Зөн гэж ер нь яг юуг хэлээд байгаа юм бэ? Тэр хүн их зөнтэй шүү гээд л хүмүүс ярьдаг даа. Ажаад байхад болох гэж байгаа зүйлийг урьдчилан мэдээд хэлээд байгаа хүмүүсийг хэлээд байх шиг. Алтан судар дээр 7 дээд эцгийн зөн, 12 дээд эцгийн зөн гээд л бичсэн байдаг. Гэвч өвгүдийн тайлбарласнаар зөн гэдэг ирээдүйг урьдчилан харахыг хэлэх төдий биш бололтой. Тэдний тайлбарласнаар зөн гэдэг үйлдэлтэй холбогддог бөгөөд өнөөдөр эхэлсэн зүйл маргааш яаж төгсөхийг хэлж чадах нь зөн юм байна. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийг үйлдэх үйлийн үр дүн ямар байхыг тооцоолж чадах мэдлэгийн цулдал ч гэмээр юм уу даа. Чухам тиймдээ ч өөрийн 7 дээд өвүгийнхээ эрдэм чадалд суралцаж өөрийн удмын заяаг тэгшитгэх үйлдлийн үр дүнг тооцоолсноор ирээдүйд гарах үр дүнтэй нь өнөөдрийн үйлдэлээ холбож чадах чадварт суралцах болж таарав уу даа . Зөнч болтол ч өдий байнаа даа. За яахав хор хохирлыг бол гараад байгаа болохоор нь ингэж болохгүй нь энэ чигээрээ явбал ёстой болохгүй нь гээд нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн адил ойлгоод байгаа хирнээ л засах залруулах үйлдэл хийж жаяг ёсыг сэргээхгүй байгаад байгаа. Жишээ нь Улаанбаатар хотын агаарын бохирдолын асуудал дээр өвөл болонгуут утаандаа хордоод ирэхээр өөрийн эрхгүй энэ асуудлаа яриж эхэлдэг боловч үр хүүхдүүд болон иргэдийн эрүүл мэндэд гарч болох үр дүнгийн талаар тооцон үзсэн эмч эрдэмтэдийн тооцоололтой холбож үйлдэлээ хийж жаяг ёсоо тогтоогоогүй л байна. Харин аливаа хор хохирол нь илрээгүй үед эрдэм мэдлэгээрээ түүнийг урьдчилан харж үр дүнгий нь тооцох эрдэмтэн мэргэдээ тоохоо болиж төр засгийн бодлогоо боловсруулж чадахгүй байгаа одооны бид өвгүдийн хэдэн түмэн жил суралцаж туулж мэдсэн мэдлэг түүнд түшиглэн боловсруулсан онолыг ашиглан байж, тэдний бий болгосон зөнд суралцан байж өөрсдийнхөө хийж бүтээх зүйлийнхээ үр дүнтэй нь холбон хор хохиролтой юу үгүй юу гэдгийг хэмжих хэмжээсийг ухан хийхэд суралцахаас өөр зам байгаа гэж үү. Энэ асуудал зөвхөн бидэнд ч биш дэлхий даяар тулгарч буй. Зарим улс орнууд дэлхийн дулаарал болж байгаа асуудалд онцгой анхаарч түүнээс гарч болох хор хохирлыг тооцож улс орныхоо цаашид баримтлах бодлогоо боловсруулж байдаг бол зарим нэг нь энэ асуудалд огт анхаарал хандуулахгүй байгаа нь ч байна.
Саяхан нэг гадны философич хүнтэй уулзаж ярилцах боломж таарсан юм. Тэр хүн одоогийн энэ мөнгө , эдийн засагт суурилсан олон улсын төрийн тогтолцоог хүн төрөлхтөний түүхийн туршид бий болгосон гүн ухааны онолуудыг харицуулан судалж хөгжлийн энэхүү гацааны учир шалтгааныг олон хөгжлийн шинэ концеппци боловсруулсан талаар яриж байсан. Манайд Ч Эрдэнэ мэтийн олон эрдэмтэн мэргэд энэ талаар яриж хэлдэг боловч улс орныг толгойлж байгаа нам болон бүлэглэлүүд энэ тал дээр анхаарал хандуулах нь одоохондоо алга байх шиг байна даа. Гэвч энэ бүхнийг улс орны хэмжээнд ярихаас өмнө хүн бүр өөрсдийн зөн билгээ сэрээх эрдэм мэдлэгт дэм болох суу ухааны судар номнуудаа уншин тайлж үйлдэлтэйгээ холбох нь чухал гэдгийг дахин хэлмээр байна
Нэг талаас иймэрхүү төсөөлөл бий болгож болох юм. Гэтэл саяхан нэг эгч маань би их зөнтэй болчихоод байнаа. Аливаа зүйлийг би урьдчилаад мэдчихээд өөрийн мэдэлгүй л сонин сонин юм ярьчихаад харин тэр зүйл нь дараа нь биелэгдчихээд байх юмаа гэв. Тэгвэл энэ ямар зөн байж болох вэ? Ихэнх өндөр мэдрэмжтэй хүмүүсэд иймэрхүү зүйл тохиолддог шүү дээ. Ийм зүйлд юун тэр үйлдэлтэй холбох юун тэр мэдлэгийн цулдал энээ тэрээ байхав дээ цэвэр далд гэх мэдрэмжийн тухай ч юм шиг. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгож болох болоо? Ингээд эхэлсэн хүмүүсийг бөө болох юм байна эсвэл ямар нэг гэгээнтэний хойд дүр бүүр төрмөл заяатай гэж үзээд байх шиг байгаа юм. Юутай ч үүнийг аргын талаас нь тайлбарлахад хэцүү юм даа. Тэгвэл зөн мэдрэмж орж ирж байнаа гэдэг нь цаанаасаа далд ухамсарт түүнийг хөгжүүлэх түүнтэй холбогдох холбоос буйг нь илэрхийлж байгаа байж болно. Харин тэр мэдээлэлийг мэдээлээд байна гэдэг нь хэрэв муу бол түүнийг засаж залруулах боломж байна шүү түүнээс урьдчилан сэргийлээрэй гэсэн дохио байж болно шүү дээ . Ингээд дахиад л өнөө үйлдэл мэдлэгтэй эргээд холбогдох нь дээ.
Tuesday, February 13, 2018
Monday, January 29, 2018
Эргэцүүлэл
Их хаадын амин хэлхээ
Алтан ургийн хөвүүн байлаа гээд
Амиа бодож өөрийгөө асарч
Өрөвдүүлэхээс өөр эрдэм чадалгүй бол
Түүнийг хаанд залах хэрэг юу байна
Хаадын угсааных мөн байтал
Харцын мэт сэтгэхүйтэй бол
Түүнийг алтан хэлхээнд
Оруулах хэрэг юу байна?
Хаан байх харц байх юугаараа ялгаатайг орчин үеийн хүмүүс юу гэж ойлгодог болоо? Хаан Эзэн Чингис хаанаар жишиглэн бодоход Эзэн хааны 1219 онд Чанчунь бомбыг урьсан захиандаа :
гэсэн байдаг нь чухамдаа Хаан хүний мөн чанарыг үнэн голоосоо жишиглэн бичсэн нь тэр олон хаад ноёдын урилганаас татгалзаж байсан Чанчунь бомбын сэтгэлийг хөгийг өөрийн эрхгүй татсан бизээ. Өвгүдийн сургаал номонд бичигдсэн айлтгалуудыг уншиж байхад хаан байна харц байна гэдэг хэдий хэмжээний эд баялаг, баян тансаг хэрэглээтэй, эрх мэдэлтэй байгаагаар биш хичнээн олон ард олны амьдрал ахуйг өөд нь татаж , амьдран орших орчлыг нь хадгалан үлдээх замд чиглүүлснээр нь хэмжигддэг гэсэн санаа гарсан байдаг . ХААН хүний 21 шинж гэж АС дээр байдаг. Тэр бүхнийг дурьдах юм төрийн албанд зүтгэж байгаа сайд дарга нарт тавих ёс суртахууны хэмжээс болох биз. Өдий хэмжээнд өөрийн шунал хүслийг хязгаарлаж чадах хэмжээнд өөрийгөө засаж чадаагүй хүмүүн төрийг хэрхэн засах билээ. Харцын сэтгэхүй гэдэг нь гагц өөрийн хар амийг бодох бусдын төлөө аливаа үйлийг хийх чадамжгүй байдлыг хэлэх бололтой. Хаан мэт эрх ямбыг эдлэж харц мэт сэтгэхүйтэй байдаг төрийн түшээдийг аран олон таниж эхлэж буй учир хоосон үгээр түмэн олныг хуурах хугацааг багасгаж монгол хүн бүр дор бүрнээ өөрөө өөрийгөө засан, өрх бүлээ өргөн төрийг түшилцэх мэргэн түшээдээ олох мэлмий сонор нь нээгдэх болтугай даа
Алтан ургийн хөвүүн байлаа гээд
Амиа бодож өөрийгөө асарч
Өрөвдүүлэхээс өөр эрдэм чадалгүй бол
Түүнийг хаанд залах хэрэг юу байна
Хаадын угсааных мөн байтал
Харцын мэт сэтгэхүйтэй бол
Түүнийг алтан хэлхээнд
Оруулах хэрэг юу байна?
Хаан байх харц байх юугаараа ялгаатайг орчин үеийн хүмүүс юу гэж ойлгодог болоо? Хаан Эзэн Чингис хаанаар жишиглэн бодоход Эзэн хааны 1219 онд Чанчунь бомбыг урьсан захиандаа :
Тэнгэр бээр Дундад улсыг жигшин орхисон нь ихэмсэг бардам гоёмсог хээнцэр туйлдаа тулсны учир болай. Би бол умар газрын хээр талд сууж өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгмуй. Би хэзээ ч нэг янзын хувцас, нэг төрлийн хоолтой байдаг бөгөөд үхэрчин, адуучин лугаа адил хувцаслаж ижил хоолломуй. Би ард иргэдийг нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжмүй. Бид юу ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл бөлгөө. Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө яван зуун давхар дайсны жагсаалд учравч ар талд хоцрохыг бодолгүй явсаар долоон жилийн дотор эзэн хааны гүйцэтгэх их үйлийг бүтээж зургаан зүгийн дотроо агч улс орон бүгдийг нэгэн их гүрэнд багтаан нэгтгэв. Миний үйл явдалд эрдэм байснаар биш, Алтан улсын төр батгүй болсны учир Тэнгэрийн ивээл тэтгэлийг хүлээж эрхэм дээд сууринд хүрлээ. Өмнө зүгт Жао овгийн Сүн улстай хил залгаж, умараа Хуйхуй уйгур нарыг нийлүүлж авмагц дорно этгээдийн Ся овогтон, өрнө зүгийн харь аймгууд цөм биеэ боол шивэгчин хэмээх болов. Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Иймд миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж аймуй..
Эх оронч гэж хэн юм бэ?
Уялга гэж юу юм бэ? гэх асуултанд "Хайр" гэж хариулах. Алтан судрын уялга нь хүмүүний оюун бодлын орчлыг нэгэн чигт удирдан залах тэр л ухаан билээ гэж Хас төрийг бадраах сударт айлдсан байдаг. Тэгвэл тэр чиг нь энэ Хайр гээч нь байх нь . Тэгэхээр нь хайрын судар хэмээгдэх хатдын судраа нээгээд 9 хайрын тухай гарчиглаад байгаа бүхнийгээ байлган байж хүслээ биелүүлэхийн тулд хүслийн зүй гээчээ олох нь өөрөө мэдвэл зохихуй юм байна. Энэ нь л тэгээд хайрын утга учир бололтой.
Эцэг эхээ хайрлахыг ачлал гэмой
Үр хүүхдээ хайрлахыг энэрэл гэмой
Эр нөхрөө хайрлахыг дурлал гэмой
Эдийг хайрлахыг гамнах гэмой
Эх орноо хайрлахыг эзэн эрх гэмой
Байгалиа хайрлахыг үүрэг гэмой
Амь бүхнийг хайрлахыг төөрөг гэмой
Өөрөө өөрийгөө хайрлахыг оршихуй гэмой
Хий зүйл онгодыг хайрлахыг шүншиглэх гэмой
Нэг овооны хажууд бичсэн тайлбарыг уншсан маань санаанд бууж байхын
Орвоотой хоргүй барилдах нь орчлонгийн ЖАМ бөлгөө.
Жамыг танихуй дор ёс гүйцмой
Ёс гүйцэхүй дор ТӨР бүтмой
Төр бүтэхүй дор Тэнгэр буумой хэмээн бичсэн байсан юм
Үүнийг уншаад гүн санааг нь одоо хир л бодсоор л байна. ЧИН үнэнд ГИС таарах л гэдэг нь энэ бололтой.
Ууг нь би ахуйн тусгаар тогтнолын талаар бичих гэж энэ сэдвийг эхэлсэн юм л даа. Тэр дотроо 10 түгээмэл гэж юуг хэлээд байгаа юм бэ ? гэдэг дээр сэдвээ бичихээр бодож байсан боловч уялга гэдгийг ухахгүйгээр энэ бүхнийг эхэлж боломгүй санагдсан гэх үү дээ...
Тэгээд 10 түгээмэл гэж юу вэ гэдгийг АС-т юу гэж өгүүлсэн байдгийг бодоцгооё. Хатдын сударт бол бидний амьдралд тааралддаг 10 түгээмэл бэрхшээлийг даван гарах арга гэсэн байдгийг санахад илүүдэхгүй л дээ.
1. Үл өлсөн тэгш цадах - хүнс
2. Тэнгэрт мэндэлж , ертөнцөд бойжсон - иргүн
3. Нүүхүйгээс нэүрит сэрэхүйг олгосон - мал (https://khdelger.blogspot.com/2014/10/)
4. Амин чанарын эх - газар
5. Ихийг багаар тэгшитгэх - хэм шүүс -
6. Нүүхүйг айдасгүй болгосон - айл
7. Хөх монголыг төрөөр бадраагч- нэүрит засаг
8. Хөг бүтээх үйлийн орон - гэр
9. Дутсныг илүүгээр нөхөх- сан
10. Хүчийг ухаанаар үржүүлэх - багаж
Хил хязгаарыг яаж манахаа тунхагласан бол дотроо хэрхэн түвшин сайхан, амар амгалан амьдрахыг " Ахуй" мэддэг юм хэмээн Аланхоо эх айлдсан байдаг.
Хүнс - иргүн - мал - газар - хэм шүүс - айл - нэүрит засаг - гэр - сан - багаж
Энэ бүхнийг хооронд уяж ухах юм бол хүн л юм чинь хүнслэх нь гарцаагүй . Харин үл өлсөн тэгш цадах хэмээн тодотгосон нь өнөө хайрын уялгаар зөвхөн өөрийн хар амиа бодох биш бусад ан амьтан, хүн бүртээ тэгш хүртээн тэнцвэрийг хадгалан, өөрийн биеийн эрүүлийг сахиж хүнслэх ухааны мэдвэл зохихуй болно. Үүнийг сургасан сайхан судар гарсан нь Домчийн судар билээ. Хүнсийг ойлгохын тулд сав шим ертөнцийн шимийг ойлгох хэрэгтэй. Энэ мэдвэл зохихуйд суралцан өөрийн биеийг эрүүл байлгаж , байгаа бүхнээ хайрлах ухааныг олж авсан хүн нь иргүн болон төлөвшихөд мал гэдэг зүйл зөв сэрэхүйг нь хөглөж өгдөг болохоор газар дэлхийтэйгээ хүйн холбоотойгоо мэдэрч түүнээсээ хөдөлмөрлөн байж шим хүртэж буй бүр нь хамтаар элдэв байгалийн болон бусад бэрхшээлийг хамтран давж нэгдэн нийлж хүртсэн бүхнээсээ хэм шүүс төлж төр засаг тогтон өсөн үржиж , айх аюулгүй амьдран суух орон гэрээ бэхлэн бие биеэндээ дэмтэй амьдрах арга ухаанаа хөглөж ур ухаанаа гарган , хөдөлмөрийг хөнгөвчлөх бүхнээ бүтээн оршдог байна.
Тэгэхээр 10 түгээмэл хэмээх нь хөх толботнуудын амьдран орших мэдвэл зохихуйг нэгтгэн уялгалсан бэрхшээлийг давах арга зам байх нь дээ. Энэ бүхнийг ухамсар болгож ахуйгаа төвхнүүлэх нь Эх орон , эх оронч хэмээх үзлийн гол амин чанар болох нь ээ

Монгол түүхийн онгон түүхийн гялбаа сударт ӨгИЭЛүн эх " Аливаа зүйлийн оршин тогтнох хэмийг өгөгч гэсэн утгыг "Хайр" хэмээх үг илтгэнэ. Иймээс "Хайр" гэдгийг " Оршин тогтнохуйн хүчийг бэлэглэх ухаан гэж тодорхойлдог хэмээн айлджээ.
Tuesday, December 19, 2017
Хувь хүний хөгжил
Орчин үеийн бизнесийн удирдлагын сургалтуудын хандлагууд хувь хүний хөгжил, харилцааны ур чадвар дээр тулгуурлан хөгжих болсныг анзаарсан биз. Байгууллагууд урд нь төгссөн сургуулийн диплом , сурсан гадаад хэлийг чухалчилдаг байсан бол одоо энэ бүхний хажуугаар хир зөв хүмүүжил төлөвшилтэй, хир бусадтай багаар ажиллах чадвартай юм, хир сурч боловсрох тэмүүлэлтэй юм бэ гэдэгт илүү оноо өгөх болжээ. Хүний нөөцийн менежер найзтайгаа хөөрөлдөж байхад тэрээр ажлыг бол бид сургаад авчихаж болно гол нь тухай хүний хүмүүжил төлөвшил, сурч мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл их чухал даа гэж ярьж байсан юм. Өвгүдийн сургааль ч мөн хүмүүний хүсэл хэмээгч нь юу байдаг юм, түүн дээр түшиглэн хэрхэн зөв хүн болж төлөвших юм, хэрхэн эрүүл мэнддээ анхаарах ёстой юм , эрүүл байхын тулд ямар дадал хэвшилтэй болох ёстой юм, хэрхэн өөдрөг сайн сайхан тэмүүлсэн гэгээлэг сэтгэл санаатай байх юм гэдгээс авхуулаад хэрхэхийг зааж сургасан байдаг.
Хувь хүний хөгжилд хэрхэн өөртөө зөв дадал зуршлыг төлөвшүүлэх нь чухал байдаг бөгөөд үүнд Монгол домчийн судрууд дээр байдаг мэдлэгүүд бидэнд их хэрэг болох болно.
Хүн төрөлхтөний хүсэл үндсэн 9 зүйлд багцлагддаг талаар бүгд уншицгаасан байх. Үүнд
1. Эд баялаг нь элбэг дэлбэг байхын хүсэл
2. Энэхэн бие элгэн садан нь эрүүл саруул байхын хүслэн
3. Энгүй олонтойгоо эвтэй найртай харилцан ойлголцох хүсэл
4. Танин мэдэхүйд тэмүүлэх хүсэл
5. Хайрлан дурлаж хамтран амьдрахын хүсэл
6. Үр хүүхэдтэй болохын хүсэл
7. Эзэн эрхтэй болохын хүсэл
8.Амар амарлангуйн хүсэл
9. Мөнх оршихуйн хүсэл
Эдгээр хүслүүд нь өөрөө хувь хүний хөгжилд эрүүл мэндийн талаас нь зөв эрүүл хооллолт, зохист хүнс, зохист хөлдөлгөөн , зохист амралт зэрэг үзүүлэлтүүдээр хүмүүний махан бодийн төдийгүй сэтгэл биеийн ажлын чадамжид нөлөөлдөг бол харилцааны болон танин мэдэхүйн хүсэл нь карьераа өсгөх харилцааны ур чадвар, манлайлах ур чадвар, идэвхи санаачлагатай байдал, багаар ажиллах чадвар , ажлын зохион байгуулалт зэрэг чадамжуудаа сайжруулахад түлхэц болдог ба өвгүдийн сургааль номнол болон Алтан сударт заасан 35 эрдмийг эзэмшснээр өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг бий болгодог байх юм. Хүний эдгээр хүслүүдийг зохицуулах эдгээр 35 эрдмийг хэрхэн эзэмшсэн тухайгаа МТТТ судрын 2-р бөлөгт өөрийн туулсан бүхнээрээ жишиглэн бичсэн Эзэн хааны туршлага орчин цагийн хэлбэрт оруулан ойлгох юм бол дээр дурьдсан ур чадваруудыг эзэмшихэд та бидэнд үнэт өв болох нь байна шүү дээ. Харин энэ үнэт өвөө тосон авч, хөх толбот хэмээх эх дэлхийн хүйн хамгаалагч байх том зорилготойгоо холбож чадах юм бол эх болсон газар шороо, байгаль дэлхийдээ хоргүйгээр зохицон амьдрах ухаанаар жигүүрлэх бизээ. МТТТ судар нийт 550 дэстэйгээр та бидний гар дээр ирсэн нь дэс болгон нь аливаа бүхний цаад учиг шалтгаануудыг тодруулан жишиглэсэн түлхүүрүүд мэт бөгөөд тэрхүү түлхүүрүүдээр нээгдэх хаалганы цаана гарч чадах юм бол амьдралын мөн чанарыг ухан, хэзээ ч алдаж болохооргүй гол зүйлээ бат атгах бизээ. Өвөг дээдэс нь эрдмээ хурааж, үр хойчдоо өвлүүлэн үлдээдэг Алтан ураг гээч нь цусандаа биш УХААН-даа байдаг гэж Хас төрийг бадраах сударт өвгүд айлдсан байдгийг санаж хүн бүр өөрөө өөрсдийнхөө чадамжийг хөглөж , Хөх толбот хэмээх эх дэлхийн амийг сахигчийнхаа зорилго дор нэгдэж чадах аваас шуналын хүслээ дарж , хийх үйлэндээ шамдан сэхээрэх биз ээ.

Sunday, December 10, 2017
3-22
Хүслийн жигүүрээ дэлгэн хөөрөхөд
Хөнгөн бие агаарт хөвсөлзөж
Хүрэх алсаа тодлон байхуйд
Хүмүний орчил тэртээд үлдэж
Хүүрнэх үлгэрийн аясыг олж
Хөвчрөх хуурны чавхдас адил
Хөг аялгуу нийлэн урсана
Хөлөл юундаа бат зогсож
Хийх үйлийг учгийг хөөж
Хийрхүү их зангаа татаж
Эгэл нэгэн байхын учигт
Эргэх хорвоо хөрвөдөгийг ойлгоно
Үлдэц бүхний урыг гарган
Үлдээх араа бөхлөн байхуйд
Үүрдийн олзоо танин байхуйд
Үүх түүх өөрөө урганам
Ургацаа хураах хөлөл дээр
Уужим ухаан тэгширэн
Ухааны саруулд сэтгэл уужирч
Өнө мөнхийн түүх үргэлжилнэ
Ай хөөрхий амьдрал мину
Аз хийморийн хөлөл мину
Ахин дахин ирэх заяаг
Алгаа дэлгэн тосон авна уу
Чин Чу Хажир үнэний
Чимэг болох уран үгс
Сэтгэл дотор шуурга тавин
Чимээгүй урсан гарах нь энэ
Хөнгөн бие агаарт хөвсөлзөж
Хүрэх алсаа тодлон байхуйд
Хүмүний орчил тэртээд үлдэж
Хүүрнэх үлгэрийн аясыг олж
Хөвчрөх хуурны чавхдас адил
Хөг аялгуу нийлэн урсана
Хөлөл юундаа бат зогсож
Хийх үйлийг учгийг хөөж
Хийрхүү их зангаа татаж
Эгэл нэгэн байхын учигт
Эргэх хорвоо хөрвөдөгийг ойлгоно
Үлдэц бүхний урыг гарган
Үлдээх араа бөхлөн байхуйд
Үүрдийн олзоо танин байхуйд
Үүх түүх өөрөө урганам
Ургацаа хураах хөлөл дээр
Уужим ухаан тэгширэн
Ухааны саруулд сэтгэл уужирч
Өнө мөнхийн түүх үргэлжилнэ
Ай хөөрхий амьдрал мину
Аз хийморийн хөлөл мину
Ахин дахин ирэх заяаг
Алгаа дэлгэн тосон авна уу
Чин Чу Хажир үнэний
Чимэг болох уран үгс
Сэтгэл дотор шуурга тавин
Чимээгүй урсан гарах нь энэ
Friday, December 8, 2017
Үйлдэн байж тань
Үг авахгүй , үгний цаадахыг ухахгүй үед өвгүд " Үйлдэн байж тань" гэж айлдах учгийг бодоод байх нь ээ хүн бүрт л өөрсдийн туулж байж ойлгож ухдаг юм бас байдаг бололтой. БууЭрЭл маань жилийн газрыг сараар, сарын газрыг хоногоор, хоногийн газрыг цагаар товчлох нь онол гэж хэлэхэд юун үлгэрийн хэллэг вэ гээд л гайхаж билээ. Өвгүд мэдээж өөрсдийн туулсан бүхнээ нэгтгээд түүнийгээ бидэнд онол болгон үлдээгээд энэ бүхнийг ухаж тунгаан амьдралдаа буулга гэсэн биз. Гэвч тэдний туулсан бүхнийг ухах ухааны цараа тэлээгүй үед алдсан ч оносон ч өөрсдийн оролдлого үнэхээр тархины цараа тэлэх бололтой дог шүү. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг тэр биз. Харин тэр туршлага бол миний гаргасан мөр. Алдсан алдаа минь үр хүүхдүүдэд бас өөрт минь багшлах багш болно. Тэгээд л энийгээ дараа дараагийнхаа хүмүүст би тэгж алдсан шүү битгий тэгээрэй гээд л хэлдэг шиг бууЭрЭл-ууд ч бас тэгээд л үглэдэг байх нь дээ. Ингэж л өнөө мөнхийн босоо хэлхээ үргэлжилдэг биз. Ийн тунгаан суухад сэтгэлд буусан шүлгийн мөрийг толилуулмуй :
Оршсон үнэн оршихуйг бөхөлж
Он цагийн мөнхийн хэлхээ бүрднэм
Онож үйлдэхүйн ончийг тааруулах л гэж
Орчлон бүхэлдээ намайг тойрон эргэлдэв үү
Тэртээд алсрах тэргэл саран
Тэнүүн сэтгэлийн учгийг хааш хөтөлнөм
Тэмтэрч туулсан амьдралд хөл нийлүүлэн
Тэнгэрлэг аялгууг зүрхэнд минь уянгалуулна уу
Зүрхэнд уянгалсан тэр л аялгуу
Зүүд нойрноос минь сэрээн
Тэртээд нүргэлэх хүлгийн төвөргөөнд хүч нэмэх л гэж
Тэр л шөнө аргамаг хүлэг минь уяан дээрээ үүрсэв үү

Thursday, December 7, 2017
Бяцхан дөл
Өглөө ажилдаа гарахын өмнө наранд сууж хэсэг бясалгав. Нарны эрчмийг биедээн шингээж дулаан илчийг нь мэдрэхэд таатай сайхан байлаа. Гэвч хотын утааны цаанаас бүүдийх нарны туяаг хараад цэвэр байгальд ингээд суусан бол илүү сайхан байхыг харамсан бодов.
Наран ээжийн элч гэрлийн доор хэдхэн минут ээн суухуй дор бодолд харвах ухаарлыг мартчихалгүй нэг биччих гээд л тунгаан сууна. Наран эжий биднийг хэнийг ч ялгалгүй гэрэл дулаанаараа гийгүүлдэгтэй адил бид ч бас нарны өчүүхэн цацраг болж түнэр харанхуйд төөрөлдөх олныг чиглүүлэх гэж өвгүдийн буулгасан мэдвэл зохихуйн судруудаас өөр өөрийн хэмжээндээ ухсан тунгаасан болгоноороо ийнхүү бяцхан ч гэсэн эргэцүүлэлүүдийг бичин суух мэт. Энэ л бяцхан эргэцүүллүүдээс маань хэн нэгэн өөрийн оюун бодлыг тэлж, буруутган шүүмжилсэн ч тэр нэгэн бяцхан дөлийг нь олоод л харчих л юм бол гэрэлд гэгээнд өөрийн эрхгүй татагдах бизээ. Татагдсан тэр бяцхан дөлүүд гал болон бадарч төөрөгдлийн өтгөн манан, замхрах цаг удамгүй бизээ.
Наран эхээс эрчмийг хурааж
Арга ухааныг олж
Чин үнэнд зохицон амьдарч
Саран эхээс билэг ухааныг олж
Суу залийг цогцлоон байж
Сүүн эрчмээс махан биеийн амийг сэрээж
Мэдвэл зохихуйг мэдснээр
Өөрийн сүнсний оюун бодлыг тэлж
Өөрийн сүнсний эрчмийг эрчимжүүлж
Зориг хүч, хайр энэрэл
Цог заль дүүрэнд нь хувилан байж
Оюун бодлын ертөнцөд
Арга билгийг хослуулан байж
Ухамсар юуг суулган байж
Зөн билгээ даган байж
Зүрх сэтгэлээ чагнан байж
Өвгүдийн олсон амжилтанд
Суралцан байж
Энэ бие тархи ухамсраа
Энэ сүнсээ ухаажуулан бойжуулахыг
ХАС ТӨРИЙГ БАДРААХ СУДАРТ айлдсан байдаг билээ.

Subscribe to:
Posts (Atom)