Sunday, May 30, 2021
Үнэ цэнэ ба мөнгө
Tuesday, April 27, 2021
Бөө соёл бөө гэгээн тархи
Оюун ухаан анхдагч уу?
Матер анхдагч уу? Энэ философийн асуудлын хариултыг олох гэж ертөнцийн үүслийн талаар квант физикийн онолыг хэлэлцдэг. Ихэнх шинжлэх ухааны онол философи судлагч оюунлаг хүмүүс оюун ухаан анхдагч гэдэгтэй санал нийлдэг боловч онгод тэнгэрүүд гэх энэ оюун санааны өгүүлэмжид их л болгоомжтой ханддаг нь ажиглагддаг. Энэ ч бас аргагүй юм.
Үнэхээр судлаачид маань оюун ухааныг дээдлэн эрт эдүгээгийн эрдэмтэн мэргэдийн үлдээн өгсөн эх сурвалж ном судруудыг судлан үнэлэлт дүгнэлт өгдөг ба нүүдэлчдийн соёлын нэг хэсэг болох биет бус аман яриа үлгэр туульсуудыг судалгааны үндэс болгодог гэдэгтэй маргах хүн цөөхөн ч нүүдэлчдийн соёлын нэг өв болох тархинаас тархинд дамжуулдаг бөө соёлын улбаа болох онгод хэмээх устгаж үл болох оюун санааны өгүүлэмжийг эх сурвалж болгож өөрсдийн мэдсэн сурсан ба шинжлэх ухаанаар баталгаажуулсан онолоороо шүүн мэдлэгийн хүрээгээ тэлж болохоор...
Гэрлийн өргөөний олон улаач нарын хичээл зүтгэлээр бүтсэн олон судар номнууд бидний гар дээр ирээд бараг 10 аад жил болж байна. Эхний 5 сударт монгол улсын газар нутгаас олдсон хадны зургуудаар жишиглэн тайлбар хийж ертөнц хэрхэн үүссэн анхны амь амьтан хэрхэн бүрэлдсэн, хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн ямар ухамсаруудыг бий болгож хөгжсөн хүний хөгжлийн үе шатууд гэх мэдээлэлийг олж үзэж болно. Энэхүү онгод тэнгэрүүдийн айлдаж бичүүлсэн эдгээр судруудыг хүлээн авч уншихдаа ихэнх уншигчид маань өөрийн өдий болтол үзэж судалсан ном эх сурвалж өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэж магадгүй зарим нэгнийх нь аливааг үзэх өнцөг өөрчлөгдөж илүү тэлж том зургаар нь харах, илүү их цаг хугацааны агууламжаар зүй тогтлыг олж харах бүхэл системд нөлөөлөх нөлөөлөл ач холбогдол үр дүнгээр нь хэмжээс хийж дүгнэлтээ гаргаж байгааг үгүйсгэхгүй юм. Бидний өвгөд дээдсүүдийн бидэнд хэлэх гээд байгаа гол санаа нь нэгж иргэний чадамж хэрхэн бүхэл системд нөлөөлдөг тэрхүү нөлөөлөлөөр эзэн эрхээ хэрхэн тэлэх чадамжаа дээшлүүлж эв нэгдлийг бий болгохын тулд хэрхэн өөрийгөө засаж аливаад хүлээцтэй байж, бусдынхаа давуу талыг олж өөрийн дутагдах орон зайгаа мэдэрч түүнийгээ хөгжүүлж эвлэлдэн нэгдэх ухаан суралцаж нийтийн дэг жаягаа тогтоох талаарх хэмжээсүүдийг ухаж ойлгуулахад оршиж байгаа гэлтэй. Монголын нууц товчио гэх эх сурвалжийг өвгүдийн ухаанаар тайлж монгол гүн ухааны онолыг Эзэн хааныхаа байгуулсан их түүхээр жишиглэн суурин соёлын хэмжээсүүдээс илүү тэлсэн нүүдэлчдийн өв соёлын гайхамшгийг суу ухаануудаар тайлсан тайлалыг Монгол товчион түүхийн тайлал судраар дамжуулан өгснийг тосон авч оюуныхаа царааг тэлэх нь бидний ирээдүйд Монгол хэмээх тусгаар тогтносон улс оршин байх үндсийг бататгаж байгаа гэлтэй.
Монголын түүхийг судлаачид маань энэхүү онгод хэмээх утсаж үл болох мэдлэгийг баталгаажуулсан оюун санаанаас буй болгож, буулгасан судар номнуудыг судалгааны эргэлтэнд оруулах нь ирээдүйн ар хойчид маань ямар ач холбогдолтойг ухаж нарийн мэдээлэлүүдийг судалж баталгаажуулах бизээ хэмээн найдаж байна.
Tuesday, March 2, 2021
Монгол өв соёлын тухай яриа
Саяхан клабхаусаар орж Монгол соёл , гүн ухааны чиглэлээр яриануудыг сонслоо. Сонирхолтой эх сурвалжууд дээр тулгуурласан ярианууд болж байна. Үнэхээр Монгол өв соёл гэж юу вэ ? Монгол гэдэг улс бусад улс орнуудаас юугаараа онцлог юм бэ? Хэрхэн өв соёлоо уламжлуулж өөрийн онцлогоо хадгалж үр хүүхдүүддээ зан заншил газар нутгийнхаа онцлогоор соёлоор уламжлуулдаг юм бэ ? одоо хэрхэн энэ маань бусад улс орнуудын соёлын нөлөөнд өөрчлөгдөж хувьсаж байгаа юм бэ? гэсэн асуудлуудыг дэвшүүлж эрж хайж монголын гүн ухааныг тайлж байгаа нь авууштай сайхан санагдлаа. Энэ эрэл хайгуулд Гэрлийн өргөөнөөс өвгүд дээдсүүдийн буулгаж байгаа судрууд хэрхэн нөлөөлж байгаа нь ч бас харагдаж байна. Олон олон хүмүүс шинжлэх ухааны талаас нь батлаж, хэмжил зүйн арга ухаанаар энэхүү билэг талын мэдээлэлийг баталгаажуулах нь бас сонирхолтой нэг сэдэв болж байна.
Аргын талын буюу шинжлэх ухаан болон хадгалагдаж ирсэн эх сурвалжуудаар энэхүү их мэдлэгийг батлаж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх онолын хэмжээнд хүргэж чадах эсэх мөн онгодын өгүүлэмжээр буулгасан мэдвэл зохихуйн өгөгдөлүүд хир баттай тал дээр ч эргэлзээтэй хэмээн яригдаж байгаа нь монголоо хайсан монголчуудын хувьд зүй ёсны асуудал юм. Зарим судлаачид онгодын өгүүлэмжийн ард заавал эртнээс уламжлагдаж ирсэн судар ном байгаа талаар мөн энэ эх сурвалжуудыг дурьдахгүй эх сурвалжуудаа нууцалж байна ч гэсэн хардлага гарч ирж байгаа нь бас л сонирхолтой сэдэв. Энэ бүхнийг нэг талаас нь харвал ямар ч эх сурвалж нэг хүний оюуны бүтээл байдагтай адил онгод дээдсүүдийн өгүүлэмж ч гэсэн тухайн цаг хугацаанд амьдарч байсан нэгэн хүмүүний туулсан амьдралын хуримтлагдсан туршлага түүн дээр үндэслэгдсэн оюун санааны бүтээл гэдгийг хүлээн зөвшөөрч болох мэт. Хэдийгээр Гэрлийн өргөөнөөс гаргасан судар номнууд одоо цагт орчин цагийн монгол хэл дээр онгодын чадамжаар мөн түүнийг улаачилж буй улаачийн зүтгэлээр бүтэж хэвлэгдэн бууж байгаа ч магадгүй хэдэн жилийн дараа энэ бас л бусад эх сурвалжуудын адил үлдээж өгсөн өв болон хадгалагдаж судлагдахуун болох нь цаг хугацааны л асуудал юм. Түүнээс саяхан хэвлэгдэн гарсан эртний монгол бичгээр үлдсэн эх сурвалж болон хадгалагдаагүй гэдгээрээ эх сурвалж биш гэж үзэх нь учир дутагдалтай мэт. Ялгаагүй л маш эртний зүй тогтлыг ажигласан дүгнэсэн оюун санааны том бүтээл гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Харин энэхүү бүтээлүүдийг уншиж судлаад энэ бүхэнд итгэл үнэмшилээ өгөөд орчин үеийн арга хэрэгслээр баталж олон улсуудад хүлээн зөвшөөрүүлэх нь өнөө цагт амьдарч байгаа бидний үүрэг юм. Харин уншиж судлалгүйгээр өнгөцхөн байдлаар дүгнэх юм бол энэ бол өөр асуудал.
Sunday, January 10, 2021
Saturday, December 12, 2020
Үрдээ
Чимээгүй урсах амьдралын урсгалын
Чиг юуг нь тандан мэдэж
Өөрийгөө таних үйл бүхэнд
Өөрийн хүслээр жигүүрлэн
Цэгц шударгуу зан төлвийг
Цэх нуруундаа үүрэн байж
Зүтгэлийн олзоо танин байж
Зүйрлэх үйлэндээ шигтгэн байж
Аливаа үйлийг сайтар тунгаан
Авах гээхийн ухаанаа олж
Зуурдын биш үүрдийн бүхнийг
Тоо чанарын хэмжүүрт дэнслэх
Ирэх цагийн зангилаан дээрээс
Ээлжлэн ирэх улирал бүрээр нь
Мэдлэг болгон өөртөө шингээж
Эзэн эрхээ олон байж
Эрч хүчийг мэдрэн байж
Алс ирээдүйг тандан мэдэх
Агуу зөнгөө сэрээнэ буй заа
3-19
Дүүргэх үйлийн учгаар хэлхэлдэн
Учиг бүрийн хэлхээ юугаар
Хэр ЭКЭ г үүсгэн
Урам зоригийг өөртөө урлаж
Ухаарал бүгдийг тэтгэн байж
Арз хорзын чанарыг таниж
Аранзал тугаа мандуулнам зээ
Хийх үйлэнд мөр нэгтэй
Хэлцэх үгсийн ур нэгтэй
Хүсэл тэмүүлэлээр урмаа тэтгэж
Хүмүүний орчлоос дүүлэн гарах
Түмний дундаас өөрөө тодрох
Төрөх ухааны охь ундарга мину зээ
Аав ээж нь тосон хүлээнэ
Ах эгч нь хүндлэн хүлээнэ
Амраг хань нь түшин сууна
Ариун хайрын ундарга мину зээ
Хүүхэд насны гэнэн зангаа
Хүрэх алсын орчилд орхивол
Хүртэх амт нь мэдрэгднэм зээ
Хүүрнэх үгсийг ухнам зээ