрын хэдэн мөрөөс эхтэй л дээ
Монголыг аврах эе бэлэгтэн арав байхад л
Монгол улс дахин мандаж МОН ыг голлож
Үүслээсээ олзтой дархан засаг дахин тов болму
Үүнийг анхаарч байвал гурван дайныг үдэж чадму гэсэн мөрүүд байлаа.
Тэгээд л дотроо гэнэхэнээр энэ 10 эе бэлэгтэн нь хаана байгаа юм болдоо гэж бодож эхлэнэ биз дээ. Тэгээд бас заавал яагаад арав гэж асуулт гарч ирнээ дээ. МТТТ судар дээр тайлбарласнаар 10 нь орших болоод оршихуйн Нэг болоод Тэг бүх зүйл давтамж эхнээсээ дахин эхэлж арав гэдэг тоог үүсгэнэ. Эхлэн бүтэн болоод дахин задрах, эхэлсэн болоод төгсөх, төрөх болоод үхэх мөнх холбоог мөрт жамтай холбох тоо болно гэжээ. Эзэн Чингис хаан өөрийнхөө багийг 9 өрлөгтэйгөө нийлээд аравт болгож бүрдүүлж байсан бол энэ давтамж хадгалагданаа гэсэн үг байж таарах нь. Ингэж бодохоор өөрсдөөсөө арай холдуулаад байгаа ч юм шиг. Хэзээ нэг Чингис гарч ирээд аравтаа бүрдүүлээд улсаа хөгжүүлэх юм бол доо гээд л өөрсдийнхөө оролцоог холдуулж орхидог. Тэгтэл бууЭрЭл маань надад ийнхүү хэлэв :
Арга билгийн чанадаас ундрах
Алт эрдэнэс мэт эв нэгдэл
Аман хүзүүний нугалам адил
Асралт сэтгэлийн хэмээр нягтарч
Дутах ухаанаар саваа дүүргэж
Дуурсагдах үйлийн учгаар нэгдэж
Дуулим хорвоод мөрөө үлдээх
Дайчин удмын мөнхийн хэлхээ
Арван хурууны ур шингэж
Амин хэмийн чанар шингэж
Алдар нэрийн цуурай мөнхөрч
Айзам аялгууны хэмнэл хөвөрнөм
Тэгээд л дахин бодолхийлж үзээд дээрх найзын маань маань шүлгэн дээр дуудсан бүхнийг өөртөө дуудаж чадах аваас би өөрөө чанаржиж эе бэлэгтэн болох юм болов уу....
Ингэж бодоод л цонхоор ажиж суутал 7 шувуу нисэж харагдав. Тамга нь дэнс суу ухаан нь магадлах . Долоо хэмжиж нэг огтол . Төгсөшгүй их ундарга гэлтэй.

Subscribe to:
Posts (Atom)