Өвгүд минь үрс балчируудтайгаа хөөрөлдөхдөө үргэлж л ертөнцийн 3 ыг асуудаг сан. Монголын аман зохиолын нэгэн хэлбэр болох ертөнцийн гурваас юуг таниулах гэсэн юм болдоо гэж би бодохдоо заавал яагаад 3 аар нь хэлц болгодог юм бол доо гэж тунгааж суулаа. Бүх л зүйлийг 3 аар нь зүйрлэн ухуулах учир нь чухам юунд юм болоо?
ЖАМ-аараа байгаа бодит бүхэн гурван төлөвтэй, гурван биетэй, гурван хэмжээстэйг
ЖАЯГ -аар байгаа бүгдэд гурван хязгаар, гурван чанар, гурван ёсыг байлгаж дархалдаг Газарч ТНГР ээ ерэн таван АЙЛ түм Эн Улс тайлж тахиж, түгээн дэлгэрүүлж соёрхийтээ гэсэн үгс Алтан судар дээр байдаг. Сургуульд үзсэн бодисын 3 төлөв хатуу шингэн хий, Домчийн судар дээр байдагчлан хий чийг тоос 3 нэгэн цул болж эх дэлхий үүсэж амь оршсон, өндрийн өндөр, далдын далд, гүний гүн хэмээх алтан судар дээр гардаг хэмжээс , чандманах 3 эрдэнэ хэмээн дээдлэх бүхэн 3 ын тоотой холбоотой. 3 аар учигласан олон зүйл байдаг л даа. Балчир үрсүүдээсээ ертөнцийн 3 ыг байнга шалгаах өвгүд, ардын аман зохиолын ертөнцийн 3 хэмээх энэ өвд ямар учиг байгаа юм бол? Дэлхийг хавтгай гэж төсөөлж байсан үе хүн төрөлхтөнд байсантай адил бид ч өдөр тутмынхаа амьдралд нүдэнд үзэгдэх бүхнийг 2 хэмжээсээр хардаг нь аливаа юмс үзэгдлийн мөн чанарыг олж харахаасаа илүү хэлбэр дүрс , шинж чанарыг нь илүүтэй олж хардагтай холбоотой бизээ. Саяхан нэг БууЭрЭл-ийн айлтгалыг сонсож байхдаа шинж чанарыг судлаж таниж байж цаад мөн чанарт хүрэхийг сэрэхүй хэмээн нэрлэдэг тухай сонсоод Монгол хүмүүн байх нь чухамхүү аливаа зүйлийн оршиж байгаа нь ямар ач холбогдолтой юм, байхгүй бол яах юм, ямар хор хохиролтой юм, аливаа юмс үзэгдлийн давтамж чанар байгаа эсэх, мөн адил төстэй байдлыг харьцуулан жишиж дүн шинжилгээ хийж чадах эсэх гээд маш их зүйлийг ажиглаж судалж түүнд зохицон амьдрах ухааныг өв болгон хадгалж ирсэн нь үр хүүхдүүдийгээ аливаа зүйлийн шинж чанарыг ухан ойлгуулахын тулд багадаа л 3 учгаар жишиж суралцахад сургаад байна уу даа гэлтэй. Мөн тэрхүү айлтгалд хүний заяа гэж өөрөө мөн чанар юм шүү дээ гэхэд дотроо мөн чанараа бид танисан бил үү гэсэн бодол эрхгүй төрж билээ. Харин өөрийн заяагаа дүүргэнэ гэдэг бүгдийг өөрөө хийж сурахад байдаг гэсэн юм. Мэддэг юм шиг боддог бүхнээ хүнд мэдэмхийрч баахан зөвлөгөө өгч шүүмжилчихээд дараа нь өөрөө тэр бүгдийг хийгээд үзэхэд тэр бүр ярьсан шиг байдаггүй юм байна лээ гэж нэг залуухан хүү зурагтаар ярихыг сонсоод үнэхээр манай залуус бас хийж хөдөлмөрлөж байж мөн чанарт суралцаж байгаад бахархаж л байлаа. Чухам ингэж л мэдлэгт суралцсан байхад олныг дагуулах хүндэтгэл гэдэг нь бий болдог бөгөөд үүнд л тоо чанарын холбоос бий болоод байна уу даа гэж тунгаах юм.
Sunday, June 24, 2018
Friday, June 15, 2018
Наран эжий
Ачлал хайрын оройн дээд
Алтан цацрагт эрдмийн охь
Амин хайрын эрчмийн дээд
Аранзал улаан галт мину
Амьтай бүхнийг хайрлан тэтгэх
Арга ухааны ундарга болсон
Агуу гэрлийг зүрхэнд шингээгч
Амин их шүтээн мину
Үүлэнд халхлагдах сүүдэрт тань
Үнэний замыг таних болтугай
Үйлдүүлж сургасан ур бүхнээр тань
Үлэмж төгөлдөрийг бүтээх болтугай
Чин зүрхний гал нь бадрах болтугай
Чимээ чагнах сонор нь соргог болтугай
Чигч ухааны үзүүр нь хурц байг
Цэгцлэх үйлийн ур нь ундрах болтугай
Алтан цацрагт эрдмийн охь
Амин хайрын эрчмийн дээд
Аранзал улаан галт мину
Амьтай бүхнийг хайрлан тэтгэх
Арга ухааны ундарга болсон
Агуу гэрлийг зүрхэнд шингээгч
Амин их шүтээн мину
Үүлэнд халхлагдах сүүдэрт тань
Үнэний замыг таних болтугай
Үйлдүүлж сургасан ур бүхнээр тань
Үлэмж төгөлдөрийг бүтээх болтугай
Чин зүрхний гал нь бадрах болтугай
Чимээ чагнах сонор нь соргог болтугай
Чигч ухааны үзүүр нь хурц байг
Цэгцлэх үйлийн ур нь ундрах болтугай
Thursday, May 17, 2018
Эв эеийн үлгэр
Эрт урьдын цагт нэгэн хүү хөгшин эх 4 ах нарынхаа хамт эвтэй найртай сайхан амьдарч байж гэнээ. Үзэсгэлэнт сайхан уул устай нутаг орондоо адуу малаа маллан амар тайван амьдран сууж байтал хаанаас ч юм хэсэг хүмүүс тэдний нутагт нүүдэллэн ирж суугаад үзэсгэлэн сайхан уулыг нь ухан төнхөж, ургамал амьтдыг нь хайр найргүй устгаж най сайхан тухыг нь эвдэх болж гэнэ. Ах дүү 5 энэ бүхэнд нь эгдүүцэн дургүйлхэж өнөө улстай очиж уулзаж уул усаа ургамал амьтнаа хайрлан эвтэй найртай амьдрахыг хүссэн боловч өнөө хүмүүс сонсохыг хүссэнгүй гэнэ. Тэгэхээр нь өнөө ах дүүс өөрийн нутаг хэмээн хил хязгаар тогтоож уул ус ургамал амьтнаа хайрлан амьдрах дэг жаягийг тогтоож түүнийг биелүүлэхгүй бол тэдэнтэй зэрэгцэн амьдрахгүй гэжээ. Хүчирхэг 5 ах дүүсийг эсэргүүцэх хүч үгүй байсан тул аргагүйн эрхэнд тэдний нутгаас холдон нүүжээ. Гэтэл тэр хүмүүсийн дунд нэгэн арга заль ихтэй хүн байсан бөгөөд бусаддаа яаж энэ байдлыг эвдэх талаар сургаж гэнэ. Түүний хэлж өгсөн арга бол 5 ах дүүгийн хамгийн ахмадтай нь уулзаж түүнийг бусад ах дүү нартайгаа муудалцуулах аргыг олцгооё гэжээ. Тэгээд өнөө ахмад хүүг нь дуудаж буруу үйл хийж бусдыг хохироосондоо өршөөл эрье хэмээгээд эв нэгдлийг бэлэгдэж нэг сайхан охиныг түүнд гэргий болгон өгье гэцгээж гэнэ. Ахмад хүү тэр охиныг хараад үнэхээр үзэсгэлэн төгс байсан тул сэтгэл алдан дурлаж гэнэ. Гэртээ эргэж ирээд дүү нартаа өнөө хүмүүс өөрсдийн алдаагаа ухамсарлан эвтэй найртай зэрэгцэн амьдарахыг хүсч байгааг нь хэлж гэнэ. Гэвч дүү нар нь уул усыг нь бохирдуулж ургамал амьтанг нь сүйтгэсэн урьдын их хохиролыг нь санан түр харзнахаар шийдэж гэнээ. Явсан очсон газар бүхнээ хомхойлон идэж устгачихаад дахин нэгэн шинэ газар луу нүүж амьдардаг эдгээр ард өнөө баялаг сайхан газраас холдон нүүхийн оронд ах дүү 5 ыг хооронд нь муудалцуулаад газар нутагт нь эзэн суух санаанаасаа татгалзахыг хүссэнгүй. Ахмад хүүд эхнэр болгож өгсөн өнөө бүсгүй өнгө зүс сайхан боловч өсөж төрсөн гэр бүл нь хайрлаж энэрэхийг мэддэггүй учраас ахмад хүүгийн гэрт очсон ч багаас сурсан зангаараа байгаа бүхнийг ховдоглон ах дүүсийн хооронд яс хаяж муудалцуулах болжээ. Өнөөх ардууд олон газрыг хомхойлон олсон олзноосоо хөвгүүдийн хамгийн ахмадад онцгойлон бэлэг сэлт өгч эв эеийг найр тавин элдэв найранд урих болж гэнэ. Эхнэрийн ятгалга элдвийн бэлэг сэлтэнд толгой эргэсэн ахмад хүү жаяг ёсыг өөрчилж өнөөх ардад өөрсдийн дураар байх боломжийг нь гаргаж өгөх болжээ. 4 дүүгийн дундах ахын энэ үйлдэлд ихээхэн дурамжхан байдаг тул бусад дүү нартаа хандан харь газраас бэр авахгүй байх жаягийг шинээр тогтооё хэмээж гэнэ. Тэгээд алдагдах болсон дэг жаягийг эзэнтэй болгож түүнийг өөрчлөхийг 5 уул хамтдаа хэлцэж байя гээд 4 дэх ахдаа хариуцуулж өгч гэнэ. Ахмад хүү өөрийг нь айлын ах тул бие дааж шийдвэр гаргах эрхтэй гэж маргаж гэнээ. Ахмад хүү эхнэрийнхээ ах дүүсийн өгсөн бэлэг сэлтэнд дулдуйдаж өнгөт сайхан хувцасыг өмсөж амтат сайхан амттанг хүртэж адуу малаа ч адгуулахаа байж өөрийн дүү нарт даатгах болжээ. Ахыгаа хэдий хайрлан хүндэтгэдэг ч урьдын сайхан цаг шиг хамтаар бүхнээ хийдэг байснаа дурсаж ахдаа гомдох болсон отгон хүү ихэд уурлаж, хүндэтгэл гэдгийг умартаж ахтайгаа муудалцах болж гэнэ. Харин бусад дүү нар нь ахынхаа авсан бэлэг сэлтэнд атаархан хорсох болж гэнэ. Харин хөгшин эх энэ бүхнийг үзэж сонсоод 5 хүүгээ бүгдийг цуглуулаад, ахмад хүүгийн алдааг сайтар хэлж өгөөд ахыгаа алдсан хэмээн ад үзэлгүй алдаа бүхнээсээ суралцаж улам хүчирхэгждэг нэгэн гэр бүл байж өөрийн ахан дүүсдээ хар муу саналгүй зүрх сэтгэлийн цагаанд автаж, зүрх сэтгэлийн ариунаар бие биенээ урьдын адил хайрлаж хүндэтгэж чадах аваас эв эе ямар ч муу хорон санаанд дийлдэшгүй болохыг сургаж гэнээ. Хөгшин эхийнхээ хэлсэн бүхнийг 5 хүү ухааран нэгэн хүмүүн мэт багц болон эв эеээ хичээж эх нутагтаа эзэн нь болж байгаа бүхнээ хамгаалан эв эеийг эвдэгч сувдаг, тачаал, аархал, мунхаг, атаархал, шунал, хонзон хэмээх 7 зүйлийг өөрийн биедээ , ухаан бодолдоо бугшиулалгүй үеийн үедээ санаж, сэрэмжилж явахыг үр хүүхэддээ сургая хэмээн хэлэлцэж амар сайхан жаргажээ.
Tuesday, April 10, 2018
Хүүхэд хүмүүжүүлэх арга
Үр хэмээгч нь цагаан болоод улаан эс нэгдэж, алтан эсээр амилж, сүүн эсээр хүчижсэн дөрвөн эсэн нэгдэл, гурван бодгалын хүч оюун ухаант өөрийн хэвлээгээс бултас хийж гарч өрөөлийн хэмээр дэмнэгдэж, өөрийгөө улбаалагчийг хэлдэг. Өөрөөр хэлбэл , өөрөөс чинь төрөх хүмүнийг хэлнэ гэж Хатан судар дээр бичсэн байдаг.
Өвгүд бидний үйлийг түүчээлж
Өнө мөнхийг залгамжлах биш үү
Үүний тулд бид араа үрээрээ бөхөлдөг юм да
Иймийн учиг үрс минь гэж өр зүрхнээсээ үнэн учгийг таниулах гээд байна даа.
Үр чиний үр хэн билээ?
Зайран залуу : ( хүүгийнхээ нэрийг айлдав)
БууЭрЭл : Тэгвэл үрдээ үлдээх мөр чинь хир гүн билээ?
Үрийн чинь үр энэ үрийн үр гүн мөрөөр чинь мөшгөнө дөө
Түмэнтэй жилийн үрийг
Түмэнтэй жилийн мөрийг мөшгиж яваа улаач биз дээ үр минь
Мөшгөсөн ч бас мөрөө ардаа бас үлдээдэг юм даа.
Үр чинь тэр мөрөөр чинь мөшгөнө дөө гэж айлдаж билээ.
БууЭрЭл маань Ээж хайрханы бэлд хүүхэд хүмүнжүүлэх эм хүмүүний үүргийг :
Хорвоо дэлхийн үүслээс нь
Хонгор үрсдээ таниулнам
Арван сар тээх амин сүнсний учгийг
Алаг дэлхийн үйлстэй нь холбон
Хатуу бэрхээс түүртэлгүй
Харуулан үзүүлж таниулж
Хорвоо дэлхийн уужмыг
Хос баганат гэртээ
Үйлдүүлж, үлгэрлэж, уламжлуулж
Мэдрүүлж, ойлгуулж, мэдүүлнэм гэж билээ
Нэгэн удаа бууЭрЭлийн маань буултыг тоссон зайрангаас :
Үр гээчийн учгийг үрсүүдэд нэг айлдаадах даа
Юуны учиг үрс минь гээд байгаа билээ?Өвгүд бидний үйлийг түүчээлж
Өнө мөнхийг залгамжлах биш үү
Үүний тулд бид араа үрээрээ бөхөлдөг юм да
Иймийн учиг үрс минь гэж өр зүрхнээсээ үнэн учгийг таниулах гээд байна даа.
Үр чиний үр хэн билээ?
Зайран залуу : ( хүүгийнхээ нэрийг айлдав)
БууЭрЭл : Тэгвэл үрдээ үлдээх мөр чинь хир гүн билээ?
Үрийн чинь үр энэ үрийн үр гүн мөрөөр чинь мөшгөнө дөө
Түмэнтэй жилийн үрийг
Түмэнтэй жилийн мөрийг мөшгиж яваа улаач биз дээ үр минь
Мөшгөсөн ч бас мөрөө ардаа бас үлдээдэг юм даа.
Үр чинь тэр мөрөөр чинь мөшгөнө дөө гэж айлдаж билээ.
Тэгэхээр үр хэмээгч нь Огоуул Хаймиш хатны айлдснаар эцэг эх гарвалуудынхаа амин мөн чанарыг ирээдүй хойчийнхоо хувь заяатай холбогч болох нь дээ.
1. Улаан эс гэж эхийн эсийг хэлнэ. Өндгөн эс
2. Цагаан эс буюу үр эс, эцгийн эс
3. Сүүн эс буюу сүнс. Сүүн эс байхад дээрхи 2 эс амилдаг
4. Алтан эс бол үржихүйн эс, шимт мандал. Алтан сав хэвлий. Өөрөөр хэлбэл улаан, цагаан, сүүн эс хэмээх 3 эс нь хүмүн болж, нэг эс нь буюу алтан эс нь тэр 3 ыг сүлэлдүүлэн байж үр бий болж төрөх ёстой.
Тэгвэл Монгол хүмүүний алтан эс бол Монгол хэмээх улс байдаг бол хүмүүн төрөлхтөний алтан эс бол эх дэлхий. Чухам ингэж тунгаах олон хүмүүс байгаа бол өөрийнхөө үрийг байгал дэлхийн үрд дүйцүүлэн сургах нь эцэг эх бидний үүрэг гэдгийг ухамсарлан энэ ухаанд тулган эх үрэн зургаан зүйлийн амин чанарыг таниулж түүнд таарах 6 зүйлийн соён сургах аргыг өвлүүлэн үлдээснийг судлууштай санагдах боллоо. Үүнд
1. Нартын цагт
Өөрийн биеэр үлгэрлэн сургах арга
2. Сартын цагт
Өгүүлэн сургах үлгэр домгийн арга
3. Сүүн сэтгэлд
Ухуулан жишиглэн сургах арга
4.Сайн муу , амьдын цагт
Залбирал бишрэлээр шүншиглэх арга ( Биднийг хууччуул муу ёр гээд л сургадаг байсан даа)
5. Амьтан мөн чанарт
Давтуулан, даган үйлдүүлж сургах арга
6. Хүмүн мөн чанарт
Бясалган таниулж, ухамсарлуулах арга
БууЭрЭл маань Ээж хайрханы бэлд хүүхэд хүмүнжүүлэх эм хүмүүний үүргийг :
Хорвоо дэлхийн үүслээс нь
Хонгор үрсдээ таниулнам
Арван сар тээх амин сүнсний учгийг
Алаг дэлхийн үйлстэй нь холбон
Хатуу бэрхээс түүртэлгүй
Харуулан үзүүлж таниулж
Хорвоо дэлхийн уужмыг
Хос баганат гэртээ
Үйлдүүлж, үлгэрлэж, уламжлуулж
Мэдрүүлж, ойлгуулж, мэдүүлнэм гэж билээ
Thursday, March 29, 2018
ЧИН СЭТГЭЛ
Хүн сэтгэлийн амьтан гэж хэлэлцэхийг сонсож л байсан байх. Махан бие, сэтгэл бие, сүнсэн бие гэж 3 бие байдаг гэж өвөг дээдсийн буулгасан судраас уншаад махан бие, сүнсэн бие 2ийн нөлөөлөлөөр сэтгэл бие гээч оршоод байна уу гэж бодлоо. Махан бие өвдөхөд сэтгэл бие бас л шаналан өвдөж эхэлдэг бололтой. Өвчтэй хүмүүс эмзэг гомдомхой тунимхай ууртай байдаг тийм ч учраас бусдаас анхаарал халамжийг хүсэж байдаг биз. Чухам энэ үед л чин сэтгэлтэй хүмүүсийн дэм тусламжаар сэтгэл бие засагдаж эдгэрэх итгэлийг олж авч сүнсэн биедээ нөлөөлөн өөрийн эрчимээ нэмэгдүүлдэг байх л даа. Бас нэг арга нь бөөгийн аргаар шууд сүнсэн биед нөлөөлөн сүнсэн биений эрчмийг цэвэрлэж ,нэмэгдүүлдэг байж болох ч бас энэ үйл нь тухайн хүний итгэл сэтгэлээс нэлээн хамааралтай байгаад байх шиг. Тэгэхээр сэтгэл бие махан бие сүнсэн биений заслыг тус тусад нь авч үзэх нь утгагүй юм шиг. Энэ тохиолдолд сэтгэл биеийн нөлөөлөл сүнсэн болон махан биед хэрхэн нөлөөлж байгаа хамаарлыг судлаад үзмээр ч юм шиг. Эмнэлэг болон сэтгэл зүйн практикт өвчтөний сэтгэл зүй хэдий чинээ өөдрөг байхаас эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байх нь бараг л батлагдсан зүйл. Энэ бол зөвхөн өвчтэй хүн дээрээс олж харагдах энгийн жишээ л дээ. Амьдрал дээр өөр маш олон жишээнүүд байдаг шүү дээ. Сүүлийн үед хүн бүр л уур бухимдалтай, төр засагтаа итгэл алдарч буруутгах нь ихэсч байгаа ч гэсэн сайн сайхан бүхнийг хөхүүлэн дэмжиж өөдрөг бүхний төлөө тэмүүлэх тэмүүлэлээ хурцлан өөр өөрсдийн чадах бүхнээрээ үлгэрлэж эхлэвэл бусдынхаа сэтгэл биед ч нөлөөлөх бизээ.
Tuesday, March 20, 2018
2-22
Хүндэтгэл хайрын орон зайг
Хүлээн зөвшөөрч чадваас
Хүрэх алсын замаа дөтлөх
Хөтөл замыг олох адил
Алдар хүндийн оргилд мацаад
Араас нэхэх нэхлээ даалгүй
Ардын итгэлийг дэмий мохоон
Ацан замд хөтлөх шиг
Хүмүүн заяаны төвөг олширч
Хохирол юугаа даалгүй
Өөрийн өөдгүйн боол болж
Өрц сүвээгээ хатгах адил
Чин үнэн байсаар байтал
Чимх чимхээр мэдэрсээр байтал
Алтан наран цацрагаа түгээж
Алдаа оноог дэнсэлсээр байтал
Өнөд алдсан алдааг минь
Өтөл насандаа олсон ч гэсэн
Үнэний мөрийг бат атгаж
Үзэсгэлэн төгсийг бүтээх буй заа
Хан тэнгэрийн сургаал юуг
Хайхарч ойлгохгүй явах аваас
Ар нь утаа мэт замхарч
Алтан хэлхээ тасрах бус уу
Хүлээн зөвшөөрч чадваас
Хүрэх алсын замаа дөтлөх
Хөтөл замыг олох адил
Алдар хүндийн оргилд мацаад
Араас нэхэх нэхлээ даалгүй
Ардын итгэлийг дэмий мохоон
Ацан замд хөтлөх шиг
Хүмүүн заяаны төвөг олширч
Хохирол юугаа даалгүй
Өөрийн өөдгүйн боол болж
Өрц сүвээгээ хатгах адил
Чин үнэн байсаар байтал
Чимх чимхээр мэдэрсээр байтал
Алтан наран цацрагаа түгээж
Алдаа оноог дэнсэлсээр байтал
Өнөд алдсан алдааг минь
Өтөл насандаа олсон ч гэсэн
Үнэний мөрийг бат атгаж
Үзэсгэлэн төгсийг бүтээх буй заа
Хан тэнгэрийн сургаал юуг
Хайхарч ойлгохгүй явах аваас
Ар нь утаа мэт замхарч
Алтан хэлхээ тасрах бус уу
Тэнгэрийн дуулал
Оройн дээд эцэг мину
Орчлон ертөнцийн үүсгэл мину
Амьдран оршихуйн эзэн мину
Алагхан дэлхийн голт мину
Эртний дээд ээжийн
Элгэн тэнгэр мину
Ижил олны заяаг тэтгэгч
Илчит тэнгэр мину
Ариун бүхнийг дээдлэгч
Алдар нэрийн эзэн тэнгэр
Аврал хайраар тэтгэгч
Асралт их тэнгэр мину
Чин үнэний замыг ологч
Чигч ухааны эзэн мину
Чиний миний хайрыг тэтгэгч
Цэгц шударгын эзэн мину
Хүмүүн заяаны эзэн тэнгэр
Хөөрөл баяслыг түгээгч тэнгэр
Гал голомтыг сахигч тэнгэр
Газрын хүчийг тогтоогч тэнгэр
Хишиг буяныг дэлгэрүүлэгч тэнгэр
Ерөөл магтаалын уухай тэнгэр
Есөн хүслийн эзэн тэнгэр
Ёрын муугаас хамгаалагч тэнгэр
Ёс бустаас өмгөөлөгч тэнгэр
Эрүүл мэндийн эрхэм тэнгэр
Эзэн богдын асрагч тэнгэр
Зальхай бүхнийг шүүгч тэнгэр
Задын хүчийг эзэмшигч тэнгэр
Хээрийн салхины эзэн тэнгэр
Хар бүгдийг хаагч тэнгэр
Хальсан бүгдийг одуулагч тэнгэр
Хүсэл хяслыг дэмнэгч тэнгэр
Хүүний орчлоор хэсэгч тэнгэр
Мөнхийн босоо орших тэнгэр
Мөнгөн сарны эзэн тэнгэр
Ав эв овын тэнгэр
Азын гүйдлийн эзэн тэнгэр
Ивээл хайрыг түгээгч тэнгэр
Энх тунхын эзэн тэнгэр
Элбэрэл энэрэлийн дээд мину
Эрхэс гаригсын эзэн тэнгэр
Зүүд нойрны хийсвэр эзэн
Зөн билгийн мэргэн дээдЭс минь
Үнэн зүрхний тольт минь
Үзэмж төгөлдөрийн эзэн минь
Үлэмж төгсийг урлагч мину
Сүр их ухаанаараа
Суу залийг сүлэгч эзэн
Сүүмгэр тэнгэрийн хаяанд оддогч
Сүүн далайн эзэн тэнгэр
Найман оюуны эзэн ээжүүд
Номт мэргэн сургаалаар шүүж
Наран гийх зүг бүртээ
Най тухыг олон суухуйд
Түвшин сайхан нь цогцлон бүрдэж
Тусгаар таван тогтнол нь
Төгс төгөлдөрийг бүтээнэ буй за
Түмний үйлсэд тусна буй за
Орчлон ертөнцийн үүсгэл мину
Амьдран оршихуйн эзэн мину
Алагхан дэлхийн голт мину
Эртний дээд ээжийн
Элгэн тэнгэр мину
Ижил олны заяаг тэтгэгч
Илчит тэнгэр мину
Ариун бүхнийг дээдлэгч
Алдар нэрийн эзэн тэнгэр
Аврал хайраар тэтгэгч
Асралт их тэнгэр мину
Чин үнэний замыг ологч
Чигч ухааны эзэн мину
Чиний миний хайрыг тэтгэгч
Цэгц шударгын эзэн мину
Хүмүүн заяаны эзэн тэнгэр
Хөөрөл баяслыг түгээгч тэнгэр
Гал голомтыг сахигч тэнгэр
Газрын хүчийг тогтоогч тэнгэр
Хишиг буяныг дэлгэрүүлэгч тэнгэр
Ерөөл магтаалын уухай тэнгэр
Есөн хүслийн эзэн тэнгэр
Ёрын муугаас хамгаалагч тэнгэр
Ёс бустаас өмгөөлөгч тэнгэр
Эрүүл мэндийн эрхэм тэнгэр
Эзэн богдын асрагч тэнгэр
Зальхай бүхнийг шүүгч тэнгэр
Задын хүчийг эзэмшигч тэнгэр
Хээрийн салхины эзэн тэнгэр
Хар бүгдийг хаагч тэнгэр
Хальсан бүгдийг одуулагч тэнгэр
Хүсэл хяслыг дэмнэгч тэнгэр
Хүүний орчлоор хэсэгч тэнгэр
Мөнхийн босоо орших тэнгэр
Мөнгөн сарны эзэн тэнгэр
Ав эв овын тэнгэр
Азын гүйдлийн эзэн тэнгэр
Ивээл хайрыг түгээгч тэнгэр
Энх тунхын эзэн тэнгэр
Элбэрэл энэрэлийн дээд мину
Эрхэс гаригсын эзэн тэнгэр
Зүүд нойрны хийсвэр эзэн
Зөн билгийн мэргэн дээдЭс минь
Үнэн зүрхний тольт минь
Үзэмж төгөлдөрийн эзэн минь
Үлэмж төгсийг урлагч мину
Сүр их ухаанаараа
Суу залийг сүлэгч эзэн
Сүүмгэр тэнгэрийн хаяанд оддогч
Сүүн далайн эзэн тэнгэр
Найман оюуны эзэн ээжүүд
Номт мэргэн сургаалаар шүүж
Наран гийх зүг бүртээ
Най тухыг олон суухуйд
Түвшин сайхан нь цогцлон бүрдэж
Тусгаар таван тогтнол нь
Төгс төгөлдөрийг бүтээнэ буй за
Түмний үйлсэд тусна буй за
Subscribe to:
Posts (Atom)
