Хүн өөрийн биеийг хир мэддэг юм болоо? Ямартай ч энэ бидний махан биений судсаар цус нь гүйж, судал сувгаар нь эрчим нь дамжиж, эд эсүүд нь хэм хэмжээнд бүгд зохицолд байж, тулгуур болсон ясан дээрээ тогтон эрүүл байдаг бизээ. Гүнзгий эмнэлгийн мэдлэг байхгүй ч энэ бие гээчийг маань бүрэлдүүлэн байгаа бүхэн зохицолд нь оршиж байх нь чухал бололтой. Хүн төрөлхтөн үүсэн бий болсноос хойш өдийг хүртэл өөрийн биеийг судлан одоо ч гэсэн шинэ шинэ нээлтүүд өөрсдийн бие эд эсүүд дээрээ хийсээр л байна. Гэвч Лус гэсэн гарчиг тавьчихаад юун эрүүл мэндийн холбогдолтой , бие махбодь яриад явчихваа гэж гайхаж байна уу? Лус гэдэг үг нь Эл ус гэсэн үг байсан гэдэг.
Чухамдаа хүний биеийн бүтцийг ярьсан учир нь энэ эл ус буюу лус гээчийг зүйрлүүлэн хэлэх гэсэн санаа төдий. Бидний судсаар урсах цусыг газар дэлхий дээр ил далд байгаа устай зүйрлүүлбэл эх дэлхийн минь судас нь энэ лус гээч нь гэж зүйрлүүлэх гэсэн юм. Бид өөрсдийнхөө гар хөлийг эсгэчихээд цус нь гойжиход ямар байдаг билээ. Тэр тусмаа амин гол судсуудыг таславал амь нас минь тасрах биз дээ. Үүнтэй нэгэн адил гол усыг нь , булаг шандыг нь, халуун хүйтэн зашааныг нь ,нуур цөөрмийг нь, хөрсний чийгийг нь , тэнгис далайг нь, газрын гүнд орших усыг нь байх хэмжээнээс нь багасгаад, бохирдуулаад байх юм бол хүн дээр бол цус багадалт гэдэг өвчин шиг эх дэлхий ээж минь бас л энэ өвчин нүүрлэх бус уу. Харин дэлхий ээжийнхээ өвөрт нь байгаа бид нь ч гэсэн энэхэн зовлонг нь амсах бизээ.
Чухамхүү энэ дэлхий дээр ил далд орших усан орчлыг бүхэлд нь лус хэмээн нэрлэж амьдралыг тэтгэгч гол хүч гэж харах юм бол түүнийг хариуцан байх лусын эздийн үүрэг маш их байх нь дээ. Энэ дэлхий дээрх амьдралыг тасалчихалгүй байгаа бүхэнтэйгээ зохицон оршлыг хангана гэдэг нэлээн хүндхэн бөгөөд хариуцлагатай алба болох нь л дээ. Тийм ч учраас лусын эздийг догшин гэдэг биз.
Лусын хорлол гэж айхтар зүйл байдаг гэлцдэг. Зарим үед ч удам дамжин үргэлжилдэг ч гэдэг. Хүмүүн бид яагаад ийм зүйлд өртөх болов оо? Энэ дэлхий дээрх бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай оршиж байдаг гэдгийг мартаж үл болно. Алтыг нь ухаад авчихлаар , байх ёстой тэнцэл нь алдагдаж усыг нь тогтоон бариж байсан хүчин зүйл үгүй болж булаг шанд, гол горхи нь хатаж түүнийг даган амьдарч байсан ан амьтан, адуу мал нь ундаасан малчин ард нь өөр газар нүүдэллэн өөрийн нутагт тогтохын аргагүй болох явдал хаа сайгүй л болж. Саяхан Улаанбаатараас Хөвсгөл явах замд голын нэр нь пайзан дээр бичигдсэн боловч хатаж хуурайсан сайр болсон голтой хэд ч таарав даа.
Нэгэн тохиолдолын тухай хүүрнье. Саяхан БууЭрЭл-тай маань хамаатны маань нэг эгч золголоо. Шинэхэн бэр нь төрж 4 кг хүүтэй боллоо гэсэн боловч, эх нь төрөлтийн үед аарцаг нь задарсан юуны учиг болов гэж асуулаа. БууЭрЭл их л толгой сэгсрэн шогшрон суусны эцэст лус савдагийн догшрол байнаа гэж айлдав. Бэрийнх нь талынхан нь уул усыг эвдэж сүйтгэсний улмаас маш ширүүнхэн зүйлтэй учирч дээ гээд Өвгүн би аргацаах төдий үйл хийе гээд тухайн нутаг орны чадалтайхан бөөтэй уулзан уул усны нэхлийг нь хэлүүлэн бэрийн талыхныг сайтар үйлээрээ хохиролыг нөхөн аргадах үйл хийлгэ гэлээ. Дараа нь сонсох нь ээ бэрийнх нь талын ах дүүсүүд алт ухан улмаар хоорондоо муудалцан бие биенээ хороосон айхтар зүйлтэй учирсан байсан ба түүний хорлол ч мөн бэрд буусан нь энэ байлаа. Ууг нь хамаатны маань эгч минь олон жил ууланд мод тарьсан буянтай үйлийн эзэн л дээ. Тийм болохоор ч тэр үү бэрийнх бие ч үйл хийлгэсний дараа илааршсан боловч уул усны нэхэл нэхэгдсээр ямар ч буруугүй нялх балчир үр нь үүний горыг амсан элдэв өвчинд ороогдон байгаа билээ. Энэ жишээн дээрээс харахад лусын хорлол ямархан хэцүү болохыг харж болно. Хэдий чинээ их хохирол учруулна төдий чинээ их зовлонг үр хүүхэд нь туулдаг бололтой.
Хүн бүр энэ бүхнийг ойлгон ухаж өөрийн биеийг, өөрийн үйлдэл болгоноо хянан бусдад хохирол учруулалгүй байж чадах болов уу? Эс чадваас үр хүүхдүүдэд минь учрах хэцүүхэн амьдралыг бид яах билээ? Надад биш хүүхдэд минь ач зээ нарт минь юм чинь гээд санаа амар явж чадах уу?
Tuesday, September 29, 2015
Sunday, September 13, 2015
Бөө
Хөрст алаг дэлхийд хүмүүн заяаг олоод
Хөөрөн дүүлэх сэтгэлээр жигүүр юугаа хийн
Хайр энэрэлээр зүрх юугаа дүүргэхэд
Хонгор үрсдээ жамыг ухааруулах
Холч их ухаанд зүрх сэтгэлээ нээгч
Хөх монголын эгэл улаач
Хөрст дэлхийн хүйн хамгаалагч
Хүмүүн заяаны үргэлжлэл мину
Өртөөлөх зүйлээ өр зүрхэндээ шингээгч
Өрнүүлэх үйлээ ур ухаандаа урлагч
Удамт тэнгэрийн өргөөнд морилогч
Ухаант үрсийн үргэлжлэл бологч
Хөх тэнгэрийн зараалч
Мөнх тэнгэрийн бөө мину

Wednesday, August 26, 2015
Хий тоос чийг
Амьдралын мод хэрхэн ургадгыг
Анзаарч сонсдоо балчир үрс минь
Аз жаргалын үүд нээгдэх
Алтан мөч гэж байдаг юм
Алтан энэхэн мөчид
Амьдралыг цогцлоох ухаан бууж
Алагхан дэлхийн бүрдэл болсон
Агаар ус газар гурваар
Анхлан үүссэн сүлжээг холбох
Алаг үрсийн хайрын ундарга
Дэлбээ юугаа дэлгэх адил
Дэлгэрсэн ухаан нь ундарч
Дэмнэсэн олон нь сэргэн мандаж
Дэлгэр их дэлхий ээжээ
Дээдлэн мөрлөх цаг нь ирж дээ
Агаар ус нь цэвэрхэн бол
Амьтан бүр нь тухлан
Аз жаргалын орон гээч нь
Аяндаа бүрдэх жам байвч
Онцолж тодолсон мангдайн үйлээр
Орон зайн эзэгнэлийг дүүргэн байж
Газар усаа мануулан байж
Гарцаагүй жамыг нь таниулан байж
Үйлдэх ухааны ундаргыг оргилуулж
Үзэмж төгөлдөр лүү дөхүүлэн байж
Үлэмжийн чанарыг ойлгуулнам зээ
Анзаарч сонсдоо балчир үрс минь
Аз жаргалын үүд нээгдэх
Алтан мөч гэж байдаг юм
Алтан энэхэн мөчид
Амьдралыг цогцлоох ухаан бууж
Алагхан дэлхийн бүрдэл болсон
Агаар ус газар гурваар
Анхлан үүссэн сүлжээг холбох
Алаг үрсийн хайрын ундарга
Дэлбээ юугаа дэлгэх адил
Дэлгэрсэн ухаан нь ундарч
Дэмнэсэн олон нь сэргэн мандаж
Дэлгэр их дэлхий ээжээ
Дээдлэн мөрлөх цаг нь ирж дээ
Агаар ус нь цэвэрхэн бол
Амьтан бүр нь тухлан
Аз жаргалын орон гээч нь
Аяндаа бүрдэх жам байвч
Онцолж тодолсон мангдайн үйлээр
Орон зайн эзэгнэлийг дүүргэн байж
Газар усаа мануулан байж
Гарцаагүй жамыг нь таниулан байж
Үйлдэх ухааны ундаргыг оргилуулж
Үзэмж төгөлдөр лүү дөхүүлэн байж
Үлэмжийн чанарыг ойлгуулнам зээ
Tuesday, July 21, 2015
Хорт хавдартай тэмцсэн түүх
Өөрт минь тохиолдсон бусдад хэрэг болох нэгэн зүйлийн тухай бичье. 3 сарын өмнө гэр бүлийнхэнд маань хүндхэн сорилт тулгарсан юм. Аав маань бие эрүүл, байнга л хөдөлж байдаг заримдаа биднээс ч илүү түргэн шалмаг хүн л дээ. 3 сарын өмнө аавд маань цээжээр нь хөндүүрлэж өвдөх , амьсгаадах зовиур илэрлээ. Бид бүгд л зүрх байх хэмээн зүрхний сайн эмч нарт үзүүлсэн боловч бүх л шинжилгээний дүн зүгээр гарлаа. Тэгэж байгаад санаандгүй ходоодоо дурандуулахад харин өнөө зовиур нь ходоодны том шарх бас ч хорт хавдарын шинж тэмдэг байна гэсэн онош тавигдлаа. Найз нөхдийнхөө тусламжаар манайдаа л урдаа барьдаг ходоодны эмч нарт үзүүлж хорт хавдарын шинжилгээ хийлгэсний дараа ходоодны хорт хавдар, ходоодыг нь дариу тайрч авах талаар эмч нар ам уралдан л зөвлөцгөөлөө. Манайхан бүгд л сандралдан Хавдар судлалын төвд үзүүлж эмч нарын зөвөлгөөнөөр ороод 7 хоногийн дараа хагалгаанд орох болов. Гэрийнхэн маань бүгд л сандралдаж байхад аавд минь ямар хэцүү байгаа нь нүүрэн дээр нь илхэн байлаа. Хүн болгон л янзан бүрийн зүйл хэлж байсан учир ямар шийдэл гаргахаа ч мэдэхээ байлаа
Улаач хүний хувьд юутай ч өвгүдээ залж учир байдлыг асуулаа. Үнэхээр л хүнд зүйл байна гэж өвгүд маань хэлээд энэ заслыг миний үр арай хийж дийлэмгүй балчир байна гээд наад зах нь 5 жил болсон зайран үрээр заслыг нь хийлгэх хэрэгтэй гэв. Юутай ч өөрөө хийж чадамгүй бол андуудтайгаа хамтарч хийх талаар хоорондоо ярилцлаа.Манайхан ч бүгд л хамт хийлцье гэлээ. Угаа аваад 5 жил болж байгаа удган дүү маань хамтарч хийхээр болов.
Гэрлийн өргөөнийхөө домч бууЭрЭл залсан ахтайгаа уулзаж бас зөвөлгөө авлаа. Ямар ч тохиолдолд эрхтнийг нь авна гэдэг нь тухайн эрхтэн дээрх хүрд үгүй болж гажуудал үүсэх талаар тайлбарлаж өглөө. Заслын талаар БууЭрЭл-ууд хэлэхдээ " Аливаа засал 3 зүйлийг төгс хийж байж төгс засал болдог. 1 рт эрчмийн засал буюу сүнсэн засал, 2 рт сэтгэлийн засал, 3рт махан биеийн засал байдаг ажээ" Юутай ч эрчмэн засал буюу сүнсэн заслыг нь эхлээд хийх хэрэгтэй гэж ойлгоод хийх өдрөө товлоод байж байтал оюутан цагийн минь найз маань тааралдав. Найзын маань нөхөр хорт хавдраар өнгөрсөн болохоор найз маань өөрийн туршлага дээрээ үндэслэн надад яав ч хагалгаа хийлгэж ходоодыг нь тайруулах хэрэггүй гэж зөвлөлөө. Тэгээд нөхрийн хамаатан болох 5 гаруй жил бөөлж байгаа зайран залуу дээр очиж өвгүдтэй нь хөөрөлдөж үзэхийг санал болгов. Тэр зайран залуу өөрөө ч ходоодны хорт хавдартай байж байгаад эдгэсэн тухай нь хэлсэн юм. Юутай ч тэр зайрантай уулзаж үзэхээр шийдэн аавыгаа аваад очтол БууЭрЭл нь маш итгэлтэйгээр мэс хүргэж болохгүй гээд заслыг нь хийж өгнө гэлээ. Хагалгаанд орохгүй бол хорт хавдар нь бүх биеээр тархаад дараа нь хагалгаа хийгээд ч ямар ч үр дүнгүй болно гэж айлгах эмч нарын үг маш их эргэлзээ төрүүлж байсан болохоор ямар шийд гаргахаа мэдэхгүй их хэцүү байлаа. Тэгээд нөгөө ядаж л 3 аар өөртөө баталгаа гаргахын тулд зурхайч Намсрай ахтай ярьж учир байдлаа хэлж аавын зурхайг зуруулахад бас л хагалгаа хийлгэж болохгүй гээд бөөгийн засал хийлгэвэл ингэж хийлгэвэл зохино гэж хэлсэн нь зайран залуугийн БууЭрЭл-уудын хэлсэн засалтай таарч байхад дотроо бага ч гэсэн итгэлтэй болж билээ. Ингээд 3 талаар баталгаа хайсан маань хагалгаанд орж болохгүй гэсэн нэг зүйл дээр нийлсэн тул эрчмийн заслыг Зайран залуугийн БууЭрЭл-уудаар хийлгэхээр болов. Үнэн сэтгэлээрээ өөрийн чадах мэдэх бүхнээрээ туслах гэж чармайх оюутан цагийн минь найз Өлзийням , Сайханбаяр зайран, түүний эхнэр бас үнэнч түшээ нь болох Өөнөө гээд олон сайхан найз нар маань аавын минь төлөө сэтгэл зүрхээрээ үйл хийж өгсөн юм. Сүнсэн буюу эрчмэн заслаа хийлгээд Гэрлийн өргөөний Мягаа ах дээр очлоо. Мягаа ах бүх хүрднүүдийг нь шалган, буруу болон гэмтэлтэй байгаа хүрдүүдийг нь цэвэрлэн, махан биеийн цэвэрлэгээг хэрхэн хийх талаар сайхан зөвөлгөө өгөв. Аавын маань хувьд энэ бүхнийг ойлгоход хэцүү байгаа бололтой байлаа. Шинжлэх ухаанч, социалист хүмүүжлээр толгойгоо дүүргэсэн хүнд энэ бүхэн зарим үед дэмий балай зүйл мэт санагдаж л байсан байх. Юутай ч ямар нэгэн эм ууж , эсвэл хагалгаанд орж л эдгэрнэ гэсэн бодолтой байсан юм. Энэ нь ч бас зүйтэй байлаа. Энэ хооронд Баатар эмчийн эмнэлэг дээр очоод тан авах болсон байв. Ээж маань БууЭрЭл-уудын үйлийг маш сайн ойлгодог, Гэрлийн өргөөнөөс гарсан судар номнуудыг уншдаг болохоор бүх зүйлд маань маш их дэм болж байсан юм. Бид дахин Сайхнаагийн БууЭрЭлүүдтэй золгож махан биеийн засалд ямар эм тан хэрэгтэйг асууж лавласан юм. БууЭрЭл-үүд харин аавын биеийг шинжиж үзээд ургамлын гаралтай тангаас илүү сүүний гаралтай эм тан зохих талаар хэлээд энэ тал дээр нэлээн их ажил хийж байгаа Буриад эмч Шаблин Петр Аюушивич гэдэг хүн рүү зүглүүлж өглөө. Энэ хүн урьд нь энэ БууЭрЭлтай золгож өөрийн хийж байгаа эссэн сүүнээс гаргаж авсан ,цэвэр байгалийн гаралтай эм мөн байгал орчинг цэвэршүүлэх байгалийн гаралтай биободисуудынхаа талаар хөөрөлдөж ажил үйлийнхээ талаар засал хийлгэж байсан юм байна лээ.
Ингээд аавыгаа дагуулаад Шаблин эмчтэй уулзахаар Улаан-Үүдийг зорьсон юм.
Энэ хүнтэй уулзаж ярилцахад маш сонирхолтой байлаа. Шаблин эмч тэнгэр үзэлтэй, маш их ажилсаг бас маш завгүй хүн боловч бидэнд цаг гарган үнэн сэтгэлээсээ өөрийн хийж байгаа зүйлээ тайлбарлан хорт хавдрын эсийн талаар маш тодорхой тайлбарлан хэрхэн өвчилсний дараа гарсан хавдартай биш түүнийг үүсгэгч шалтаг шалтгааныг эмчлэх талаар ярьж өгсөн юм. Тэрээр хэлэхдээ Монгол шиг байгаль дэлхийгээ хайрлаж түүнийгээ энэ хэвээр нь хадгалж үлдсэн улс үндэстэн бараг байхгүй гээд харин одоо л та нар минь энэ бүгдээ үгүй хийж байгаад маш их санаа зовинож байна гэв. Мөн тэрээр хэлэхдээ Монголчууд үнэхээр агуу их түүхтэй улс , тэдэн шиг ийм их агуу гүрэн байгуулсан улс үгүй ба одоо орчин үеийн монголчууд та нар энэ түүхийг хэрхэн дахин дэлхий дахинд харуулах гэж байна гэж асуугаад харин би энэ үйлд өөрийн хийсэн зүйлээрээ монгол яс цустай хүний хувьд хувь нэмрээ оруулмаар байна гэж ярьлаа. Би хорт хавдрын эсрэг маш энгийн бөгөөд үр дүнтэй хямд эм эмчилгээг нээсэн ба үүнийг та бүхэнтэй хуваалцаж 3 сая хүн амтай Монгол улсыг хавдаргүй монгол болгож дэлхий нийтийн анхаарлыг татмаар байна гэж ярьлаа. Харамсалтай нь манай төр засгийн зүгээс түүний энэ сайхан сэтгэл рүү нь ус цацсан бололтой. Энэ хүнтэй уулзаад би өөрөөсөө ичих шиг болов. Бидний ярих нь ихдээд хийх нь багадаад байна уу даа гэсэн бодолтой хоцорч билээ.
Шаблин эмч тусгай багажаар аавын минь биеийг хэмжиж яг л түүний биед тохирсон эмүүдийг 2 сар уухаар өгсөн юм. Аав минь эмүүдээ зааврын дагуу 2 сар уусны эцэст эмнэлэгт ходоодоо дурандуулж, хорт хавдрын эсийн шинжилгээ өгөхөд ходоодын шарх эдгэрч эмчилгээ авсан байлаа . Гэвч хорт хавдар гэдэг бол бидний буруу амьдралын хэв маяг үйлийн үрийн улмаас дамжиж ирсэн зүйл байдаг бол юутай ч түүний бий болох шалтаг шалтгааныг олж зохист хэм хэмжээнд тогтоож байх нь чухал байх нь . Энэ үр дүн гартал маш их сэтгэлийн шаналгаа, эргэлзээ, тээнэгэлзээ гээд их зүйлийг туулсан юм шүү. Та бүхэнд энэ түүх маань хэрэг болох болов уу хэмээн хуваалцаж байна.
Ер нь хорт хавдарыг эмчлэхийн тулд өөрсдийн амьдарч байгаа хорт орчины нөлөө , буруу хооллолт, элдэв химийн болон генийн өөрчлөлт бүхий хүнс, сэтгэл санааны тогтворгүй байдал, хөдөлгөөнгүй байдал зэрэг маш их муу зуршлууд буюу шалтгаануудыг арилгахгүйгээр тэр хэцүү гэдгийг хүмүүс тэр бүр ухаардаггүй л дээ. Хорт хавдараа ялан дийлсэн хүмүүсийн туршлагыг харахад амьдралынхаа хэв маягийг өөрчилж цэвэр байгальд амьдарч, цэвэр булгийн ус уух зэргээр ихээхэн зоригтой алхамуудыг хийсэн байдаг. Гэвч үнэхээр амьдрахын төлөө тэмцэж чадвал яагаад болохгүй гэж ....
Шаблин эмчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ хуудсаар нь орж үзээрэй:
shablinem1.com
Энэ бүх түүхээс эргээд би юуг ойлгож авсан бэ гэхээр дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдгийг маш сайн ойлгож авсан гэдгээ дурьдахгүй байхын аргагүй юм даа.
Аав маань хорт хавдар гэдэг оношийг гарснаас хойш мэс засалд оролгүйгээр 3 жил болж байгаа ба энэ хугацаанд хавдарын хэмжээ томорч бусад эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг байнга эмнэлэгт хянуулж байгаа ба одоогоор хавдарт өөрчлөлт ороогүй тул Шаблин эмчийн эмчилгээ үр дүнгээ өгч байгаа гэж ойлгож болно. Хэрэв эдгээр эм бүтээгдэхүүнүүдийг байнга хэрэглэхгүй байхыг хүсч байвал дээр хэлсэнчлэн амьдралын зөв хэв маяг руу аажим аажмаар шилжих шаардлагатай ч байж болох юм. Ер нь өвдсний дараа нь биш хэрхэн урьдчилан сэргийлэхийн тулд зөв амьдралын хэв маягийг дадуулах гэж өвөө эмээ нар маань багаас маань зааж сургадаг байсан маань одоо цагт " Монгол домчийн судар" нэртэйгээ та бидний гар дээр ирсэн ба энэхүү сударт сүнс буюу амийг тэтгэгч эрчим , түүнийг махан биед жигд юүлэх хүрд (чакра), махан буюу физик биеэ хэрхэн зөв засаж , зөв амьсгалах, зөв хүнслэх, зохист хөдөлгөөнөөр эрчим болон махан биеэ хэрхэн дэмнэх зэрэг мэдлэгийг тухайн газар орныхоо цаг улирал, газар орон нутгийн онцлогтой уялдуулж амьдрах зөв дадлыг бий болгох талаар хүн бүрийн мэдвэл зохих зүйлсийг бичсэн байгааг Гэрлийн өргөө фейсбуук группээс мэдээлэлийг нь олж уншаарай.

Thursday, June 18, 2015
Зохист хэмжээ.
Амьдрал тэр чигээрээ тэнцвэр дээр оршиж байдаг. Сайны хажуугаар саар нь байдаг. Аливаад хэм хэмжээгээ мэдэж бай. Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэх үгсийг зөндөө л сонсож байсан ч түүнийг цаашаа хир ухаж бодож байсан болоо?
Нэлээн хэдэн жилийн өмнө Чингис хааны академийн Давааням гуайн лекцэнд нэг удаа сууж билээ. Тэгэхэд Күнзийн сургааль бол хавтгай дээр сэтгэсэн сургааль харин Монгол ухаан бол огторгуйн хэмжээсээр сэтгэдэг ухаан юм гэсэн утгатай ганц өгүүлбэртэй л хоцорч билээ. Энэ юу гэсэн үг юм бол гэж бодоод төсөөлөх гэж оролдож үзэхэд огторгуйн геометрийн хичээл дээр үзсэн төсөөлөл орж ирээд л өнгөрч билээ. Ядаж л Күнзийн сургаалийг уншиж үзэж байж , Монгол ухааны судруудыг уншиж үзэж байж л энэ яриад байгаа зүйлийнх нь утгыг ойлгох байх л даа. Тэгж яваад СорКауУгТаНи хатны өртөөлүүлсэн, Нүрзэд агсны гаргасан судруудыг анх олж билээ.
Тэр хайхамшигт судар дээр үнэхээр тэр хэмжээсийг бичсэн байж билээ.
Энгийн нэгэн элсэн ширхэгт урт өргөн өндөр, үүсэл оршил хувирал, амин эрчим байгаа
Нүдэн дусал усанд ч гүн мандал хаяа, ууршил хөлдөл урсгал амин эрчим хур байгаа
Үсэн үзүүр агаарт ч хүнд хөнгөн дулаан, хоол хор хур , эзэрхэл ноёрхол тохируулга байгаа
Үнэхээр л хий, тоос, чийгнээс энэ газар дэлхий бүрэлдэн цаг хугацааны дэнсэнд хувьсан өөрчлөгдсөөр өнөө бидний энэ үед иржээ. Одоо бид яах ёстой юм? Яах ч юу байхав дээ дагаад л өөрчлөгдөөд хувьсаад л явна шүү дээ гэж бодож байгаа л байх. Ер нь бол амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжлэх боловч энд буюу ОДОО ЦАГТ зангилаа үргэлж оршсоор ирсэн бололтой. Одоо цаг гэдэг энэ зангилаан дээрх бидний шийдэл байнга л ирээдүйг зөгнөн байдаг бололтой.
Тоос чийг хий дэнс хорвоогийн эх
Хорвоо амин чанарын эх
Хөх нуруутууд хүмүүний уг
Хөх толбоо гээвээс хуйхтанууд
Үнэхээр бид энэ хорвоогийн эх болох эдгээр хэмжээсүүдийг ухамгүй бол хир хол явж чадах болоо? Хол явах гэж юугаа яриад байнаа гэж гайхаж байна уу? Харин та энэ талаар бодоод үзээрэй. Яагаад гэвэл "би" гэж биш "бид" гэж бичсэн байгаа болохоор. Мэдээж би заавал чамтай явах алба уу гэж эгдүүцэн бодож болох л юм. Харин нэг дэлхий дээр байгаа болохоор л бид гэсэн юм шүү. Тэгэхээр дэлхийтэйгээ бид хир хол явах болоо гэж ойлгож болох л юм. Юун ч их санаатай юм. Өчүүхэнээ мэдэхгүй дэлхийгээр нь сэтгээд гэх байх л даа. Яахав өчүүхэн ч гэсэн дэлхийн ээжийн үр юм хойно юу нь буруу байхав гээд өршөөн ойлгоно уу. Чухам бидний өвөг дээдэс маань орчлон ертөнцөөр нь , зүй тогтлоор нь, харилцан хамаарлаар нь ингэж харж чадсан л учраас хөх толботон хэмээгдэн хүмүүний уг нь болж байсан юм болов уу? Харин ингэж бодож чадаагүй нь хуйхтанууд буюу бидний эгдүүцэн дургүйцээд байдаг , байгаа бүгдийг идэж устгадаг хортон шавьж шиг өнөө хужаа нар уу? Үнэндээ бид ч гэсэн одоо тэр хуйхтануудын эгнээд орж байгаа ч юм шиг . БИД хэм хэмжээгээ мэдэхээ байжээ. Болох болохгүйн заагаа мэдэхээ байж.
Миний аз тохиож гэх ч юм уу би Гэрлийн өргөө гэдэгтэй холбогдож, Аянгат удганы хичээл зүтгэл, Гэрлийн өргөөний олон улаач нарын хамтын хүчээр олон сайхан сударнуудыг буулгасныг нь уншиж, өндөр сайхан БууЭрЭл-уудын айлдваруудыг олж сонсох , унших боломж гарч билээ. Энэ бүхнийг уншаад эргэцүүлэн бодож байхад хорвоогийн бүх зүйл тэнцвэрт оршиж байж, харилцан хамаарч, хоорондоо харилцан шүтэлцээнд оршин байж амьдрал гэдэг зүйл үргэлжилдэг бололтой.
Тэгвэл амьдралыг юугаар хэмждэг юм болоо? Амьдрахын хамгийн наад захын хэрэгцээ нь амьсгалах, хооллох, ундлах . Тэгэхийн тулд агаар, ус, газар гурвыг хариуцах хэрэгтэй. Хариуцах гэдэг нь эдгээрийн талаар таниж, мэдэж, амьдрал ахуйдаа зохистой, ээлтэй хэрэглэхийг хэлэх байх. Сударт цаг уур, орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэм үү гэсэн байдаг. Ээлтэй зохицох гэдэг л амьдралын гол хэмжүүр бололтой. Амьдрал үргэлжлэх гол түлхүүр гэчихвэл бараг болох байх. Харин ээлгүй байх юм бол хохирол хүлээх нь .
Өөр дээрээ бодоод үзэхэд өөрийн алдааг хохирлыг нь амсаж байж мэдэрдэг. Харин хохирлын хэмжээг бас тодруулж болно. Зөвхөн би хохироод үлдэх үү, гэр бүл минь хохирох уу, хамт олон минь миний алдаанаас болж хохирол хүлээх үү гээд л улс орон, дэлхийн хэмжээнд ч хүрч болно. Мөн тухайн цаг үедээ хохироогүй мэт боловч хэсэг хугацааны дараа хохирлыг нь амсах ч алдаанууд ч байдаг.
Монгол Товчион Түүхийн тайлал судар дээрээс ээжүүдийн минь өргөдөг сүүн цацлын бэлэгдэл болсон 9 хүслийн тухай олж уншсан ба харин эдгээр хүслүүд хэтэрвэл юу болж хувирдаг талаар бичсэн байдаг. Эдийн хүсэл нь шунал болж, хайрлах хүсэл нь хардах болох жишээний. Тэгэхээр аливаа зүйл зохист хэм хэмжээнээсээ хэтэрвэл сүйрэл рүү хөтөлдөг бололтой. Харин тэр зохист хэм хэмжээг хэрхэн барих гэдэг дээр өвгүдийн ухаан бидэнд хэрэг болох бололтой. Өвгүд минь олон зуун жилийн хуримтлуулсан туршлагаа нэгтгэн онол гээчийг бий болгосон нь чухам энэ зохист хэм хэмжээг бариулах гэсэн мэт. Онолоо мэдэж байж хохирол бага гарах нь. Бидний амьдралд ч ийм байдаг шүү дээ. Эхлээд онол номыг үзэж байж өөрсдөө хийж оролдоход арай л илүү дөхөм байдаг шүү дээ.
Ингээд энэ сэдэв маань өөрийн эрхгүй онол гэдэг рүү гулсан орлоо. Харин энэхүү онолыг өөрсдийн одоо цагт зохицон хэрэглэх нь бидний ур дүй, тархины чадамжаас хамаарах буй заа. Хохирлын бага дээр алдаагаа засаж сурахын тулд онол буюу өвгүдийн өв их ухаандаа суралцацгаая.
Хэм хэмжээгээ мэдэж
Хүслийн хязгаараа хянаж сурваас
Хүртэх алсын үр нь цэцэглэж
Хүмүн бүхэнд амар амгаланг хүртээнэм
Есөн цагаан хүслийн
Ерөөл буян нь дэлгэрч
Ар хойч нь өвгүдээрээ бахархаж
Амар амгаланг хүртэх болтугай
Ухаант өвгүдийн залгамж болон
Уламжлал соёлоо дээдлэх болтугай

Харанхуйд буцлах сүү
Харанхуй гэж юу вэ? Гэрэл гэгээ гэж юу вэ?
Алтан наран мандаж шингэж, өдөр шөнө ээлжилж байхад утгагүй асуулт юунд тавиад байгаа юм гэж бодож байна уу? Сохор л биш бол харанхуй гэрлээ ялгахтайгаа гэж бодож байна уу?
Бэхи хатны алтан судар дээр :
Мэдлэг гэдэг нь сонссон бүгдийн цуглуулга биш,
ажсан бүхний дүгнэлт биш. Аливаа орчлонгийн хүний нэг амьдрах хугацаанд нь
болдог зүйлийг давтагдах мөн шинж чанараар нь хэлэхийг мэдлэг гэж байгаа юм.
Чингэвэл аливаа зүйлийн өндөр өргөн болоод доторхийг үзлээ гээд тэр бол мэдлэг
биш. Тэрний энэ хорвоод нь яах гэж байдаг , ямар уялдаа холбоотой байдаг, үүрэг
нь юу юм, үйлдэл нь юу юм гэж мэдэхийг мэдлэг гэж хэлээд байна.
Ингээд бодохоор үнэхээр бид юу мэддэг юм болоо? Аливаа зүйлийг ингэж бусад зүйлст нөлөөлөх нөлөөлөлөөр нь, хор уршиг, ач холбогдлоор нь, орон зайнд орших нэгж байдлаар нь мөн чанараар нь тунгааж чаддаг билүү . Ингэж л харж чаддаггүй болохоор төөрч оддог юм болов уу?
Харанхуй бүдүүлэг гэдэг үгс хаанаас гарсан байж болох уу? Энэ мэдлэг гэдэг үгний төсөөлөл одоогийн бидний боддогоос хамаагүй гүн байгаад байна уу даа.
Өчигдөр хэдэн хүмүүстэй ярилцаж суугаад Гэрлийн өргөөнөөс гаргасан Монгол товчион түүхийн тайлал номны талаар ярьж байтал нэг хүү надаас ингэж асуулаа. Эгчээ өглөөний 8 цагаас үдшийн 21 цаг хүртэл таньдаг залуучууд маань машин угаалгын газар хоногийнхоо хоолны мөнгийг олох гэж ажиллаж байгаад гэртээ хариад ядарсандаа болоод ухаангүй унтдаг бидэнд энэ номыг уншаад ухаарах зав ч алга. Энэ номыг худалдан авах мөнгө ч бидэнд байхгүй, өөрөөр бидэнд ухааруулж ойлгуулах арга байхгүй юм уу гэлээ. Тэр асуулт яг л энэ амьдралд байгаа үнэн байлаа. Би харин чи юу гэж бодож байна гэж сөргөж асуув. Бидний амьдралд өдөр тутам болж байдаг энэ амьдралаар минь ойлгуулж өгч болохгүй юм уу гэлээ. Тэр хүүд хэрэв бид өөрсдийнхөө зүрх сэтгэлийн гүн рүү орохгүй л юм бол хэн нэгэнд энэ бүхнийг даатгасаар байна. Хэн нэгэн гэгээнтэнд, эсвэл хэн нэгэн ухаантанд , хэн нэгэн уран яригчид өөрсдийн энэ байдлыг минь сайхан болгох байлгүй хэмээн найдна. Гэтэл энэ дунд та гэгч хүн, би гэгч хүн хаана байнаа? Өчүүхэн жоохон ч болтугай эх орноо, эх нутгаа гэж хайрлах, үр хүүхдээ хэний ч царай харуулахгүйгээр сайн сайхан амьдруулах юмсан гэх бодол байдаг байж л таараа. Энэ л жоохон цогийн гэрэл дээр цучил нэмж гэрэл гэгээ татуулж өмнөх замаа гэрэлтүүлэхэд Би бас Та ямар үүрэгтэй оролцох ёстой вэ гэдгээ олох нь бидний Эзэн Эрх юм биш үү. Ямартай ч ураг удам болгонд шахуу өвгүд нь буугаад өнөө мартаж холдож орхисон зүйлийг минь сануулах гэж оролдож байгаа бодит байдлыг хүн бүхэн харж байна. Олон хүмүүс бөө нар олноороо гарч ирээд амар заяа үзүүлэхгүй , өглөө үдэшгүй дээд доод айлд, хамар хашаанд хэц хэнгэрэгээ нүддэг боллоо гэж ад үзэх нэг нь ад үзэж , өвгүд минь гэж хайрлах нэг нь хайрлаж, хүслийг биелүүлэгч гэж хардаг нэг нь харж байгаа нь үнэн л юм даг. Яах гэж энэ олон бөө улаач нар гарч ирээд байгаа юм ? Юуны төлөө ? Эсвэл үрсүүдийнхээ хүслийг биелүүлэгч шидэт дэнлүүний Жим шиг байж юу хүссэн бүгдийг нь биелүүлж өгөх гэж үү? Өвдсөн зовсон шаналсан болгоныг эмчилж өгөх гэж үү? Эсвэл хэн нэгний өстнөөс өсийг авч хараал жатга гээчийг хийх гэж үү? Эсвэл үрсүүддээ жам ёсыг таниулж, энэ байгаль дэлхий дээрээ яаж зохицож амьдрах ухааны ундаргыг уудлах гэж үү? Өвгүдийн холч ухааныг гүйцэх болов уу бид? Бидний ухаан хэдийн жилийн цаадахыг харж чадах бол?
Ингээд л өдөр хоногоо өнгөрөөгөөд явах бол яах гэж би хүн болсон юм бэ? Ер нь байгаль дэлхий дээр хүнийг яах гэж бий болгосон юм? гэх асуудал өөрийн эрхгүй сөхөгдөх байх. Хүн гээч бид нар энэ орчлон ертөнцөд яаж зохицон амьдрах тухай мэдлэггүй бол хожим хойчдоо ямар хор хохирол учруулж байгаагаа ч мэдэхгүйгээр , өнөө маргаашийн идэх хоолоо бодон амьдарч байгаа нь харанхуй дунд бэдчин явах сохор, мөчир дээр суугаад суусан мөчрөө хөрөөдөн суугаа тэнэг шиг л ямар аюулд хэзээ унах нь тодорхойгүйгээр мөхөл гээч рүүгээ өөрийн эрхгүй алхаж байгаатай адил биш гэж үү.
Энэхүү эмхтгэлийг бичих санаа бидний нэгэн андад эрт төрсөн ба " Харанхуйд буцлах сүү" гэж өвөрмөц гэмээр нэр өгөхийг хүссэн ба утгыг нь та бүхэн өөр өөрийнхөөрөө бодоод үзнэ үү. Харанхуйг бид мэдлэгтэй холбож тайлбарласан юм бол буцлах сүүг нь юу гэж ойлгож болох бол? Энэ бол таны , миний, бидний яс цусанд шингэсэн Монгол гэдэг нэрийг авч явах болсон энэ үндэстэнтэй холбож ойлговол яах бол? Яагаад өөрсдийгөө сүү болгох гээд байгаа юм гэж гайхаж байна уу? Сэтгэл зүрхэнд буцлах сүү мэт эхийн сэтгэлээр төсөөлүүлж болох уу? Эхийн сэтгэлийг сүүтэй зүйрлүүлэх зүйрлэл монгол хэл соёлд байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Эх хүний сэтгэл гэж онцлох учиг нь үрээ гэх сэтгэлд л байдаг биз. Тэгвэл Монголчууд бид энэ сүү мэт цагаан сэтгэлийн охь байвал яах вэ?
Энэ талаар Гэрлийн Өргөөн дээр Аянгат удганы тавьсан БууЭрЭл-үүдийн нэгэн айлдварт ийнхүү бичжээ.
Алтан наран мандаж шингэж, өдөр шөнө ээлжилж байхад утгагүй асуулт юунд тавиад байгаа юм гэж бодож байна уу? Сохор л биш бол харанхуй гэрлээ ялгахтайгаа гэж бодож байна уу?
Бэхи хатны алтан судар дээр :
Мэдлэг нүд сохор болвоос
мөрөө харах мэлмий нүд сохор болдгийг танин мэдэрчээ гэсэн үгс байдаг.
БууЭрЭл-ууд мэдлэгийн талаар тайлбарлаж хэлэхдээ:

Гэгээрлийн Эзэд нь хүмүүн төрөлхтөн байх бөгөөд
Үүнд хүрэх зам нь
Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд оршино.
Үүнд хүрэх зам нь
Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд оршино.
Ийм тайллаар хайр гэдгийг тайлбарлавал
Гэгээрэл гэдэг дээд хүслийн зүйг хэмжих нэгж болж таарна.

Хүмүүн бүхэн бие биенээ энэрч хайрлаж
Үр удмын анд
Ураг барилдах охин үр, хөвүүн үр
Мөн эрхэм дээд багш
Гурван тангараганд орших аваас
Өртөн шургалах зай үгүй болно.
Үр удмын анд
Ураг барилдах охин үр, хөвүүн үр
Мөн эрхэм дээд багш
Гурван тангараганд орших аваас
Өртөн шургалах зай үгүй болно.
Энэ үед Гэгээрэл гэгч бүтэн болж
Хүмүүн сэтгэл хайр
Мөн хамтын хариуцлагаар бадрах бөгөөд
Үүнийг энэ сургаал үгэнд цоожлон нуужээ.

Хайрыг сэтгэлд хүлээн авахын тулд
Эхлээд сэтгэлийн мөн чанарыг ухан ойлгож
Хар муу бүхнээс нь цэвэрлэх учигтай
Үүний тулд
Нэгд Би-гээ таних
Хоёрт мөн чанараа таних
Сэтгэлээ таних гурван үе байнам.

Би-гээ таних хэмээдэг нь
Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цагийн холбоос
Бүхнийг ухан мэдэхийг үгүүлнэ.
Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цагийн холбоос
Бүхнийг ухан мэдэхийг үгүүлнэ.
Үүний учиг нь
Өнгөрсөн цагийн Өстөн
Өнөө цагийн Анд
Ирээдүйд үр хүүхдийн Багш гэсэн ухагдахуун юм.

Алдааг ухамсарлаж чадах аваас
Аврах арга буйг мэднэм
Аврах арга буйг мэдсэн бол
Алдсан үрийг ухаажуулнам.
Аврах арга буйг мэднэм
Аврах арга буйг мэдсэн бол
Алдсан үрийг ухаажуулнам.
Алдсан үр ухаажихдаа
Арвин их Сууг олох бөгөөд
Үр хүүхдэд хуучлан үлдээх
Өнө мөнхийн хамгаалагч болном.
Арвин их Сууг олох бөгөөд
Үр хүүхдэд хуучлан үлдээх
Өнө мөнхийн хамгаалагч болном.
Мөн чанараа таних гэдэг нь
Өнөө цагт үйлдсэн үрийн
Ирэх цагт ирэх үйлийн үр юм.
Өнөө цагт үйлдсэн үрийн
Ирэх цагт ирэх үйлийн үр юм.
Үүнийг ухан таниснаар
Өнгөрсөн цагийн сургаал нь
Өнөө цагийн тэвчих байдал
Ирээдүй цагийн үр өгөөжийг илэрхийлнэм.
Өнгөрсөн цагийн сургаал нь
Өнөө цагийн тэвчих байдал
Ирээдүй цагийн үр өгөөжийг илэрхийлнэм.
Энэ нь дээрх холбоон дээр гарч ирж байгаа бөгөөд
Алдсан үр багш болоход
Үр балчирт сургаалийг үлдээнэм.
Алдсан үр багш болоход
Үр балчирт сургаалийг үлдээнэм.
Сургаалийг мэдсэн үр биеэ засаж
Мөн чанарын ухагдахууныг олж
Хөгжлийг ухамсарлан ойлгох болно.
Мөн чанарын ухагдахууныг олж
Хөгжлийг ухамсарлан ойлгох болно.
Энэ үеийг давсан бол сэтгэлээ танин ажина
Сэтгэлийн гүнээс эл бүхий л түүхийг ухан ойлгож
Нээж чадах аваас сэтгэл чөлөөлөгднөм.

Хорвоо дэлхийд өслөх өс үгүй бөгөөд
Бүхэнд авралын гарц
Тэнгэр Эцгийн мутар байдгийг ажих бөгөөд
Энэ үед Тэнгэр эцэгт итгэх
Түүний үйл хэргийг ухамсарлах
Сэтгэлийн эрх чөлөө орших бөгөөд
Үүний дараагаар үйл
Үнэн зүрхнээс үйлдэгдэж чадахаар болдог ажгуу.
Үнэхээр бидний сэтгэлийн гүн дэх сүүг буцалгах эдгээр хайхамшигт үгсийг өр зүрхэндээ шингээж үйлдэл болгон батжуулах нь өнөө цагийн эзэд бидэнд ноогдуулсан үүрэг бизээ. Харин энэ үүргээ биелүүлэхгүй бол яах бол? Хатны сударт хариуг нь хохирлыг нь даахгүй гэсэн байх юм.

Friday, June 5, 2015
Зан заншихуй номны тухай
Өмнөх үг
Нэг хүний амьдралын хугацааг дэлхийд анх хүн үүссэнээс өдий хүртэлх хугацаатай харьцуулж үзвэл өчүүхэн хугацаа мэт боловч энэ өчүүхэн хугацааг үнэ хүндтэй болгосон олон олон алдартнууд байдаг билээ. Тэдгээр хүмүүсийн үлдээсэн гүн мөр өдий болтол бидний зам мөр болон зүг чигийг заах нь байдаг нь монголчууд бидний хувьд Эзэн ЧИНГИС хааны маань бий болгосон хамтын түүх. Гэвч бид энэ их хаанаа бурхан шиг шүтдэггүй. Яагаад гэвэл бид өөрсдөө энэ түүхэн хүний бүтээлцсэн агуу их түүхийн гэрч үлдэцүүд нь шүү дээ. Туурга тусгаар Монгол улс гэж оршин тогтносоор байж л байна. Нэг хүн өөрийн амьдралын туршид орчлон ертөнцийн жам ёсыг таниж мэднэ гэхэд дэндүү ахадсан мэт боловч өнгөрсөн үеийн ололт амжилт алдаа оноо бүрийг өнөө үетэйгээ холбон орчлон ертөнцийн хувьсалд нь баяжигдан, өөр хоорондоо нэгдэн нягтарч , уламжлуулж явах юм бол ертөнцийн жам ёсыг таниж мэдэж зохицож амьдарч болох мэт. Яг л энэ замналаар Монголчууд бидний өвөг дээдэс минь замнаж одоо ч үр ач бид нь үргэлжлэл болгон явуулах уу гэдэг эгзэгтэй мөчид энэхүү номыг олон түмэндээ хүргэж байгаа билээ. Бид бол одоо цагийн эзэд гэдгээ хэзээ ч мартаж боломгүй мэт.
Өнгөрсөн баларсан балар эртний хүмүүсийн үүх түүхийг эргэж харах ямар хэрэгтэй юм зөвхөн урагшаа харж амьдарна гэж мунхрах олон байгаа болохоор эгзэгтэй мөч гэж тодолсон юмаа. Ямар ч хүн өөрийн туулж өнгөрөөсөн амьдралгүйгээр одоогийн өөрийгөө төсөөлдөггүйтэй адил хүн төрөлхтөн ч мөн адил өнгөрснөөсөө суралцахгүйгээр ирээдүйг харах хэцүү шүү дээ. Харамсалтай нь бидний монголчууд дураараа нүүх газар нутагаа орхиж, хот хэмээх энэхэн багахан газар багширан сууж утаан хөшиг татуулан , уушиг зүрхээ хордуулан өссөн төрсөн нутгаа эзэнгүйдүүлэн орхиж байгаа билээ.
Яагаад өдий болтол Монголчууд нүүдэлчин аж амьдрал ахуйгаасаа салалгүй явсаар ирсэн юм болоо? Тэнэгтэй тэр үү эсвэл бүдүүлэг хоцрогдсон мунхагдаа тэр үү? Эсвэл орчлон ертөнцийн жам ёсыг таньсан болохоор тэр үү?
Одоо ч гуравхан сая монголчуудын дундаас дэлхийд хичнээн хүн нэрээ гаргаж, алдраа мандуулж байгаа билээ дээ. Үнэхээр тэнэг мунхаг, ядуу, хоцрогдсон, хүчгүй байсан бол дэлхий даяар монголчууд алдар нэрээ ингэж гаргаж чадна гэж үү?
Тийм болохоор монгол хүний чадамжид эргэлзэх хэрэг байхгүй гээд зоригтой хэлчихье.
Харин бидний өвөг дээдсүүд орчлон ертөнцийн чанадын нууцад нэвтрэн түүнийгээ үр хүүхдэдээ ёс заншлаараа уламжлуулан, мартахын үүдийг хаагаад, сургаад, үлдээгээд уламжлуулсан байж болох уу? Ийм дээ ч эгэлхэн боловч хайхамшигт нүүдэлчин ахуй амьдралаа өдий болтол авч ирсэн юм болов уу?
Яг л энэ асуултын хариу болгон энэхүү " Зан заншихуй " хэмээх номыг 5 анд өөрийн уншсан, судалсан, сонссон , нийлж хэлэлцсэн бүхнээ цэгцлэх гэж оролдсоноо олон түмэндээ толилуулж байгаа нь энэ билээ.
Эрин цагийн эзэд болсон Монголчууд та нар минь их эрдэм мэдлэгийн үүдээ нээн хүлээх эцэг өвгүдийн алтан сургаалиа тосон авч, үүрдийн гэх Мөнх амьдралын утгыг олон , өнө мөнхийн түүхээ үргэлжлүүлнэ үү.

Subscribe to:
Posts (Atom)