Monday, January 27, 2025
Уран ба эрчим хүч
Tuesday, January 7, 2025
Торгоны зам
Эзэн дээдсийн хүсэж байсан зүйлийн талаар ГӨ ийн судрууд дээр "Хамаг гоёлоо зүүсэн бүсгүй үр үнэ цэнэтэй ачаа бараагаа аваад ямар ч аюул занал, саад хотгоргүйгээр эзэнт гүрний нэг захаас нөгөө зах руу явах нөхцөлийг бүрдүүлэх " гэж бичсэн байдаг. Харин хуурай газрын хамгийн том Эзэнт гүрнийг байгуулсан улсын хувьд худалдааны зам харилцааг аюулгүй , саад хотгоргүй байлгах бодлогыг бий болгосон улсын хувьд дэлхийг өөрчилж Өнөөгийн ертөнцийг үндэслэгч хэмээн мянганы хүнээр тодорсон Эзэн хааны гавьяа өнөөг хүртэл оршсоор байна.
Тээвэр логистикийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд Хятадын гадаад хэргийн сайд Ван И- гийн Нэг бүс ба нэг зам бодлогын тухай номыг уншиж байгаад хэд хэдэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүллээ. Хятадын ядуурлаас ангижрах туршлагыг товч илэрхийлсэн нэг ийм үг сүүлийн үед их хүчээ авч " Баяжья гэвэл зам тавь, хурдан баяжья гэвэл баяжья гэвэл хурдны зам тавь , гялс баяжья интернет тавь " хэмээх уриа өдрөөс өдөрт дэлхийд түгэх боллоо. Монголын эзэнт гүрний бий болгосон худалдааны зам болох торгоны хэмээх замыг өртөөний зохион байгуулалтаар цоо шинэ хурдыг бий болгож хөгжүүлсээр өнөөгийн ертөнцийг үндэслэсэн гэж гэж үзвэл энэ нь бидний өвүг дээдсийн гавьяа. Боорчу онгодын айлтгалыг уншиж үзсэн бол Боорчу өрлөг би хүн болгоныг баяжуулахыг хүсдэг гэсэн ба үүнийгээ дэлхий дахинд нь хамруулан хэлсэн нь энэхүү алсын хараа нь чухам энэ худалдааны аюулгүй, харилцан ашигтай замналыг бий болгохыг хүссэн Эзэн дээдсийн хүслийн нэг хараа байсан биз гэж бодохоор.
Эртний хүний өгүүлснээр, "Тэнгэрийн доорх байдал нь нэгдээд удвал задрах нь гарцаагүй, задраад удвал нэгдэх нь зайлшгүй юм. Евразийн эх газрын эрин үед эзэнт гүрнүүд нэгдлийг түрж байлаа. Монголын эзэнт гүрэн "нэгдэл"-ийн дээд цэгт хүрч, түүний нуралт нь Европыг далай руу чиглэх эхлэл болсон юм. Далайн эрин үед эх газрын эзэнт гүрнүүд аажмаар уруудан доройтсон бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны өмнө задарсан Османы эзэнт гүрэн бол Евразийг дамнасан хамгийн сүүлийн эзэнт гүрэн байлаа. Далайгаар дэлхий ертөнцийг холбосон боловч хуваан тусгаарлах колончлолын системийг бий болгодогоороо эх газрын эзэнт гүрнээс ялгаатай. Чухам энэ холыг харж Хувилай хааны байгуулахаар зориж байсан флот эх газрын эзэнт гүрний зарчмыг далайд тогтоохыг хүссэн ч байж болох юм.
Евразийн цээжинд орших Монгол улс өнөө үед хятадын эх газрын нэг бүс ба нэг зам санаачилгад хамрагдсан 65 улсын нэг болж тэр дундаа эдийн засгийн корридор болох Хятад-Монгол-Оросын эдийн засгийн корридорын чухал тоглогч боловч бусад эдийн засгийн корридорууд болох Шинэ евроазийн гүүр, Хятад төв Азийн эдийн засгийн корридор, Бангладеш- Хятад- Энэтхэг -Мянмарын эз корридор, Хятад - Өмнөд Азийн хойгийн эз корридор, далайн эз корридорын эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамгийн хоцрогдож яваа нь
Алтан судар дээр нэг ийм хэлцүүд байдаг л даа.
Мөнхийн хөдлөхүйг нүүхүй гэмой. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй хэмээх зүйр үгнээс хорвоо ертөнц мөнхийн өөрчлөлт хөдөлгөөнд оршиж байдгийг мэдэгч нүүдэлчид түүнд зохицон амьдарсаар ирсэн жаяг ёстой. Оломлогч сүлжигч засагч ертөнц нүүлгэхүй хэмээх аргад шингэвээс Нэүрит 99 тэнгэр болмой. Суухуй болбоос жам биш. Устгагч ертөнцөд баригдсан ухаан билэгтэй хүмүүний тэсэхүйн зам баймой. Нүүхүй нь жам суухуй нь зам гэсэн байдаг нь Эх үрэн 6 зүйлийн зохицолыг хамгаалагч нүүдэлчдийн жамд зохицохуйн их ухаанд хүрч чадах эсэхээс хамаарах буй за . Энэ бол арван түгээмэл буюу ахуйн тусгаар тогтнолын үндсэн зарчим.
Хэдийгээр даяаршлийг европчууд нээж , АНУ хожим бэхжүүлснээр өнөөгийн дэлхий дахины ложистикийн гол урсгал нь Атлантын далай Номхон далай дамнан хийгдэх болсон гэдэг боловч Эх газрын агуу том эзэнт гүрэн байгуулсан Монголчууд эх газарт торгоны замыг хөгжүүлснээр даяршилыг үндэслэгчид. "Торгоны зам" Евразийн эх газрын худалдааны зам төдийгүй Евразийн соёл иргэншлийн соёлын суваг байв. Харин Хятадууд "Нэг бүс, нэг зам " бол Хятадын дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны санаачлага бөгөөд үндэстэн дамнасан хэлхээ холбоог хөгжүүлэх замаар худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түвшинг ахиулан, олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг урагшлуулснаар Хятад ба дэлхий харилцан ашигтайгаар хамтдаа хожиж, үндсэндээ үр ашигтай нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар шинэ эрэлтийг болгон дэлхийн эдийн засгийг дахин тэнцвэржүүлэх юм гэж сурталдаж байна. Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ ч энэ зорилгынхоо хүрээнд дэлхий даяар нэлээн хүч авч байгааг хүн бүр л харж байна. Харин энэ хүчтэй түрэлтийн хүчийг хэрхэн бид ашиглаж ахуйн тусгаар тогтнолоо бэхжүүлэх вэ гэдэг дээр Монгол хүн болгон эртнээс уламжилж ирсэн төрийн гурван онолоо судлан урьтан мэдэж,тосон бэлдэж, тэсч гарах дээр ухаанаа уралдуулах томоохон даалгавар та бидний өмнө тулгарч байна даа . Орчин үеийн томоохон улс гүрнүүдийн төрийн бодлого түүнийг судлан үзэж зохицолын бий болгох Монгол ухааны гүн рүү орох нь дээ. Энэ бол саяхан эхлүүлсэн дайны эхлэл. Зэвсэг бариж дайтах биш ЧИН үнэнийг дайх агуу үйлсийн эхлэл гэж өвгүд минь сануулах юм.
Wednesday, December 25, 2024
Sunday, December 15, 2024
Монгол контент
Би түүхэн кинонуудыг үзэх дуртай нэгэн. Түүхэн кино болгоноос тухайн улс орны соёл , домог зүй, түүхийн онцлогийг олж харж манай түүхтэй холбоотой улбаа байгаа эсэхийг анзаарч, ёс уламжлалыг нь гүн ухаантай нь олж анзаарахыг хичээдэг л дээ. Солонгос улс өөрсдийнхөө түүхийн талаар маш их бүтээл хийдэг үүнийг тухайн улс, төрийн бодлогынхоо нэгээхэн хэсэг болгон дэлхий даяар л цуврал олон ангит кинонуудаараа үзүүлэн таниулж байгаа нь бахархууштай санагддаг. Хятадын түүхэн кинонууд хааны ордоны элдэв хуйвалдаан, хайр сэтгэлийн түүхийг бас л их сонирхолтой байдлаар харуулахын хажуугаар тухайн орны хувцас соёл, засаглалын онцлог, түүхээ бичин үлдээж байгаа суурин соёлын түүхчдийн онцлог, түүхэнд үлдэж хоцорсон хаадын сайн ч бай муу ч бай түүхийн улбаа болгон нь орчин цагт хир хадгалагдан үлдэж одоо цагийн түүхтэй нь хэрхэн холбогдож байгааг анзаарах нь маш сонирхолтой байдаг. Барууны түүхэн кинонууд тэр дунд англи улс Артур хааныхаа тухай кинонуудыг л гэхэд маш олон янзаар цаг цагийн онцлогт тохируулан хийсээр байгаа нь бас л сонирхолтой. Монголчуудын түүх бол дэлхийн түүхэнд маш тод мөр үлдээсэнээс гадна 2 томоохон хөрш орны маань түүхтэй маш их холбоотойгоос гадна томоохон улс орнуудын түүхтэй холбоотой байдгаараа үнэхээр онцлог боловч бид энэ түүхийнхээ талаар маш бага кино контентуудыг бүтээж байгаа маань бага зэрэг харамсалтай санагддаг. Гадны Нетфлекс болон Холливудын кино контентуудад манай түүхтэй холбоотой бүтээлүүд байдаг боловч ихэвчлэн байлдан дагуулалт, түүхэнд үлдээсэн томоохон үйл явдлын тоймоор сэдэвлэсэн байх боловч харь хүний нүдээр, бодлоор, судалгаагаар хийгддэг болохоор жинхэнэ Монгол хэмээх үндэстэн ямар соёлтой ямар бодлоготой ямар гүн ухаантай улс байсныг тэр бүр тод гаргасан нь ховор юм даа. Тиймээс ч Монголын маань уран бүтээлчид маань илүү эрэл хайгуул хийж, илүү үнэн түүхийг олж харж түүний онцлог болох нүүдэлчдийн агуу соёлыг тусгасан дориун бүтээл гаргаасай гэсэн хүсэл дотор минь байсаар ирсэн гэх үү дээ. Тэр түүх маань ямар агуу баялаг билээ дээ. Сүүлийн 12 жил гаран Гэрлийн өргөөнөөс түүхийн талаар маш олон сайхан судруудыг гаргаж олон нийтийн хүртээл болгож байгаа нь тухайн Монгол хэмээх үндэстний соёлын онцлог, хувцас хэрэглэл, байгаль эх дэлхийгээ хайрлах нүүдэлчдийн соёлын гүн ухаантай холбон тайлсан нь олон сайхан кино контентуудыг бүтээх санааг уран бүтээлчдэд өгөх байх гэж найдварыг төрүүлэн хэн нэгэнд нэгийг бодогдуулан уран бүтээлчдйн онгодыг хөглөх буй заа.
Tuesday, November 26, 2024
Ордосын аялал
Өвөр Монголын Ордос хошууны Эзэн хороог зорих завшаан тохиолдож өргөө хотлын залуустай замд гарсан аялалын тэмдэглэлээ бичиж үлдээхийг хичээлээ.
2023 оны 10 сард ангийн нэгэн найзаасаа "Чингис хааны онгоны тайлгын ёслол журам жич соёлын чадавхын судлал " хэмээх номыг бэлгэнд аваад Ордос нутагт очиж зан үйлд оролцох юмсан гэж бодож байсан маань ийнхүү биелэлээ олж 13 жилд тутам, луу жил болгон болдог хар сүлдний догшруулгын үйлд оролцох боломж гарсанд ихэд олзуурхав.
Үйлэнд мордохын өмнө Чингисийн Найман цагаан ордоны талаар сайтар судалж үзмээр санагдсаар байсан ба дээрхи номноос Сайнжаргалаас "Монгол тахилга " хэмээх номондоо уулын " Алтан ордоны тайлга" д хэдэн цагаан ордныг буруудуулснаа залруулж, Чин улсын үеийн Найман цагаан гэр дотор " Чингисийн цагаан гэр , Бөртгөлжин хатны цагаан гэр, Хулан хатны цагаан гэр , Есүй хатны цагаан гэр, Есүй хатны цагаан гэр, Есүгэн хатны цагаан гэр, Эш хатны цагаан гэр, Хорын цагаан гэр, Эмээлийн цагаан гэр " багтана гэж үзжээ хэмээн тэмдэглэсэн нь сэтгэлд арай ойр санагдав. Энэ удаагийн байрлуулалтаас үзвэл, Хасар , Бэлгүтэй, Тулуй, Эш хатны цагаан өргөө нь хасагдаж , Чингис хааны зарж хэрэглэж байсан Өндгөн цагаан, Хор саадаг, Бор өндөр, Жолоо, Шангийн өргөө зэрэг нь харин тус тус нэг өргөө эзлэх болсон байна.
Ордосын аялалын үед хийгдсэн үйлэнд 8 оюунд жатга хийгдсэн талаар ДээдЭс дурьдаж байсан ба үйлийн үеээр өчүүхэн улаач надад мэдрэгдсэн зүйл бол найман цагаан гэр хэмээн яриж байгаа боловч Монгол хатдын онгон түүхийн гялбаа сударт дурьдсанчлан Хайрын 8 ээжээр төлөөлүүлэн оноож өгсөн оюуны найман ГЭР ИЭ гээ тайлж, тахиж хамгаалах үүргийн зангилааны үзүүрээс хөврөх их үйлийн гараа хэдийн Гэрлийн өргөөний улаач нарын холбоосоор бөхлөгдөн, сэрж сэхээрч байгаа өвөр монголын олон улаачдын үйлтэй холбогдон байгаль эх дэлхий түүнийг хамгаалах хөх толботонгуудын заяа дэлгэрэх үйлийн гараа улам бат бөхлөгдөв бололтой.
АДҮА сударт Уяа НЭН ЭКЭ сүлдэн цагаан ТНГР чинь ЧИН дээ болвоос найман ГЭР ИЭ тархи билээ хэмээсэн байдаг.
1. Оройн дээд Өвгөдийн Өв Их 99 ТНГР ээ МОН КҮ Олзүй Элзүй КҮ ЭН зүй болгийтэ -Этүгэн ээж
Өвөр Монголын газар нутгаар явж байхад нүүдлийн соёлын улбааг устгах суурин соёлын түрэлтийн аюул, хэл язгуур соёлоо алдахаас айн түгших өвөр монголчуудын зовинол, түүх соёлыг маань өөрсдийн болгон уусгах Хятадын бодлогыг давах их ухаан, эрдмээ тосон авч амьдралд хэрэгжүүлэн , байгал экологийн тэнцвэрт байдлыг хадгалж ирсэн нүүдлийн соёлын хүрээг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх их үйлд өөрийн биеийг үл голон чадах мэдэх бүхнээрээ хүн ардынхаа ухамсарт суулгах үйлс маань 4 зүг найман зовхист төвтэйгээ нийлээд 9 орон зайд хараал жатгыг үгүй хийж хар сүнсийг ( сувдаг, тачаал, аархал,мунхаг, атаархал, шунал, хонзон) үлдэн хөөж цэврийг сахиулах 9 хар сүлдийгээ хүчжүүлэн Зөвийн төлөө тэмцэж байвал тэр сүлд үхэшгүй амь, цуцашгүй чадал, цэвэр оюун ухааныг бэлэглэдэг гурвалтай хар сүлдээ агсан өчүүхэн ч цогийг дүрэлзүүлэн асааж онгодын хүч чадлыг, оюун ухааныг биедээ агсаж шидээ гаргах их хар сүлдний салхийг тавиж дүрэлзүүлэн өгөх их үйлийн гараа улам хүчтэй болох буй зээ.
Thursday, October 10, 2024
Фүжи уулын бэлд
Алтан шаргал нарны амин гэрэл бөхлөгдөж
Асаасан галын дөлүүд мөнх тэнгэртээ хүрч
Асралт эзний мэлмий тэнгэрийн хаяанд тулж
Анзаарч тэтгэсэн бүхнээр амин эрдэнээ тэтгэж
Алс холын аянд андын заяа бөхлөгдөв
Энэрэл хайр бүхэн энгүй тал мэт тэнийн
Эх дэлхийн өнцөг бүрд үрсийн зүрхэнд оршив
Есөн хүслийн тэнгэр зүйтэй бүхнийг тэтгэж
Хөх ертөнцийн үрс хүрэх газраа хүрэв
Хүүрнэх түүхээс улбаалсан аргамж эздээ олж
Хөх их ертөнцийн оршихуй хаяа тэлэн заяа тэтгэв
Токио Фужи уул 2023. 9.10