Хэзээ ч юм бэ дээ нэгэн цагт хүн төрөлхтөн түүхийн их нугачаанд зовлон бэрхшээлийг туулан байж мэдсэн нэг зүйл бол гэр онол юм. Монголчууд биш хүн төрөлхтөн гэчихэээд яагаад Монгол түмэнд л байдаг гэрээр жишиглэсэн онол байдагийг танисан гээд байгаа юм гэж хүмүүс гайхах л байх . Энгийнээр ойлгох юм бол Монголчууд гэр бүл дэх харилцаа түүнийг онол болгосон гэхэд болно. Өрнийн ёсонд ч тэр дорнын ёсонд ч тэр гэр бүл бол хамгийн ойр дотно харилцан үл тасрах хамааралтай бүл хүмүүс. Гэр бүлд хайр гэдэг зүйлээс гадна ураг төрөл яс цусан холбоо бат оршиж байдгаараа бусад нэгдлээс онцлог. Чухам энэ нарийн үл тасрах хариуцлагат харилцаанаас гэрийн онол үүссэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл бие биеээ хариуцах. Үр хүүхдээ буруу хүмүүжүүлснээс өрөөл бусдын гэр бүлд хохирол учруулсан эсвэл байгаль дэлхийд хохирол учруулсан бол эцэг эхийн буруу хүмүүжлээс болсон хэмээн шууд хамаатуулж ойлгож болдог тогтолцоо. Эргээд өөрийн буруутай үйлдлээс болж гэр бүлээрээ бусдад муугаар ойлгогдож хэлэгддэг. Тэдний хүүхэд, тэдний аав хулгайч юм гэнэ лээ эднийхэн ч дээ удам угсаа муутай айл юм гээд л ураг төрлийн холбоо тогтоохыг ч цээрлэдэг ёсонтой. Тэгэхээр энэ гэр онолыг төрийн үндсэн гурван онолыг нэг болгон ирсэн нь хүн хүнээ хариуцах хариуцлагын тогтолцооны буюу хүн төвт тогтолцооны цөм. Нэгний хийсэн буруу үйлдэлд нийтээрээ буюу бүлээрээ хариуцлага хүлээх учиртай тул буруу үйлийг хийлгэхгүй байхыг хариуцдаг бүл тогтолцоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүл дэх гишүүн бүрийнхээ ухамсарын түвшинг хариуцаж харилцан сэтгэл тавьж алдаа онооны хариуцлагыг хамтаар хүлээх онолыг төрийн түвшинд боловсруулсан гэсэн үг л дээ. Олон хүн хариуцаад ирэхээр хүн бол хүүн эрдэнэ болно гэсэн үг.
Хүчит цэрэг , алтан сангаар зогсох засаг
Хүчлэн байлдаж, хядан сөгдүүлж чадах боловч
Хүмүүнээ ил, элч, дэмч, иргэн, хөг бүтээгч болгосон нэг ч засаг
Нэүрит засгаас өөр үгүй ажгуу гэж Төрийн найман цахад өгүүлсэн байдгийг ухаж үзвэл ундарга нь дуусашгүй гэдгийг ойлгох бизээ
Tuesday, January 22, 2019
Sunday, January 13, 2019
Тоо ба чанар 8
МТТТ сударт " Тоо бол тоо биш юм. Төсөөллийг эмхэтгэх дүрс юм. Жамыг тайлсан тодотгол юм. Магадлалыг тэмтчих суу ухаан юм" хэмээсэн байдаг.
Бид тоон билэгдэлт ард түмэн. Долоо хэмжиж нэг огтол гэсэн өвгүдийн үгээр тэмтчиж магадладаг ард түмэн. Тэгвэл яагаад заавал долоо хэмжих ёстой гэж? Найм ч юм уу 5 хэмжиж болохгүй юу гэсэн сахилгагүй асуулт тавиж болноо доо. Хариулт нь тэр дорноо л гарч ирсэн байх нь сонин. Хариулт нь хэдий сайн мэдсэн ч тааварлашгүй үр дүн гарч ирэхийг сануулдаг тоо юм гэнэ. Математикчид 7 тооны онцлогийг бодоцгооно биз. Тоон дотроос 7 тоо яаж ч хуваагдсан үйлдэлтэй гардаг цуцаах тоо юм гэнэ лээ.
Бусад билэгдэлийг ярих юм бол 7 өвүг од ( 7 бурхан ч гэдэг ) , заримдаа бүр дордохын 7 ч гэх хэлцүүд байдаг. Сайныг муу болгож, мууг ч сайн болгож хувиргах чадал нь бидний сэтгэлгээний асуудал гэлтэй.
Анхны нэгдсэн 7 отгийн талаар домог үлгэр, анхны хөх толботон төрөх болсон учиг, анхны тэнгэртэй хийсэн гэрээ , тэнгэрийн өмнө хариуцлага хүлээх болсон гээд сонирхолтой түүхүүд хөвөрч болно харин тэрхүү гэрээгээ биелүүлэхгүй бол дордохын 7 гээчид нь унана шүү гэсэн сануулга ч байж болох.... Өөрөөр хэлбэл нэгдэж чадснаа бататгаж уламжилж авсан үүрэг хариуцлагаа ухамсарлаж удамшуулж чадвал мандаж , үгүй бол доройтно гэсэн санаа ч юм бил үү хэн мэдлээ. Бас юун гэрээ бас юун хөх толбо бэ гээд гайхаад ухах юм бол сонирхсон хүмүүст сонин түүх хүүрнэх л байх. Харин ингэж магадлаад ухаад ирвэл тоо бүхэн өөрийн нууцыг тайлсан эздэдээ хүүрнэх нь гарцаагүй. Харин түүнийг ухаж хайсаар зурхайн ухааныг олж одот ертөнцийн эргэлтэнд өөрийн бяцхан заяагаа холбож арга ухаан хэмжил зүйн багажаар тайлснаас илүү алсад билэг ухаан , магадлах онолоор хүрсэн хүн төрөлхтөний мэдлэгт тэмүүлэх тэмүүлэл агуу бөгөөд тэр дундаа нүүдэлчин түмний ажиглалт туршилт анзааргаас үүдсэн арга ухаан, газар тэнгэрийг холбосон зохицохуйн онол, түүгээр бадраах Их Засаг юугаар ч хэмжигдэшгүй агуу бизээ.

Wednesday, January 9, 2019
Цаг үе улс төр
Шинэ он гарсан энэ өдөр ямар сэдвээр бичдэг юм билээ гэж бодоод цаг үе улс төр сэдвээ үргэлжлүүлмээр ч юм шиг санагдав. Яагаад вэ гэхээр бид хэнд удирдуулаад байна вэ гэсэн бодол. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүй ямар түвшинд байна вэ өнөөгийн нөхцөл байдал биднийг ямар сонголтын өмнө аваачиад байна вэ гэсэн тунгаалт.
Манай орчин үеийн шинэ улс төрчид " либерализм- ардчилсан үзэл" ба " Экономикс", "Маркетинг" "Менежмент", герман зохиогчтой " Төрийн ерөнхий онол" хэмээх сурах бичгүүдээр зах зээлийн эдийн засагтай чөлөөт нээлттэй нийгмийг төсөөлж чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн эдийн засгийг Монголд нэвтрүүлэхийг оролдож байгаа нь нууц биш. Харин үүний үр дүнд төрийн тухай монгол бодлого алдагдаж, нийт ард түмнээрээ ядуурч зөвхөн засгийн эрх мэдэлтнүүдэд ойр байдаг бэсрэгхэн хэсэг бүлэг хүмүүс баяжин албан тушаал ашиглах, хээл хахууль, авилгал хэтэрч төр засаг нь нийгмээсээ хөндийрэх явдал лавширсаар байна. Ууг нь бол ингэж шууд хуулбарлаж биш харин монгол маягийн, монгол нүүдлийн нөхцөл соёлд тохирсон зах зээлийн эдийн засгийн загварыг гаргаж авах үүрэгтэй байсан юмсанж. Тэгээгүйн улмаас төрийн бодлого гажиж дор хаяж нүүдлийн аж байдал ба хот суурин газрын хоорондох зохист харьцаа алдагдаж нийслэл хотод нийт хүн амын 1\3 нь төвлөрөх болж дэлхийн бусад орнуудад байхгүй гаж байдал үүсч хүмүүс нь бие биенээ хот хөдөөгөөрөө ялгаварлан ад үзэцгээх болсон .
Нүүдлийн аж байдал , хэв шинж өнөөдөр өрнөөс орж ирж байгаа тэр чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн эдийн засгийн хүрээнд анхнаасаа огт байгаагүй гэж болох зүйл . Өөрөөр хэлбэр тариалан төвийн үзэлт судлаачдын суурьшмал орны ард түмний амьдрал ололтын дүнд боловсрогдсон онолыг бид шууд хуулбарласнаас үүссэн гажуудалтай одоо бид нүүр тулаад юун дээр алдаж оноод байгаагаа тогтолцооноосоо хайж байна.
Монгол иргэншлийн нүүдэллэхүйн төр хүн-хүний, хүн - байгалийн хоорондох харилцаанаас үүсч, ёс зүйт төр байгуулж " хүн төвт" менежментэд илүү анхаарал өгч , эрдэм мэдлэгт илүү ач холбогдол өгдөг. Суурин иргэншлийн төр хүн-газар хоорондох харилцаанаас үүсч, ам газарт илүү анхаарч, эрх зүйт төр байгуулж " газар төвт " менежментийг илүү түлхүү явуулж эдийн засгийн харилцаа, эд баялагт илүү ач холбогдол өгдөг.
Анхааралтай уншсан бол ёст зүйт төр, эрх зүйт төр хоёрын ялгааг сайтар тунгаагаад үзнэ биз. Өнөөдөр Ганболд хэмээх бизнес эрхлэгч эрх зүйт төрийн мангасуудад яаж шударга бусаар машиндуулсан талаараа ярьж, ёс зүйт төрийн системд шилжих хонгилын үзүүр дэх гэрэлд найдаж байгаагаа ярьж байна. Хөндлөнгөөс харахад аль аль нь ёс зүйгүй ч иргэдийн дунд ёс зүйт төрийн системд шилжих хонгилын үзүүр дэх гэрэл гарах нь уу гэсэн найдвар төрүүлж байж болох л юм.
Ард түмэн бид эрдэм мэдлэгт тэмүүлж, хийж бүтээхийн төлөө, түүнийхээ ашиг шимийг шударгаар хүртэхийг хүсэж, түүний үр дүнгээр улс орон маань өөдлөн дэвжиж үр хүүхдийн маань ирээдүй гэрэл гэгээтэй байгаасай л гэж хүсэж байна.
Төр бол зөвхөн хууль биш хүмүүсийн нийтлэг ба тэдний шүтээн болсон гал голомт нь юм. Монголчуудын төр хэмээх ухагдахуун нь гэр бүл, гал голомттой хүйн холбоотой учраас угаас тахил шүтээн, сүсэг бишрэлийн утга чанартай тул дээдлэн хүндлэх, монголчуудын соёл эрхэмлэлийн цогц ойлголт, ертөнцийг үзэх категори, олны ёс, ертөнцийн зүй билээ. Ямар ч гэр бүлийн гишүүд бие биенээ хариуцаж, бие биенийхээ төлөө санаа тавьж, буруудаж уруудаж доройтсныгоо зөв замд оруулчих гэж зүтгэдэг шиг төр улс маань ч бас хүн төвт байсан уламжлалт төрийн ухаанаа орчин үеийн мэдлэг, шинжлэх ухаан, эко техник технологийн ололтуудыг үр ашигтай ашиглаж улс орноо төвхнүүлэх цаг үе ирээд байна уу даа.
Ашигласан ном : Ц.Эрдэмт " Төрийн тухайт монгол онол "
Монгол товчион түүхийн тайлал судар

Wednesday, January 2, 2019
Wednesday, December 19, 2018
Төрийн амь ахуй
БууЭрЭл маань ТӨР гэдэг үгийг юу гэж ухаж байна гэж асуугаад өөрөө түүний хариуг төрөх гэдэг үгний уг ТӨР гэдгээр нь ухаарай гэхээр нь би учиргүй гайхаж юу вэ хүүхэд төрөх гэдэг шиг үү гэхэд тиймээ бидний үед байгаа бүхнийхээ амийг төрүүлэх боломжийг хамгаалах үүргийг ТӨР хүлээдэг байсан юмаа гэлээ. Харин эдүгээ бид суурин соёл иргэншлийг дагаад засаг захиргаагаар ТӨР-ийг төсөөлдөг болсон байна. Тэгвэл нүүдэлчин монголчууд төрийг энэ орчлон ертөнцийн зүй, зүй тогтол болсон торойд, тори, дэлбээлэн дэлгэрэх амьдралын цэцэг хэмээн тодорхойлон үзэж, танин мэдэж, тахин шүтсээр иржээ. Өөрөөр хэлбэл амьдралыг хамгаалах, төрөлтийг мөнхжүүлэхээр ТӨР хэмээн зарлигдсан тэнгэрийн санаа гэлтэй . Энэ талаар сонирхож улам дэлгэрүүлэн ухъя гэвэл Ц. Эрдэмт гэдэг хүний "Төрийн тухайт Монгол онол" ном сонирхолтой судлагдахуун болж болох юм. Энэ хүний бүтээл дээрх санаа өвгүдийн минь санаатай учиг нийлэх зүйл олонтой байгаад олзуурхан уншсан юм.
Гэвч сэдвийн маань нэр "Төрийн амь ахуй ". Өөрөөр хэлбэл давхиж яваа соёолон морины бэлэгдэлтэй 10 түгээмэл. Тэгвэл 10 түгээмэл гэж юуг хэлээд байгаа юм бэ гэсэн асуулт гарах байх. Тэгээд 10 түгээмэл гэж юу вэ гэдгийг АС-т юу гэж өгүүлсэн байдгийг бодоцгооё. Хатдын сударт бол бидний амьдралд тааралддаг 10 түгээмэл бэрхшээлийг даван гарах арга гэсэн байдгийг санахад илүүдэхгүй л дээ.
1. Үл өлсөн тэгш цадах - хүнс
2. Тэнгэрт мэндэлж , ертөнцөд бойжсон - иргүн
3. Нүүхүйгээс нэүрит сэрэхүйг олгосон - мал (https://khdelger.blogspot.com/2014/10/)
4. Амин чанарын эх - газар
5. Ихийг багаар тэгшитгэх - хэм шүүс -
6. Нүүхүйг айдасгүй болгосон - айл
7. Хөх монголыг төрөөр бадраагч- нэүрит засаг
8. Хөг бүтээх үйлийн орон - гэр
9. Дутсныг илүүгээр нөхөх- сан
10. Хүчийг ухаанаар үржүүлэх - багаж
Хил хязгаарыг яаж манахаа тунхагласан бол дотроо хэрхэн түвшин сайхан, амар амгалан амьдрахыг " Ахуй" мэддэг юм хэмээн Аланхоо эх айлдсан байдаг.
Хүнс - иргүн - мал - газар - хэм шүүс - айл - нэүрит засаг - гэр - сан - багаж
Энэ бүхнийг хооронд уяж ухах юм бол хүн л юм чинь хүнслэх нь гарцаагүй . Харин үл өлсөн тэгш цадах хэмээн тодотгосон нь өнөө хайрын уялгаар зөвхөн өөрийн хар амиа бодох биш бусад ан амьтан, хүн бүртээ тэгш хүртээн тэнцвэрийг хадгалан, өөрийн биеийн эрүүлийг сахиж хүнслэх ухааны мэдвэл зохихуй болно. Хүнсийг ойлгохын тулд сав шим ертөнцийн шимийг ойлгох хэрэгтэй. Энэ мэдвэл зохихуйд суралцан өөрийн биеийг эрүүл байлгаж , байгаа бүхнээ хайрлах ухааныг олж авсан хүн нь иргүн болон төлөвшихөд мал гэдэг зүйл зөв сэрэхүйг нь хөглөж өгдөг болохоор газар дэлхийтэйгээ хүйн холбоотойгоо мэдэрч түүнээсээ хөдөлмөрлөн байж шим хүртэж буй бүр нь хамтаар элдэв байгалийн болон бусад бэрхшээлийг хамтран давж нэгдэн нийлж хүртсэн бүхнээсээ хэм шүүс төлж төр засаг тогтон өсөн үржиж , айх аюулгүй амьдран суух улс гэрээ бэхлэн бие биеэндээ дэмтэй амьдрах арга ухаанаа хөглөж ур ухаанаа гарган , хөдөлмөрийг хөнгөвчлөх бүхнээ бүтээн оршдог байна.
Тэгэхээр 10 түгээмэл хэмээх нь хөх толботнуудын амьдран орших мэдвэл зохихуйг нэгтгэн уялгалсан бэрхшээлийг давах арга зам байх нь дээ. Энэ бүхнийг ухамсар болгож ахуйгаа төвхнүүлэх нь Эх орон , эх оронч хэмээх үзлийн гол амин чанар болох нь ээ .
Яахаараа төрийн амь ахуй болчихдог юм гээд ахуйт төр гэсэн ойлголтоос учиг хөврүүлбэл өнөө цагийн бидний ТӨР гэсэн ойлголтоос хамаагүй давсан ойлголт болно.
Бурханы шашинд ч тэр Алтан дээд ГэрИЭ нд ч тэр эх үрэн 6 зүйл гэж дурьдагдсан байдаг.
Наран, саран, сүүн эх ( эх дэлхий ) , амь , амьтан, мангдай ( хүн) зургаа . Энэ бол амьдрал оршихуйн үндэс. Үүний тэнцвэрт байдлыг хадгалах түүнд зохицохуй нь зорилго. Ямар ч мөн чанарт агуулагдсан бүтээх чадамжтай нь хүмүн өөрөө юм. Энэ бүтээх орон зай нь бусдын бүтээх орон зайгаас хэт түрүүлбэл мөхөж, түүнтэйгээ дүйцэж амьдарвал манддаг. Учиг нь хүмүн балгад бүтээхийн тулд ой модноос хамааралтай байна. Ойн ургалтаас түрүүлж балгад баривал ой устан үгүй болж, уушиг сэвтэнэ. Ойн ургалттай эн тэнцүү балгадаа бүтээвэл Эх орон болоод байгаль дэлхийтэй эн тэнцүү аж төрж байгаа юм.
Тэгвэл Төрийн амийг оршоохын тулд эх үрэн 6 зүйлээ 10 түгээмэлээр уялгалж байгаа бүхнээ хүссэн бүхэнтэйгээ холбож байлгах ухаанаар гурамсаж ухамсарлавал Төрийн амь ахуй юм байна гэдгийг арай дөхүүлж ухах болов уу даа
Бэхи хатны сударт :
Өвсний үрийг хэнч хариуцахгүй болвоос мал турму
Мал адуу турваас хэм чу үсэн ( одоо бидний ойлголтоор татвар) хомсдому
Арван түгээмэл барагдаж амьдрал үхлээр солигдму гэж өгүүлсэн байдгийг санавал хамтаар хариуцах төрийн амь юун дээр оршдогийг ухацгаах буй заа.

Thursday, November 15, 2018
Цагийн аяс ба үндсэн хууль
Өнөө цагт төрд болж буй хямрал , намуудын дотоодын хагарал, будилаан, хээл хахууль авилгал энэ бүх асуудлын эцсийн шийдэл нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм байна гэж олон судлаачид , улс төрчид, бизнесийнхэн яриж байна. Харин чухам ямар өөрчлөлт хийх вэ гэдэг дээр олон янзын санаа оноо гарч байх шиг байна. Одоогийн үндсэн хууль яачихаад байгаа юм бэ гэхээр өнөөгийн төрийн хариуцлагагүй байдлыг бий болгож байгаа гэж хариулах байх. Саяхан нэг ТВ ийн нэвтрүүлгээр өнөөгийн үндсэн хуулийг батлалцаж байсан хүмүүс ярихдаа бид үндсэн хуулийн талаар тун бага ойлголттой байсан ба тэр үед дан гадныхан ирчихээд л бидэнд зөвөлгөө өгч байсан гэж ярих юм. Тэгээд энэ бүхнийг дүгнэж үзэх юм бол өнөөгийн үндсэн хууль бол манай уламжлалт төрт ёсны онолыг шингээсэн эсэх нь эргэлзээтэй тэр бүү хэл бүүр шингээгээгүй ч болов уу гэж таамагламаар. Саяхан Монгол бахархалын өдрөөр олон ч эрдэмтэн судлаачид дэлхийн олон хүчирхэгжин хөгжиж буй улс гүрнүүд одоогийн ардчилал либерал онолууд нь гацаанд орсны улмаас бүгд л Чингис хааны төрийн тогтолцоо төрт ёсны онолыг судлах болсон талаар илтгэлүүддээ дурьдаж байсан.
За тэгвэл тэр нь ямар онол байдаг юм бол үлдээсэн ном судар байна уу гээд манай төрийнхөн хайсан болов уу ? Төрийн дэргэдэх институтууд судалж байгаа болов уу?
Сүүлийн үед уламжлал ёс заншлаа судалж байгаа судлаачдын дунд төрт ёсны тулгуур 3 онол байдаг талаар дуугарч байгаанууд нь Алтан судрын судлаачид . Улс байхын үндэс юу вэ гэдгийг ухаж таван тусгаар тогтнолын талаар дуугарч байгаанууд нь мөн л ёс уламжлалаа дээдлэгч нар.
Орчин цагийн ойлголтонд өнгөцхөн байдлаар бодол хөврүүлэх юм бол өнөөгийн үндсэн хуулийн өөрчлөлт ерөнхийлөгчийн засаглал уу , сонгодог парлемент уу , ерөнхий сайдын эрх үүрэг ямар байх ёстой юм , намын тогтолцоо гэж юу вэ зэрэг асуудлууд дээр өрнөж байх шиг байна.
Дээрх асуудлуудын гаргалгаа Алтан судар дээр өв монгол хэлээрээ байгаа боловч бидний сэтгэлгээ дэндүү ядуурч ондоошсноос түүнийг ухаж одоо цагийн аясад тааруулах ухаан нь хүрэхгүй байгаад байна уу даа. Тэгэхээр бид нийтээрээ ёс зүйн талаарх ухамсараа ёс уламжлалаараа сэргээн , болох болохгүйн заагаа сайтар ухсан байхад төрд гарах түшээдээ сонгож цензурлаж сурах бизээ.
Хуулийн мөн чанар юу вэ?
Хууль хэмжигдэхүйц байх үүднээс " мөн чанар "-ыг тодорхойлсон байх ёстой . Энэ нөхцөл хангагдвал шударга ёс гэх ойлголт гарна. Мөн чанарыг улс үндэстэн бүхэн өөр өөрийнхөөр тодорхойлдог бөгөөд Үндсэн хууль дараах 3 төлөвийн мөн чанар агуулдаг. Үүнд :
- Шашны мөн чанартай
- Эдийн мөн чанартай
- Эрхийн мөн чанартай
Мөн чанарын эл гурван төлөвийн аль нэгийг сонгосноос хамаарч асуудал, бэрхшээлийг юугаар хэмжих, хохиролыг хэрхэн төлүүлэх вэ гэдэгт тохируулгын өөр өөр хэрэгсэл үйлчилдэг.
Эрхийн мөн чанарын үед хүний амь нас үнэ цэнэтэй, харин эд үнэ цэнэгүй. Эдийн мөн чанарын үед хүний амь нас үнэ цэнэгүй. Эд тухайлан тогтоосон үнэ цэнийг өөртөө агуулж, өвлөгдөх төлөлттэй явдаг. Шашны мөн чанарын үед асуудал бэрхшээлийг цаазлалт, зайлуулалтаар шийднэ. Тухайлбал, эд буюу хохирлыг барагдуулсан эсэхээс үл хамааран хулгайчийг цаазалдаг. Үйлдлийг нь хязгаарлах замаар эрх зүйн соёл тогтооно.
Өрөг цадиг тамга сударт өгүүлснээр бол Хамаг Монгол Улсын үед эдийн мөн чанартай байсан. Харин Их Монгол Улс эхэн үедээ эдийн мөн чанартай байсан бөгөөд Гүег хааны үед эрхийн мөн чанартай болсон. Юань гүрний эхэн үед, тодруулбал Хубилай хааны үед эдийн мөн чанартай байсан бол Хубилай хааны гучийн үеэс шашны мөн чанартай болсон гэх.
Хохиролыг дүүргэх орон зай буюу хэн нэгэн хохирсон бол Хэн түүнийг төлөх ёстой вэ? гэх асуултанд Үндсэн хууль хариулах ёстой.
Энэ асуултанд хариулж чадах тогтолцоог бүрдүүлж чадсан бол ард түмнээ хамгаалж байгаа төрийн тогтолцоо гэх нь

Харвахыг Хаан мэддэг ч онохыг ард олон мэддэг гэдэг нэг хэлц байдаг даа.
Subscribe to:
Posts (Atom)