Wednesday, April 17, 2024

 Төрөөс ямар нэгэн байдлаар үйлчилгээ авдаггүй хүн байдаг болов уу? 

Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ гээд анхан шатны үйлчилгээг бүгд л ямар нэгэн байдлаар авдаг шүү дээ. Харин төрд татвар төлдөггүй хүн байдаг уу? Мэдээж ямар нэгэ албан байгууллагад ажиллаж цалин авж байгаа хүмүүсийн хувьд хүн амын орлогын албан татвараа суутгуулаад эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөд л явж байгаа. Харин хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс яадаг бол олсон орлого ашгаасаа татвар төлдөг үү? ямар нэг байдлаар тодорхой хэмжээгээр татвар төлдөг л байх. Аж ахуйн нэгжүүдийн хувьд бол үйл ажиллагаа явуулж л байгаа бол татвараа төлөөд л явж байгаа. Харин их үү бага уу , бидний төлсөн татварыг зөв зарцуулж байна уу гэдэг дээр шүүмжлэл зөндөө л гардаг л даа.

Тэгвэл бидний өвүг дээдсүүдийн хувьд татварын бодлого ямар байсан юм гээд Гэрлийн өргөөнөөс гаргасан " Хэтэвчний ном" ыг нээж үзлээ.

Хамгийн аймшигтай хатуу зүйл гэх юм бол зүгээр л хүн болж төрснийхөө төлөө татвар төлдөг улс шүү дээ манай Хамаг Монгол чинь гэжээ.

Чи баян байна уу ? ядуу байна уу? ерөөсөө хамаагүй чи хүн л юм чинь иймэрхүү чадамжтай байх ёстой гэдэг хэмжигдхүүнтэй учраас баянаас баян гээд их татвар авдаггүй, ядуугаас ядуу юм гээд бага татвар авдаггүй учраас тэгш эрх хангагдана.

Тэгэхээр одоогийн хүмүүс бид ийм ядуу амьдарч байхад бас юун татвар вэ? харин ч биднийг улс тэтгэх ёстой гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болоод удаж байна. Энэ бэлэнчлэх сэтгэлгээ улс орныг мөхөөх нэг үндэс гэдгийг хүмүүс ер нь хир ухаж байгаа болоо?

Жил болгон Төрд өгөх 1 төлгийг олох арга нь өөрөө тухайн хүнийг ажил амьдралд шамдуулдаг. Хүний өмнөөс орлон төллөө, төллөө гэхэд ах дүү амраг бүл нь тийм ч удаан тэтгэхгүй тул ажил албатай болохыг шаардан шахснаар иргэнээ хөдөлмөрийн уриалгад оруулж байгаа юм.

Тэгэхээр татвар гэдэг өөрөө нэгж хүний чадамжийн сайжруулах, амьдрал ахуйнаа өөдөн татахад , гэр бүлийн хамтын хариуцлагыг сайжруулахад түлхэц болдог иргэн хүнийхээ үнэ цэнийг бий болгох анхан шатны шахалт гэж ойлгоход болохоор....

Харин төрийн хувьд нэгж иргэн татвараа төлсөөр байхад төрөөс ямар дэмжлэг авах боломжтой вэ гэдэг дээр ямар бодлогууд барьдаг байсан юм бол энэ одоо цагийн төрийн бодлоготой юу нь ижил юу нь өөр болсон юм гэж дэлгэрүүлж унших бол энэ судраас сонирхолтой мэдээлэлүүдийг авч болох бөгөөд одоо болох төрийн сонгуультай холбоотойгоор намуудын мөрийн хөтөлбөрийн мөн чанарыг шүүхэд дэм болох байх  

 


No comments:

Post a Comment