Үйлийн үр гэж бий
Үр чиний үйл чинь
Өвгөд бидний үргэлжлэл
Үхсэн сэхсэн ч хамт байх
Үнэнч андын сэтгэлийг
Үргэлжийн мөнхөд санах нь
Өөрийгөө үгүйсгэхтэй адил
Энэ л өөрийн орчилоо
Эргээд сайн тунгаа да
Эмгэн буурал миний
Ээлжлэх үйлийг бүтээ дэ
Чин ариун сэтгэлдээ
Хир бүү оршоо
Шимширэх сэтгэлийн гүнд
Шингээж бүү үлдээ
Алдсан алдаа бүрдээ
Ахин ухаарлыг олдоо
Аминаас хайртай үр минь
Ард нь өвгөд нь байна
Чин ариун сэтгэл гэдэг
Чимхээд хаях юм биш
Чиний цусанд шингээсэн
Чимхийн төдий бидний хүсэл
Алдхан биеэ бүү нөө
Алсын үйлэндээ сэтгэлээ чилээ
Тархи оюунаа тэлэн байж
Тамгын эхэнд хүрэх бус уу
Алтан нарны цацрагаас
Атгаад авсан бус уу
Ахиулаад дээш нь бүр
Барьцаа бөхлөөд аваарай
Анд нөхдийн сэтгэлийг
Алдаж болохгүй гэдэг
Алдуурсан хүслийг нь барин
Аятайхан тогтоогоод ав