Wednesday, February 19, 2025

Тогтвортой хөгжил ба бидний хэрэглээ

 Өглөө ажил руугаа явах замдаа подкаст сонсож явлаа. 

Тогтвортой хөгжил гэж юуг хэлдэг талаар сонсож байхдаа үнэхээр бидний өвүг дээдсийн бидэнд хэлэх гээд байгаа санааны хэрэгжилттэй холбоотой сэдэв байлаа. 

Охин маань 10 жилийн  сургуулийн сурагч , үзэж байгаа хичээлийнхээ талаар надтай хуваалцсан юм. Юу вэ гэхээр усны асуудлыг надаас асуусан юм. Ээжээ бид гүний усыг хэрэглэдэг юм байна.  Харин энэ гүний ус нөхөгддөггүй юм байна тэгтэл бид энэ хэзээ ч нөхөгддөггүй усаа бид жорлонд хичнээнийг хэрэглэж байгаа болоо? Дараа нь энэ ус дуусна тэгэхээр бид яах ёстой вэ гэж асуулаа. Гадаадын хөгжилтэй улс орнууд усны асуудлаа нэлээн урт хугацааны бодлогоор тогтвортой хөгжлийн бодлогодоо өнөө бидний өвөг дээдсийн маанв сургаад байдаг чанад манах эрдэнэ болох агаар, ус, хөрсний асуудлыг тусгаж эхэлсэн. Ихэнх томоохон мега хотуудад саарал усны хэрэглээгээр ахуйн хэрэглээний болох жорлонгийнхоо усны асуудлыг аль хэдийн шийдээд явж байгаа.   Бидэн шиг гүнийхээ усыг жорлондоо хэрэглэдэггүй бололтой. Үнэхээр энэ янзаараа үргэлжлэх бол  100 жилийн дараах Улаанбаатар хотод амьдрах хүмүүсийн хувьд усны асуудал нэлээн хүнд асуудал болох юм байна. Гэр хороололд амьдарч байгаа нэг хүний усны хэрэглээ 7 л байдаг бол орон сууцанд амьдарч байгаа нэг хүний усны хэрэглээ 70 л байдаг талаар уг подкастан дээр яриж байна . Үүний хэдэн хувь нь жорлон руу урсаж байгаа бол ? Нэгж өрхийн шийдэж чадахгүй асуудлыг төрийн хэмжээнд бодлого гарган нийтийн хэрэглээгээр нь тооцоолсны үндсэн дээр нэгж хүн бүр нэг байгууллага бүр хэрэглээний усыг хэрхэн зарцуулах, дахин ашиглагдах саарал усыг хэрэглэх системийг бий болгож ингэснээр цэвэр гүний усныхаа хэрэглээг яаж багасгах нь эцэст нь ирээдүй хойчдоо санаа тавьсан шийдлийн нэг хэсэг болно.

Бидний өвүг дээдсийн ёс суртахууны үндсэн 9 жаяг байдаг 

1. Нэгийг аврахад нөгөөг нь бүү хохироо - тэнцэл
2. Хэрэглэсэн бол төл - тэнцвэр 
3. Арыг харж ачлалыг бүү түгээ - голч
4. Эхийг нь бүү бохирдуул, адгийг нь бүү хатаа - хязгаар буюу хэмжээс
5. Хэдий чинээ хүнд өгч чадна, төдий чинээ эзэрхэн ноёрхоно - жин
6. Өв мөр үр 3 ыг үлдээ - чанар
7. Аливаа зүйл хөгжилдөө, хөг ижилсэх утгатай байдаг - андын гэрээ
8. Мэддэгтээ эзэн болж, мэдэхгүйгээ 99 тэнгэрээс асуу- тогтворжуулалт
9 .Мон гол бай - төгс 

Энэ жаягийн эхний 2т тогтвортой хөгжлийн үндсэн зарчим оршиж л байна. Үнэгүй юм гэж энэ хорвоод үгүй харин бид одоо усыг ямар ч үнэ цэнэгүй мэт хэрэглэж байгаа ч магадгүй хэдхэн жилийн дараа бидний үр хүүхдийн хувьд усны үнэ цэнэ асар  их болох байх өөрөөр хэлбэл бид ирээдүй хойчийнхоо хэрэглээг маш бага үнээр ашиглаж үр хүүхдүүддээ маш их өр, дарамт үлдээж байнаа гэсэн үг. Тэгээд яах юм гэж үү? Яг энэ асуултанд хариулах гэж оролдохын тулд тогтвортой хөгжлийн асуудлыг ярих хэрэгтэй болно. Зөвхөн хамгийн хэрэглээнд ойрхон усны асуудал  дээр ийм байхад хог хаягдлын асуудлыг ярих юм бол үнэхээр өөр том том асуудал руу орно. Нүүдэлчдийн соёлын талаар өвүг дээдэс маань бидэнд юу өгүүлснийг сөхөж үзвэл доорхи асуудлуудыг онцолсон байдаг . 

Багахан зүйлээр ихийг бүтээх "Ур дүй"
Хязгаарлагдмал нөөцөөс хамааралт Олон үйлдэлт "Хэрэглээ"
Энэ хэрэглээг урт наслах ёстой гэх "Ухаан"
Цаашлаад хог хаягдалгүй байж бүрэн хэрэглэх "Зуршил"
Байгаа зүйлээрээ бүхнээ болгох "Тархины хөгжил"

Гэвч бид одоо суурин соёл руу шилжиж байгаа тул энэ онцлогоо яаж авч үлдэх вэ гэдэг өөрөө том асуудал .

Чагдгаагийн Батцэцэг гэх бүсгүйн УЛ МӨРГҮЙЧҮҮД цуврал нийтлэлийг уншиж байсан маань яг л энэ өвгүдийн нүүдэлчин соёлын талаар өгүүлсэн байдаг.
Гэхдээ бид хүссэн хүсээгүй суурин соёлын хэмжээсэнд орсон бөгөөд нийтээрээ хамт яаж хамтын хариуцлагыг бий болгох ёстой вэ гэхээр л өнөө л 3 гол онол руугаа орж Тогтвортой хөгжлийн бодлого, алсын хараагаа хувь хүн, байгууллага , төр засгийн бодлогын хүрээнд томоор харж ухамсарлах асуудал руу л орно. Дэлхий нийт ч бас үүн дээр анхаарч байгаа ба томоохон үндэстэн дамнасан корпорацуудын үйл ажиллагаа тогтвортой хөгжлийн бодлоготойгоо уялдаж илүү алсын хараатай ажиллах болсон ба гадны болон томоохон банкуудын зээл тусламжийг авахын тулд тогтвортой хөгжлийн, экологийн асуудлыг шийдсэн байдлыг шаардах болсонг анзаарч байгаа байх.
Хувь хүн талаасаа харах юм бол утаат Улаанбаатарт би яагаад амьдраад байгаа юм болоо гэж асууж болно. Агаарын бохирдол гэр хороололд байна уу орон сууцанд байна уу гэдгээс үл хамаарч бүх хүмүүсийг их бага хэмжээнд хордуулж л байгаа гэдгийг бүгд ухамсарлаж байгаа тул нэгж өрхөөс хамаарах дулааны асуудлаа хэрхэн шийдэх боломжтой гэдгийг танин судалж гэр байшингаа дулаалахаас эхлээд яндангүйгээр сэргээгдэх эрчим хүчний технологийн хөгжилтэй өрхийн хэрэгцээгээ уялдуулж өөрсдөөс хамаарах бүхнээ танин мэдэж хэрэглэх хэрэгцээ нь эргээд эрүүл агаарын бохирдолгүй амьдрахад нэмэр болно гэж ухамсарлах явдал юм. Энэ мэтээр орон сууцанд амьдарч байгаа хүмүүс ч усны хэрэглээндээ анхаарч усаа хэмнэх тал дээр ямар шинэ санаа хэрэгслүүд бий болж байгааг анхаарч хүн бүр хичээх юм бол бага ч гэсэн улс орныхоо тогтвортой хөгжлийн бодлогод нэмэр болох бизээ. Дуслыг хураавал далай гэдэг дээ . Мэдээж төрийн хэмжээнд бодлого боловсруулагчид ч улс орныхоо ирээдүйн хөгжлийг тооцоолон өнөө маргаашийг харсан харалган шийдвэр хожим ямар их алдагдалд оруулж болохыг тооцоолох биз ээ.

Tuesday, February 11, 2025

Бодрол

Үхэл амьдралын зааг гэж юу юм бол ?

Үүтгэл мөхлийн мөн чанар юунд оршдог бол ?

Үнэнч сэтгэл юун дээр тогтдог бол ?

Үлэмжийн чанар гэж юуг өгүүлсэн юм бол ?

Агуу ч юм шиг энэхэн асуултуудад хариулт олдох болов уу ?

Амьсгал авах гаргах өчүүхэн заагаар хэмжигдэх юм болов уу ?

Алдуурсан хүслийн заагийг тогтоож өгдөг юм болов уу ?

Амжилт уналтын түүхэнд илэрдэг юм болов уу ?

Амар амгалангийн ертөнцийг хэлдэг юм болов уу ?

Агуу гэх бүхэн эгэл эхийн хайр шиг

Араа бөхөлж, үрдээ үлдээх ухаан ч юм шиг

Алс холын ирээдүй эгэл нэгэн маргааш ч юм уу

Амжилт уналтын түүх ахих нэгэн гишгүүр ч юм уу....

Monday, January 27, 2025

Уран ба эрчим хүч

Сүүлийн үед Уран олборлолтын гэрээн дээр маш их маргаан үүсч олон түмний бодол санааг 2 тал болон дагуулах гэж тэмцэлдэж байна.
Засгийн газрын зүгээс олох ашиг дээрээ илүү төвлөрч томоохон мега төслийн нэг болгосноо зарлаж байгаа боловч олон нийтийн зүгээс байгаль орчны эрсдэл хожмын үр дагаварыг сайтар тооцохыг анхааруулсаар байна. Мэдээж Уранаас эрчим хүч гаргаж авах технологи дэлхийд ихээр хөгжиж байгаа боловч ихэнх томоохон хөгжилтэй орнууд ураны эрчим хүчнээс татгалзсан шийдвэрийг парлементаараа хэлэлцэж шийдсэн талаар Герман, Австрали, Швейцарь зэрэг орны жишигээс харж болно. Японы олон нийт ч бас Фукишимагийн ослоос хойш уранаас эрчим хүч гаргах атомын станцуудаас татгалзах тал руу хэлбийж л байна. Энэ нь уг дэлбэрэлтийн хор уршгийг арилгах тал дээр тухайн улс маш их хэмжээний хөрөнгө зарж гадаад улсуудаас авсан өрийн хэмжээ таазандаа  тулж , улсынх нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой биз.  Харин манай улсын хувьд эрчим хүчний асуудал биш зөвхөн уран олборлож экспортлох тал дээр гэрээ хэлэлцээрүүд яригдаж байгаа ба энэ тал дээр ажиллах компаниуд ураны олборлолт ямар нэгэн аюулгүй бөгөөд байгаль орчны эрсдэл байхгүй хэмээн бараг л бүх телевизүүдээр төлбөрт нэвтрүүлгүүдийг цацаж байгаа нь мэдээж бизнесийн эрх ашгийн үүднээс гэдгийг олон нийт харж л байгаа байх. Зарим боловсролтой гэх хүмүүс дэлхий дээр гарсан шинэ технолгийн талаар яриж ураны эсрэг тэмцэж байгаа олон нийтийг харанхуй бүдүүлэг гэж байгаа боловч олон нийт ч бас мөчөөгөө өгөхгүй хор уршгийн талаар бусад уран олборлосон улсуудын туулсан бэрхшээлүүд ,бодит хор хохиролын мэдээлэлүүдийг гадаадын сайтуудаас олж уншиж түгээсээр байна.
Мэдээж Монгол улс бол үйлдвэрлэгч улс биш нийт эрчим хүчний хэрэглээнд айл өрхийн өргөн хэрэглээний цахилгаан дулааны хэрэглээ ба  хөнгөн үйлдвэрүүдийн цахилгаан дулааны хэрэглээний  хувь хэмжээ уул уурхайн томоохон компаниудын хэрэглэх цахилгаан дулаантай харицуулах юм бол тийм ч өндөр хэрэглээтэй биш . Одоогоор бид  нүүрсний цахилгаан станцуудын  болон хөрш орнуудаас импортолж байгаа эрчим хүчээр хангагдаж байна. Мэдээж гадны импортын эрчим хүчнээс хамааралгүйгээр өөрсдийн эх үүсвэрүүдээс эрчим хүчээ  хангахын тулд Засгийн газрын зүгээс эрчим хүчний реформыг зарлаж үнээ чөлөөлсөн нь зөв зоригтой алсыг харсан  зоригтой шийдвэр. Олон нийт ч бас цахилгаан дулааны  үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өрхийн хэмжээний сэргээгдэх эрчим хүч болох нарны салхины шийдлүүдийг хайж  түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон зээлүүдийг гаргах тал дээр Засгийн газрын зүгээс гаргах бодлогыг анхааралтай ажиглаж байгаа болохоор УИХ асуудлуудыг хэлэлцэж шийдэх байх гэсэн хүлээлттэй бодит үр дүнг хүлээж байгаа. Энэ бүхэн эргээд биднийг өвөл болгон бухимдуулдаг агаарын бохирдолын асуудалтай нягт холбоотой. Нэгж өрхийн хэмжээнд утааны яндангүй болох нь өрхийн хэмжээний сэргээгдэх эрчим хүчний технологийг хэрхэн хямд боломжийн үнээр , боломжийн  зээлийн нөхцлөөр шийдэх боломжтойгоос хамаарах бөгөөд энэ нь Засгийн газрын эрчим хүчний реформэд ч эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй ба агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд ч дэм болно. Үнэндээ бол уран олборлох асуудал бол эрчим хүчний шийдлээс хол гэдгийг хэлэх гэж дурьдлаа.
Харин уран олборлолтоос их ашиг олно хэмээн эдийн засгийн хувьд  ашигтай гэрээ хэлэлцээр хийсэн байлаа ч энэ нь эргээд урт хугацаандаа ард түмнийхээ болон  ирээдүйд төрөх үр хүүхдийнхээ   эрүүл аюулгүй амьдрах эрхийн тухай  үндсэн хуулийн заалтыг зөрчих хэмжээнд юм биш байгаа гэдэг дээр л олон нийт эргэлзэж , урьдын гарсан хариуцлагагүй бүхэн дээр одоо бодитоор гарч байгаа баримтууд дээр үндэслэн болгоомжилж, эсэргүүцэж  байна.


Tuesday, January 7, 2025

Торгоны зам

 Эзэн дээдсийн хүсэж байсан зүйлийн талаар ГӨ ийн судрууд дээр "Хамаг гоёлоо зүүсэн бүсгүй үр үнэ цэнэтэй ачаа бараагаа аваад ямар ч аюул занал, саад хотгоргүйгээр эзэнт гүрний нэг захаас нөгөө зах руу явах нөхцөлийг бүрдүүлэх " гэж бичсэн байдаг. Харин хуурай газрын хамгийн том  Эзэнт гүрнийг байгуулсан улсын хувьд худалдааны зам харилцааг аюулгүй , саад хотгоргүй байлгах бодлогыг бий болгосон улсын хувьд дэлхийг өөрчилж Өнөөгийн ертөнцийг үндэслэгч хэмээн мянганы хүнээр тодорсон Эзэн хааны гавьяа өнөөг хүртэл оршсоор байна.

Тээвэр логистикийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд Хятадын гадаад хэргийн сайд Ван И- гийн Нэг бүс ба нэг зам бодлогын тухай номыг уншиж байгаад хэд хэдэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүллээ. Хятадын ядуурлаас ангижрах туршлагыг  товч илэрхийлсэн нэг ийм үг сүүлийн үед их хүчээ авч " Баяжья гэвэл  зам тавь, хурдан баяжья гэвэл баяжья гэвэл хурдны зам тавь , гялс баяжья интернет тавь " хэмээх уриа өдрөөс өдөрт дэлхийд түгэх боллоо. Монголын эзэнт гүрний бий болгосон худалдааны зам болох торгоны хэмээх замыг өртөөний зохион байгуулалтаар цоо шинэ хурдыг бий болгож хөгжүүлсээр өнөөгийн ертөнцийг үндэслэсэн гэж гэж үзвэл энэ нь бидний өвүг дээдсийн гавьяа. Боорчу онгодын айлтгалыг уншиж үзсэн бол Боорчу өрлөг би хүн болгоныг баяжуулахыг хүсдэг гэсэн ба үүнийгээ дэлхий дахинд нь хамруулан хэлсэн нь энэхүү алсын хараа нь чухам энэ худалдааны аюулгүй, харилцан ашигтай замналыг бий болгохыг хүссэн Эзэн дээдсийн  хүслийн нэг хараа байсан биз гэж бодохоор.

Эртний хүний өгүүлснээр, "Тэнгэрийн доорх байдал нь нэгдээд удвал задрах нь гарцаагүй, задраад удвал нэгдэх нь зайлшгүй юм. Евразийн эх газрын эрин үед эзэнт гүрнүүд нэгдлийг түрж байлаа. Монголын эзэнт гүрэн "нэгдэл"-ийн дээд цэгт хүрч, түүний нуралт нь Европыг далай руу чиглэх эхлэл болсон юм. Далайн эрин үед эх газрын эзэнт гүрнүүд аажмаар уруудан доройтсон бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны өмнө задарсан Османы   эзэнт гүрэн бол Евразийг дамнасан хамгийн сүүлийн эзэнт гүрэн байлаа. Далайгаар дэлхий ертөнцийг холбосон боловч хуваан тусгаарлах колончлолын системийг бий болгодогоороо эх газрын эзэнт гүрнээс ялгаатай. Чухам энэ холыг харж Хувилай хааны байгуулахаар зориж байсан  флот эх газрын эзэнт гүрний зарчмыг далайд тогтоохыг хүссэн  ч байж болох юм.

Алтан сударт нэг ийм хэлц байдаг .
Хэлцэгч нэгнийг даваад
Кавказад мэргэн болдог бөгөөтөл
Мянган жилийн холын үнэнийг
Магад өчвөөс Их Монголд
Бөө мэргэнээр тодордог  

Евразийн цээжинд орших Монгол улс өнөө үед хятадын эх газрын нэг бүс ба нэг зам санаачилгад хамрагдсан 65 улсын нэг болж тэр дундаа эдийн засгийн корридор болох Хятад-Монгол-Оросын эдийн засгийн корридорын чухал тоглогч боловч бусад эдийн засгийн корридорууд болох Шинэ евроазийн гүүр, Хятад төв Азийн эдийн засгийн корридор, Бангладеш- Хятад- Энэтхэг -Мянмарын эз корридор, Хятад - Өмнөд Азийн хойгийн эз корридор, далайн эз корридорын эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамгийн хоцрогдож яваа нь 

Алтан судар дээр нэг ийм хэлцүүд байдаг л даа.

Мөнхийн хөдлөхүйг нүүхүй гэмой. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй хэмээх зүйр үгнээс хорвоо ертөнц мөнхийн өөрчлөлт хөдөлгөөнд оршиж байдгийг мэдэгч нүүдэлчид түүнд зохицон амьдарсаар ирсэн жаяг ёстой. Оломлогч сүлжигч засагч ертөнц  нүүлгэхүй хэмээх аргад шингэвээс Нэүрит 99 тэнгэр болмой. Суухуй болбоос жам биш. Устгагч ертөнцөд баригдсан ухаан билэгтэй хүмүүний тэсэхүйн зам баймой. Нүүхүй нь жам суухуй нь зам гэсэн байдаг нь Эх үрэн 6 зүйлийн зохицолыг хамгаалагч нүүдэлчдийн жамд зохицохуйн их ухаанд хүрч чадах эсэхээс хамаарах буй за . Энэ бол арван түгээмэл буюу ахуйн тусгаар тогтнолын үндсэн зарчим.

Хэдийгээр даяаршлийг европчууд нээж , АНУ хожим бэхжүүлснээр өнөөгийн дэлхий дахины ложистикийн гол урсгал нь Атлантын далай Номхон далай дамнан хийгдэх болсон гэдэг боловч Эх газрын агуу том эзэнт гүрэн байгуулсан Монголчууд эх газарт торгоны замыг хөгжүүлснээр даяршилыг үндэслэгчид. "Торгоны зам" Евразийн эх газрын худалдааны зам төдийгүй Евразийн соёл иргэншлийн соёлын суваг байв. Харин Хятадууд "Нэг бүс, нэг зам " бол Хятадын дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны санаачлага бөгөөд үндэстэн дамнасан хэлхээ холбоог хөгжүүлэх замаар худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түвшинг ахиулан, олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг урагшлуулснаар Хятад ба дэлхий харилцан ашигтайгаар хамтдаа хожиж, үндсэндээ үр ашигтай нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар шинэ эрэлтийг болгон дэлхийн эдийн засгийг дахин тэнцвэржүүлэх юм гэж сурталдаж байна. Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ ч энэ зорилгынхоо хүрээнд дэлхий даяар нэлээн хүч авч байгааг хүн бүр л харж байна. Харин энэ  хүчтэй түрэлтийн хүчийг хэрхэн бид ашиглаж ахуйн тусгаар тогтнолоо бэхжүүлэх вэ гэдэг дээр Монгол хүн болгон эртнээс уламжилж ирсэн төрийн гурван онолоо судлан урьтан мэдэж,тосон бэлдэж, тэсч гарах дээр ухаанаа уралдуулах томоохон даалгавар та бидний өмнө тулгарч байна даа  . Орчин үеийн томоохон улс гүрнүүдийн төрийн бодлого түүнийг судлан үзэж зохицолын бий болгох Монгол ухааны гүн рүү орох нь дээ. Энэ бол саяхан эхлүүлсэн дайны эхлэл. Зэвсэг бариж дайтах биш ЧИН үнэнийг дайх агуу үйлсийн эхлэл гэж өвгүд минь сануулах юм.




Wednesday, December 25, 2024

Зөн билгийн өтгөн манан замхарч , тунгалагшахуйд
Зөв бурууг тодлох цаг хугацааг үйлс бүтээлээр тордсоор
Зөөлөн сэтгэл, дайчин чанараар өөрөө өөрсдийгөө хурцлан
Зүрх зүрхээ олон андын дэмэнд нэгдсэн бүхэн
Зүйлийн цэцэгсийг зүрхний хайраар услан
Зүйтэй бүхнээр үрсийнхээ заяаг бөхлөх болно.
Монгол нэрнийхээ утгыг тайлсан бүхэн
Мөн чанарт уусан эх дэлхий ээжийнхээ ивээл хайрыг хүртэнэ.
Эх болсон зургаан зүйлээ мөнхөд оршоох өвгүдийн ухаан дэлгэрч үрсийн ухамсарт гүн суух болтухай

Sunday, December 15, 2024

Монгол контент

 Би түүхэн кинонуудыг үзэх дуртай нэгэн. Түүхэн кино болгоноос тухайн улс орны соёл , домог зүй, түүхийн онцлогийг олж харж манай түүхтэй холбоотой улбаа байгаа эсэхийг анзаарч, ёс уламжлалыг нь гүн ухаантай нь олж анзаарахыг хичээдэг  л дээ. Солонгос улс өөрсдийнхөө түүхийн талаар маш их бүтээл хийдэг үүнийг тухайн улс,  төрийн бодлогынхоо нэгээхэн хэсэг болгон дэлхий даяар л цуврал олон ангит кинонуудаараа үзүүлэн таниулж байгаа нь бахархууштай санагддаг. Хятадын түүхэн кинонууд хааны ордоны элдэв хуйвалдаан, хайр сэтгэлийн түүхийг бас л их сонирхолтой байдлаар харуулахын хажуугаар тухайн орны хувцас соёл, засаглалын онцлог, түүхээ бичин үлдээж байгаа суурин соёлын түүхчдийн онцлог, түүхэнд үлдэж хоцорсон хаадын сайн ч бай  муу ч бай  түүхийн улбаа болгон нь орчин цагт хир хадгалагдан үлдэж одоо цагийн түүхтэй нь хэрхэн холбогдож байгааг анзаарах нь маш сонирхолтой байдаг. Барууны түүхэн кинонууд тэр дунд англи улс Артур хааныхаа тухай кинонуудыг л гэхэд маш олон янзаар цаг цагийн онцлогт тохируулан хийсээр байгаа нь бас л сонирхолтой. Монголчуудын түүх бол дэлхийн түүхэнд маш тод мөр үлдээсэнээс гадна  2 томоохон хөрш орны маань түүхтэй маш их холбоотойгоос гадна томоохон улс орнуудын түүхтэй холбоотой байдгаараа үнэхээр онцлог боловч бид энэ түүхийнхээ талаар маш бага кино контентуудыг бүтээж байгаа маань бага зэрэг харамсалтай санагддаг. Гадны Нетфлекс болон Холливудын кино контентуудад манай түүхтэй холбоотой бүтээлүүд байдаг боловч ихэвчлэн байлдан дагуулалт, түүхэнд үлдээсэн томоохон үйл явдлын тоймоор сэдэвлэсэн байх боловч харь хүний нүдээр, бодлоор, судалгаагаар хийгддэг болохоор жинхэнэ Монгол хэмээх үндэстэн ямар соёлтой ямар бодлоготой ямар гүн ухаантай улс байсныг тэр бүр тод гаргасан нь ховор юм даа. Тиймээс ч Монголын маань  уран бүтээлчид маань илүү эрэл хайгуул хийж, илүү үнэн түүхийг олж харж түүний онцлог болох нүүдэлчдийн агуу соёлыг тусгасан дориун бүтээл гаргаасай гэсэн хүсэл дотор минь байсаар ирсэн гэх үү дээ.  Тэр түүх маань ямар агуу баялаг билээ дээ. Сүүлийн 12 жил гаран Гэрлийн өргөөнөөс түүхийн талаар маш олон сайхан судруудыг гаргаж олон нийтийн хүртээл болгож байгаа нь тухайн Монгол хэмээх үндэстний соёлын онцлог, хувцас хэрэглэл,  байгаль эх дэлхийгээ хайрлах нүүдэлчдийн соёлын гүн ухаантай холбон тайлсан нь олон сайхан кино контентуудыг бүтээх санааг уран бүтээлчдэд өгөх байх гэж найдварыг төрүүлэн хэн нэгэнд  нэгийг бодогдуулан уран бүтээлчдйн онгодыг хөглөх буй заа.

Tuesday, November 26, 2024

Ордосын аялал

 Өвөр Монголын Ордос хошууны Эзэн хороог зорих завшаан тохиолдож өргөө хотлын залуустай замд гарсан аялалын тэмдэглэлээ бичиж үлдээхийг хичээлээ.

2023 оны 10 сард ангийн нэгэн найзаасаа "Чингис хааны онгоны тайлгын ёслол журам жич соёлын чадавхын судлал " хэмээх номыг бэлгэнд аваад Ордос нутагт очиж зан үйлд оролцох юмсан гэж бодож байсан маань ийнхүү биелэлээ олж 13 жилд тутам,  луу жил болгон болдог хар сүлдний догшруулгын үйлд оролцох боломж гарсанд ихэд олзуурхав. 

Үйлэнд мордохын өмнө Чингисийн Найман цагаан ордоны талаар сайтар судалж үзмээр санагдсаар байсан ба дээрхи номноос Сайнжаргалаас "Монгол тахилга " хэмээх номондоо уулын " Алтан ордоны тайлга" д хэдэн цагаан ордныг буруудуулснаа залруулж, Чин улсын үеийн Найман цагаан гэр дотор " Чингисийн цагаан гэр , Бөртгөлжин хатны цагаан гэр, Хулан хатны цагаан гэр , Есүй хатны цагаан гэр, Есүй хатны цагаан гэр, Есүгэн хатны цагаан гэр, Эш хатны цагаан гэр, Хорын цагаан гэр, Эмээлийн цагаан гэр " багтана гэж үзжээ хэмээн тэмдэглэсэн нь сэтгэлд арай ойр санагдав. Энэ удаагийн байрлуулалтаас үзвэл, Хасар , Бэлгүтэй, Тулуй, Эш хатны цагаан өргөө нь хасагдаж , Чингис хааны зарж хэрэглэж байсан Өндгөн цагаан, Хор саадаг, Бор өндөр, Жолоо, Шангийн өргөө зэрэг нь харин тус тус нэг өргөө эзлэх болсон байна. 

Ордосын аялалын үед хийгдсэн үйлэнд 8 оюунд жатга хийгдсэн талаар ДээдЭс дурьдаж байсан ба үйлийн үеээр өчүүхэн улаач надад мэдрэгдсэн зүйл бол   найман цагаан гэр хэмээн яриж байгаа боловч Монгол хатдын онгон түүхийн гялбаа сударт дурьдсанчлан Хайрын 8 ээжээр төлөөлүүлэн оноож өгсөн оюуны найман ГЭР ИЭ гээ тайлж, тахиж хамгаалах үүргийн зангилааны үзүүрээс хөврөх их үйлийн гараа хэдийн Гэрлийн өргөөний улаач нарын холбоосоор бөхлөгдөн, сэрж сэхээрч байгаа өвөр монголын олон улаачдын үйлтэй холбогдон байгаль эх дэлхий түүнийг хамгаалах хөх толботонгуудын заяа  дэлгэрэх үйлийн гараа улам бат бөхлөгдөв бололтой. 

АДҮА сударт Уяа НЭН ЭКЭ сүлдэн цагаан ТНГР чинь ЧИН дээ болвоос найман ГЭР ИЭ тархи билээ хэмээсэн байдаг. 

1. Оройн дээд Өвгөдийн Өв Их 99 ТНГР ээ МОН КҮ Олзүй Элзүй КҮ  ЭН зүй болгийтэ -Этүгэн ээж

2. ОГОУУЛ ЗӨН д удамшсан 99 ЧУКУР ТНГР ээ зохицохуйдаа тахиж соёрхийтэ - Суу хурай ээж
3. ОУЛ биенд орд ГЭР болсон КҮ ЭН зүй 9 хүсэл ТНГР-ийгээ зорилго болгон соёрхийтэ - Солонго ээж
4. Энх Ам Ир-ийн ГЭР болсон удамшилд зохистой 35 ДЭМ ТНГР-ийгээ соёрхийтэ - Саран ээж
5. ЧИН ээлгийн сав шим болсон 90 бүтээвэрт Нүүдлийн соёл ТНГР ийгээ тахиж соёрхийтэ - Наран ээж
6. Бадрахуйн орон зай болсон 108 түвшин сайхан ТНГР ээ тайлж тахиж соёрхийтэ - Гал ээж
7. Ний ГЭМ-үгүйн сав шим болсон үүслийн 3 эрдэнэ ТНГР ийгээ тайлж тахиж соёрхийтэ- Тэнгэр ээж
8. Осолгүйн сав шим болсон 950 МӨЛ-Үсүий ТНГР ээ тайлж тахиж соёрхийтэ - Байгал ээж

 Өвөр Монголын газар нутгаар явж байхад  нүүдлийн соёлын улбааг устгах суурин соёлын түрэлтийн аюул, хэл язгуур соёлоо алдахаас айн түгших өвөр монголчуудын зовинол, түүх соёлыг маань өөрсдийн болгон уусгах Хятадын бодлогыг давах их ухаан, эрдмээ тосон авч амьдралд хэрэгжүүлэн , байгал экологийн тэнцвэрт байдлыг хадгалж ирсэн нүүдлийн соёлын хүрээг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх их үйлд өөрийн биеийг үл голон чадах мэдэх бүхнээрээ хүн ардынхаа ухамсарт суулгах үйлс маань  4 зүг найман зовхист төвтэйгээ нийлээд 9 орон зайд хараал жатгыг үгүй хийж хар сүнсийг ( сувдаг, тачаал, аархал,мунхаг, атаархал, шунал, хонзон) үлдэн хөөж цэврийг сахиулах  9 хар сүлдийгээ хүчжүүлэн  Зөвийн төлөө тэмцэж байвал тэр сүлд үхэшгүй амь, цуцашгүй чадал, цэвэр оюун  ухааныг бэлэглэдэг гурвалтай хар сүлдээ агсан  өчүүхэн ч цогийг дүрэлзүүлэн асааж онгодын хүч чадлыг, оюун ухааныг биедээ агсаж шидээ гаргах их хар сүлдний салхийг тавиж дүрэлзүүлэн өгөх их үйлийн гараа улам хүчтэй болох буй зээ.