Гэгээрэлд зоригдохуй
Tuesday, October 27, 2026
Европыг аялал ба явсан нохой яс зууна.
Monday, September 7, 2026
Эв эе
Цэцэн мунхагаа дуудалцаж
Цэгц чанараа алдаж
Алдаа оноогоо дэвэргэж
Алд биендээ өсөрхөлцөж
Хоосон хийрхэлээр хоол хийж
Хэн хэнээ буруутгаж
Хийсэн бүхнийг үгүйсгэхийн оронд
Өөрийн мэт өөриймсөн засч
Хийж бүтээх гэж зүтгээд
Хэм хэмээ нийлүүлж сураад
Хүрэх газраа зөв тодорхойлж
Хүслийн зүйгээ тогтоож чадваас
Эв эе эвлэрч эмх журам тогтном
Tuesday, September 1, 2026
Ухаарал
Эх дэлхийдээ эргээд шингэх цаг хэзээ ирэхүйг хэн мэдэх билээ
Эдэлж хэрэглэсэн эрхэмлэж хайрласан бүхнээ орхин
Эргэх орчлонгийн жамын тойрогт орон нүцгэн одно
Үйлдсэн буян нүглээ л үүрээд үнэний мөчтэй нүүр тулна
Үнэ цэнэтэй бүхэн эдэнд биш сэтгэлд байдгийг мэднэ
Үйлдэж таньсан бүхнээ дэнслүүлэх үнэний хэмжүүр
Үрсийн ирээдүйг бөхлөн гэрэлтүүлэхэд байдгийг ухна
Tuesday, August 18, 2026
Нүүдлийн соёл ба COP17
Tuesday, July 28, 2026
9 хүсэл
Эхний хүсэл - Эрүүл энхийн хүсэл. Үр хүүхэд минь ,эжий аав минь, элгэн садан минь , энэхэн бие минь эрүүл энх байх болтугай хэмээх хүсэл хүн бүрт байдаг. Харин энэ хүслийг биелүүлэхийн тулд зөв хүнслэх, зөв амьсгалах. зөв амрах гэсэн үйлдлүүдээ өөрсдөө хянавал зохилтой.
Харин энэ хүсэл маань хэтрэхээр юу болдог билээ? Эрүүл энхийн хүсэл хэтрэнэ гэж юу байхав дээ гэж бодож байна уу? Тиймээ тийм зүйл болдог байх нь . Эрүүл байх гэж байна гээд л элдэв эм тариа гээд л хэтрүүлэн хэрэглэснээр донтох гэдэг зүйл рүү халтирдаг тал байдаг гэнээ.
Sunday, July 5, 2026
Хүслийн зүй ба Мөрөөдөл
Monday, June 29, 2026
Дур булаах ЭрДэм
Анх онгодоосоо асуусан Үнэн гэж юу юм бэ гэсэн асуултны маань хариултанд Дэм дэмэндээ гээд ойлгочих гэсэн хариултыг бодох тусам, амьдралын бартаа саад, амжилт онооны түүхээ эргэн харах бүрт бусдын дэмээр явсан бүхэн минь үнэний түүх болон хадгалагдаж үлджээ. Эжий, аав, ах,эгч , дүүс, анд нөхдийн тус дэм,хайр энэрэл , атаатан дайсан байсан ч тулгарсан саад бэрхшээлийг давах хүчийг минь бэхэлж, ухааныг минь хурцалсан миний түүхийн нэгээхэн хэсэг болж өнөөдрийн намайг бий болгодог нь амьдралын жам юм байна гэдгийг ухаарах мөч тохиох бүрт онгодын хэлсэн үгний үнэнийг бахдахгүй ч байхын аргагүй юм.
Нэгэн үйлийг амжилттай дүүргэсний дараа Онгодууд маань Хишгийн тэнгэрээс нэг зүйл гуйх эрх өгч билээ. Тэгэхэд би Дур булаах эрдэмд суралцахад минь дэм болж өгөөч гэж гуйсан юм.
Дур булаах эрдэм 3 ЧУКУР тай.
Давуугаа үзүүлэх
АКОК МОНОГОУУЛ аар ойлголцох
Өнгөрсөн хугацаанд Дур булаах эрдмийн талаар уншиж байхдаа мэдсэн зүйл маань амьдралын туулал бүр дээр сургамж болж өөрийгөө боловсруулж бусдад өөрийн давуугаа үзүүлж байж хүндэтгэлийг олж бусдад мэддэг чаддаг бүхнээрээ туслаж , мөн бусдаар дутагдах орон зай үргэлж байдаг гэдгийг ухааруулсан туулал бүр дээрээ ухаажин Эв эеийг хичээж сурсаар л байна. АКОК МОНОГОУУЛ аар ойлголцох гэдэг өөрөө тэр чигээрээ дэм дэмэндээ байхыг өгүүлдэг бололтой. Олон сайхан найз нөхдүүд минь хүнд бэрх үед тулж дэмнэж, өвдөхөд минь бариа хийж өгч, үгийн сайхнаар ч урам зориг өгч, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж ирсэн байдаг бөгөөд энэ бүх сайн сайхан дэмийг зөвхөн авдаг биш бас өгдөг байж хүртдэг гэдгийг сургасан юм . Мэдээж туулал бүр минь алдаа оноотой байсан. Зарим үед амиа бодож зөвхөн өөрийн талаас үйл явцыг харж шийдвэр гаргах үед хохирол амсаж байгаагаа анзаарсан юм. Бас өөрийн ажилладаг салбартаа өөрийн туршлагаас, мэдлэгээс бусдадаа харамгүй хуваалцсаны үр шимээр олон хүмүүст танил болж энэ бүхнийхээ үр шимийг үргэлж хүртэж байгаагаа ч бас анзаарсан. Өөрийн чадахгүй мэдэхгүй зүйл дээр бусдын дэмийг хүртэхийн тулд өгдөг байх хэрэгтэй гэдэг дүгнэлт өөрийн эрхгүй л гарна.
