Wednesday, January 31, 2024

Тахал тэнгэрийн даалгавар

 Энэхүү сургалтаар заасан бүхнээр өөрт тохиолдсон зүйлээр жишиглэн бичихийг оролдоё.

Дэлхий нийтээр тахлын талаар дөнгөж мэдээлэлүүд гарч эхэлж байх үед БууЭрЭл маань нэг  даалгавар өгсөн юм. Энэ даалгавар маань Их хар сахиуст тахилга хийх даалгавар байсан юм. Учрыг нь сайн ойлгоогүй би хаана очиж ямар тахилга хийх билээ гэж асуухад өвгүн миний хайрхан руу явнаа гэж хэлэв. Юу бэлдэх вэ гэхэд 81 ширхэг ул боовтой идээ бэлдээд нэг хонины шүүс бэлдэх , Өргөөний зан үйл дээр хэрэглэгдэх бусад өргөлүүдээ авч явна гэж айлдав.

Өвлийн улирал байсан болохоор онгодынхоо нутгийн тахилга хийх юм байна гэж ойлгоод бэлтгэл ажлаа хийхдээ яагаад заавал 81 гэсэн тоо гарч ирэх болов гэсэн асуултын хариуг хөөхөөр шийдлээ.  Бас мэдээж ИХ хар сахиус гэж юу вэ? гэсэн 2 асуулт гарч ирнэ. Ингээд асуултын хариуг хайн хэд хэдэн эх сурвалжийг нээж үзэх шаардлагатай болсон юм.

Мэдээж эхний барих эх сурвалж маань ГӨ ний судрууд маань байснаас МТТТ судраас 81 ын тоог хөөж уншсаар 7 хар сүнсний эхийн талаар дурьдсан хэсгийг олж харлаа. Одоо энэхүү сургалтыг сонсоны дараа хар тэнгэрүүдийн билэг талын үйл арга талын үйлтэй хавсран явагддаг юм байна гэсэн ойлголтыг өөртөө тунгааж сууна.

Сударт 
Нар байгаа цагт, гэрэл байгаа цагт
Сүүдэр үргэлж оршино
Сүүдэр болбоос хар хүчний сахиусын тэмдэгт
Хар лууны тэмдэг бие оршиж буйн шинж
Хар оршиж буйн илрэл гэсэн байлаа.

Хойд цэнхэрийн агуйд ГӨ нийхөн нэгээхэн томоохон жатгыг тайлах үйлний үеэр Хаан дээдэс өөрийгөө би тэр Сүүдрийн чинь хаан байна гэж хэлсэн нь яагаад ч юм санаанд үлдсэн байлаа.
Тэгээд цааш үргэлжлүүлэн уншиж байгаад Анхны бөөгийн  Буман наст үлгэрийг уншиад түүнээс 81 ийн тооны учгийг бага ч гэсэн ухсан юм. Та бүхэн ч энэ үлгэрийг заавал сайтар уншиж тунгаана буй заа. Үүнд бас аянганы талаар нэлээн дурьдагдсан болохоор дор бүрнээ дотроо тунгаан бодно бизээ. 
Их хар сахиусын тухай хөөсөөр байгаад Монголчуудын Их хар сахиус хэмээн шүтэж ирсэн Гомбо сахиус хүн малд тохиолдох гай зэтгэрийг зайлуулах, тохиолдсон гамшиг зовлонгоос ангижруулахын тулд урин залж тахин шүтэж ирсэн талаар мэдээлэлийг олж уншлаа . Мэдээж дотроо өчүүхэн би хэрхэн тэр сахиусыг  тахиж чадах билээ хэмээн их л өөрийгөө голон итгэл муутайхан өвгүдийнхээ даалгаварыг биелүүлэхээр явсан юм. 
Үйл хавсран хамт явах хүмүүс маань нийлээд 10 хүн болсон тул бас ч гэж итгэл сэргэн даалгаварын биелүүлэн үр дүнг нь ажих л үлдсэн дээ. Харин үнэхээр бас дэлхий даяар тархсан энэ тахал Монгол улсад орж ирэлгүй нэлээн хугацаанд хөл хорио болон бусад арга хэмжээний хүрээнд нэлээн хугацаанд тогтоосон бөгөөд энэ хугацаанд хожиж тахалын талаарх судалгаа шинжилгээ дэлхий даяар хийгдэж вакцин болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэгүүд нэмэгдэж арга хэмжээнүүд авхагдсан тул хохиролыг аль болох бага хэмжээтэй болсон юм болов уу хэмээн эргэн тунгааж байсныг хэлэх юун.
Үйлийн дараа БууЭрЭл маань доорх ерөөлийг хэлээд мордсон юм 

Халхалж хамгаалах түмний заяа
Хамаг монголыг минь тэтгэх болтугай
Хамгаалах их хар сахиус минь
Хамаг барцадыг дарах болтугай
Дархалж мандуулсан хүч бүхэн нь
Даяар олны сэтгэлд буй
Дайчин тэнгэрийн уухай болон
Даян дээрхээс цуурайтах болтугай

Та бүхний мэдлэгт хэрэг болох болов уу хэмээн Гомбогүр сахиустай Монголчууд бид хэзээнээс барилдлага тогтоосон, ямар шалтгаанаар Төрийн их сахиусаар өргөмжилсөн болон сахиусны тус эрдмийн талаар товч мэдээлэл оруулж байна.
 Цогт Гомбогүр буюу Их хар сахиус нь Сажа ёсны дээд ядам Жэдоржэ буюу Хэбазарын “Догшрон хилэгнэсэн” дүр бөлгөө. Их Монгол гүрэн хийгээд Монгол туургатны номын сахиус Гомбогүр нь анх Сажа Бандид Гунгаажалцан бээр ач дүү нар болох Пагва лам Лодойжалцан, Чагнаадорж нарын хамтаар 1246 онд Эзэн Богд Чингис хааны ач хөвүүн Годон Хааны заллагаар Их монгол орноо залран ирсэн цаг үеэс эхлэн шүтэн барилдлагын харилцаа тогтсон бөлгөө. Үүний дараа Их монголын 5 дахь Их хаан Хубилай Цэцэн хааны үед Хаан бээр Пагва лам Лодойжалцанд Хэбазрын эрх авшиг айлдуулах заллага гурвантаа айлтгаж, урьд байгаагүйгээр дурдатгаж хүртээд, энэ цаг үеэс эхлэн Монголын Юан гүрний Их хаадууд үе залгамжлан Пагва ламын удам угсааны Багшид барьж, Гомбогүр сахиусыг төрийн их шүтээнд тахиж байхыг тангарагласан түүх бий.
Түүхэнд дурьдсанчлан Хубилай Хаан 1261 онд Пагва ламыг Улсын Их багшид өргөмжлөн шүтсэнээс эхлэн 1368 онд Их монголын Юан гүрний төгсгөл хүртэл монголын их Хаадууд Хон овогт Сажын Алтан ургийн Дээдэс лам нарыг Оройн дээд лам багшид өргөмжилж байсан юм. Юан гүрний түүхийн бичигт Монголын Их Хаадыг ширээнд залах ёслолын үед заавал гүйцэтгэх ёстой шашины зан үйл нь Шинэ хаан бээр Сажын Дээдэс Улсын Багшаас  эрх авшгийг хүртэж, Цогт Гомбогүр сахиусанд их үйлсээ даатгаж тангараг өргөдөг заншилтай байжээ. Онцгойлох нэгэн түүх болвоос Хубилай Хаан, Өмнөд Сүн улсыг дайлаар мордох үед Цэргийн Их Жанжин Баянгийн дурдатган хүссэнээр Пагва лам биечлэн зааварлаж, Хубилай Хааны албат Балбын Бурхан урлаач Арнигоор Даду буюу одоогийн Бээжин хот дахь Зү-О голын хажууд, гол уруу Гомбогүр сахиусныхаа нурууг харуулж Өмнөд Сүн улс уруу тэргүүнийг нь тольдуулж 1276 онд бүтээжээ. Үүнийхээ үйлс хүчээр, Сүн улсын цэргүүдийн нүдэнд Монголын Цэргийн жанжин нь аймшигтай том хар хүмүүн болж харагдан цэргүүдээ удирдан ирж буйг хараад Сүн улсын цэргүүд машид айн зугтан одсонд Баян жанжин үтэр түргэн Өмнөд Сүн улсыг эрхшээлдээ оруулж байсан түүхтэй. Энэхүү гайхамшигтай түүх нь Түвдийн түүх зохиолд дурьдагдаад зогсоогүй, Хятадын хуучин түүхийн бичигт тод дурьдагдсан байна. Тэр түүх нь Сахиусны дуганы чулууны хуучин бичээст дурьдсанаар “Их хар Гомбогүрын” үйлсийн хүчээр Монголын Хаадуудын эрх мэдэл, эд баялгийн үйлс машид дэлгэрчээ, тиймээс Гомбогүр сахиус нь хүч үйлсээр хязгаарлашгүй сахиус болохыг тунхаглаад Улсын Их ордонд залан, тахилга соёрхлыг өргөж байхыг өгүүлжээ. Хятад, Түвд, Монгол тэргүүтэй улс гүрнүүдийн түүх бичигт Монголын Хаадын дурьдатган зарлигласны дагуу Сажын дээдэс лам нар Гомбогүр сахиусны үүднээс тахилга бүтээл үйлдэж, үүний үрээр Монгол оронд хүн амьтны өвчин зовлон амирлан, муу бүхэн арилж, хур бороо цагтаа бууж, ургац төл арвин авч байсан тухай дурьджээ. Ер нь Монголын Их Хаадын түүхтэй Гомбогүр сахиус нь салшгүй холбоотой юм. Гомбогүр Сахиус нь Их Монгол гүрний Төрийн их сахиус бөгөөд Дэлхийн талыг эзэгнэн тод томруун бичигдсэн сүр жавхлант Их Монголын түүхийн өмнө Гомбогүр сахиустай холбоотой түүхийг санан дурсаж бичсэн байна . Манай Монгол орноо олон үе шүтэн тахисаар ирсэн байгалийн чулуугаар урласан асар их адистад төгөлдөр нэгэн нандин Гомбогүр сахиус эдүгээ хүртэл Эрдэнэзуу сүм музейд хадгалагдаж буйг сүсэгтэн түмэн эрхэмлэн дээдэлдэг. Мөн түүнчлэн Монголын бага хаадын үе буюу Монголд бурхны шашин 3 дах дэлгэрэлтийн үед Автай сайн хаан Эрдэнэзуу хийдийн Гол зууг бүтээгээд Монголын Их хаадын Төрийн их сахиус болох Гомбогүрийг бүтээн залж Монгол орон, хүн зоноо даатгаж байсан түүхтэй. Тэр ч утгаараа Монголчууд бид Эрдэнэзуу – Гомбогүр минь хэмээн хүнд хэцүү үедээ залбиран мөргөсөөр ирсэн.

Гэрийн даалгаварын нэг асуулт бол өргөл барьц 2 ын ялгааны тухай байсан.
Өргөл гэдэг бол зан үйлийн ач холбогдолтой тухайн орон хангайд үйлийг бүтээхийн тулд онгод, сахиус, хариуцаж даасан тэнгэрүүдэд, лус савдагийг аргадах таацуулах, мөн тухайн үйлийг үйлдэж буй улаач нарт даалгавар болгон өгсөн үйлийн учгийг ухуулж ухааруулахад зориулагдсан билэг бэлэгдэл, тооы ухааны нууцыг ухуулан таниулах зорилготой зүйлийг хэлээд байна уу гэж тунгааж байна.
Харин барьц гэдэг бол аливаа нэгэн сайн муу үйлийн үрийг хөнгөлөх,  хэрэв хар үйлийн хар хорыг газар дэлхийд шингээн нимгэлэх зорилгоор тухайн үйлийг гаргаж байгаа улаачид цаашид үйлийн барцадыг гаргахад зориулагдсан зүйл байх болов уу гэж тунгааж байна. Жишээ нь лус савдаг аргадах үйлэнд тухайн лус савдагийн харж хамгаалдаг  газар оронд хохирол учруулснаас болж үйлийн үрээр үр хүүхэд нь өвдөх зовох зэрэг сөрөг үр нөлөө гарахад улаач нараар засал хийлгүүлдэг бөгөөд тухайн улаач учир шалтгааныг нь гарган өгч хохиролыг барагдуулахын тулд тухай лус савдагуудаас мэдээлэл авч аргадах хохиролыг барагдуулахын тулд хийх үйлийг нь зааж өгөхөд тусалдаг ба тухайн засал хийлгүүлж буй хүний өмнөөс тодорхой үүрэг хүлээн мод тариж үйлийн үрийг нь газарт шингээж задлах, эсвэл аргадаж тухайн засал хийлгүүлэгч удмын хүмүүст тодорхой хугацаанд хохиролоо барагдуулах хугацааг өгөх зэрэг улаачлах үйлийг хийдэг ба түүнд зориулж хийх үйлэнд барьц авдаг гэж ойлгож байгаа.

 

No comments:

Post a Comment