Хүн сэтгэлийн амьтан гэж хэлэлцэхийг сонсож л байсан байх. Махан бие, сэтгэл бие, сүнсэн бие гэж 3 бие байдаг гэж өвөг дээдсийн буулгасан судраас уншаад махан бие, сүнсэн бие 2ийн нөлөөлөлөөр сэтгэл бие гээч оршоод байна уу гэж бодлоо. Махан бие өвдөхөд сэтгэл бие бас л шаналан өвдөж эхэлдэг бололтой. Өвчтэй хүмүүс эмзэг гомдомхой тунимхай ууртай байдаг тийм ч учраас бусдаас анхаарал халамжийг хүсэж байдаг биз. Чухам энэ үед л чин сэтгэлтэй хүмүүсийн дэм тусламжаар сэтгэл бие засагдаж эдгэрэх итгэлийг олж авч сүнсэн биедээ нөлөөлөн өөрийн эрчимээ нэмэгдүүлдэг байх л даа. Бас нэг арга нь бөөгийн аргаар шууд сүнсэн биед нөлөөлөн сүнсэн биений эрчмийг цэвэрлэж ,нэмэгдүүлдэг байж болох ч бас энэ үйл нь тухайн хүний итгэл сэтгэлээс нэлээн хамааралтай байгаад байх шиг. Тэгэхээр сэтгэл бие махан бие сүнсэн биений заслыг тус тусад нь авч үзэх нь утгагүй юм шиг. Энэ тохиолдолд сэтгэл биеийн нөлөөлөл сүнсэн болон махан биед хэрхэн нөлөөлж байгаа хамаарлыг судлаад үзмээр ч юм шиг. Эмнэлэг болон сэтгэл зүйн практикт өвчтөний сэтгэл зүй хэдий чинээ өөдрөг байхаас эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байх нь бараг л батлагдсан зүйл. Энэ бол зөвхөн өвчтэй хүн дээрээс олж харагдах энгийн жишээ л дээ. Амьдрал дээр өөр маш олон жишээнүүд байдаг шүү дээ. Сүүлийн үед хүн бүр л уур бухимдалтай, төр засагтаа итгэл алдарч буруутгах нь ихэсч байгаа ч гэсэн сайн сайхан бүхнийг хөхүүлэн дэмжиж өөдрөг бүхний төлөө тэмүүлэх тэмүүлэлээ хурцлан өөр өөрсдийн чадах бүхнээрээ үлгэрлэж эхлэвэл бусдынхаа сэтгэл биед ч нөлөөлөх бизээ.
Thursday, March 29, 2018
Tuesday, March 20, 2018
2-22
Хүндэтгэл хайрын орон зайг
Хүлээн зөвшөөрч чадваас
Хүрэх алсын замаа дөтлөх
Хөтөл замыг олох адил
Алдар хүндийн оргилд мацаад
Араас нэхэх нэхлээ даалгүй
Ардын итгэлийг дэмий мохоон
Ацан замд хөтлөх шиг
Хүмүүн заяаны төвөг олширч
Хохирол юугаа даалгүй
Өөрийн өөдгүйн боол болж
Өрц сүвээгээ хатгах адил
Чин үнэн байсаар байтал
Чимх чимхээр мэдэрсээр байтал
Алтан наран цацрагаа түгээж
Алдаа оноог дэнсэлсээр байтал
Өнөд алдсан алдааг минь
Өтөл насандаа олсон ч гэсэн
Үнэний мөрийг бат атгаж
Үзэсгэлэн төгсийг бүтээх буй заа
Хан тэнгэрийн сургаал юуг
Хайхарч ойлгохгүй явах аваас
Ар нь утаа мэт замхарч
Алтан хэлхээ тасрах бус уу
Хүлээн зөвшөөрч чадваас
Хүрэх алсын замаа дөтлөх
Хөтөл замыг олох адил
Алдар хүндийн оргилд мацаад
Араас нэхэх нэхлээ даалгүй
Ардын итгэлийг дэмий мохоон
Ацан замд хөтлөх шиг
Хүмүүн заяаны төвөг олширч
Хохирол юугаа даалгүй
Өөрийн өөдгүйн боол болж
Өрц сүвээгээ хатгах адил
Чин үнэн байсаар байтал
Чимх чимхээр мэдэрсээр байтал
Алтан наран цацрагаа түгээж
Алдаа оноог дэнсэлсээр байтал
Өнөд алдсан алдааг минь
Өтөл насандаа олсон ч гэсэн
Үнэний мөрийг бат атгаж
Үзэсгэлэн төгсийг бүтээх буй заа
Хан тэнгэрийн сургаал юуг
Хайхарч ойлгохгүй явах аваас
Ар нь утаа мэт замхарч
Алтан хэлхээ тасрах бус уу
Тэнгэрийн дуулал
Оройн дээд эцэг мину
Орчлон ертөнцийн үүсгэл мину
Амьдран оршихуйн эзэн мину
Алагхан дэлхийн голт мину
Эртний дээд ээжийн
Элгэн тэнгэр мину
Ижил олны заяаг тэтгэгч
Илчит тэнгэр мину
Ариун бүхнийг дээдлэгч
Алдар нэрийн эзэн тэнгэр
Аврал хайраар тэтгэгч
Асралт их тэнгэр мину
Чин үнэний замыг ологч
Чигч ухааны эзэн мину
Чиний миний хайрыг тэтгэгч
Цэгц шударгын эзэн мину
Хүмүүн заяаны эзэн тэнгэр
Хөөрөл баяслыг түгээгч тэнгэр
Гал голомтыг сахигч тэнгэр
Газрын хүчийг тогтоогч тэнгэр
Хишиг буяныг дэлгэрүүлэгч тэнгэр
Ерөөл магтаалын уухай тэнгэр
Есөн хүслийн эзэн тэнгэр
Ёрын муугаас хамгаалагч тэнгэр
Ёс бустаас өмгөөлөгч тэнгэр
Эрүүл мэндийн эрхэм тэнгэр
Эзэн богдын асрагч тэнгэр
Зальхай бүхнийг шүүгч тэнгэр
Задын хүчийг эзэмшигч тэнгэр
Хээрийн салхины эзэн тэнгэр
Хар бүгдийг хаагч тэнгэр
Хальсан бүгдийг одуулагч тэнгэр
Хүсэл хяслыг дэмнэгч тэнгэр
Хүүний орчлоор хэсэгч тэнгэр
Мөнхийн босоо орших тэнгэр
Мөнгөн сарны эзэн тэнгэр
Ав эв овын тэнгэр
Азын гүйдлийн эзэн тэнгэр
Ивээл хайрыг түгээгч тэнгэр
Энх тунхын эзэн тэнгэр
Элбэрэл энэрэлийн дээд мину
Эрхэс гаригсын эзэн тэнгэр
Зүүд нойрны хийсвэр эзэн
Зөн билгийн мэргэн дээдЭс минь
Үнэн зүрхний тольт минь
Үзэмж төгөлдөрийн эзэн минь
Үлэмж төгсийг урлагч мину
Сүр их ухаанаараа
Суу залийг сүлэгч эзэн
Сүүмгэр тэнгэрийн хаяанд оддогч
Сүүн далайн эзэн тэнгэр
Найман оюуны эзэн ээжүүд
Номт мэргэн сургаалаар шүүж
Наран гийх зүг бүртээ
Най тухыг олон суухуйд
Түвшин сайхан нь цогцлон бүрдэж
Тусгаар таван тогтнол нь
Төгс төгөлдөрийг бүтээнэ буй за
Түмний үйлсэд тусна буй за
Орчлон ертөнцийн үүсгэл мину
Амьдран оршихуйн эзэн мину
Алагхан дэлхийн голт мину
Эртний дээд ээжийн
Элгэн тэнгэр мину
Ижил олны заяаг тэтгэгч
Илчит тэнгэр мину
Ариун бүхнийг дээдлэгч
Алдар нэрийн эзэн тэнгэр
Аврал хайраар тэтгэгч
Асралт их тэнгэр мину
Чин үнэний замыг ологч
Чигч ухааны эзэн мину
Чиний миний хайрыг тэтгэгч
Цэгц шударгын эзэн мину
Хүмүүн заяаны эзэн тэнгэр
Хөөрөл баяслыг түгээгч тэнгэр
Гал голомтыг сахигч тэнгэр
Газрын хүчийг тогтоогч тэнгэр
Хишиг буяныг дэлгэрүүлэгч тэнгэр
Ерөөл магтаалын уухай тэнгэр
Есөн хүслийн эзэн тэнгэр
Ёрын муугаас хамгаалагч тэнгэр
Ёс бустаас өмгөөлөгч тэнгэр
Эрүүл мэндийн эрхэм тэнгэр
Эзэн богдын асрагч тэнгэр
Зальхай бүхнийг шүүгч тэнгэр
Задын хүчийг эзэмшигч тэнгэр
Хээрийн салхины эзэн тэнгэр
Хар бүгдийг хаагч тэнгэр
Хальсан бүгдийг одуулагч тэнгэр
Хүсэл хяслыг дэмнэгч тэнгэр
Хүүний орчлоор хэсэгч тэнгэр
Мөнхийн босоо орших тэнгэр
Мөнгөн сарны эзэн тэнгэр
Ав эв овын тэнгэр
Азын гүйдлийн эзэн тэнгэр
Ивээл хайрыг түгээгч тэнгэр
Энх тунхын эзэн тэнгэр
Элбэрэл энэрэлийн дээд мину
Эрхэс гаригсын эзэн тэнгэр
Зүүд нойрны хийсвэр эзэн
Зөн билгийн мэргэн дээдЭс минь
Үнэн зүрхний тольт минь
Үзэмж төгөлдөрийн эзэн минь
Үлэмж төгсийг урлагч мину
Сүр их ухаанаараа
Суу залийг сүлэгч эзэн
Сүүмгэр тэнгэрийн хаяанд оддогч
Сүүн далайн эзэн тэнгэр
Найман оюуны эзэн ээжүүд
Номт мэргэн сургаалаар шүүж
Наран гийх зүг бүртээ
Най тухыг олон суухуйд
Түвшин сайхан нь цогцлон бүрдэж
Тусгаар таван тогтнол нь
Төгс төгөлдөрийг бүтээнэ буй за
Түмний үйлсэд тусна буй за
Monday, March 19, 2018
2-15
Хүчит хар шуурга
Хүрээ юугаа тэлэн
Хүмүүний сэтгэлд бугших
Хүсэл хяслыг өдөөн
Эргэн харах мөргүй
Ээж аавын сэтгэлгүй бол
Эрчимнэн босох салхины шивнээ
Эрээлэн урсах голын урсгалд
Элдэв муугаа таягдан хаяж
Энэ биеэ хөглөн урсаж
Ирэх цагийн аясыг олном
Бардам онгироо зангаар
Бааш юуг гарган
Алхах хөлөө тушин
Алдаа бүхнээ дэвэргэн
Олны өмнөөс цэцэрхэн
Олох гээхийн ухаанд төөрч
Олз юуг олж чадамгүй
Орчлонгийн үнэнийг ухаж дийлэмгүй
Оюун бодлоо мухарт хөөн
Ойчих газраа хаягдаж үлдэнэ
Эрс тэс хатуу аргаар
Эвлэлдэн нэгдэх зөөлөн аргаар
Хамтран хариуцахын ухааныг олон
Олзын үүдийг нээнэм зээ
Хүрээ юугаа тэлэн
Хүмүүний сэтгэлд бугших
Хүсэл хяслыг өдөөн
Эргэн харах мөргүй
Ээж аавын сэтгэлгүй бол
Эрчимнэн босох салхины шивнээ
Эрээлэн урсах голын урсгалд
Элдэв муугаа таягдан хаяж
Энэ биеэ хөглөн урсаж
Ирэх цагийн аясыг олном
Бардам онгироо зангаар
Бааш юуг гарган
Алхах хөлөө тушин
Алдаа бүхнээ дэвэргэн
Олны өмнөөс цэцэрхэн
Олох гээхийн ухаанд төөрч
Олз юуг олж чадамгүй
Орчлонгийн үнэнийг ухаж дийлэмгүй
Оюун бодлоо мухарт хөөн
Ойчих газраа хаягдаж үлдэнэ
Эрс тэс хатуу аргаар
Эвлэлдэн нэгдэх зөөлөн аргаар
Хамтран хариуцахын ухааныг олон
Олзын үүдийг нээнэм зээ
Ул Суурь-Гүн ухаан
Аливаа зүйлийг ул суурьтай бодож бай гээд л ээж аав маань ч эмээ өвөө маань ч хэлж сургадаг шүү дээ. Тэгвэл тэр ул суурь нь юу юм бэ? Өвгүд ч бидэнд хэлэхдээ та нар зөвхөн сууриа л тавих үйлэнд зүтгэж байна гэдэг. Яаруу сэтгэлт бид чинь юу юугүй л бүхэл бүтэн цогцыг бүтээчихмээр ч юм шиг сэтгэл маань оволзож суудаг даа. Оволзсон их сэтгэл заримдаа тээр болох ч үе байдаг. Харин тэр яарсан оволзсон сэтгэлийн суурь хир бат бөх болоо? Яарвал даарна гэдэг үг ч бас л тэр хэврэг суурьтай холбоотой хээр хонохыг хэлээд байна уу? Ул суурьтай гэхээр үндэстэй үндэслэлтэй байхад суралцах юм болов уу? Аль болох бага алдаж их зүйлийг бүтээхийг хэлээд байна уу? Долоо хэмжиж нэг огтлохыг хэлээд байна уу?
Гэтэл саяхан " Засаглахуйн засал" судрыг нээж үзээд доорхи гарчгийг уншлаа . Өнөө ул суурь гэдэг зүйлийг бичжээ.
НҮҮДЭЛЧИН ТҮМНИЙ ЗАСАГТЫН СУУРЬ ТАВАН ГҮН УХААН :
1.Үндэсний үзлийн гүн ухаан
2.Соёлын гүн ухаан
3. Бүтээмжийн гүн ухаан
4. Хүслийн гүн ухаан
5. Ний зохицлын гүн ухаан
Гүн ухаан бол ерөөсөө л зарчим. Тухайн зүйлийн анхны зөв сэтгэл зүй хэрхэн гарч ирж байна гэдэг зүй тогтол гэнээ.
Тэгэхээр ул суурьтай бодож бай гэдэг үгийг эдгээр 5 гүн ухааны зарчмыг бидэнд ухааруулах гээд байгаа юм байна гэж ухлаа.
Яг тэрийг хэлнэ гэхийн оронд тиймэрхүү зүйлийг хэлнэ гэж ерөнхийлэх бөгөөд энэхүү гүн ухаанаас төрөх бодлого хэлбэршиж, хэмжигдэхүйц болсноор засаг болж хувирна гэж бичжээ.
Үндэсний үзэл дээр хүн нийхэмийн бүрдэл болж дийлэнхийн оюун санаа гарч ирэх тухай тайлбарласан. Соёлжилт гэдэг нь урт хугацааны орон зайд шалгарах хүний зан байдлаас, оюун дүгнэлтээс гарч хэвшмэл дадал болдог тухай ярьсан. Хүн өөрөө ашиглагч бөгөөд ашиглагдагч буюу байгаль ертөнцийг тусад нь авч үзээд ахуйн нөөц гэж үзээд энэ нөөцөө хамгаалах үүргээ хэрэглэх эрхэд шилжүүлэхийн тулд бүтээмжийн гүн ухаан гарч ирсэн тухай бичсэн. Харин бүтээмжгүй байж хэрэглэгч учгаас хүсэлтэй гэж үзээд хүслийн гүн ухааны тодорхойлолтыг 9 чигчид авч үзэн цаашид хүн дангаар буюу гагцаар оршин боломжгүй тул ний зохицолын буюу нийхмийн харилцааны мөн чанарын гүн ухааны утгыг тайлбарлаад энэ бүхнийг суурь болгон Засагийг бий болгож байсан туршлагаа бичсэн байна .
Отгонбаяр докторын Гээгдсэн түүх подкастаар "Их Монголын гүрний номлол" гэсэн сэдвээр ярьсан яриаг сонслоо. Яг цэгцтэй энэ талаар яригдаагүй боловч Их Монголын гүрэн хэмээгдэн 100 гаран жил эзэнт гүрнийг тогтоож байсан гүн ухааны суурь байсан гэдэг нь тодорхой гээд дэлхийн түүхэн дэх томоохон эзэнт гүрнүүдийн талаар харьцуулан ярьсныг сонсоод "Засаглахуйн засал " судрыг дэлгэрүүлэн унших юм бол маш сайхан цэгцтэй ойлголттой болохыг ойлголоо. Үүнийг судалсан томоохон судалгааны ажлуудыг бичгийн эх сурвалжуудыг ашиглан хийвэл докторын сайхан сэдэв болно хэмээн эрдэмтэн судлаачдыг уриалсан яриа болсон.
Улс төрийн зохион байгуулалт түүний засаглалын үйл ажиллагааг цэгцлэхийн тулд төрт улс бүхэн өөрийн гүн ухаан, хүчин чармайлт гаргаж ерөнхий зүй тогтлыг олохыг хичээсэн. Үүний нэгэн адилаар нүүдэлчдийн анхны төр Хүн гүрэнтэн өөрийн улсын бодлогын анх аравтын зохион байгуулалтаар цэгцлэх оролдлого хийсэн юм. Энэхүү зохион байгуулалт , цэгцийн хүрээнд гүрний түвшинд мандаж , төрийн анхны бодлого суурьтууд үүсэж байсанд ололт амжилт, алдаа оноо байснаас дараа дараагийн төртүүд алдааг засаж оноог улбаалсны хүрээнд " "Арван түгээмэл"-ийн гүн ухаан хөгжсөн байдаг.
Арван түгээмлийн гүн ухаанд өгүүлэхдээ
" Их засаг нь үндэсний үзлээр бий болж
Их засгаа Хамтын Хариуцлагаар үүрэн хүлээж
Хүсэл мөрөөдлөө Ухаанаар тэмтэрч
Эзэн эрхээ Оюунлагаар үүрэгжүүлж
Бүтээврийг бий болгож
Хүнсийг гол болгож
Эв гэриэг барьцалдуулан
Соёл зөнгөөр нийхэмийн хүч хийж
Үнэнээр цаазалсуу" гэх гүн ухаан төрсөн болно
Tuesday, February 13, 2018
Зөнгийн талаарх эргэцүүлэл
Зөн гэж ер нь яг юуг хэлээд байгаа юм бэ? Тэр хүн их зөнтэй шүү гээд л хүмүүс ярьдаг даа. Ажаад байхад болох гэж байгаа зүйлийг урьдчилан мэдээд хэлээд байгаа хүмүүсийг хэлээд байх шиг. Алтан судар дээр 7 дээд эцгийн зөн, 12 дээд эцгийн зөн гээд л бичсэн байдаг. Гэвч өвгүдийн тайлбарласнаар зөн гэдэг ирээдүйг урьдчилан харахыг хэлэх төдий биш бололтой. Тэдний тайлбарласнаар зөн гэдэг үйлдэлтэй холбогддог бөгөөд өнөөдөр эхэлсэн зүйл маргааш яаж төгсөхийг хэлж чадах нь зөн юм байна. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийг үйлдэх үйлийн үр дүн ямар байхыг тооцоолж чадах мэдлэгийн цулдал ч гэмээр юм уу даа. Чухам тиймдээ ч өөрийн 7 дээд өвүгийнхээ эрдэм чадалд суралцаж өөрийн удмын заяаг тэгшитгэх үйлдлийн үр дүнг тооцоолсноор ирээдүйд гарах үр дүнтэй нь өнөөдрийн үйлдэлээ холбож чадах чадварт суралцах болж таарав уу даа . Зөнч болтол ч өдий байнаа даа. За яахав хор хохирлыг бол гараад байгаа болохоор нь ингэж болохгүй нь энэ чигээрээ явбал ёстой болохгүй нь гээд нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн адил ойлгоод байгаа хирнээ л засах залруулах үйлдэл хийж жаяг ёсыг сэргээхгүй байгаад байгаа. Жишээ нь Улаанбаатар хотын агаарын бохирдолын асуудал дээр өвөл болонгуут утаандаа хордоод ирэхээр өөрийн эрхгүй энэ асуудлаа яриж эхэлдэг боловч үр хүүхдүүд болон иргэдийн эрүүл мэндэд гарч болох үр дүнгийн талаар тооцон үзсэн эмч эрдэмтэдийн тооцоололтой холбож үйлдэлээ хийж жаяг ёсоо тогтоогоогүй л байна. Харин аливаа хор хохирол нь илрээгүй үед эрдэм мэдлэгээрээ түүнийг урьдчилан харж үр дүнгий нь тооцох эрдэмтэн мэргэдээ тоохоо болиж төр засгийн бодлогоо боловсруулж чадахгүй байгаа одооны бид өвгүдийн хэдэн түмэн жил суралцаж туулж мэдсэн мэдлэг түүнд түшиглэн боловсруулсан онолыг ашиглан байж, тэдний бий болгосон зөнд суралцан байж өөрсдийнхөө хийж бүтээх зүйлийнхээ үр дүнтэй нь холбон хор хохиролтой юу үгүй юу гэдгийг хэмжих хэмжээсийг ухан хийхэд суралцахаас өөр зам байгаа гэж үү. Энэ асуудал зөвхөн бидэнд ч биш дэлхий даяар тулгарч буй. Зарим улс орнууд дэлхийн дулаарал болж байгаа асуудалд онцгой анхаарч түүнээс гарч болох хор хохирлыг тооцож улс орныхоо цаашид баримтлах бодлогоо боловсруулж байдаг бол зарим нэг нь энэ асуудалд огт анхаарал хандуулахгүй байгаа нь ч байна.
Саяхан нэг гадны философич хүнтэй уулзаж ярилцах боломж таарсан юм. Тэр хүн одоогийн энэ мөнгө , эдийн засагт суурилсан олон улсын төрийн тогтолцоог хүн төрөлхтөний түүхийн туршид бий болгосон гүн ухааны онолуудыг харицуулан судалж хөгжлийн энэхүү гацааны учир шалтгааныг олон хөгжлийн шинэ концеппци боловсруулсан талаар яриж байсан. Манайд Ч Эрдэнэ мэтийн олон эрдэмтэн мэргэд энэ талаар яриж хэлдэг боловч улс орныг толгойлж байгаа нам болон бүлэглэлүүд энэ тал дээр анхаарал хандуулах нь одоохондоо алга байх шиг байна даа. Гэвч энэ бүхнийг улс орны хэмжээнд ярихаас өмнө хүн бүр өөрсдийн зөн билгээ сэрээх эрдэм мэдлэгт дэм болох суу ухааны судар номнуудаа уншин тайлж үйлдэлтэйгээ холбох нь чухал гэдгийг дахин хэлмээр байна
Нэг талаас иймэрхүү төсөөлөл бий болгож болох юм. Гэтэл саяхан нэг эгч маань би их зөнтэй болчихоод байнаа. Аливаа зүйлийг би урьдчилаад мэдчихээд өөрийн мэдэлгүй л сонин сонин юм ярьчихаад харин тэр зүйл нь дараа нь биелэгдчихээд байх юмаа гэв. Тэгвэл энэ ямар зөн байж болох вэ? Ихэнх өндөр мэдрэмжтэй хүмүүсэд иймэрхүү зүйл тохиолддог шүү дээ. Ийм зүйлд юун тэр үйлдэлтэй холбох юун тэр мэдлэгийн цулдал энээ тэрээ байхав дээ цэвэр далд гэх мэдрэмжийн тухай ч юм шиг. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгож болох болоо? Ингээд эхэлсэн хүмүүсийг бөө болох юм байна эсвэл ямар нэг гэгээнтэний хойд дүр бүүр төрмөл заяатай гэж үзээд байх шиг байгаа юм. Юутай ч үүнийг аргын талаас нь тайлбарлахад хэцүү юм даа. Тэгвэл зөн мэдрэмж орж ирж байнаа гэдэг нь цаанаасаа далд ухамсарт түүнийг хөгжүүлэх түүнтэй холбогдох холбоос буйг нь илэрхийлж байгаа байж болно. Харин тэр мэдээлэлийг мэдээлээд байна гэдэг нь хэрэв муу бол түүнийг засаж залруулах боломж байна шүү түүнээс урьдчилан сэргийлээрэй гэсэн дохио байж болно шүү дээ . Ингээд дахиад л өнөө үйлдэл мэдлэгтэй эргээд холбогдох нь дээ.
Саяхан нэг гадны философич хүнтэй уулзаж ярилцах боломж таарсан юм. Тэр хүн одоогийн энэ мөнгө , эдийн засагт суурилсан олон улсын төрийн тогтолцоог хүн төрөлхтөний түүхийн туршид бий болгосон гүн ухааны онолуудыг харицуулан судалж хөгжлийн энэхүү гацааны учир шалтгааныг олон хөгжлийн шинэ концеппци боловсруулсан талаар яриж байсан. Манайд Ч Эрдэнэ мэтийн олон эрдэмтэн мэргэд энэ талаар яриж хэлдэг боловч улс орныг толгойлж байгаа нам болон бүлэглэлүүд энэ тал дээр анхаарал хандуулах нь одоохондоо алга байх шиг байна даа. Гэвч энэ бүхнийг улс орны хэмжээнд ярихаас өмнө хүн бүр өөрсдийн зөн билгээ сэрээх эрдэм мэдлэгт дэм болох суу ухааны судар номнуудаа уншин тайлж үйлдэлтэйгээ холбох нь чухал гэдгийг дахин хэлмээр байна
Нэг талаас иймэрхүү төсөөлөл бий болгож болох юм. Гэтэл саяхан нэг эгч маань би их зөнтэй болчихоод байнаа. Аливаа зүйлийг би урьдчилаад мэдчихээд өөрийн мэдэлгүй л сонин сонин юм ярьчихаад харин тэр зүйл нь дараа нь биелэгдчихээд байх юмаа гэв. Тэгвэл энэ ямар зөн байж болох вэ? Ихэнх өндөр мэдрэмжтэй хүмүүсэд иймэрхүү зүйл тохиолддог шүү дээ. Ийм зүйлд юун тэр үйлдэлтэй холбох юун тэр мэдлэгийн цулдал энээ тэрээ байхав дээ цэвэр далд гэх мэдрэмжийн тухай ч юм шиг. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгож болох болоо? Ингээд эхэлсэн хүмүүсийг бөө болох юм байна эсвэл ямар нэг гэгээнтэний хойд дүр бүүр төрмөл заяатай гэж үзээд байх шиг байгаа юм. Юутай ч үүнийг аргын талаас нь тайлбарлахад хэцүү юм даа. Тэгвэл зөн мэдрэмж орж ирж байнаа гэдэг нь цаанаасаа далд ухамсарт түүнийг хөгжүүлэх түүнтэй холбогдох холбоос буйг нь илэрхийлж байгаа байж болно. Харин тэр мэдээлэлийг мэдээлээд байна гэдэг нь хэрэв муу бол түүнийг засаж залруулах боломж байна шүү түүнээс урьдчилан сэргийлээрэй гэсэн дохио байж болно шүү дээ . Ингээд дахиад л өнөө үйлдэл мэдлэгтэй эргээд холбогдох нь дээ.
Monday, January 29, 2018
Эргэцүүлэл
Их хаадын амин хэлхээ
Алтан ургийн хөвүүн байлаа гээд
Амиа бодож өөрийгөө асарч
Өрөвдүүлэхээс өөр эрдэм чадалгүй бол
Түүнийг хаанд залах хэрэг юу байна
Хаадын угсааных мөн байтал
Харцын мэт сэтгэхүйтэй бол
Түүнийг алтан хэлхээнд
Оруулах хэрэг юу байна?
Хаан байх харц байх юугаараа ялгаатайг орчин үеийн хүмүүс юу гэж ойлгодог болоо? Хаан Эзэн Чингис хаанаар жишиглэн бодоход Эзэн хааны 1219 онд Чанчунь бомбыг урьсан захиандаа :
гэсэн байдаг нь чухамдаа Хаан хүний мөн чанарыг үнэн голоосоо жишиглэн бичсэн нь тэр олон хаад ноёдын урилганаас татгалзаж байсан Чанчунь бомбын сэтгэлийг хөгийг өөрийн эрхгүй татсан бизээ. Өвгүдийн сургаал номонд бичигдсэн айлтгалуудыг уншиж байхад хаан байна харц байна гэдэг хэдий хэмжээний эд баялаг, баян тансаг хэрэглээтэй, эрх мэдэлтэй байгаагаар биш хичнээн олон ард олны амьдрал ахуйг өөд нь татаж , амьдран орших орчлыг нь хадгалан үлдээх замд чиглүүлснээр нь хэмжигддэг гэсэн санаа гарсан байдаг . ХААН хүний 21 шинж гэж АС дээр байдаг. Тэр бүхнийг дурьдах юм төрийн албанд зүтгэж байгаа сайд дарга нарт тавих ёс суртахууны хэмжээс болох биз. Өдий хэмжээнд өөрийн шунал хүслийг хязгаарлаж чадах хэмжээнд өөрийгөө засаж чадаагүй хүмүүн төрийг хэрхэн засах билээ. Харцын сэтгэхүй гэдэг нь гагц өөрийн хар амийг бодох бусдын төлөө аливаа үйлийг хийх чадамжгүй байдлыг хэлэх бололтой. Хаан мэт эрх ямбыг эдлэж харц мэт сэтгэхүйтэй байдаг төрийн түшээдийг аран олон таниж эхлэж буй учир хоосон үгээр түмэн олныг хуурах хугацааг багасгаж монгол хүн бүр дор бүрнээ өөрөө өөрийгөө засан, өрх бүлээ өргөн төрийг түшилцэх мэргэн түшээдээ олох мэлмий сонор нь нээгдэх болтугай даа
Алтан ургийн хөвүүн байлаа гээд
Амиа бодож өөрийгөө асарч
Өрөвдүүлэхээс өөр эрдэм чадалгүй бол
Түүнийг хаанд залах хэрэг юу байна
Хаадын угсааных мөн байтал
Харцын мэт сэтгэхүйтэй бол
Түүнийг алтан хэлхээнд
Оруулах хэрэг юу байна?
Хаан байх харц байх юугаараа ялгаатайг орчин үеийн хүмүүс юу гэж ойлгодог болоо? Хаан Эзэн Чингис хаанаар жишиглэн бодоход Эзэн хааны 1219 онд Чанчунь бомбыг урьсан захиандаа :
Тэнгэр бээр Дундад улсыг жигшин орхисон нь ихэмсэг бардам гоёмсог хээнцэр туйлдаа тулсны учир болай. Би бол умар газрын хээр талд сууж өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгмуй. Би хэзээ ч нэг янзын хувцас, нэг төрлийн хоолтой байдаг бөгөөд үхэрчин, адуучин лугаа адил хувцаслаж ижил хоолломуй. Би ард иргэдийг нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжмүй. Бид юу ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл бөлгөө. Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө яван зуун давхар дайсны жагсаалд учравч ар талд хоцрохыг бодолгүй явсаар долоон жилийн дотор эзэн хааны гүйцэтгэх их үйлийг бүтээж зургаан зүгийн дотроо агч улс орон бүгдийг нэгэн их гүрэнд багтаан нэгтгэв. Миний үйл явдалд эрдэм байснаар биш, Алтан улсын төр батгүй болсны учир Тэнгэрийн ивээл тэтгэлийг хүлээж эрхэм дээд сууринд хүрлээ. Өмнө зүгт Жао овгийн Сүн улстай хил залгаж, умараа Хуйхуй уйгур нарыг нийлүүлж авмагц дорно этгээдийн Ся овогтон, өрнө зүгийн харь аймгууд цөм биеэ боол шивэгчин хэмээх болов. Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Иймд миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж аймуй..
Subscribe to:
Posts (Atom)