Wednesday, September 10, 2014

Мөрөөдөл

Хүний хүсэл , мөрөөдөл 2 ер нь ялгаатай юм болов уу? Хүсэл мөрөөдөл гэж хоршиж бичдэг ч бас л 2 тустай үгээр бичснийг бодвол бас ялгаатай л байх. Эхлээд хүсэл байгаад дараа нь тэрнийгээ ургуулан бодож бүүр сайхан болгоод мөрөөдөл болох юм болов уу?
Үгээр нь задалбал Мөр Өөд Эл болгож болох нь . Мөр гэхээр урьд нь хэний ч  юм гаргасан ул мөр байж таарах нь . Тэгэхээр тэр Мөрөөр Өөдөө явбал Эл болон хүлээн зөвшөөрөгдөн тодорч гарч ирнэ .  Мөрөөдөл ямар ч байсан хүслээс үүсэлтэй болж таарах нь ээ. Энэ зүгээр л миний логик шүү. Бусад хүмүүс ч бас өөрөөр бодож байж магад шүү дээ.  Эртний хүмүүс юу мөрөөдөж юу хүсэж байсан байж болох вэ? Мэдээж хэрэг байгалийн хатуу ширүүний өмнө гэдэс цатгалан , дулаанхан, айх аюулгүй байхыг хүсдэг байсан. Тийм байхын тулд юу хийх ёстой вэ гээд л бодож эхэлсэн байх.  Гэвч хүн бусад амьтдаас хамаагүй илүү бодож сэтгэх чадамжтай  тул ганц ганцаараа байснаас нийлээд авбал арай л амьдралын хатуу бэрх болгоныг туулах нь хялбар болно гэдгийг ухаарч анхны бүл , отог аймгууд үүссэн байх нь. Түүдэг гал гэдгийг олж, нээж түүнийгээ унтраахгүй тулд харж манаж.  Тэгтэл нэг залхуу нөхөр ёо ядаргаа энийг хараад шөнөжин суух гэж дуртай үедээ энэ галыг асаачихдаг болчих юмсан гээд л мөрөөдсөн чинь нэг ухаантай нөхөр эргэн тойрноо ажиглан харж судалж байгаад цахиур чулуу гээд оч бутруулдаг юм байна гэдгийг мэдээд нөгөө нөхрийнхөө мөрөөдлийг биелүүлчихсэн байх жишээтэй. Тэгэхээр хүсэл мөрөөдөл гэдэг биднийг хөдөлгөгч  хүч маань болох чухал зүйл болоод явчихлаа шүү. Гэвч сайны хажуугаар саар үргэлж байдаг болохоор бас буруу хүсэл төрөхийг хэн бай гэхэв дээ. Тэгэхээр бас мөрөөдөл бас буруу байж болох нь. Жишээ нь Би энэ ертөнцийг ганцаар захирна. Бүгд л миний хүссэнээр миний өлмий доор мөлхөх болно гэж мөрөөддөг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхийн тулд хүмүүсийг барьж байхын тулд хүмүүсийг хүслээр нь удирдаж эд буюу мөнгө гэдэг зүйлээр юу хүссэн болгоноо хийлгэдэг болгодог байж болно. Тэгэхээр бидний хүсэх ёстой мөрөөдөх ёстой зүйл маань юу байх вэ?  Миний хүсэл мөрөөдөл ер нь юу байх бол? За би сайхан байртай болмоор байна гэж хүсье. Манай олон залуучуудын хүсэл шүү дээ. За яая даа байз. Сайхан тогтвор суурьшилтай ажилтай болчихвол би банкны зээлэнд хамрагдчихна даа. Эсвэл ерөөсөө бизнес хийж байж л энэ хүслээ биелүүлнэ. Бас л мөнгө хэрэгтэй. Мөнгөгүй би юугаа хийхэв дээ ... Гэтэл энэ нөхөр хүсэл зөв буруу ч гэх шиг юугаа бичээд байна даа. Би ч байр машинтай болчихвол, өө бас тэгээд байнгын орлоготой , бизнестэй ч юм уу гээд л хүсэл маань хөвөрч байна даа. За энэ бүхнийг чинь нэг нөхөр мэдчихлээ. За байр хүсэж байгаа залууг өөрийнхөө боол болгоноо. Мэдээж хүсэж байгаа байрыг нь харуулаад за чи байртай болохыг хүсэж байвал алтны уурхайд маань ажил чамд их цалин өгнө очиж ажилла. Бөөн баяр ашгүй ажилтай боллоо мөрөөдөж байсан байртайгаа ч бас болно. Юу нь буруу байгаа юм бэ??? Тэгээд би өөр юу хүсэх ёстой гэж? за цаашаа бодъё. Байртай ч боллоо машинтай ч боллоо ажилтай ч боллоо.  Тэгтэл нөгөө хүсэл маань бас л  илүү том байр , брендын хувцас гутал, гоё том жийп за за тэгээд нөгөө алтан загасны эмгэний үлгэрээр явах ч юм билүү. Гэтэл нэг зүйл олоод уншихлаа . Хүний хүсэл шунал хязгааргүй. Нөгөө хүсэл мөрөөдөл маань хүсэл шунал гээд өөр үгтэй холбогдчихлоо. М.Ганди гуайн хэлсэн үг байх юм : Хүний хэрэгцээг хангах нөөц энэ дэлхийд бий харин хүний шуналыг хангах нөөц байхгүй гээд хэлчихсэн байхын. Юун дэлхий мэлхий вэ хар ядаргаа би л болж байвал болоо шд. Гэхдээ бас бодох юм байнаа. Би ер нь энэ хүслээ хязгаарлахгүй бол болохгүй юм биш үү?  Миний шунасан бүхнийг би хаанаас гаргах юм бэ? Энэ дэлхий дээр л амьдарч байгаа юм чинь энэ дэлхийгээс л авна даа. Хэрэв энэ дэлхий дээр юм үлдэхгүй бол нөгөө Аватар кинон дээр гардаг шиг өөр гаригаас л авах юм болов уу? За миний нөгөө шунаг хүсэл маань дэлхийгээс хэтрээд явлаа шүү. Зогсоё.............  Юу болоод байнаа?  Тэгтэл бас нэг юм олоод уншчихлаа. Хөх толбот Монголчууд бол эх дэлхийн хамгаалагчид . За бас юун хамгаалагч вэ? Энэ ер нь хүсэлтэй ямар хамаа байнаа? Яахаараа заавал Монголчууд бид тийм онцгой гээд л дандаа өөрсдийгөө хөөргөж байдаг юм? Тэгсэн чинь цаана нь Мандухай цэцэн хатан хамаатай хамгийн их хамаатай гээд л хашгирч байна. За хамаагүй гэж бодохоор дэлхийн нөөц нь миний шуналд барагдаад нөгөө сайхан том байшин маань тогтох газаргүй болчихвол яанаа? За юу гэж дандаа дэвэргэж байдаг юм. Тэгтэл сүйрэв гэж дээ. Тэгвэл яг ийм хүсэл тээсэн хичнээн сая хүн энэ дэлхий дээр байгаа болоо?  Тэр болгон чинь шунаг хүслээ биелүүлэх гээд дайрчихвал нээрээ юу үлдэхэв дээ энэ муу ганц байгаа дэлхий маань яг л хортон шавьжинд идүүлж байгаа юм шиг биш гэж үү? За ерөөсөө больё. Ер нь зөв хүсэл тээж амьдаръя. Харин тэр нь юу юм болоо? Өнөө гайхал хөх толбот монголчууд чинь юуг зөв хүсэл гэж боддог юм бол? Юуг мөрөөдөл гэж боддог юм болоо? 

"Хөх Моногоуулыг нийхэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит засгийн Алтан Дээд үнэний аялгуу "гэдэг судар байх юм. ЧИНГИС хааны отгон хүү Толуйн хатан Сорхогтани бэкүни хатаны бидэнд уламжлуулж ирсэн судраас энэ асуултын хариуг хайлаа тэгсэн ийм хэдэн үг биччихжээ. 

Хүслийн зүйг ТНГР-ийн ЖРЛГ-т болгоож мөрлөн амьдарваас
Хөх Моногоуул мөрөөдөл гэж чухамдаа энэ билээ 

ЗА юу юу гэнэ вэ? Тэр Хүслийн зүй гэдэг нь юу юм? Нөгөө зөв хүсэл нь үү?

Хүслийн зүй гэж юу юм бэ хэмээвээс  гээд баахан ойлгомжгүй зүйл биччихсэн байх юм.  Ухаант уншигч та учрыг нь олох гээд үзээрэй.

ТНГР-ийн ЖРЛГ гэж бас юу вэ? Орчлон ертөнцийн жам ёс , байгалийн хуулинд захирагдан түүнд нь зохицон амьдрахыг   ТНГР-ийн ЖРЛГ т болгоож гэсэн байхаа. Яанаа тэгвэл тэр орчлон ертөнцийн жам ёс, байгалийн хууль гэдэг нь бас юу юм болоо ? тэрэнд нь бас суралцах хэрэг гарах нь .....
Монголчууд энэ бүхнийг нь мэддэг л байсан юм байх даа?  Сүүлийн үед монгол суу ухаан гээд л хэлэлцэх болж , бас бөө нар гээд л онгод  тэнгэр буулгаад л сургааль хэлээд засал хийгээд байгаа нөхдүүдийн мөрөөр замнах хэрэг л гарч байнаа даа? Тэд нар чинь амьд хүн байх даа Их Монгол улсыг байгуулж тэр битгий хэл дэлхийн талыг эзэлчихсэн улс шүү дээ.  Хөх толботууд дэлхийг хамгаалагчид байсан болохоороо дэлхийн талыг эзэлсэн  байх нь..... За ингээд зөв хүсэл мөрөөдлийн мөрөөр хөөгөөд байх нь дээ. Бурууг нь ч бас хохирлоор нь хөөхөд гэмгүй дээ.



Эмэгтэй хүн

1. Биеэ авч явах чадамж
Үүсэл гарвалаа мэдсэн
Уужуу тавиун бодолтой
Урагш тэмүүлэх хүсэлтэй
Эв эеийг хичээсэн
Эрхэм хүндлэлийг дээдэлсэн
Үрс балчруудаа тэтгэсэн
Өргөсөн ханиа халамжилсан
Өтгөс өвгөдөд асралтай
Энэрэл хайр дүүрэн
Эмзэгхэн бүсгүй яв.
2. Гоо үзэмж
Эрхэм гоо эрүүл мэнд
Удаах гоо эрдэм мэдлэг
Дараах гоо уужуу ухаан
Энэ бүгд эвлэлдэн сүлэлдэж
Эрхэмсэг гоо үзэмж болмой
3. Хүүхэд хүмүүжүүлэх эмэгтэй хүний үүрэг
Хорвоо дэлхийн үүслээс нь
Хонгор үрсдээ таниулнам
Арван сар тээх амин сүнсний учгийг
Алаг дэлхийн үйлстэй нь холбон
Хатуу бэрхээс түүртэлгүй
Харуулан үзүүлж таниулж
Хорвоо дэлхийн уужмыг
Хос баганат гэртээ
Үйлдүүлж, үлгэрлэж, уламжлуулж,мэдрүүлж, ойлгуулж, мэдүүлнэм
4. Төрөө хэрхэн засан авч явах хатан хүний үүрэг
Эвлэлдэн нэгдэхүйн
Эгнэшгүй ухааныг
Гэр дотроо жаяглаж
Энгүүн даруу ааш аалиар
Энэрэл хайрын зүрх сэтгэлээр
Илбэн тохинуулах их үйлийг
Эгнэгт сахих Хатан ухаан
Үе үед дамнан ирж
Хатуу бүхнийг зөөллөн
Хагацсан бүхнийг эвлүүлж
Урлахуй болгон бүтээсэн
Уран нарийн суу зальд
Ухаант хатад нь зүтгэнэм
5. 
Амьтай бүхэн эхтэй
Үртэй бүхэн энэрэлтэй
Үүсгэл язгуур нэгтэй
Алаг дэлхийн үрсүүд
Уужим хорвоогийн зүй тогтол
Өнөд хадгалах жам ёс
Үрсээ ижилхэн ивээх наран мэт
Энэ бүгдийн үндэс нь
Эх бүхэн байдгийг ухаж
Мөнх үргэлжлэх цаг хугацаанд
Өнгөт дэлхий ээжээ
Өнөд сахих үрсээ
Үеийн үед уламжлуулж
Үндэс угсаагаа бөхөлж
Алтан нарны цацрагт
Амь юугаа тэтгэж
Мөнгөн сарны туяанд
Мөнх оршихуйг бэхэлнэм

Sunday, December 1, 2013

Үрсдээ

Үзэгдэх энэ хорвоод
Үйлийн үр гэж бий
Үр чиний үйл чинь
Өвгөд бидний үргэлжлэл
Үхсэн сэхсэн ч хамт байх
Үнэнч андын сэтгэлийг
Үргэлжийн мөнхөд санах нь
Өөрийгөө үгүйсгэхтэй адил
Энэ л өөрийн орчилоо
Эргээд  сайн тунгаа да
Эмгэн буурал миний
Ээлжлэх үйлийг бүтээ дэ
Чин ариун сэтгэлдээ
Хир бүү оршоо
Шимширэх сэтгэлийн  гүнд
Шингээж бүү үлдээ
Алдсан алдаа бүрдээ
Ахин ухаарлыг олдоо
Аминаас хайртай үр минь
Ард нь өвгөд нь байна
Чин ариун сэтгэл гэдэг
Чимхээд хаях юм биш
Чиний цусанд шингээсэн
Чимхийн төдий бидний хүсэл
Алдхан биеэ бүү нөө
Алсын үйлэндээ сэтгэлээ чилээ
Тархи оюунаа тэлэн байж
Тамгын эхэнд хүрэх бус уу
Алтан нарны цацрагаас
Атгаад авсан бус уу
Ахиулаад дээш нь бүр
Барьцаа бөхлөөд аваарай
Анд нөхдийн сэтгэлийг
Алдаж болохгүй гэдэг
Алдуурсан хүслийг нь барин
Аятайхан тогтоогоод ав

Sunday, November 10, 2013

Төрийн төлөө оготно

Төрийн төлөө оготно

Төр гэж ер нь юу юм бэ? гэж эхэлж бодлоо. Ард түмнийг зөв удирдан чиглүүлэх юм уу? Тэгээд яагаад төрийн төлөө оготно боож үхдэг билээ? Өөрөө өөрсдийхөө төлөө л бид өөрсдөө тэмцэхгүй юм бол хэн тэмцэх ёстой юм болоо гэж байгаа юм уу? Оготно ч байдаг нь юув дэ.
За тэр оготно нь мань мэт нь гэж бодоё. 

Буурлаа буулгачихаад энэ талаар бодож суулаа. 
Тэр оготнууд чинь олуулаа болбол хүчтэй дэ гэлээ.
Өө тэгвэл тэр олон оготнуудыг хараад хор өгөөд алчихна да гэхэд
Хор гэдгийг нь мэдчихвэл болоо биш үү гэлээ
Аан тэгвэл төрийг та нар жинхэнэ ёсоор нь байгуулж ИХ МОНОГУУЛ Улсыг байгуулж байсан одоо балчир улаач бид та нарын эрдэм ухаанд суралцан та нарынхаа тархинд хүрэх гэж өөрсдийн тархиа тэлэн хичээж зүтгэх юм бол хор өгж байгааг нь урьдчилан мэдэгч олон оготно нийлж байгаад энэ их төрийг дахин хүчирхэг болгох юм байна тийм үү гэлэээ
Хэхэхэхэ 

Гэтэл судар дээрээс уншиж байсан нэгэн хэсэг санаанд буулаа :
ТӨР Эл АЙЛ УЛС хамтаар хариуцаж, тархийг хэрэглэх , эзэрхэл ноёрхол тохируулга Ааийий билээ.
Саяхан нөхөр маань нэг зүйл ярьсан санаанд оров. Монголд Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг хэрхэн юунд зарцуулах асуудлаар Монголд ирсэн  Хятадын төрийн компаний захирал хэмээх нэгэн хятад эртэй хүүрнэлдэж гэнэ. Тэр хүний ярьсан нь :  Урьд Хятадууд Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэж Ар Монгол бол Хятадын нэг хэсэг хэмээн дотроо нэлээн маргалдаж байх үед Хятадын нэлээн сүрхий гүн ухаанч (манай хүн нэрийг мартсан байна лээ) хэлж л дээ. Монгол улс бол маш эртний төрт ёсны уламжлалтай улс. Хятад улс бол Монголын төрт ёсны уламжлалын хажууд хамаагүй залуу . Та нар Ар Монголыг өөртөө нэгтгэх гэж бодож байгаа бол харин ч манайхны арай гэж өөрийн болгож чадсан өвөр Монголоо алдаад зогсохгүй Хятад гэдэг улсыг байхгүй ч болгож мэднэ гэсэн гэнэ. Овоо л ухаантай хүн байсан бололтой. Энийг нь тэр Хятад захирал одоо ярьж байхыг бодвол манай Хятадууд хүч хэрэглэхээс татгалзаад одоо аргаа өөрчилсөн гэж байгаа ч юм уу хэн мэдлээ. Өнөө хор нь байхыг үгүйсгэхгүй.
Алтан судар дээр Монгол орныг маань ЭКЭ дэлхийн хэн боловч хорловоос сүйрэхүйд унах зурхайтай мангдайн орон билээ гэж бичсэн байдаг санаанд буулаа.
За тэгэхээр яалтачгүй л өнөө манай өвөг дээдсүүд маань одоо бидэнд буугаад байгаа дээдийн дээд онгод тэнгэрүүд маань энэ төр гээч зүйлийг бий болгоод хэрэгжүүлээд ИХ МОНОГОУУЛ улсыг байгуулжээ.  Тэр дээдийн дээдүүдийн тархин дотор энэ бүгд байж байдаг гэтэл өнөө дээдүүл маань бидний биеэнд буутал өнөө муу улаач нь ойлгохгүй ээ. Тэгэхээр улаач үрс тархиа тэлэлгүйгээр өвгөдийн ухааныг хэрхэн ойлгож ухах билээ. Өвгөдийн тархитай холбогдох сүвээ нээх хэрэгтэй болох нь. Харин энэ Алтан судар маань л тэрийг нээх гол түлхүүр нь болох нь ээ дээ?  Алтан судар дээр зарим нэг эрдэмтдийн галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж нэрлэгдэх шалтаг болсон  хижи гөрөөснөөс эхлээд одоог хүртэл хэрхэн яаж амьдран оршихуй талаар бичиж үлдээсэн байх юм.  Харин бид  дээдийн дээд онгодуудын үйлийг үргэлжлүүлэх байдаг,  хэзээ нэгэн цагт хүчирхэг байсан Монгол улсаа дахин байгуулж, төрт ёсны их уламжлалаа сэргээн өнөө энэ цагтаа тохируулан хэрэглэх нь улаач бид энэхэн тархиа хэрхэн ашиглахаас шалтгаалах нь ээ. Иймийн тулд л бид Хаан дээдсийнхээ буулгаж өгсөн удмын сайхан дээдийн дээд онгодоо буулган биежүүлж, эрдэм чадлаас нь суралцан, чадах чинээгээрээ  биедээ шингээн авч үлдэх гэж 108 хоногийн бөөлөөнийг  хийж байгаа болох нь.


Thursday, October 24, 2013

Хүлээлт

Хүний энэ орчлонд төрөөд
Хүсэл хяслын орчилд хөвөн
Хийх үйлээ тэнгэрт оршоож
Хэлэх үгсээ тархиндаа хураан
Алтан нарны цацрагт мөнхрөх
Ашдын их үйлэндээ сэрэхүйд
Өнө мөнхийн ухаарлыг олох
Өршөөл хайрын сэтгэлд умбан
Өр зүрхний хайрыг ундруулж
Өвгөдийн их түүхэнд ухаажиж
Үг үйлдлээ нийлүүлэн байж
Өөрийн биеийг засан байж
Өнө мөнхийн Их Монголоо
Үеийн үед мандуулан бадруулах
Үрс олон балчир зүрхнүүд
Өргөө юугаа гэрэлтүүлэн байна уу
Үйл юугаа ухан байна уу

2013.9.11

Wednesday, October 23, 2013

Тэнгэр заяанд төрснөө тэнэгрэл гэнэ үү
Тэнхээт үрсийн ухаарлыг дэмийрэл гэнэ үү
Тэгш сайхан заяагаа хоцрогдол гэнэ үү
Тэнүүн уужим сэтгэлээ ганцаардал гэнэ үү
Ганц олдох амьдрал гээд дураар дургих нь уу
Гарцаагүй үнэний зам гэж байдгыг үгүй гэх нь үү
Их түүхийн жимээ эргээд нэг хар даа
Ийм л түүхийг бүтээсэн өвгөдөөрөө нэг бахархдаа
Эргээд би чинь хэнсэн билээ гээд нэг тунгаа да
Эргэх энэ цагтаа яах гэж ирлээ гэж нэг боддоо
Алтан нарны цацрагийг шингээх нэгэн үр нь
Ашдын их ирээдүйг бүтээх нэгэн үр нь
Аав ээжийн сургаалийг үйлдэл болгох нэг нь
Аанай л энэ үгсийг уншин суугаад тунгаана уу 

Sunday, October 20, 2013

Үнэн гэж юу вэ? гэсэн асуултын хариу

Үнэн гэж юу вэ?
Үүрдийн энэ хорвоод 
Үрээ тэврэн суух чинь
Үргэлжийн мөнхийн амьдралыг
Үүнээс өөрөөр төсөөлнө үү
Хорвоо дэлхийн үнэн гэж
Хоосон чанарыг хэлнэ үү
Хонгор үрсийн сэвлэгийг
Хойшлуулан илэхийг хэлэх үү
Хатуу хүйтэн хорвоод
Хол ойрыг тунгаан
Холхид одох эрхэмээ
Хойч үед нь дуурсгам уу
Хан тэнгэрийн эрхшээлд
Хаашаа явахаа шийдүүлдэг нь
Хамгийг мэдэгч нэгний
Хайрын илрэл биш үү
Хийсэн үйлийн хариу
Хэлэх үгний хэлцэл
Хан тэнгэрийн зарлиг
Хатуу зөөлний дэнс
Хамаг олны хүсэл
Хаашаа л одохыг хүсснээр нь
Хаалгаа нээгээд л хүлээнэ
Хамгийн эзэн гэх
Хайрыг түгээгч бүхэл
Хангал дээдсүүдийн хэлцэлд
Хааш эргэхийг шийднэ
Харин балчир чиний
Хатуу бүхнийг мэдүүлэх
хамгийн хурдан арга нь
хан тэнгэрийн эздийн
хатуу гарт л оршино до
дэм дэмэндээ
дээс эрчиндээ гээд л ойлгочих