Sunday, January 10, 2021

Бүхлийг цогцлоох эс бүрээс
Бүтэн ертөнц бүрэлддэгийг ухаж
Нэгж иргэний чадамж бүрээс
Нэгдэл бүхний хэм барьцалдаж
Бүрэн улсын хүч цогцолном
Өөрийн биеийг голох аваас
Үлэмжийн чанарыг үл таних
Билгээ хурцалж оюунаа тордном
Аргаа олж амжилтанд хүрнэм

Saturday, December 12, 2020

Үрдээ

 Чимээгүй урсах амьдралын урсгалын

Чиг юуг нь тандан мэдэж

Өөрийгөө таних үйл бүхэнд

Өөрийн хүслээр жигүүрлэн

Цэгц шударгуу зан төлвийг

Цэх нуруундаа үүрэн байж

Зүтгэлийн олзоо танин байж

Зүйрлэх үйлэндээ шигтгэн байж

Аливаа үйлийг сайтар тунгаан

Авах гээхийн ухаанаа олж

Зуурдын биш үүрдийн бүхнийг

Тоо чанарын хэмжүүрт дэнслэх

Ирэх цагийн зангилаан дээрээс

Ээлжлэн ирэх улирал бүрээр нь

Мэдлэг болгон өөртөө шингээж

Эзэн эрхээ олон байж

Эрч хүчийг мэдрэн байж

Алс ирээдүйг тандан мэдэх

Агуу зөнгөө сэрээнэ буй заа


3-19

Дүүлэн нисэх жигүүр нь
Дүүргэх үйлийн учгаар хэлхэлдэн
Учиг бүрийн хэлхээ юугаар
Хэр ЭКЭ г үүсгэн 
Урам зоригийг өөртөө урлаж
Ухаарал бүгдийг тэтгэн байж
Арз хорзын чанарыг таниж
Аранзал тугаа мандуулнам зээ
Хийх үйлэнд мөр нэгтэй
Хэлцэх үгсийн ур нэгтэй
Хүсэл тэмүүлэлээр урмаа тэтгэж
Хүмүүний орчлоос дүүлэн гарах
Түмний дундаас өөрөө тодрох
Төрөх ухааны охь ундарга мину зээ
Аав ээж нь тосон хүлээнэ
Ах эгч нь хүндлэн хүлээнэ
Амраг хань нь түшин сууна
Ариун хайрын ундарга мину зээ
Хүүхэд насны гэнэн зангаа
Хүрэх алсын орчилд орхивол
Хүртэх амт нь мэдрэгднэм зээ
Хүүрнэх үгсийг ухнам зээ


 

Эв

 Хөөрөх оддын түгэлд
Хөвсөлзөн дүүлэх сэтгэлд
Өр зүрхнээс учиг ундарч
Өнөр түмний үйл түгнэ
Туулах амьдралын нугачаан бүхэнд
Туйлбар дүүрэн сэтгэлээ огшоож
Дүүрэх үйлээ бөхлөх ахуйд
Чин сэтгэлийн хайр ундарнам
Чи үгүйд би юу ч биш



Sunday, December 6, 2020

Хатуу үгсийг зөөллөж
Харш үгсийг эелтгэж
Эрдмийн үгсийг цэгцэлж
Энэ биесээ түшилцэж
Өтгөсийн үгсийг сануулж
Өвгүдийн үгсийг хэлэлцэж
Өглөөнөөс үдэш хүртэл
Цээжин хавыг онож явтухай

Friday, October 16, 2020

Үжирхэл- Хөгжил 7

ЧИНГИС КААН-аас хэлсэн Үжирхэл- Хөгжил хэмээх шүлэг

Муу эр мэт дайнд хөгжиж мунхаглаж хөгийн болсноос үхэл утаа энгийн ба төвөггүй
Нууцаа задлан уйлж амаа уран чалчиж хөгийн болсноос ган зуд гарзгүй бөгөөд сургамжтай
Утаа мэт замхрах артай, шүлс мэт хатах ултай хөгийн болсноос амьтан байвал хоргүй
НЭУ КЭМ-гүй юманд хүзүүний махыг барж үжирснээс үхдэл, шарил Эртэй ба Артай
ХҮН дарангайлагчид зовлонгоо хэлж үжирснээс хэрээнд идэгдвэл үр удамд Эр ДЭМ-тэй
Өвчүү дэлгэн гуйж өрцтэй зээл авч үжирснээс өтний хоол болвоос өвсөнд Эр ДЭМ-тэй
Ажлыг алдаагаар хорлож, явааг яаруугаар саатуулж үжирснээс явган нь хөлд Эр ДЭМ-тэй
Малынхаа төлөө үхэж, МОНОГОУУЛ гэх нэрээ мэдэхгүй үжирч хөгжиснөөс үхэх нь ариун
Морин сүлдээ махлаж, КАУ Ир тугаа урж, ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс
Мал явсан чинь КҮ ЭН-д Эр ДЭМ-тэй, хүнсэнд нэмэртэй, хорвоод хоргүй, усанд хиргүй
ХҮН хорлогч болж үжирч- хөгжснөөс үхэл утаа үхдэл хорлолгүй бөгөөд сургамжтай

Үргэлжлэл

Морин сүлдээ махлаж, КАУ Ир тугаа урж, ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс
Мал явсан чинь КҮ ЭН-д Эр ДЭМ-тэй, хүнсэнд нэмэртэй, хорвоод хоргүй, усанд хиргүй

ХҮН хорлогч болж үжирч- хөгжснөөс үхэл утаа үхдэл хорлолгүй бөгөөд сургамжтай

Энэ шүлгийн хэсгийг тайлах гэхээр маш их зүйлийг ухах хэрэг гарлаа.
Эхлээд морин сүлд гэж юу вэ? гэсэн асуулт гарна. Манай улсын сүлдэн дээр давхиж яваа морь байдаг гэдгийг хүн бүр мэднэ.
Бэхи хатны судар дээр давхиж яваа соёолон морины билэгдэлийг тайлбарласан байдаг ба үүнийг эртнээс  уялга ч  гэж нэрийддэг байсан нь одоо хир баруун аймгийнхан хэрэглэж мэдсээр ирсэн байдаг .

Монголчууд морьдоо ихэд дээдлэн шүтдэг байсан ба 6 насны морь дотроос соёолон морины идэр нас, хүч чадлыг дээдлэн бэлэгддэг байжээ. Соёолон морийг дээрээс нь давхиж явааг дүрслэн урд, хойд дөрвөн туурай, толгой, сүүл хэсгээс Өлзий хээ бүтсэн гэсэн хувилбар байдаг.

Бэхи хатны сударт 
Цахилж яваа цагаан бор соёолонг Ахуй биеийн ОНГОН-д болгоон ТНГР ээр соёрхоорой
Толгойнд нь ИЭ ЭКЭ Жай СУУ ИЭКҮ- ийг БӨӨ ГҮН тархи болгож ТНГР ээр соёрхоорой ( 1 их засаг)
Хүзүү сээрэнд нь хамтын хариуцлагыг БӨӨкү ЭН бие болгож амьдрахуйд соёрхоорой (2)
Үндэсний алтан Дээд үнэнийг ЦОО нуруу болгож МОНКҮ ТНГРийн ЖРЛГт соёрхоорой (3)
Мянган хүнсч мөр ГҮН сэхээрлийг НЭУ Уртай хослуулж амин Эх-Үр ЭН д соёрхоорой (4)
Есөн ухаан (6) найман оюуныг (7) урд хөлд нь болгоож, гишгэхийн өмнөх тэмтрэл болгоорой
АКОК МОНОГОУУЛ СУУ(8), ОГОУУЛ ЗӨН (9) хоёрыг хойт хөлд болгоож ниргэгчээр аваарай
Ерэн бүтээвэрт Нүүдлийн соёлыг (10) сүүл болгон ухаарч туг сүлд сүнсээр соёрхоорой хэмээсэн байдаг.










Уялгын онол нь : 1. Их засаг 2. Хамтын хариуцлага 3. Үндэсний Алтан дээд үнэн
4.Мянган хүнсч мэргэшил 5. Гэгээрүүлэгч орон зай 6. Улсаа өмөөрөх есөн ухаан 7. Өөртөө эзэн Эрх эдлэхүйн найман оюун 8. АКОК МОНОГОУУЛ сэтгэхүй 9. Огоуул зөн
10. Ерэн бүтээвэрт Нүүдлийн соёл гэсэн түгээмэл арван олзыг цахилж яваа соёолон морь шиг Эр, Ир, Уртай ахуйг байгуулаад түүнийг хэрэглэж аж төрөх тухай онол юм.

Тэгэхээр энэ бүхнийг Төрийн амийг таслах гэсэн санааг морин сүлдээ махалж хэмээн айхтар хурц хэлсэн  болж таарах нь.
Давхиж байгаа морин сүлд , төрийн маань сүлдэнд одоо болтол хадгалагдсаар ирсэн гүн утга бол маш эртний улбаатай ахуйн онол юм шүү. Илүү ойлгомжтой байж магадгүй тул "Төрийн амь ахуй " гэсэн сэдвээр бичсэн эргэцүүлэлийг маань  уншиж үзээрэй.
https://khdelger.blogspot.com/2018/12/blog-post.html

КАУ Ир тугаа урж гэдэг хэлцийг тайлахын тулд МТТТ судар дээр КАУ гэдэг үгийг яаж тайлсныг харвал КАУ гэдэг нь бөө чадамж гэсэн байдаг. Харин Ир гэдэг үгтэй холбогдвол өвгүдийн ухаанаас суралцаж өөрийн чадамжаа хурцлах гэж ойлгож болох мэт. Харин КАУ Ир тугаа урж гэхээр энэ бүхнээ үгүйсгэвэл буюу өвөг дээдсүүдийнхээ ухаанаас холдвол гэсэн санаа байж болно. ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс гэдэг нь улс орныхоо олон зуун жилийн ой санамж гүн ухаан мэдлэг оюунаас хол байх гэсэн санааг  илэрхийлээд түүнээс учирах хор хохиролыг нь малаас доор болно хэмээн ёжилсон санаа бололтой. 







Гал үжин

Хөх далиар жигүүрлэж
Хүмүүн заяаг олоод
Газарт буусан аянганаас
Гал бадрахыг таниад
Хадгалж хамгаалах олзоо
Ханисаж нийтээрээ манаж
Айдас үгүй амьдран орших
Айл бүлийн жаягаа бататган
Алсын хараагаа ододоор тогтоох
Аранзал улаан галан бадармой