Sunday, December 6, 2020
Friday, October 16, 2020
Үжирхэл- Хөгжил 7
Муу эр мэт дайнд хөгжиж мунхаглаж хөгийн болсноос үхэл утаа энгийн ба төвөггүй
Нууцаа задлан уйлж амаа уран чалчиж хөгийн болсноос ган зуд гарзгүй бөгөөд сургамжтай
Утаа мэт замхрах артай, шүлс мэт хатах ултай хөгийн болсноос амьтан байвал хоргүй
НЭУ КЭМ-гүй юманд хүзүүний махыг барж үжирснээс үхдэл, шарил Эртэй ба Артай
ХҮН дарангайлагчид зовлонгоо хэлж үжирснээс хэрээнд идэгдвэл үр удамд Эр ДЭМ-тэй
Өвчүү дэлгэн гуйж өрцтэй зээл авч үжирснээс өтний хоол болвоос өвсөнд Эр ДЭМ-тэй
Ажлыг алдаагаар хорлож, явааг яаруугаар саатуулж үжирснээс явган нь хөлд Эр ДЭМ-тэй
Малынхаа төлөө үхэж, МОНОГОУУЛ гэх нэрээ мэдэхгүй үжирч хөгжиснөөс үхэх нь ариун
Морин сүлдээ махлаж, КАУ Ир тугаа урж, ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс
Мал явсан чинь КҮ ЭН-д Эр ДЭМ-тэй, хүнсэнд нэмэртэй, хорвоод хоргүй, усанд хиргүй
ХҮН хорлогч болж үжирч- хөгжснөөс үхэл утаа үхдэл хорлолгүй бөгөөд сургамжтай
Үргэлжлэл
Морин сүлдээ махлаж, КАУ Ир тугаа урж, ТНГР БӨӨ сүнсээ хоосолж үжирч хөгжснөөс
Мал явсан чинь КҮ ЭН-д Эр ДЭМ-тэй, хүнсэнд нэмэртэй, хорвоод хоргүй, усанд хиргүй
ХҮН хорлогч болж үжирч- хөгжснөөс үхэл утаа үхдэл хорлолгүй бөгөөд сургамжтай
Энэ шүлгийн хэсгийг тайлах гэхээр маш их зүйлийг ухах хэрэг гарлаа.
Эхлээд морин сүлд гэж юу вэ? гэсэн асуулт гарна. Манай улсын сүлдэн дээр давхиж яваа морь байдаг гэдгийг хүн бүр мэднэ.
Бэхи хатны судар дээр давхиж яваа соёолон морины билэгдэлийг тайлбарласан байдаг ба үүнийг эртнээс уялга ч гэж нэрийддэг байсан нь одоо хир баруун аймгийнхан хэрэглэж мэдсээр ирсэн байдаг .
Монголчууд морьдоо ихэд дээдлэн шүтдэг байсан ба 6 насны морь дотроос соёолон морины идэр нас, хүч чадлыг дээдлэн бэлэгддэг байжээ. Соёолон морийг дээрээс нь давхиж явааг дүрслэн урд, хойд дөрвөн туурай, толгой, сүүл хэсгээс Өлзий хээ бүтсэн гэсэн хувилбар байдаг.
Гал үжин
Monday, October 5, 2020
Friday, September 25, 2020
Хэлц үг
Нэг удаа БууЭрЭл " Хэлээд ойлгодогсон бол хэлц үг байгаад яахав" гэхэд нь учиргүй гайхаж билээ.
Алтан судар ч гэсэн хэлц үгээр дүүрэн.
" Гэм хийхгүй бол дэм " гэсэн хэлц үг алтан судар дээр байдаг. Бодвол хэлц үг гэдэг нь олон талаас нь хэлцэж ярилцаад цаад гүн утгыг нь бүрэн ойлго гэсэн санаа байх.
Тэгэхээр энэ хэлц үгийг тайлж ярилцая гэж бодвол хамгийн эхний үг болох ГЭМ гэж юу вэ? гэдэг асуултаас эхлэх байх.
За тэгээд л өнөө өвгүдийнхээ буулгасан судраас хайж эхлэнэ дээ. Өөрийн өчүүхэн тархиар бодвол мэдээж хэн нэгэнд хохирол учруулбал тэр нь гэм болох байх. Гэмт хэрэгтэн гэж хэн нэгнийг хохироосон хүнийг хууль цаазаар шүүгээд тиймээ энэ хүн хэн нэгэн хүнийг эдийн засгийн хувьд, эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ингэж хохироосон эсвэл нийгэмд хохирол учруулсан тул гэмт хэрэгтэн гэж тогтоодог. Тэгэхээр гэм гэдэг үгний цаана хохирол гэдэг зүйл заавал байж байх таарах нь.
За тэгээд алтан судар буюу онолын хувьд ГЭМ гэдэг юуг илэрхийлж байна вэ гээд дахин судруудаа ухаж үзвэл :
Мохоохуйн 550 ГЭМ -т шалтгаан
Хүчирхэг таван зуун тавин шалтгааныг үртэй хүний есөн хүслээр тохинуулах үлэмж төгөлдөр 35 эрдмийг нээв.
Ир ГЭН ХҮН -ий арван зургаан зүйл ний ГЭМ гэх мэтээр маш гүнзгий ойлголтууд гараад ирнэ.
Өнгөцхөн барагцаагаар ойлгох гээд үзвэл юутай ч ГЭМ ийг үүсгэдэг 550 шалтгаан байдаг байх нь . Бас ний олонд учруулдаг 16 ГЭМ байдаг байх нь. Энэ бүхний учгийг ухаад байх юм Гэрлийн өргөөнөөс гаргасан "Монгол товчион түүхийн тайлал" ( Монголын нууц товчиог бүрэн эхээр нь болгосон судар шүү дээ) судар бас 550 дэстэй байгаа нь дээрх 550 шалтгаантай бас холбоотой. Энэ дэс болгоны цаана нэг гэмт шалтгаан нуугдаж байгаа гэсэн үг юм болов уу?
Хөөх юу вэ? ганц ГЭМ гэдэг үгийг тайлах гэсэн чинь бүхэл бүтэн хэдэн боть ч судар уншихаар болчихвуу даа.
За яршиг зүгээр тэр хамгийн сүүлчийн ДЭМ гэдгийг ухах гээд үзэх үү? тэгэнгүүт "Дэм дэмэндээ" гэдэг хэлц үг бас аманд ороод ирэх юмаа. Энэ бол монгол гүн ухааны онолыг тэр чигт нь шингээсэн хэлц үг гэсэн шүү та минь ээ.
Өнгөцхөн ойлголтыг ухаж төнхөж хэлцэх шаардлагатай хэлц үгээр хөөрөлдвөл ямар вэ?
" Хэлээд ойлгодогсон бол хэлц үг байгаад яахав" гэдэг нь хэлцээд ойлго гэсэн үг болох нь ....
Wednesday, September 16, 2020
Бичиг соёл мину
Tuesday, September 15, 2020
Өнгөрөн одох цаг хугацаа дахин давтагддаггүйн адил
Урсан өнгөрөх урсгал ус нэгэн хэвийг үл хадгалнам
Үл давтагдах учир товыг өнгөрөөж орхивол
Үдсэн бүхнийхээ үнэ цэнийг хэзээ ч үл мэднэ
Хэзээ нэгэн цагт хэрэв түүнийг амтат зүүдэндээ мэдэрвэл
Хэлэх үг цээжний цаана бугшиж хий дэмий мэгшиж ч магад
Зөн билгийн ариун дусал зүрхэнд шимэгдэж мэдрэмж хурцалбал
Зөрөг замын чулуу бүрийг тоолон зүрхний учгийг хайж ч магад
Зүгээр нэг нисэх шувуудыг харангаа санаа алдан уясаж
Зөөлөн салхины шившээнд хөг аялгуунд дуу нэмж ч магад
Аялгуу болон дуурсах тэр л уянга агаарт тархаж
Амьдран оршихуйн ухааныг тархинд сийлэх ч юм бил үү хэн мэдлээ

