Үхэл амьдралын зааг гэж юу юм бол ?
Үүтгэл мөхлийн мөн чанар юунд оршдог бол ?
Үнэнч сэтгэл юун дээр тогтдог бол ?
Үлэмжийн чанар гэж юуг өгүүлсэн юм бол ?
Агуу ч юм шиг энэхэн асуултуудад хариулт олдох болов уу ?
Амьсгал авах гаргах өчүүхэн заагаар хэмжигдэх юм болов уу ?
Алдуурсан хүслийн заагийг тогтоож өгдөг юм болов уу ?
Амжилт уналтын түүхэнд илэрдэг юм болов уу ?
Амар амгалангийн ертөнцийг хэлдэг юм болов уу ?
Агуу гэх бүхэн эгэл эхийн хайр шиг
Араа бөхөлж, үрдээ үлдээх ухаан ч юм шиг
Алс холын ирээдүй эгэл нэгэн маргааш ч юм уу
Амжилт уналтын түүх ахих нэгэн гишгүүр ч юм уу....