Саяхан "Зөв үү тав уу ? судар уншигчдын групп" дээр нэгэн хүн "хамгаас үнэтэй миний судрууд" гээд Гэрлийн өргөөнөөс гаргасан судруудыг тавьсан байлаа. Олон сайхан залуучууд өвгүд дээдсүүдийн буулгасан судруудыг уншиж, бахархаж байгаад ихэд олзуурхан баярлаж билээ. Тэгээд нөгөө хүнээс эдгээр судрууд яагаад хамгаас үнэтэй байгааг нь асууж олон уншигчдын санаа бодлыг сонсоё гэж бодоод Яагаад хамгаас үнэтэй гэж байгаа талаар нь асуув. Мэдээж хамгаас үнэтэй гэсэн болохоор бусад ном судруудтай харьцуулан нэгийг бодож 2ыг сэтгэсэн байх гэж тэрхүү бодлоо олон нийттэй хуваалцахыг санал болгосон гэсэн үг л дээ.
Үнэ цэнэ гэдэг сэдвээр урьд нь 2 ч эргэцүүлэл бичиж байсан юм. Эхний эргэцүүлэлд хүнээ хүүн эрдэнэ болгох Алтан аялгуу судрын санаан дээр тулгуурлаж бичиж байжээ. Дараагийн эргэцүүлэл дээр хүн өөрөө өөрийнхөө үнэ цэнийг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр эргэцүүлэл бичиж байжээ. Цаг хугацаа өнгөрөн одох тусам миний үнэ цэнийн талаарх ойлголтонд өөрчлөлт орж баяжигдаж яваа болов уу? Ер миний энэ сэдэвтэй дээрх үйлдэл холбоотой байх тул бусдын эргэцүүлэлээс сайхан санаа гарах байх гэсэн хүлээлттэй байна .
Гэрлийн өргөөнөөс гаргасан судруудын үнэ цэнэ улам л өсөн нэмэгдэж (мэдээж мөнгөөр илэрхийлэх үнийн талаар яриагүй гэдгийг ойлгож байгаа байх) эдгээр судруудыг эрж хайсан олон олон уншигчид шинээр гарч ирсээр байна. Өнөө л бидний амьдрал, нийгэмд үүсэж гарч байгаа элдэв хямрал, хулгай, түүнийг уг үндсээр нь ухаж ойлгох гэсэн залуучууд ихээр болж байгаа нь цаашид бид юун дээр алдаад, юуг дутуу ухаараад, юуг буруу үйлдээд байгаагаа олох гэсэн хүсэл эрмэлзлэл ирээдүйд бидний Монгол улс оршин байх уу үгүй юу гэсэн асуултын хариуг хайсаар байгаа эрэлчдийн өөрөө өөрсдийнхөө чадвар чадамж боловсролыг нэмэгдүүлж, нийхэмийн ухамсарт оруулах ихээхэн том хөрөнгө оруулалт болж байгаагаараа судруудын үнэ цэнэ улам нэмэгдэж байгаа байх.
Хэдэн зууны өмнөх үйл явдал , агуу түүхийг энгийн нэгэн залуусын туулсан амьдралаар жишиглэн хэрхэн зовлон жаргалыг хамтдаа туулж, нийлэн нэгдэж, агуу гүрнийг байгуулсан гайхалтай түүхүүд ирээдүй хойч болсон бидний гарт судар болон ирж түүнийг өөрөө өөрсдийн амьдралдаа буулган суралцаж , эв эеийг олж их үйлийг бүтээх талаар олон залуус бас тунгаан хоорондоо хэлэлцэж судрын хэлэлцүүлгийг зохиоцгоож байгааг харахад үнэхээр үхээд тэнгэртээ очсон ч голын хатгаасаа алдалгүй яваа агуу дээдсүүдээрээ бахархахаас ч яах билээ. Энэ бүхнийг ухаарсан олон сайхан залуус ирээдүйн их Монгол улсаа хучирхэгжүүлэн цогцлоох их түүхийн давтамжийг хадгалах буй заа.