Tuesday, July 18, 2023

Өв соёл мину

 Монголын төрт ёсны уламжлал, нүүдэлчдийн соёл, гүн ухааны онолууд байгал дэлхийнхээ жамын эргэлтэнд зохицсон хамгийн шилдэг хувилбар болохыг хэн баталж чадах вэ? Цаг хугацаа мөнхийн оршихуй. Харин оршин буй орон зайдаа эх дэлхийн мөнхийн оршихуйг бөхлөх нь өнөө цагийн эздийн үүрэг зорилго болой. 

Нүүдэлчин түмний өв үлдээх соёл хэдийгээр үе үеийн эрдэмтэн мэргэдийн бичиж үлдээсэн бичгийн эх сурвалж, эрт цагийн хүмүүний зурж үлдээсэн хадны зураг, археологийн олдворуудаас гадна ам дамжин хүүрнэх үлгэр домог, туульс, зүйр цэцэн үгс, оньсого таавар, яруу найраг, ёс заншил, үе үе дамжин ирсэн удам бүрийн ур дүйн чадамжаар өнөө цагтаа  уягдан ирснээс гадна бөө соёл болох онгод тэнгэрийн айлдвар сургаал, амьдралын туулалаар баталгаажсан алдаа онооны дүгнэлтээс үүссэн ололт амжилт уналтын түүх , сургамжаар хөглөгдөн өнөө цагт  үе дамжин уламжлагдан ирснийг үе үедээ тухайн үеийнхээ бичиг соёлд буун баяжигдан ирж байгаа нь Гэрлийн өргөө хэмээх бүлхэмийн улаачдын хичээл зүтгэлээр баталгаажин 12 жилийн турш орчин цагийн бичиг соёлд буун оюуны их санд томоохон дэм болон эрдэмтэн мэргэд, оюутан сурагчид, уншигч олны гарт хүрч байгаа билээ. 

Бид өнөө цагийн эзэд боловч удахгүй өнгөрсөн цагийн түүхийн улбаа болон эдгээр дээр өгүүлсэн өв соёлын нэгээхэн хэсэг болон ирээдүй хойчдоо өв соёлоо бичгийн өв болгон өөрсдийн түүхээр баяжуулан  үлдээж ирээдүй цагийн эздэд хүргэж буй нь эргэх холбоог бөхлөх нэгэн бөх аргамжаа болох нь гарцаагүй юм. 

Тосож аван оюуны цараагаа тэлэн одоо цагтаа чадамжаа хөгжүүлэн бататгах нь ирээдүй хойчийн минь гарт үлдэх нь гарцаагүй юм.

Дээдийн дээдэд тэмүүлэх чин хүсэл
Дэргэдэх түмнээ хөтлөх эрдэмээр  бөхлөгдөн
Их түүхийн улбааг тодотгон 
Ирээдүй хойчийн замыг гэрэлтүүлэх
Суу алдар нь тэнгэрээс бууж газарт батжиж
Суу ухааны ундарга болон 
Сурсан бүхэн эвлэн нэгдэж үйлс болгон
Мандах нарны цацраг адил
Мандан бадарч маргаашийг гэрэлтүүлэх болтухай
Өв соёл мину өвсний үрээр таран
Өнөд орших дэлхий ээжийнхээ
Үрс нь болох Монголын ирээдүй 
Үүрд мөнх мандах бадрах болтухай
Тэнгэр Монгол Газар 


No comments:

Post a Comment