Thursday, June 15, 2017
Эргэцүүлэл
Заримдаа надад ярих маань ихсээд хийж, оролдох нь багасаад байгаа юм шиг санагдах юм . Өөр дээрээ бодоход өдий болтол босгосон компани, ажил маань хэдий байгаа ч гэсэн нэгэн бизнесийн зөвлөх андынхаа лекцэд суугаад л бас л дахин эргэцүүлэх шаардлага гарч ирж байгааг анзаарлаа. Монголын компаниудын түүх Японы 1000 жилийн түүхтэй компанитай харьцуулахад хамаагүй залуу л даа . Харин яаж ийм түүхийг бүтээж чадав аа гэсэн асуултанд Япончууд уламжлал ёс заншлаа өнөөг хүртэл хадгалж үе дамжуулан явсан гайхалтай түүхийг олж харах байх. Үнэхээр энэ компани Японы уламжлалт барилгыг үе дамжуулан одоо болтол тэр уламжлалыг хадгалан ирсэн байх юм. Тэгвэл одоогийн технологийн дэвшилтэт компаниудын түүх энэ компани шиг урт удаан үргэлжлэх болов уу? Тэрхүү технологийн түүх ийм их цаг хугацааны уртыг туулж чадах болов уу? Хэрэв туулж чадах бол яаж тэр урт удаан хугацааны шалгуур нь юу юм болоо? Бидний уламжлалт мал аж ахуй, бидний нүүдэлчин ахуй 1000 жилтэй харьцуулашгүй урт удаан хугацааны түүхтэй шүү дээ гээд хэлчихвэл яах бол? Дахиад л бодол боллоо. Үнэхээр цаг хугацааны 4 жилийн хэмжүүр, 60 жилийн хэмжүүр, 100 жилийн хэмжүүр, 1000 жилийн хэмжүүр гэж өөр байдаг бололтой. Зорилго зорилт зоригдол гээд л задраад байх юм болов уу? Тэгвэл 1000 жилийн хэмжүүрээр зорилгоо харж чадах юм бол зорилт зоригдол маань арай өөр байх болов уу? Японы тэр нэг компанийнхан үнэхээр 1000 жилийн цаадахыг харж байсан юм болов уу эсвэл зүгээр ёс заншил уламжлалаа хадгалсаар ирсэн нь ийм нэгэн гайхалтай түүхийг бүтээчихсэн юм болов уу?
Thursday, June 1, 2017
Сэтгэлийг номхруулж жолоодож чадахыг ухамсар гээд ойлгочихвол яах болоо ?
Түйтгэр зовлонгийн эх нь хүмүүний сэтгэл ажгуу.
Сэтгэлээ таниж дийлсэн бол зовлонгийн шалтгааныг таниж дийлнэ.
Шалтгааныг таниж мэдсэн бол түүнийг зохицуулах ухааныг олно.
Огших их сэтгэл хөрөхдөө
Ондоо ондоо зовлонг үүсгэнэ
Ондоо ондоо байхын учиг
Оргилох эх булгаас хамаарна
Зүрх сэтгэл амар тайвныг олоогүй цагт
Зүйлийн цэцэгсийг ч гундуулан харж
Зөв буруугийн өтгөн мананд
Зүг чигээ алдах үе байдаг
Алдана гэдэг онохын эх
Анзаарч нэг тунгаахад л учиг байдаг
Тунаж үлдэх бүхэн чинь
Төгөлдөр их ухааны ундарга
Энэ л ундаргаас ухамсар дэлбээлж
Өр зүрхнээс энэрэл түгж
Өөдлөх амьдралын зам тодорч
Үйлдэл болох цаг тохионо
Өвгүдийн минь айлдсан эдгээр үгсийг ухан тунгаах тутам МТТТ судрын 550 дэстэй байгаагийн учгийн зангилаа тодрох мэт . Дэс бүрийн цаана учир нуугдах тэр учир шалтгааныг ухаж унших юмсан даа. МТТТ ын 1273 хуудас-д хүний авир 108 янзад байна, алдаа нь 550 шалтгаантай байна гэсэн байдаг ба 550 шалтгаан бүрийг засах биш 108 суурь үзлээ зохицуулж тэрийг давах жаягийг цогцлоогч нь Төр баригч болдог хэмээжээ. Үүнээс эргэцүүлэхэд үнэхээр л өөрийн эрхгүй л хэл амаа мэдэж эхлэж , бие биенийхээ дотоод мөн чанар, үгзүйгээр харилцах ухаан ухаанд үгсэн нэгдэж, үйлийг хамжиж, үзэл бодлыг нэг чигт төвлөрүүлэхийг суралцаж байна
Яагаад бид муудалцаад байдаг юм болоо гэж бодсон чинь энэ бүхэн муудалцахаас эхэлдэг юм гээд биччихсэн байх юм. Харыг таньж байж , цагааныг ялгаж авдаг юм. Иймээс үрс та нар үүнд бутарч сарних биш илүүтэй энэ хүн бие хүмүүн , нэгэн бодьгал, энэтэй үүгээр, энэ харилцаагаар би сүлэлдэн холбогдож нэг үйлийн, нэг аяын, нэг аяны, нэг шугмын хэлхээ болно гэдгээ ойлгох учигтай гээд айлдчихсан байх юмаа.
Үүнийг ухамсарлах л гэж бид муудалцаж сайдалцан суралцацгаадаг бололтой шүү.

Monday, May 15, 2017
Анд
Анд гэж ер нь хэн юм бэ ? гэсэн бодлын үзүүрийг хөөсөөр байгаад хамтын хариуцлага гэдэг зүйлтэй тулаад ирлээ.
Өчүүхэнээ мэдсэн бол
Жирийн сэтгэлгээгээр бол анд гэж хүнийг тодорхойлох гээд үзье л дээ. Ямар үед анд гэдэг үгийг ямар үед найз гэдэг үгийг хэрэглэдэг юм бол доо....
Найзууд маань олон янз л даа. Багын найз гээд л хар багаасаа тоглож өссөн зан зангаа авалцсан сайн муугаа мэддэг найз нар байна. Ажлын газрын хамтран ажилагсадын дунд бас л арай илүү дотно найрсаг харилцаатай нэгнээ бас найз гэдэг. За тэгээд хаана ямар орчинд байхаасаа хамаараад юутай ч нэг тийм бусдаас арай илүү дотно найрсаг харьцаатайгаа найз гэж нэрлээд байх шиг байгаа юм.
Харин анд гэж ер нь хэн юм бэ? Энэ үгний цаана хариуцлага гэдэг үг байгаад байх шиг. Өөрөөр хэлбэл хэн нэгний өмнө ямар нэгэн зүйлийн төлөө хариуцлага хүлээж байгааг хэлээд байна уу? Анд гэчихээд юун хариуцлага яриад унаваа гэж гайхаж магад л даа. Гэвч АС уншигчийн хувьд энэ үг яах аргагүй хариуцлага гэдэг үгтэй холбогдоод байгаа юм л даа.
Уяа гүн анд гэдэг нь хамтын хариуцлага билээ гэсэн үгс байдаг.
Нэг удаа би хэсэг нөхөдтэйгөө маргалдаад нэлээн юм бодож сууж байх үед БууЭрЭл маань надад хэдэн үг хэлсний дотор ийм хэдэн үг байлаа
Өчүүхэнээ мэдсэн бол
Өчүүхний чинь
хэмээр
Өнөөх цул чинь
барьцалддаг юм даа
Хэм үгүй бол
барьцалдамгүй
Хишиг үгүй бол
дэлгэрэмгүй
Би эдгээр үгсийн учрыг олох гэж нэлээн бодлоо. Яагаад бидний монголчууд эв эеээ хичээж чадахгүй байна вэ гэдэг дээр тунгаах юм бол энэ өчүүхэн жижгүүдийн нэгдэж чадахгүй бутраад байгаа гол шалтгаан нь хэм гэдэг зүйл дээр байгаад байх шиг санагдлаа. Тэгэхээр хэм гэдэг чинь эв нэгдлийн нэг гол үзүүлэлт болж таарах нь уу? Энгийн нэг бүл дээр бодох юм бол эхнэр нөхөр 2 өөр өөрийн гэсэн үүрэгтэй гэр орноо үр хүүхдээ хариуцаад өөр өөрийн гэсэн хэмээрээ тэтгээд аваад явдаг талаар Монгол хатдын онгон түүхийн гялбаа судар дээр Чимбай хатны тайлбар дээр бичсэн байдаг. Хөгшрөөд ирэхээр эм хүний хэм буураад ирэхээр залуу авхай нар дундуур ороод ирдэг учир эр нөхрийнхөө бүх зүйлд хэмээ шингээж буурсан хэмийнхээ оронд хүчижсэн оюунаа ашигла гэсэн байдаг даа.
Бас гэр бүлийн багана болсон хосуудын хамтран хариуцлага хүлээх талаар :
Нэгэн заяа хазайгаад ирэхэд
За энэ ч өөр сэдэв рүү хазайгаад явчихлаа. Өөр ч гэж дээ хариуцлага нэгэн гэр бүл дээр эр эмийн үүрэг ийм байхад харин ний олны бүл дээр ямар байх бол гэдэгт л асуудал гарч ирнэ.
Бас гэр бүлийн багана болсон хосуудын хамтран хариуцлага хүлээх талаар :
Нэгэн заяа хазайгаад ирэхэд
Нэгэн багана нөгөөдөө
Захирагдан далийх лугаа адил
Саарыг үзэх жамтай
Нэгэн биеэ нөгөөгөөсөө хагацааж үл сэтгэх
Ний цогцлолын жамаараа биесээ түшиж амьдрах
Нэгтээ дангаар ургадаггүйг тогтоон орших
Нийлэх биеийн хос дусал эр эм гэгч энэ болой.

/Монгол хатдын онгон түүхийн гялбаа/ -с
Эргээд андын сэдэв рүүгээ орох юм бол хэм гэдэг маань хамтын хариуцлагыг бэхжүүлж байдаг бие биенээ үнэтэй байлгаж байдаг хүн бүрийн өөрсдийнх нь оруулж чадах хувь нэмэр гэх юм уу даа. Хэрэв сударт бичсэнчлэн хамтын хариуцлагат ний-хэмийн үндэс нь анд байдаг юм бол ямар ч нэгдлийн үед энд нийтээрээ хэмтэй байх зарчим маань өөрөө андын харилцааны нэгэн үндэс болж таарах нь. Бүхэл бүтэн улс орны хувьд бол иргэн бүрээ үнэ цэнэтэй байлгахын төлөө татварын бодлого гэдэг зүйлийг бий болгосон байдаг. Татвар гэдгийг ихэнх хүмүүс ухахдаа ажил хийж олсон ашгаасаа улсдаа өгч байгаа нэгэн төрлийн зайлшгүй төлөх ёстой зүйл бөгөөд энэ маань эргээд нийгмийн сайн сайхны төлөө зориулагдах зүйл хэмээн ойлгодог . Харин татварын бодлого бол хэрхэн ямар төрлийн татварыг их байлгаж, ямрыг нь бага байлгаж ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх вэ гэдгийг зохицуулдаг бодлого гэж ойлгож байгаа ч цаад мөн чанар нь тэр иргэн бүрийгээ үнэ цэнэтэй байлгах нэг төрлийн арга юм уу даа. Харамсалтай нь одоо энэ цагт төрийн бодлогын хүйн холбоо тасарчихсан шахуу байгаа үе болохоор Эзэн Чингис хааны Хэмийг тайлж хэлснийг тайлан уншихыг хичээцгээе :
Ам нь идэж сүүл нь таргалсныг хэм гэнэ
Аайийг тух болгосныг хамтын хариуцлагын хэм гэнэ
Хөх Монгол амьдрал ерэн есөн хэмтэй
Өвс идэж ус уусан хурга эзэндээ хэм өгдөг адил
Өсөж өндийж яваа хүслийн зүйтний үр айлдаа хэм өгтүгэй гэсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ хэмээн өчүүхэн мунхаг оюунаараа ухах гэж оролдож үзвэл :
Ам нь идэж сүүл нь таргалсныг хэм гэнэ -гэдэг нь амны идсэн зүйл эргээд сүүлэндээ нөлөөлж таргалуулж бна гэдэг нь харилцан нөлөөлөл, нэгэн цогцын биед гарч буй үр шимийг хэлсэн бололтой.
Аайийг тух болгосныг хамтын хариуцлагын хэм гэнэ - гэдэг нь хүн бүрийн хичээл зүтгэл , тус нэмрээр л ямар ч бэрх хэцүү цаг орон зайд гарзгүй гарч чадах тухтай байдлыг бий болгох зорилгыг биелүүлэхийг хэлсэн бололтой. Харин тухтай байдал гэж юуг хэлэх вэ гэхээр " Хас төрөөр бадраах судар " ын 37 хуудас дээр :
Орон зайндаа эзэн болж
Орчих хорвоогийн
Наран, Саран, Огторгуйг ажиж
Най тухлах
Газрын шимийг хүртэж
Билиг ухааныг олж
Нэй тухлах
Түмэн арддаа
Төвшин амгалан байхын
Ний тухлах
Хар шидтэн хар санаатан
Хар бүхнээс халхлан
Аюул үгүй нуй тухлах
Түмэн арддаа эвтэй сайхан байвал
Ной тухлах байдаг билээ гэж бичсэн байдаг

Эргээд анд бололцох эрдэм гэдгийг уншаад үзэхээр таван тусгаар тогтнолоо хамтаар хариуцах орь ганц Чу-куртай гэсэн байдаг болохоор хариуцлагын цаад утгыг дор бүрнээ өөр өөрийн мэдэх чадах зүйлтэйгээ холбон ухаад үзмээр юм шиг санагдах л юм
Sunday, March 5, 2017
Би
Би өөрөө хий чийг тоос
Биежиж унасан эх дэлхийн хэлтэрхий
Биелэлээ олсон өвгүдийн хүсэл
Бэдэрч тэмтэчсэн амьдралын хэлхээ
Буурал түүхийн үнэний мөр
Буцаж төрсөн үүргийн төлөөс
Эргэх цагийн эгэлхэн дүр
Энэрэл хайрын эрхэм дусал
Ээрэм талын сэхүүн салхи
Эгнэшгүй мөнх галын цучил
Биежиж унасан эх дэлхийн хэлтэрхий
Биелэлээ олсон өвгүдийн хүсэл
Бэдэрч тэмтэчсэн амьдралын хэлхээ
Буурал түүхийн үнэний мөр
Буцаж төрсөн үүргийн төлөөс
Эргэх цагийн эгэлхэн дүр
Энэрэл хайрын эрхэм дусал
Ээрэм талын сэхүүн салхи
Эгнэшгүй мөнх галын цучил
Wednesday, March 1, 2017
Тэнцэл
Тэмцэл буй цагт
Тэнцэл тогтдог
Тэнцэл тогтохын цагт
Тэмцэл эхэлдэг
Монгол домчийн судар 69 хуудас
Хэдэн жилийн өмнө Гэрлийн өргөөний хэдэн улаач Хөвсгөл аймгийн нутагт Тэсийн голын эх Булнайн нуруунд мод тарихаар явж билээ. Бидний хэдэн улаач модоо тарихаас өмнө лус савдагуудад нь үйлээ мэдүүлж, тарьсан моддоо даатгах үйл хийхийн хажуугаар бидний тарьсан модны үр эх байгальдаа шингэн ургаж , мянган мянган эх мод болон тарьсан үрсийнхээ сэтгэл зүтгэл итгэлийг шингээн алтан судрын маань үг үсэг болгон эх дэлхий дээр эдгээр моддын үрээр дамнан түгэх болтугай хэмээн ерөөж нэг сэдвээр хөөрөлдсөн нь "Тэнцэл" гэдэг сэдэв байж билээ.
Хожим домчийн судраас эдгээр хайхамшигт үгсийг уншаад үнэхээр тэнцэл тэмцэлийн хооронд урсах жам гээчийн зах зухаас багахан ч гэсэн гадарлах шиг болж билээ.
Би бага байхын их хачин юм боддог байж билээ. Одот тэнгэрийг ширтэн байхдаа тээр дээрээс биднийг харан ажиж байгаа хэн нэгэн агуу зүйлийн хувьд нарны аймаг түүнийг тойрон эргэлдэх гаригс түүний доторх дэлхий, дэлхий дээр байгаа би мааш өчүүхэн эс шиг л байгаатай адил миний ингээд харж байгаа усны дусал дотор ч бас л над шиг нэгэн жижигхэн зүйл бас над шиг ингээд бодоод сууж байгаа болов уу гээд л....
Үнэхээр энэ бодлыг минь батлах шиг домчийн судар гэдэг хайхамшигт нэгэн судар бидний гар дээр ирж орчлон ертөнцийн жам ёсыг таниулан түүнд хэрхэн зохицон зөв амьдрах ухааныг ундруулан байна уу даа. Чухам энэ ухааны гүн рүү орж, өвгүдийн түм түмэн жилийн ажиглалт судалгааны үр дүнг уудлах энэ цаг үед үнэхээр харанхуйг гэрэлтүүлэх, тэнцэлийг тогтоохын төлөөх тэмцэлийн оч болон маналзаж, тосох ухааны цараанд гал болон бадрах болтугай даа.
Thursday, September 8, 2016
Харилцаа
Заримдаа сайн найз нар хоорондоо муудалцаж сайдахыг алийг тэр гэхэв. Муудалцаж сайдалцаж л байж бие биенээ илүү таниж аливаа харилцааныхаа гацааг гаргадаг байх. Тэр ч битгий хэл анх муудалцаж танилцсан хүмүүс сайн найз болдог гэсэн яриа ч олны дунд байдаг даа. Ингээд бодоход харилцаа гэж ер нь юу гэсэн үг юм бол? Үгийн үндсээр хөөдөг аргаар задлах гээд өөрийнхөөрөө оролдвол Харь Ил Цаа гэж задлаад харь зүйлийг өөртөө ил болгон цайруулах гээд муйхар аргаар хэлчихвэл яах бол ккк . Ер нь л ямар нэгэн шаардлагын улмаас хэн нэгэнтэйгээ харилцах хэрэг гардаг шүү дээ. Өөрийнхөө хүсэл зорилгыг бусдад ойлгуулах нөгөө талаас нөгөө харилцагчийнхаа бодол санааг ойлгох эсвэл мэдэхгүй чадахгүй зүйлээ бусдаас асууж мэдэх , суралцах зэрэг 2 болон түүнээс дээш талуудын хэрэгцээ нь харилцааг бий болгоод байна уу даа. Талууд бол олон янз байх байх шүү. Хүн хүнтэйгээ харилцах төдийгөөр бас харилцааг хязгаарлаж ойлгож боломгүй мэт. Хүн амьтантай, хүн байгальтай, хүн далд ертөнцийн сүнс гэх мөн чанаруудтай за тэгээд томорвол улс гүрнүүдийн хоорондох харилцаа гээд л олон янз байх юм болов уу.
Алтан судар уншигчийн хувьд мэдээж л судартай холбох гээд үзлээ.
Танилцах, урих, үдэх, гуйх, талархах
Гэмших, хүсэх, зөвшөөрөх, итгэх, хорлох
Шагшин магтах, болгоомжлох, хөөрөх, харамсах
Гашуудах, таамаглах, татгалзах, эргэлзэх, гомдох
Илэрхийлэх бүхий харилцааг хүн нар олсон ялалт юм гэжээ
Харин энэ бүх харилцааны аргуудыг хэрхэн хэрэглэх нь хүмүүн бидний ухамсарын түвшингээс хамаараад янз бүр байх ажээ. Эдгээр харилцааны хэлбэрүүдийг ажиглавал ихэнх нь 35 эрдэмд орсон байх юм. Үүнээс үндэслээд 35 эрдмийн талаар сударт юу гэж бичснийг харвал :
Хүчирхэг 550 шалтгааныг
Үртэй хүний 9 хүслээр тохинуулах
Үлэмж төгөлдөр 35 эрдмийг нээв гэжээ
Бидний өвөг дээдэс аливаа зүйлийн учир шалтгааныг олж түүнээс улбаалж зөв хүслүүдээ олсноор хэрхэн харилцан ойлголцолд хүрэх аргуудыг олоод онол болгочихсон байх юм даа. Тэгвэл харилцааны соёл гэж чухам юуг хэлэх болоо? Үүнд дээр тохинуулах гэдэг үг их чухал үүрэг гүйцэтгээд байна уу даа гэмээр...
Тэгвэл тохинуулах их үйлс харилцаан дээр үндэслэдэг гэвэл бид зөвхөн хүн хоорондын харилцаанаас гадна хүн гээч нь өөрөө хаана амьдран оршдог юм, хэрхэн тэр оршин тогтнолтой харьцах ёстой юм, тэр оршин тогтнол ямар тэнцэлд оршдог юм, оршин тогтнох тэнцлийг яаж удаан хадгалж чадах юм, эргээд хүн хүнтэйгээ харьцахдаа дээр өгүүлсэн бүхнийг тунгаан байж харилцааны олон аргуудыг хэрэглэдэг гэдгийг ухалгүйгээр ямар нэгэн тохинуулалт гэж байхгүй мэт.
Харьцах нь үг, дохио, харц, уриа, хариу тав гэж сав шимийн тайлалд бичсэн байдаг.
Энэ бүхний эцэст харилцаа бол танин мэдэхүйн нэг боловсрол юм байна. Энгийнээр хүмүүсийн харилцаан дээрээс харвал үгээр харилцаж , биеийн дохио, харцыг нь ажиглаж үнэн худлыг нь өөртөө цэгнэж , нөгөө талаас хариу нь буцаж ирснээр өөрөө өөртөө харь буюу мэдэхгүй байсан тэр талыг нь , тэр зүйлийг нь таниж авч байгаа гэсэн үг. Үүнийгээ таниж авчихаад ухаарч ойлгож дараа нь амьдралдаа ингэдэг юм гээд хэрэглэж үзээд үнэхээр батлагдвал сэхээрч сэрж боловсорч байна. Харин дээр өгүүлсэн 35 эрдэмийг хэрхэн ашиглаж чадаж байгаагаар харилцааны ур дүй хамаарна бизээ. Үүнтэй адил байгаль дэлхий, ан амьтан гээд л бүх л зүйлтэй харилцан байж л таниж мэдэх нь байна шүү.

Sunday, September 4, 2016
Оршсон үнэн оршихуйг бөхөлж
Он цагийн мөнхийн хэлхээ бүрднэм
Онож үйлдэхүйн ончийг тааруулах л гэж
Орчлон бүхэлдээ намайг тойрон эргэлдэв үү
Тэртээд алсрах тэргэл саран
Тэнүүн сэтгэлийн учгийг хааш хөтөлнөм
Тэмтэрч туулсан амьдралд хөл нийлүүлэн
Тэнгэрлэг аялгууг зүрхэнд минь уянгалуулна уу
Зүрхэнд уянгалсан тэр л аялгуу
Зүүд нойрноос минь сэрээн
Тэртээд нүргэлэх хүлгийн төвөргөөнд хүч нэмэх л гэж
Тэр л шөнө аргамаг хүлэг минь уяан дээрээ үүрсэв үү
2016 оны 9 сарын 5

Subscribe to:
Posts (Atom)